Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.12.21 10:12

Монголын оюутнууд ичмээр юм

Ховд аймгийн Хөшөөтийн уур­хайд хайгуул, олборлолт хийдэг "МонЭнКо" ХХК өнгөрсөн зурга­дугаар сард тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Нэг ёсондоо сайн үйлс хийж байгаа хэрэг. Энэ хэдэн оюутнаас нь улс орондоо цөөхөн  нь ч гэсэн хэрэгтэй хүн болог гэж  бодсоных биз. Мэдээж бас тодор­хой шаардлагууд тавьжээ. Ингээд баахан сургуулийн оюутнууд тэт­гэлэг авахаар материалаа бүрдүү­лээд өгсөн байна.  Тэднээс сүүлийн  шатанд 20 сурагч тэнцэн батламж  авчээ. Энэ үед төлөвлөөгүй юм боллоо. Нөгөө уурхай нь страте­гийн орд болж төрийн мэдэлд очихоор болсон гэнэ. Тэгээд хувь хувь­цаа­гаа хэрхэн тохирохоо ший­дэх гээд бөөн асуудал босч бужиг­наад эхэлдэг юм байгаа биз дээ. Нэг ёсондоо уг уурхайн хэдэн хувь нь ч юм  төрийн мэдэлд очно гэсэн үг. Ингээд дотооддоо бужиг­наан­тай өнөө компани тэтгэлэг өгөх хугацаа нь хойшилж "Хүлээзнэж  бай" гэсэн юм байх.

Гэтэл нөгөө оюутнууд тэтгэлгээ  компаниас нэхээд шүүхэд хандаж байгаа гэнэ. Энэ талаараа хэв­лэлийн хурал зарлаж, "Бид хохир­лоо. Тэд мөнгө өгөөгүйгээс зарим оюутан төлбөрөө төлж чадалгүй нутаг буцлаа" энэ тэр боллоо. Нэгэнт төрд уурхай нь очиж байгаа бол тэр компани юугаа өгөх болж байна. Хэнд ч юу ч тохиолдож болно. Үйл ажиллагаа явуулж байсан компани өөрөө асуудалд орчихоод байхад  мөнгө авна гээд шүүхэд хандаж байдаг. Тэр ком­пани өгөх албатай биш. Оюутнууд ч авах албатай биш.

Гэхдээ компанийг өмөөрөх гээд байгаа хэрэг биш шүү. Авахаас өөрийг мэдэхгүй хомхойн сэтгэл­тэй, даварсан оюутнуудын үйлд­лийг хараад өмнөөс нь ичлээ. Монголын оюутан залуус ичих хэрэгтэй юм гэж бодлоо. 

Үгүй мөн даварч байнаа, энэ оюутнууд. Оюутнууд сурч боловс­рохоо л бодох хэрэгтэй. Оюут­нуу­дад сурч боловсрох боломж олгож,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  санаачилгаар сар бүр цалинтай болгож,  70 мянган төгрөгийг төрөөс оюутнуудад  өгдөг болсон. Ингээд цалинтай оюутнууд нийтийн унаанд үнэ төлбөргүй явна. Зарим нь тэтгэлэг авна. Дээр нь хүний хөгжлийн хорин нэгэн мянга нэмэгддэг. Авсан мөнгөөрөө архи ууж, баар хэснэ. Бас болоогүй улстөржинө. Энэ мэтээр манай оюутнууд дэндүү даварчээ. Мон­голын оюутнууд шиг бэлэнчлэх сэтгэлгээ нь дээд цэгтээ тулчихсан  оюутан дэлхийн хаана ч алга.

Нэг жишээ хэлье. Зургаан дээд сургууль төгссөн нэгэн ажилд оро­хоор ирэхэд нь манай нэг томоохон компани 1500 ам.доллартай дүй­цэ­хүйц цалин өгөхөөр болж ажилд авчээ. Ажилд авсан ком­пани өнөөх залууг жигтэйхэн боловсорсон амьтан гэж бодсон байх л даа. Долоо хонолгүй өнөөх нь ажлаа хийж чадахгүй нь гээд гарсан байгаа юм. Тэтгэлэг аваад ямар ч хариуцлага үүрэхгүй, зүгээр суухаар суръя гэдэг нөхдүүдийн тодорхой жишээ энэ. Ингэж тэтгүүлж тэтгүүлчихээд ажлын ачаалал даахгүй, зүгээр л ширээ­ний ард суудаг хүн болчихдог. Дээр нь сайн санаж тэтгэлэг өгөх гэж амласан компани мөнгө өгнө гээд гэнэтийн явдал тохиолдоод өгч чадахгүй болсон чинь шүүхдэнэ гэнэ. Тэд хүний төлөө сурч байгаа юм уу.  Хүн шиг сураад  мэргэжлээ аятайхан эзэмшвэл өөрт нь л хэрэгтэй баймаар. Монголын оюут­нууд ичмээр юм. Хүн өөрт нь тусалъя гээд боломжгүй болоод тусалж чадахаа болихоор шүүх­дээд явна гэдэг юу гэсэн үг вэ. Улс нэгэнт уурхайг авсан бол "МонЭнКо" ком­пани оюутнуудад юугаа өгөх вэ дээ. Угтаа бол тэр оюутнууд дээрх компанид тэгж  сэтгэл гаргасных нь төлөө, сур­галтынх нь төлбөрийг төлөх гэс­нийх нь төлөө хичээсэнд нь таларх­­лаа илэрхий­лээд л өнгөрөх байсан юм. Ямар тэр компанийн­хан тэдэнд өртэй юм уу?

Есдүгээр сарын 11-ний үеэр аврагчид нурсан байшин руу орох гэж хичээхэд  нэгэнт аврах боломж­гүй үед дотогш оруулахгүй гээд аврагчдыг буцаан татсан байгаа юм. Тийм атал тэр аврагч нарт амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн аврах гэж сэтгэл гаргасных нь төлөө талархал илэрхийлсэн байдаг. Энэ бол барууны соёл юм. Манайх бол үхсэн хүмүүс дээр нь орж үхсэнгүй гэж зүхнэ. Талархаж чаддаггүй монгол зан. Энэ хоёрт ийм ялгаа байгаа юм.

Нэгэнт тэтгэлэгтэй холбоотой асуудал сөхсөн болохоор бас нэг жишээ хэлье. Тэтгэлэг гэдгийн мөн чанар нь төлбөрийн боломжгүй сайн сурлагатай оюутнуудад  буян болж өмнөөс нь томоохон компани, эсвэл улсаас тэтгэлэг олгодог.

Манайд нэлээд олон компани оюутнуудын дунд тэтгэлэг зарла­даг. Нэг томоохон компани  мөн тэтгэлэг зарлажээ.  Гэтэл тус компа­нийн эзэд рүү өндөр албан ту­шаал­тан, мөнгө хөрөнгөтэй биз­нес­­мэнүүд утасдаж, амраахгүй зовоодог тухай танил маань ярьсан юм. Нөгөө залгаж байгаа хүмүүс нь  ах дүү хамаатан садан, бүр өөрийн­хөө хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах гэж дарамталдаг, рекэ­тэлдэг гэнэ. Өөрийнхөө халаас­наас гаргаад өгч болохоор юмыг өрөөл бусдаас ингэж дарамталдаг байна. Энэ мэтээр хувийн ком­паниудад ирэх дарамт дэндүү их. "Төр бидэнд туслахгүй байвал том тус болж байгаа хэрэг" гэж нэг бизнесмэн хэлсэн байна лээ. Тусалж байгаа нэрээр гай болохгүй л бол бид амар амгалан ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж хэлсэн хэрэг л дээ.

Нэг найз маань хувиасаа хэдэн хүмүүст гэр өгье гэжээ. Гэтэл бо­ломж нь болохгүй "Хэсэг хугацааны дараа өгье" гэж. Өнөө хүмүүс ажлынх нь үүдээр эргэлдээд  амар заяа үзүүлэхээ байж "Шүүхэд хандана, хэвлэл мэдээллээр зар­лана, луйварчин, зальтай амьтан" гээд элдвээр нь дууджээ. Аргаа барсан найз маань "Бусдад тус болъё гэсэн биш, өөртөө гай бол­чихлоо" гэчихсэн толгой сэгсэрч суусансан. Боломжтой хүн бо­ломжгүй болж болно. Аль нэг компани хувь, хүнд юу ч тохиолдож болно. Дээрх оюутнууд, гэр авах гэж дайрч, доромжлоод байсан иргэд  хүний юмыг авах ёстой юм шиг дураараа дургих нь жинхэнэ луйварчин шиг санагдлаа. Хүний юм хүнийх л байдаг. Хүний төлөө биш, өөрийнхөө төлөө сурч байгаа өөрсдөөсөө ичиж амьдаръя. Зүгээр л хичээлдээ хичээ. Хүнээс зүгээр юм нэхэхийнхээ оронд ажил олж хий. Аль нэг компани мөнгө өгөхгүй байлаа гэхэд яаж ийгээд төлбөрөө төлөх л байсан шүү дээ.  Хүний юмыг авах гэж ичгүүргүй аашлахаасаа ичмээр юм даа, Монголын оюутан залуус.

Онцлох нийтлэлүүд