Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.12.28 12:12

Монголын хүмүүн бус улс төрд хүн үзэгдэх нь юутай сонин

Монголын улс төр жудаг­гүй. Хамт яваад бие биенээ "хутгалдаг". Эрчүүд нь эмэг­тэйчүүдээ дорд үзнэ.  Нам нь гишүүдээ хэрэгтэй үед нь ашиглаад хаяна. Нэг удаа ялагдвал үүрд ялагдсан мэт адална.  Фракцуудаараа нийлж байгаад унасан дээр нь нам дарж авах гэж ухаан­гүй зүтгэдэг. Жудаггүй жудаг­гүй гэхэд хүмүүн бусын жу­даг­гүй загнадаг шүү дээ, манай улс төрийнхөн. Ёс суртахуун, хүн ёс, хүн чанар гэж улс төрд байхгүй болсон.  Улс төрд орсноо орчлонгийн оргилд хүрлээ гэж боддог хүн дэндүү олширсон. Хүсэл мөрөөдөл нь улс төрөөр л хязгаарлагддаг хүн өдрөөс өдөрт үржин тэлж байгаа. Эх орноо, ээж ааваа ч улс төр гэж ойлгох шахна. Улс төрд оро­хоосоо өмнө  сайн хүн байдаг. Улс төрд орохоороо л хүн биш болчих юм. Мэдээж ганц ч гялайх хүнгүй муу муухай гэж юу байхав. Нийтлэг байдал нь л иймэрхүү болж. Иймээс Монголын улс төрийг хүмүүн бус гэж тодорхойлоход буруу­дахгүй байх.

Жудаггүйн нэг жишээ бол Баянзүрх дүүргийн дахин сонгууль байлаа.  Нэг намын хоёр, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өрсөлдлөө. "Энэ сонгуульд нам битгий оролцоорой"  гэж Д.Арвин  нь гуйхаар нам нь тэгэхээс тэгэх гэсэн шиг дарга, цэрэггүй сууж байгаад нөгөө нэр дэв­шигчийг нь  дэмжихээ ил то­доор хэлчихсэн. Аргаа ба­раад үг хэлэх гэхээр нь мик­рофон хаагаад яриулаагүй байдаг. Ард түмэн Д.Арвин, Б.Батзориг хоёрын хэн нь хэн бэ гэдэгт саяын сонгуулиар дүн тавилаа. 

Нэгэнт хуулиндаа суртал­чилгаа хийж болохгүй учир Ардын намынхан Баянзүр­хийн дахин сонгуулиар дэм­жиж байгаа Б.Батзоригоо маг­таад байж болсонгүй. Тэгээд нэг арга олсон нь Д.Арвинг муулах. Энэ аргаа  ч сонгуу­лийн өмнөхөн сайн хэрэг­жүүл­сэн л дээ. Эрээ цээргүй чулуу нүүлгэж, элдвээр нь дарамталсан. Тэснэ тэснэ гэхэд дэндэнэ ээ. 

Сонгуульд ялаад гараад ирэхээр нь "Тангаргаа бит­гий өргө" гэж шахна. Тийм дуртай бол өөрсдөө тангар­гаа өргөх­гүй байх нь яасан юм. Д.Са­ран­гэрэл, Д.Арвин хоёрыг дуудаж бай­гаад л битгий тангаргаа өр­гөөч гэж хэлэх­дээ Ардын на­мынхан өөрс­дийнхөө ча­на­­рыг харуулсан хэрэг бол­сон.  

Д.Арвинг Ардчилсан намд орохоор  намаасаа  урвалаа гээд байх юм. Гэтэл нам нь аль хэдийнэ сонгуулийн үеэр Д.Арвинаас урвасан шүү дээ. Цагтаа Д.Арвин энэ намын төлөө ажилласан. Түрийвчээ бариад гүйгээд ирснээ ч өөрөө хэлдэг. МАН яаж ялзарч, гишүүддээ хэрхэн ханддаг нь Д.Арвинд  хандсан том жишээ. МАН өөрийнхөө гишүүдэд тэр байтугай на­мынхаа удирдлагуудад хэр­хэн хандаж байсныг Д.Арвин ярилцлагадаа дурдсан. С.Бат­мөнх агсныг ямархуу байдалтай байлгасан, гэр­гийд нь яаж хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсан, тэр хүнд туслах гэж Д.Арвин яаж явсан. Нам төрийн удирдагч Ю.Цэ­дэнбал минь гэж нэрийг нь барьдаг хэрнээ үр хүүхдийг нь  Монголын иргэнээр хүлээн зөвшөөрөхгүй яаж зовоов. Энэ бүхний төлөө өөртөө ямар ч ашиггүй байхад хүн сэтгэл гаргасан Д.Арвин яахаараа өөр намд орсныхоо төлөө урвагчаараа дуудуул­даг билээ. Нам нь гишүү­дээсээ урваж, намын дарга байсан хүмүүсээсээ урваад байхад ийм намаас гарсан хүн урвагч болно гэж үү. Ийм хүн жудаггүй  байдаг хэрэг үү. Д.Арвин улс төрөөс хүн чанар л нэхсэн. Тэрийгээ Ардын намаас гарснаараа харуул­лаа.

Д.Арвин урвагч байсан бол Н.Энхбаяраас урвах бай­лаа. Ардын намынхан бүгд Н.Энхбаяраас нүүр бу­руулж өөрсдийг нь өнөөд­рийн өндөрлөгт хүргэсэн хүнийг хэрхэн гадуурхаж нүүр буруулсан билээ. Н.Энхбаяр хэдийгээр энхийн цагаан таг­таа биш ч гэлээ улстөр­чийнхөө хувьд тэднийг яалт ч үгүй татаж гаргаж ирсэн хүн мөн. Ардын  намынхан кра­наар татуулж гарч ирдэг, тэр кран нь тухайн үедээ Н.Энх­баяр байсан юм шүү.  Гэтэл бүгд л түүн рүү нулимсан. Ийм бохир заваан улс төрийн намаг шалбаагаас ганц  ч гэсэн зүйл гялтайсан нь Д.Ар­вингийн энэ үйлдэл байлаа.

Д.Арвиныг Ардчилсан намтай тохироо хийж орлоо  хэмээн далдыг харах мэт зарим нь хэлэх юм.  Д.Арвин хүний чанаргүй загналаа гэх юм. Тэгж л их тохироо хийдэг байсан бол   өдийд хэд хэдэн салбарын сайд хийгээд үзчих­сэн сууж байх байлаа. Д.Арвин харин ч зөв сонголт хийлээ. Тэртэй тэргүй шинэч­лэх гээд бараагүй энэ намаа­саа явахгүй бол тэдэнтэйгээ л адилхан болно. Тэрээр эмэгтэй хүн гэхэд олон удаа намынхаа өмнөөс гал руу орж, хатуу хөтүү үг хэлж бай­лаа. Д.Арвинаас одоо юу хү­сээв. Энэ эмэгтэйг Ардын нам хангалттай л ашигласан. Одоо Баянзүрхийнхний төлөө ажиллахаа мэдэгдсэн. Амласнаа хийнэ гэдэгт нь ч итгэж байна. Тэрнийхээ төлөө Ардчилсан намд орлоо.

Ардын намыг шинэчлэх гэж энэ эмэгтэй явсан нь үнэн шүү дээ. Элсний арван гурав гэж адлагдаж нэг үзсэн. Харамсалтай нь энэ нам шинэчлэгдсэнгүй. Д.Арвины хичээл зүтгэл талаар болов.

Өнөөдөр Д.Арвиныг өөр намд ороход Монголын улс төрд анх удаагийн тохиолдол мэт нүдээ бүлтийлгэх хэрэг­гүй. Ингэж өөр намд орсон тохиолдол хорь хол давсан.    Бүр таван нам дамжсан нөхөд ч  байна. Тэглээ гээд ингэтэл шуугисан билүү.   Тэр олон хүн дотор Монголын  сор болсон улстөрчид бай­даг. Р.Гончигдорж МАХН-д байсан. С.Баярцогт Улсын бага хуралд МАХН-аас нэр дэвшин сууж байлаа. Ерөн­хий сайд асан Д.Бямбасүрэн МАХН-ын гишүүн байсан. Ингээд дурдаад байвал олоон олон. Эд нар тэгээд жудаггүй хэрэг үү. Тэд шинэ сонголт л хийсэн. Намаа со­льсон болохоос эх орноо солиогүй. Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл.

Энэ бүхний  дараа Д.Ар­вин намаасаа гарч АН-д орлоо. Шударга бусын эсрэг тэр ийм үйлдэл хийлээ. Иймээс л Монголын хүмүүн бус улс төрд хүн үзэгдэх нь юутай сонин гэж бодогдлоо.

Онцлох нийтлэлүүд