Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.06.04 10:06

АТГ-ЫНХАН авлигын ээдрээт утасны үзүүрээс атгасан л бол лавшруулах нь тодорхой

Монголчууд бид их мар­тамхай улс юм.  Саяхан даа, "Н.Энхбаяр гэдэг авлигачаас салгаад өгөөч, түүнийг улс төрийн тавцангаас зайлуу­лаад өгөөч" гээд л амтай хэлтэй бүхэн ярьж байсан цаг.  Авлигатай тэмцэх газрынхан  авлигатай тэмцлээ.   Авлигын загалмайлсан эцгээс нь эх­лээд аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг нь үлдээлгүй авсан идсэнийг  нь илчилж, тэмцэж эхэллээ. Ээд­рээтэй утасны үзүүрээс атга­сан хүн тавихгүй дээ гэдэг шиг л  авлигын торон  хэрээсний  үзүүрээс энэ байгууллагын­хан атгалаа. Үүнийг ингэж зогсоохгүй бол өдөр ирэх тусам үржин тэлнэ. Улам нарийн хэрээс бий болно. Авлига ямар их хортой шигээ бас их хүчтэй юм. Илчлэх тусам эсэргүүцэн тэмцэж, тийчилж байна.

Авлигатай тэмцээд эхлэ­хээр нь юу болов. Бүгд Н.Энх­баярт хайртай болчих шахав. Нийтээрээ дургүй байсан шүү дээ, түүнд. Учир нь тэр нийтийн эрх ашгийг хөсөр хаяж, хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьсан. Үүнийх нь бо­дит жишээ нь тэр дахин сон­гог­­доогүй. Ард түмэн Ерөн­хий­­лөг­чөөр дахин сонгоогүй хэр­нээ гэнэт өрөвдөв. Авлига ав­сан ч шорон руу аваад ява­хаар нь өрөвдөөд сүйд. Уй­лах нь уйлж, өрөвдөх нь өрөв­дөцгөөлөө. Зарим нь амиараа дэнчин тавьж бай­гаад л талбайн хажууд өлсөц­гөөлөө. Хайран амь. Хайран эрүүл мэнд. Төрсөн биеэ хайрлахгүй Н.Энхбаярыг тэгт­лээ хайрлахын учир юу би­лээ. Өндөр албанд байхдаа өөрсдийг нь таних ч үгүй бай­сан Н.Энхбаяр дахин өндийж ирвэл өөрийнх нь төлөө тэгж өлсөж байсныг нь ёстой са­нах байх даа. Энэ бүх өрөв­дүү­лэх тактик, ард иргэдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бүх жорыг үнэндээ Н.Энхбаяр  сайтар найруулаад л сууж байсан байгаа юм.  Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль зөрчиж, идэж шамшигдуул­сан бол хэн ч   түүнээс зайлах гарц үгүйг авлигатай тэмцэх газрын сүүлийн үеийн ажил­лагаанаас харлаа. Авлига­тай тэмцэх хэцүү юм байна гэд­гийг эхнээсээ л харж байна.

Авлигачийг барихаар улс төр хийлээ гэх хэрнээ авли­гачийг суллуулахын төлөө өөрсдөө жинхэнэ улс төр хий­дэг байна шүү. Нэгэнт авли­гаасаа ангижиръя гэж бодож байгаа л бол энэ эрчээ сул­руулж болохгүй, барьцаа улам л лавшруулах хэрэгтэй юм.  Тэгж байж л төр цэвэр­шинэ. Төрд ажиллаж байгаа хэрнээ ард түмнийхээ тат­варын мөнгөөр тансаглаад, ганцаараа цүрдийтэл бая­жаад байж болохгүй. Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулаад байна гэж Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Авлига байгаа цагт шударга ёсны тухай яриад яах юм. Шударга ёс байхгүй бол эрх, эрх чөлөөний тухай саналт­гүй.

Улсаасаа баян сайд дарга нар ингээд л идэж, уугаад болоод байдаг  гэж боддог цаг нь өнгөрч.

Ардчилсан Ерөнхийлөгч ч гарч ирлээ. Авлигатай тэмцэх ёстойг тунхаглав. "Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулж байгаа"-г хэллээ. Авли­гатай тэмцэх газрынхан аж­лаа л хийж байгаа болохоос үүнд гайхаж цочирдоод байх хэрэг алга. Шударга ёс тог­тоохын төлөө тэд ажлаа хийж байна.  Бид авлига байгааг мэдээд, авлига авсныг нь гадарлаад байгаа хэрнээ, илчлэхээр нь сандрах хэрэг юун билээ. Авлигачид цаа­шид ч олноороо ил болно. Тэд эхнээс нь илчилж, барьж хориод байгаа Авилгатай тэмцэх газрынхнаас үхтлээ эмээж байгаа. Тиймээс ч  за­рим нь авлигыг илрүүлэхийг "хэлмэгдүүлэлт" гэж нэрлэж,  иргэдийн тархийг угааж эх­лэхээр оролдож байна. Ха­лааснаасаа эд зүйлсээ хумс­луулчихаад хүмүүс хичнээн их уурладаг билээ. Гэтэл өдөр бүр таны халаасыг сэгсэрч байгаа нөхдүүд баригдаж, хоригдох нь тийм өрөвдөж, хайрлахаар зүйл мөн гэж үү.

Шударга ёс гэж байхгүй болоод байна. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, гэвч хууль зөрчсөн бол хэн ч буруутна. Ялангуяа авлига гэж нийтээр нь хохироодог аюулаас бид ангижрах л ёстой.

Онцлох нийтлэлүүд