Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.11.23 10:11

Хөшөөтийг төрд авсан нь сайн ч юм биш дээ

Сүүлийн үед нэг моод гэмээр хачин юм дэлгэрлээ. Төр шийдвэрээ гаргаж  уул уурхай,  томоохон орд газраа төр буцааж авна гэх болжээ. Эхнээсээ булаагаад авчих­лаа. Социализмын үеийн нийгэмчлэх, нэгдэлжих гэдэг шиг л нийтийн юм, ард түм­ний өмч гэж ирээд  анх шийд­вэр гаргаж өгчихөөд буцаа­гаад  шууд л дээрэмдэнэ.

Саяхан хэвлэлээр Хө­шөө­тийг төр авлаа хэмээн мэдэгдлээ. Үүнийгээ сайн мэдээ гэж онцолжээ. Угтаа бол  ингэж юм үзээгүй юм шиг  хөөрцөглөх нь буруу юм.  Хувийн өмчийг ингэж дээрэм­дэж байгааг муу мэдээ гэж хүлээж авах хэрэгтэй.

Хөшөөтийн уурхай төрд байснаас хувьд байсан нь хавьгүй дээр. Хувьд байсан юм төрд очоод ямар болдгийн бэлээхэн жишээ бол Таван толгой. Монголын толгой  баян арваад хүн Таван тол­гойг эзэмшиж байсан.     "Петровис"-ын Ж.Оюунгэрэл, АПУ-гийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Ц.Цэнгэл, Сү.Бат­болд, Ж.Оджаргал нарын хүмүүс эзэмшиж байс­наа улсад буцааж өгснийг санаж байгаа байх. С.Баяр Ерөнхий сайд байхдаа стра­тегийн ордод оруулна гэж айлгаж байгаад булааж ав­сан. Таван толгойг эзэмшиж явсан тэр хэдэн баячууд  зур­гаан сар тэссэн л бол тэр хэдэд үлдэх байлаа. Цаад С.Баяр нь зургаан сарын дараа л огцорсон. Ингээд нөгөө хэдэн баян маань Таван толгойгоо авч үлдэлгүй тавган дээр тавиад өгчихсөн дөө. Төр Таван толгойг аваад яаж гийгүүлсэн юм.

Өдийд хувьд байсан бол гадаадын нэг компанитай хамтраад нүүрсээ экспорт­лоод бид тэднээс үндсэн татвараас нь гадна роялтийн татвар аваад байж болох л байлаа.  Роялтийн  махчилж ойлговол хааны татвар гэж  болох юм. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй татвар. Бүр цаашилбал эзний татвар гэсэн үг. Таван толгойн эзэн Монголын ард түмэн. Энэ роялти татвараа өндөр тавиад сууж байхад одоогоос хамаагүй илүү ашиг­­тай байх байв. Ингэсэн бол өдийд долларын тэр­бумтан арваад хүнтэй бол­чихсон байхгүй юу. Манайх­ны нэг муухай зан байдаг. Баян хүнийг үзэн яддаг. Өөрс­дийнх нь ядуу байгаад тэр баян хүмүүс буруутай юм байх. Нэгэнт ардчилал зах зээлийн замаар орсон бол өөрөө ч гэсэн баян болохын төлөө л зүтгэх хэрэгтэй биз дээ.

Одоо төрийн булааж авсан Таван толгойг хар. Төрд очоод өрөндөө баригдаж өтөнд идэгдэнэ гэгч л болж байна. Төр Таван толгойг эзэмшигчдээс нь булааж аваад 2014 он хүртэл Чалько­той гэрээ байгуулж, өөр газар нүүрсээ өгөх эрхгүй болчих­сон. Яагаад ийм гэрээ бай­гуулсан гэхээр тухайн үед төр барьж байсан МАН ард тү­мэнд "Хүний хөгжлийн мөнгө"-ийг өгөх гэж зээл­сэн шүү дээ.

Таван толгойгоо барь­цаанд тавьж байгаад зээлсэн тэр мөнгө буюу 21 мянга нь  хүнээ хөгжүүлэх битгий хэл аманд ч үгүй, хамарт ч үгүй архины мөнгө болсон  шүү дээ. Чалькотой хийсэн гэрээ­гээр 250 сая ам.долларыг аваад гэрээн дээрээ "Энэ өрийг төлж дуустал ямар ч  улс орон, хувь хүн, пүүс ком­панитай гэрээ байгуулахыг  хориглоно" гэсэн заалтан дээр унаж, одоо Чалько эзэн нь юм шиг болж хувирсан. Юун мөнгө олох, юун хувь­цаа. Улсын хөрөнгө дэмий үрлэгдсэн шахааны бизне­сийн талбар л болсон. 

Иргэнээ дээрэмдэж авсан хэрнээ төр нь өөрөө Чалкод дээрэлхүүлж байгаа нь арчаагүй хэрэг биш гэж үү. 

Ард түмний өмч болголоо гэчихээд  ард түмнээсээ энэ тухай асуусан юмуу. Асуугаа­гүй л байхгүй юу. Төр барьж байгаа  нам л Монголын баялгийн эзэн юм шиг болдог.

Ухаа худагийг хар. Хувийн өмч. Тэд цахилгаан станц, хар зам, нисэх буудал, сургууль, цэцэрлэг, орон сууц ер нь юу юу ч босгов доо. Ядаж л  Монголоос долларын тэр­бум­­тан төрлөө. Хувьд очсо­ноор ингэж л ажиллаж байна ш дээ. Эзний татвар роялтийг  нэмлээ гэхэд монгол хүн энэ бүхнийг хаяад явж чадахгүй. Нэг ч гэсэн монгол хүн баян байна. Төрийн мэдэлд  эзэн­гүй байх, хувь хүний өмч болж,  эзэнтэй байхын ялгаа ийм л байна. Анхны эзэд болох арваад хүндээ Таван толгой байсан бол ийм л болох байлаа. Таван толгойг нь дагаад дэд бүтэц хөгжиж, ашиг орлогоо ахиухан аваад, ард түмэн тэрнээс нь хүртээд байж болох байлаа. Ажлын байр нэмэгдэх  байлаа. Манай­хан сая Хөшөөтийг төр авахад хувийн өмч төрд очлоо гээд ямар их баярлаж, алга ташив аа. Ачир дээрээ аминых уу, улсынх уу алин дээр вэ гэдгийг энэ хоёр жишээн дээр тогтож бодно уу. Энэ талаас нь харах юм бол Хөшөөтийг төр авлаа гээд баярлаад байх хэрэггүй.

Хувийн өмчийг олон бол­гох хэрэгтэй. Тэгээд татвараа л ахиухан авна биз. Түүнээс биш төр нь иргэдээсээ өмчийг нь булааж аваад байвал ямар зах зээлийн өрсөлдөөн байх билээ.  

Төр нь өөрөө  шийдвэрээ гаргаж иргэндээ өгчихөөд  Шивээ овоо,   Багануур, Адуун чулууны нүүрсний уурхайг бас л авна гэнэ. 1997 онд мөрдөгдөж байсан хуулиа­раа л хувьд очсон хэрэг. Гэтэл стратегийн орд гэсэн нэр томъёо бий болгож дээрэмдэх болов. 

Социализм руугаа ухарч, нийгэмчлэх сэтгэлгээг өөг­шүүлж байгаагаас ялгаа алга.  

Иргэн нь баян байхын тулд капитал бий болгож байж, зах зээлийн нийгэмд амьдарна.

Онцлох нийтлэлүүд