Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.05.31 10:05

АН-ын шинэ төрх, МАН-ын хэлбэржсэн жагсаалт

Энэ  сонгууль холимог системээр явах болсон тул намууд нэрсийн жаг­саалтад ямар хүмүүсээ оруулах нь   олны анхаар­лын төвд байлаа.

Намууд харьцангуй өөр, өөр бодолтойгоор жагсаалтаа гаргасан нь илт.  Жагсаалтад дээгүүр  эрэмбэлэгдэх хүмүүс на­мынхаа нэрээр бараг шууд л УИХ-ын гишүүн болох магадлал  бий бол­чихож байгаа. Нөгөө та­лаас ямар хүмүүсийн нэр­сийг жагсааснаас нам­даа авчрах суудлын тоонд  нөлөөлөх учиртай. Тэгэхээр жагсаалт бол намууд ялахад өнгийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Мөн намуудын жаг­саалтаас  боловсон хүч­ний бодлогоо хэрхэн то­дорхойлж байгаа нь  ха­рагдана. Том, жижиг гэлт­гүй намуудын жагсаалтыг дарга нар нь түүчээлжээ. 

АН-ын хувьд хэзээ­нээсээ ардчилалтай бай­даг нь илэрч жагсаалтын эхний аравт хоёр ч бүс­гүйг оруулж ирсэн байгаа. Долоод Р.Бурмаа, аравт М.Батчимэгийг жагсаасан нь жендерийн асуудалд анхаарал хандуулсан нь илэрхий. МАН-ын хувьд   Д.Сарангэрэлийн нэрийг  аравт бичсэнийг  эс тооц­вол эмэгтэйчүүдээ  ар­ваас хойш оруулсан бай­на. Мөн жагсаалтад ор­сон эмэгтэйчүүдийн тоо нь Ардчилсан намынх илүү байгаа юм. Эндээс  хоёр намын бүсгүйчүүд­дээ хандах хандлага ха­рагдаж байгаа.  Аль ч  нам  даргаараа толгойлуулан жагсаалтаа эхэлжээ. Сон­гууль болтол олон фрак­цууд нь эе эвдэрч хэдэн тийшээ харчихна гэж олон нийтээрээ ярьж бай­сан ч Ардчилсан намын дарга энэ бүхнийг эвтэй найртай байлгах, намын асуудлаа дотооддоо ший­дэхээс авахуулаад харьцангуй зөв хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлжээ.   МАН залуучуудын сана­лыг авч чаддаггүй уч­раас жагсаалтын 4/1-т нь гуч хүртэлх насны 27 за­лууг жагсаасан байна лээ. Гэх­дээ залуусаасаа эх­ний аравтаа бас багтааж ча­даагүй байгаа юм.  За­луучуудыг тодорхой тоо­гоор ийнхүү  багтаасан нь 1990-ээд оноос хойш ард­чиллыг үзсэн залуус МАН-ыг сонгох магадлал бага учраас тэдний сана­лыг авахыг хүссэн биз. Ингэснээр 90 гаруй нас­тай хөгшин нам гэдгээ далдлахыг   хүсчээ. Харин жагсаалтын эхний хэсэгт намын даргын араас ген­сек У.Хүрэлсүх жагссан нь төдийлөн сайн ший­дэл болсонгүй. Түүний хувьд нэр цэвэр бишээс гадна намын эв нэгдэлд сөрөг үр дагавар авчир­сан хүн. АН-ын генсек Д.Эрдэнэбат намынхаа залууст боломж олгож албан тушаалын эрэм­бээр жагсалгүй  залуу үедээ илүү боломж олго­хыг хүсчээ. Дээр нь тэ­рээр намаа эв нэгдэлтэй болгоход гол үүрэг гүй­цэтгэсэн гэдгээрээ МАН-ын генсекийн эсрэг дүр нь юм.  У.Хүрэлсүхээс гадна Я.Содбаатар эхний аравт жагссаныг эс тооцвол  эхний эгнээнд  ахмадын арми жагссан байна. АН агуулгаа харж жаг­саал­таа хийсэн бол МАН хэл­бэрт анхаарсан буюу хуу­чин  гэгдэх улстөрчдөө хүмүүс таньдгаар нь жагсаасан байх жишээ­ний. Дээр нь МАХН-д ал­дах магадлалтай хөгш­чүү­лийн саналыг авах со­нирхол давамгайлсан биз. Яахав ахмадуудынх нь дунд Н.Энхболд, Д.Дэм­бэрэл нарын ашиг сонирхлын зөрчил бага­тай, улс төрд байх ноён нуруутай  хүмүүс хараг­даж байгаа ч намын дар­гаасаа эхлээд элдэв хэл амнаас салдаггүй, аль хэдийнэ бохир улстөрч­дийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчид  бичигдсэн байх юм. Ө.Энхтүв­шин­гийн хувьд намын бүлгийн дарга. Намаа шүүмжилж, эцэстээ МАХН  руу орц­гоосон жигүүрийн тэргүүн байсан хүн. Д.Лүндээ­жанцан жишээ нь сайн хуульч ч гэлээ улс төрийн лидер гэж харагддаггүй. Мөн Ц.Нямдоржийн хувьд Увсынхан нь хүлээж авахгүй болтлоо сүүлийн үед нэр хугараад байгаа.

Сарын цалин дээрээ эхнэ­рийн­хийгээ нэмээд ч төлж барахгүй үнэтэй хау­санд амьдардгийг нь Х.Баттулга гишүүн олон нийтэд зарлаж, түүнийг нь тайлбарлаж, булзах гэж олон нийтэд хүн үнэм­шимгүй юм ярьсан нь нэр хүнд нь унахад нөлөөл­сөн. Мөн тэрээр өмнө хууль зассан гэж УИХ-ын даргын албан тушаа­лаа­саа бууж байсан бол сая­хан сайдын ажлаа­саа мултрах шахсаныг ун­шиг­чид санаж багаа биз ээ. 

АН жаг­саал­тад фрак­цуу­дын төлөөллийг жигд оруулс­наас гадна  албан тушаа­лын эрэмбээр шууд жагсаагаагүй нь харагдаж байна. Д.Эр­дэнэбатад жишээ нь албан тушаалынхаа эрэмбээр хоёрт жаг­сах боломж байсан ч тэрээр үүнд их зөв байр суурьтай хандаж чаджээ. АН жаг­саалтын хоёрт З.Энхбол­дыг оноо­сон нь  оновчтой шийдэл болсон. АН дахь "Шонхор" фракцын тэр­гүүн, Ардчилсан хүч­ний холбооны тэргүүн тэрээр яах аргагүй АН-ын лидер. Шударга, шу­луун хэлчихдэгээрээ имижээ бүрдүүлсэн нэгэн. Түүнийг яалт ч үгүй улс орны төдийгүй, Ардчилсан намын бодлого тодорхойлдог улстөрч­дийн нэг гэдэг. Түүн шиг хүн парла­мен­тад олон байвал улс орон зөв бодлогоор явж, шударга ёс тогтоно гэдэг. Х.Тэмүү­жин­гийн хувьд ардчилсан ний­гмийн залуу үеийн төлөөлөл гэж харж болох ч  АН-ын лидерүүдийн нэг гэж тоо­цог­дох болсон. Гэрлийн хурдаар гарч ирсэн лидер. Сайн хуульч, шударга ёсны төлөө дуугарч чад­даг. Ч.Сай­хан­би­лэг Монголын түүхэнд хам­гийн залуугаараа сайд хийж бай­сан. Өнгөрсөн дөрвөн жилд бүл­гийн даргаар ажил­ласан. Ард­чилсан намын УИХ-ын бүлгийн шийдвэрийг төлөөлж дуугардаг байсан. АН-ын хувьд  Д.Эр­дэнэба­тыг намын аппаратыг удирд­са­наас хойш энэ намд эв нэгдэл эхэлсэн. Түүнийгээ дагаад ч өөрөө ген­секийн суудалд тогтвор­той суусан хүн. Улс төрийн хурцад­мал асуу­далд дандаа голч, ухаа­лаг, алсыг харсан байдлаар ханд­даг байсан нь намын даргатай­гаа хэрхэн ярьж, зөв шийдэлд хүрч энэ хугацаанд тэр тусмаа сонгуулийн өмнөх энэ үед АН-ыг эв нэгдэлтэй байлгаж ча­даж байгаа. Энэ удаа­гийн сонгууль холимог системээр явагдах учир жижиг намуу­даас цөөнгүй суудал авах болов уу гэсэн таамаг байгаа. Энэ таамаг нь ч оргүй биш юм. Ялангуяа жагсаал­тад орсон хүмүү­сээс эхэнд бичигд­сэн нь УИХ-д орж ирэх магад­лал­тай. Сонгуулийн рингэн дээр гол тулаан хийх хоёр гол намын жагсаалтын эхний эг­нээнд бичигд­сэн хүмүүсийн тухай өгүүлэхэд ийм  байна.

МАХН-МҮАН-ын "Шу­дарга ёс" эвсэл Н.Энх­бая­раар жагсаалтаа эхлүүлэв. Араас нь Ч.Улаан, С.На­ран­гэ­рэл, М.Сономпил, Энхбая­рын хүү Э.Батшугар, өмгөө­лөгч О.Баасанхүү, Ц.Оюун­баатар нарын эрчүүдээс гадна зарим нэг эмэгтэй­чүү­дийн нэрийг зоожээ. Өөрөөр хэлбэл, авлигын эцэг хэ­мээн цоллууж, эцэстээ баригдаж, хоригдож, үүнийгээ эсэргүү­цэн элдвээр аяглан өрөв­дүү­лэх тактик барьж санал авна гэсэн тооцоотой байгаа  Н.Энх­баяраар толгой­луул­сан энэ багт Ч.Улаан зэрэг турш­лагатай улстөрчид багт­саныг эс тооцвол нэлээд эрээ­вэр, хураа­вар жагсаалт гарчээ. ИЗНН-ын хувьд мөн л намын дарга С.Оюунаар ах­луулж, МҮХАҮТ-ын дарга С.Дэм­­бэрэлээр удаалуулсан ч төдийлөн анхаарал та­тахуйц лидер хараг­дахгүй байна. Харин Иргэний хөдөл­гөөний нам Сүхжаргал­маа­гаар ахлуулсан хорин найман эмэгтэйг жагсаалтандаа оруул­сан нь сонирхолтой шийдэл  болсон байлаа. Гэхдээ намын хувьд томоо­хон лидер гэж хэлэх хүн хараг­дахгүй байгаа юм.

Онцлох нийтлэлүүд