Өдрийн сонин үнэнийг хэлнэ
UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.10.05 10:10

Ард түмэн “заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байх уу?

Шинэчлэлийн Засгийн га­зар байгуулагдаад шил ши­лээ дарсан ажлууд төлөвлөөд сүрхий л байх шиг. Эхнээсээ авч байгаа арга хэмжээнүүд нь ч ард түмэнд таалагдаж, сэтгэлд нь хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бас юм бай­на аа байна. Тэр дундаас жижиг ч гэмээр нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Хэдийгээр том ажлын дэргэд энэ шүүмжлэл яамай байна аа гэж хэлж болох ч аливаа юм жижигддэггүй билээ. Тэр тусмаа том ажил хийх гэж яваа бол жижиг асуудал гэж байх ёсгүй.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд гэж нэг л цамц­ныхаа захыг гозойлгосон нөхөд байх юм. Тэр хүмүүст зангиа зүүхгүй, энгийн хув­цас­лаж байвал ажил хийдэг хүн шиг харагдаж, ард түмэнд таалагдана гэж хэн нэгэн нь хэлчихсэн болтой юм. Гэтэл яг үнэндээ дээхнэ үеийн сүүн заводын дарга нар шиг л харагдаад байна. Соц цагийн сүүн заводын дарга нар гэж заваандуу сорочкин цамцаа сүү цөцгийн тосонд халтартсан өмдөөрөө даруу­лаад өмсчихсөн нөхөд явж байдаг сан. Сахал үсэндээ баригдчихсан, бас тэрүү­хэн­дээ хөөрхөн гүзээтэй. Хөдөө нутагт байгаа нэгждээ хам­гийн ойр төр засгийн төлөө­лөл ч гэмээр. Гэвч багахан сэтэртээ таарамгүй энгийн тэднийг хэн ч дарга даамал гэж хардаггүй байв. Тэдний өмссөн зүүсэн нь, өрвийсөн үс нь, нэрмэл эргүүлж, илүү дутууг гоочилж яваа нь тийм итгэл үнэмшил төрүүлж чад­даггүй байв даа.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд ч хуралдаа зангиагүй, иргэдтэй уулзаж явахдаа ч зангиагүй, бүр спорт хувцастай, телевизийн ярилцлагад орохдоо ч там­хины утаа сааралтуулж үнс­ний саваар чамирхаж байна. Шинэ залуу дэд сайд нар нь ч ингэдэг юм байна гээд бод­чихсон футболктой ажил яриад явж байна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг хувцаслах юм. Уучлаа­рай, та бүхэн ерөөсөө төрийн сайд шиг харагдахгүй байна. Харин сүүн заводын дарга нартай адил байна.

Цайвар цамц, ба­раан хослол өмсөөд цэмцгэр гэгч нь зангиа зүүсэн дүр төрх бол дэлхийн стандарт ажил хэрэгч хүний дүр төрх. Үүнийг цагаан захтан, хоосон хээн­цэрлэл гэж буруутгах хэрэггүй. Ямар ч орны төрийн ёслолын албанд ийм жишгийг л барь­даг. АНУ-ын хар арьст Ерөн­хийлөгч Б.Обама ч зангиа зүүж, Солонгос, Хятадын өтөл хашир улстөрч нар ч энэ жишгийг дагадаг. Төрдөө хүн­дэтгэлтэй хандаж байгаа­гийн, түмэн олноо хүндэлж байгаагийн илрэл болгож энэ жишгийг барьж, төрийн буу­рал тэргүүнүүд үсээ ч товло­сон хугацаанд будуулдаг гэж байгаа. Хойд Солонгосын парламентын дарга, түшээд ч гэсэн өөрсдийн үйлдвэрийн хийц муутайхан гонжоомоо ч хилийн чинадад жимбийл­гээд өмсөөд явж байдаг. Энэ бол тогтсон жишиг. Гэтэл манай ардчиллынхан дадаж сурснаараа явах гээд байх шиг байна. Одоо та нар хуу­чин шигээ гудамжинд лааз өшиглөж яваа биш, парла­ментад олонхи суудлыг нь авч Засгийн газраа байгуул­чи­хаад байгаа шүү дээ. Ард түмэн сүүн тасгийн дарга нар шиг хүмүүст биш харин өөрс­дөд нь хүндэтгэлтэй хандаж буйгаа гадаад байдлаараа эхний шатанд илэрхийл­чих­сэн үсээ самнаад, гэдсээ тат­чихсан хүмүүст илүү итгэнэ л дээ. Ер нь өөрийгөө аятайхан аваад явчихгүй байгаа хүнийг өөрсдийг нь аваад явна гэдэгт хэн итгэх юм бэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Ядам­дорж гэдэг хурандаа Замын цагдаагийн газрын дарга болонгуутаа "Гүзээтэй замын цагдаа гэж юу байдаг юм. Ийм хүнийг ажлаа хийхгүй бай­гаад тооцно" гэж бүгдийг нь эрээн мод бариулаад гаргаж байсан гэдэг. Ажлаа хэрхэн хийж буй нь байгаа байдлаас нь харагддаг ажил мэргэжил гэж бас байх юм. Түүн шиг шинэчлэлийн Засгийн газар гээд хүний сэдэхгүйг сэдээд, хийж бүтээгээд мундаг байж болно л доо. Гэхдээ жаахан юм шиг боловч үүн дээрээ анхаарчихмаар байна.

Шинэчлэлийн Засгийн газ­рын сайд нарт зааж зөв­лө­дөг имиж мэйкер энэ тэр байдаг л байлгүй. Үүнийг хэлж туслаач ээ. Ажил мундаг хий­дэг хүний дүр бүтээж байгаа нь энэ гээд зангиагаа тайлж хаяад чөлөөтэй хувцаслаад яваад байгаа нь тийм ч зөв шийдвэр бишийг. Амралтын өдрөөр Засгийн газар хурал­даж байгаа нь энэ гээд арван жилийн хүүхдүүд шиг цугларч ирмээргүй байна. Нэгэнт л төр засгийн ажлыг ярьж бай­гаа бол тэгж итгэл төрүү­лэхээр харагдах ёстой. Тэгэх­гүй бол нэг л алхаг залхуу, замбараагүй харагдаж бай­на. Тийм хүнийг элэг барьдаг л байхгүй юу. Нүдээрээ олзлогдоод л эхэлнэ.

Муу хэлүүлсээр ирсэн МАН-ынхан гэхэд ядаж үүний­гээ мэддэг болчихсон байсан шүү дээ. Одоо АН-ынхан гудамжинд байсан имижээ гээж, төр авч яваа хүмүүсийнхээ төрхөнд ор­моор байна. Ядаж л нүдээрээ хараад эрх баригч гэдэгт тань итгэмээр байна ш дээ. Ард түмэн "сүүн заводын дарга" шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байдаггүй юм.

Онцлох нийтлэлүүд