Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.12.04 11:12

Ардчилсан нам ард түмний саналыг хамгаалж чадсангүй

Энэ удаагийн Орон нут­гийн сонгууль Ардчилсан нам түүхэндээ байгаагүйгээр ял­лаа. Ирц ч урьд өмнө байгаа­гүй өндөр байв. Иргэд Ард­чил­сан намд итгэжээ. Тэд­нийг олуулаа болголоо.  Харам­салтай нь МАН-ынхны эрт­нээс төлөвлөсөн ёсоор ирц хүрсэнгүй. Энэ нь цэвэр ялагдсан МАН-ынхны том баяр болов. Дахин сонгууль болохыг сонсоод л МАН-ын­хан "Бид яллаа" хэмээн шоуд­сан байгаа юм. Учир нь тэдэнд луйвар хийх алтан боломж гарч ирсэн. Ард­чилсан нам энэ удаа ялалтын амтанд  мансуураад, нэг унагасан, хоёр унагана гээд л хуруугаа ч хөдөлгөөгүй. Дахин сонгууль болохгүй байх бүрэн боломж байсан.  Гэвч Ардчилсан нам ард түмний  саналыг хулгайд алд­лаа. Уг нь бол иргэдийн идэвх орон нутгийн сонгуульд тийм сайн байхад гадаадад бай­гаа, хаяг дээрээ байдаггүй, цэрэгт явсан, ял эдэлж байгаа хүмүүсийг аль сонгууль эхлэ­хээс өмнө хасалт хийлгэх ёстой байлаа. Нэгэнт АНУ-д байгаа нэг нөхөр амжиж сана­лаа өгөөгүй, шоронд байгаа нь нэгэн ч өгөөгүй, бурхны оронд явсан хүмүүс ирж саналаа өгөөгүй. Уг нь энэ бүхнийг хасч тооцуула­хаар  Улсын бүртгэлийн ерөн­хий газар, УИХ-ыг сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хорооноос  га­даадад байгаа, ял эдэлж байгаа, хаяг дээрээ амь­дардаггүй тийм хүмүүсийг нэрсийн хавтгайгаас хасах зөвлөмж хүргүүлсэн ч тухайл­бал Чингэлтэй дүүргийн сон­гуулийн хороо хүлээж  авал­гүйгээр байхгүй хүмүүсийг нэр­сийн хавтгайд оруулан сон­гуулийг явуулсан. Үүний үр дүнд ямар ч тохиолдолд ирц хүрэхгүй байх нь тодор­хой. Сонгинохайрхан дүүрэг ч мөн адил. Өмнөх ялалтууд нь эсрэгээр эргэж МАН-тай адил тооны суудалтай болсон.   Багануур дүүрэг мөн л ялсан газраа ялагдсан. Хамгийн гол нь дахин сон­гуулийн үр дүн ард түмнийг үнэхээр дором­жил­сон явдал боллоо. Тавин хэдэн мянган хүний саналыг арван хэдэн мянган хүний саналаар сольж  болох уу.

Дахин сонгуулийн дүн МАН-ны бодсоноор гарав. АН ялж байсан газар эсрэ­гээрээ МАН ялсан дүн гарчээ. Энэ үнэн үү. Долоо хоногийн дотор сонгогчдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдчихнө гэж байх уу.

Ялагдсан МАН яаж ажил­лав. Хэсгийн хороо, сонгуу­лийн хороо, хороо дүүргийн Засаг дарга нар ихэнх нь МАН-ынх. Тэд ердөө л давуу талаа ашиглан иргэдийн бүрт­гэл дээр үндэслэн МАН-д өгөх боломжтой бүх л хүний  нэрсийг жагсаагаад микронд суулгаад л зөөгөөд байсан.   Мөн ажлын өдөр сонгуулийг зохион байгуулсан нь ч ард­чиллын төлөө өгдөг иргэдийг санал өгөх боломжгүй болгож орхисон.

МАН эхний хувилбараа­раа  эзэнгүй байгаа иргэдийг  нэмээд ч энэ удаагийн сон­гуулийн онцлог тал болох санал тоолох машиныг илэр­хий луйвардаж бараагүй юм. Тэгээд ч энэ сонгуульд орон нутагт урьд өмнө байгаа­гүй ирц оролцоо байснаас үүдэн АН түүхэндээ анх удаа үнэм­лэхүй ялалт байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ялалтаа эрх барьж байгаа Ардчилсан нам хамгаалж чадаагүй.

Тодорхой баримтыг өгүүлье.

Сая орон нутгийн сонгуу­лиар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд АН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэв­шигчээс 243 хүнээр илт та­сар­­хай ялалт байгуулсан бай­тал ирц хүрэхэд таван хүн дутсан гэсэн шалтгаар тухайн хэсгийн хорооны сонгуулийг хүчингүйд тооцжээ. Гэтэл таван хүнээр дутах биш энэ хаягандаа байдаггүй, цахим үнэмлэхээ аваагүй 440 хүнийг энэ хэсэгт илүү бүртгэ­сэн байх жишээтэй. Мөн ЧД-ийн 14 дүгээр хороонд нэр дэвшигч  өрсөлдөгчөөсөө 316 хүнээр хол тасархай илүүгээр ялалт байгуулсан байхад ирц  96 хүнээр дутсан гэсэн шалт­гаар сонгуулийг мөн л хүчингүйд тооц­сон. Гэтэл 14 дүгээр  хороонд огт амьдардаггүй, гадаадад байдаг, цахим үнэм­­лэхээ аваа­­гүй 236 иргэнийг сон­гууль өгөх хүний тоонд оруу­лан илүү бүртгэсэн байжээ. 

Илэрхий ийм тоо баримт байхад ЧД-ийн Сонгуулийн хороо, УИХ-ын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо болон УБЕГ-ын  шийдвэрийг эс тоон хасагдах сонгогчдыг хасал­гүйгээр шууд дахин санал хураалт явуулсан нь хууль бус үйлдэл болж, энэ нь дээрх тоо баримтаас анхнаа­саа зорилготой үйлдэл бай­сан нь харагдаж байна. Ин­гэс­­нээр долоо хоног хүрэх­гүй хугацаанд ард түмний сон­гол­тыг орвонгоор нь өөр­чилж, луйвардах боломж нөх­цөл байдгийг бидэнд харуул­лаа. Бид ч харлаа, үзлээ, мэдлээ. Долоо хоногийн до­тор Ардчилсан намын 22 сууд­лыг 11 болгож,  өөрсдийн ав­сан 11 суудлыг 22 болгож чад­на гэж хэлбэл хэн ч итгэх­гүй. Гэтэл бодит амьдрал дээр ингэж чаддагаа Ардын на­мын­хан харууллаа. Иргэдийн саналыг долоо хоногт ингэж өөрчилж болдог нарийн жо­рыг  зөвхөн Ардын намын­хан л найруулж чаддагийг олон түмэн харлаа шүү дээ. Үнэ­ний нүдийг худлаар соль­сон, сонгуулийн үр дүнг хү­чээр өөрчилснийг дахин са­нал хураалт хэмээх нэрийн доорх луйвар тодоос тод харууллаа.

Онцлох нийтлэлүүд