Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.11.27 09:11

МАН-ынхан дотоод үймээндээ учраа олохоо байжээ

Гурван сонгууль дараалан далаараа тавиулсан МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Одоо тэдний хувьд дараагийн сонгуульд дангаараа орвол дахин ялагдах магадлал өндөр учраас хуучных шиг хүчээр, луйвраар ялдаг цаг өнгөрсөн. Олон удаагийн дараалсан ялагдал МАН-д өөрчлөлт хийхийг санууллаа. Үүнээс үүдэлтэй  МАХН-тай эвсэж Ерөнхийлөгчийн сонгуульд орох тухай намын нэг хэсэг нь ярьж эхэлжээ. Нөгөө хэсэг нь үүнийг эрс эсэргүүцэж байгаа. МАХН-тай эвсэж орохыг дэмжигсэд нь Ө.Энхтүвшин, Д.Загджав, Ж.Сүхбаатар нараас эхлээд цааш үргэлжилж байгаа бол эсэргүү багт С.Баяр, С.Батболд. Ц.Нямдорж нар багтжээ. Д.Загджав сонгуульд хамтарч орох саналыг Ө.Энхтүвшинд зүтгүүлж буй голлох хүн гэсэн. Үүнээсээ болж нам дотор түнжин хагарч асуудал нэлээд хурцадмал байдалтай байна. Харин МАХН-ын хувьд МАН-тай эвсэж орохыг дэмжигсэд олон байна. Н.Энхбаяраасаа өөр торойх лидергүй энэ нам Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлье гэвэл Ч.Улаанаас цааш хэтрэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтрах магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч ороод МАН-ын нэр дэвшигч яллаа гэхэд Н Энхбаяр  тохироогоо хийх гэнэ. Харин хэнийг нэр дэвшүүлэх тал дээр өөр өөр бодолтой байцгаана. МАН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн сонгууль бол шал өөр явагддаг. Үүнд юм нэг их нөлөөгүй. Хүнээ зөв сонгож гаргах хэрэгтэй. Тиймээс заавал нэгдэх гэх алба байхгүй гэцгээн нам нэгдэхийг эрс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс маш олон тул ингэж үзэхэд хүргэж байгаа бололтой. Н.Энхбаяр Дээд шүүхээр хэлэлцэгдэх өдрөө хүлээх зуур МАХН-д намын даргын төлөөх марафон эхэлжээ. Өнөө маргаашдаа биш байлаа гэхэд алсдаа энэ асуудал ирэх нь гарцаагүй хэмээн ийнхүү өрсөлдөж эхэлсэн байна. Н.Энхбаяр ч үүнийг гадарлаж энэ талаар ойрын хүмүүсээсээ асуусан аж. Мөн МАХН орон нутгийн сонгуульд олигтой амжилт үзүүлээгүй. Намын нэрээр л энд тэнд ганц нэг суудал авснаас ялж гарч ирсэн хувь хүн бараг алга гэж дотооддоо шүүмжлэх хүн ч захаасаа эхлээд нэмэгдэж байна. Энэ хооронд МАН-аас МАХН руу очих хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь бас анхаарал татна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц. Шаравдоржийг ч МАХН руу орох магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд нэрлэж байгаа. Учир нь түүний эхнэр МАХН-аас Өмнөговьд нэр дэвшсэн.

Тэгээд Ц.Шаравдоржийн саяхны өгсөн ярилцлагад ч өөрийнхөө намд шүүмжлэлтэй хандсанаас нь харвал энэ бас үнэний ортой байх.

Энэ зуур Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхгүй гэж МАХН-ынхан эрээгүй зүтгэж байна. Хуулинд өөрчлөлт оруулдаггүй л юм бол энэ боломжгүй зүйл ч "Энхбаяр дарга эсвэл түүний хүү энэ суудлыг авах ёстой" гэж МАХН-ын удирдлагуудын зүгээс ярьж буй юм. Үүнд жирийн гишүүд нь мөн л дургүйцэж намын дотоод зөрчлийг нэмсээр.

МАН-ЫН ЗАЛУУС ЮУ СЭДЭЭД БАЙНА

Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын залуусын дунд нэгэн үйл явдал өрнөсөн. "Хэрэв энэ удаа нам ялагдвал намын даргыг, намын удирдлагуудыг авч хаях хэрэгтэй байна. Энэ намд шинэчлэл хийх цаг болсон. Залуу шинэлэг хүмүүсийг удирдлагаараа тавья. Тэгж байж энэ нам өөр харагдана хэмээн ярьцгаажээ. Саяын болж өнгөрсөн сонгуулийн маргааш Ж.Энхбаяр, С.Бямбацогт, мөн НАМЗХ-ны удирдлагууд уулзалдаж намынхаа ирээдүйн тухай ярилцсан мэдээлэл ч үүнтэй хамт чих дэлсэв. Ж.Энхбаяр. Д.Загджав, Я.Содбаатар, Л.Оюун-Эр-дэнэ, О.Содбилэг нар намын шинэчлэл, удирдлагуудын өөрчлөлтийг ярьж байгаа гэх мэдээлэл бий. Мөн намын даргад залуусаас Ж.Энхбаяр, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар нарыг байж болох талаар ч ярьж байна. Саяхан МАН-д Г.Занданшатарыг залуучууд унагах нь гэсэн яриа хүчтэй явагджээ. Г.Занданшатар энэ яриаг сонсон тэвдэж, залуусыг ээлжлэн дуудаж хэн ийм яриа гаргасан тухай асууж сурчээ. Ингэхээр МАН, МАХН хоёрт шинэ удирдлагатай болохоор нууцхан ярилцаж, энэ нь даамжирч өрнөл ихтэй байгаа нь тодорхой боллоо.

Нөгөө талаас амбицаа дарж чадахгүй байгаа залуусынх нь бас нэг гаргалгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд ордгоор нь оруулаад нэг мөсөн ялагдал хүлээсэн хойно нь удирдлагыг өөрчлөх асуудлаа тавья гэсэн саналтай хүмүүс ч байна. Ийнхүү МАН-ынхан дотоод үймээндээ учраа олохоо байж гишүүд нь сандралын байдалд хүрчээ.

Онцлох нийтлэлүүд