Өдрийн сонин үнэнийг хэлнэ
51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.01.08 09:01

Их хурлын хүүхнүүд бас “Цагаан сарыг улаан сар болгоно” гэх боллоо

Цагаан сарыг монголчууд хэ­дэн зуун жил тэмдэглэж ирсэн. Хэдийгээр яг таг он тоолол байхгүй ч ихэнх нь Чингэсийн үеэс тэм­дэглэж эхэлсэн гэх юм билээ. Түүнээс өмнө, түүнээс хойно ч  тэмдэглэж эхэлсэн гэх нь бий.  Гэвч энэ удаа хэзээ тэмдэглэж байсныг эрж сурж, тогтоох  гэсэнгүй.

1921 онд цагаантнууд гаминг хөөж, цагаан сараар баяраа тэм­дэг­лэх зуур гамингууд "Цагаан  сарыг нь улаан сар болгоно" гээд хүрзээ ирлэж байсан гэдэг. Сүүлд Оросын нөлөөлөлд байх үед цагаан сарыг Октябрь сар болгох гэж үзээд бараагүй. Ю.Цэдэнбал   дарга Филатова эхнэртэйгээ  малч­дын баяр, нэгдэлчдийн баяр бол­гож нийтээрээ тэмдэглэхийг  хорих гэж оролдсон. Мөн 1952 оны нэг­дүгээр сарын 26-ны өдөр битүүний өдөр Х.Чойбалсанг нас барсныг далимдуулж улс орон даяар гашуу­дал зарлан, баяр тэмдэглэхийг хориг­ло­сон байна.  

Энэ олон саад бэрхшээл­тэй учирсан ч энэ баяр хоригдохгүй явсаар өдийг хүрлээ. Аав, ээжийн яриагаар бол цагаан сарыг хориг­лоод байхаар нь өдөр нь ажилдаа явж ирээд шөнөжин золгоод тэм­дэглэдэг байсан гэнэ лээ. Тэр үед айлын ууц хураах аймгийн намын хорооны комисс хүртэл байгуу­лаг­даж байж. Цаг цагийн буулганд ийнхүү цагаан сар хэмээх үндэсний баяр маань элдэв бэрхшээлийг туулсаар өнөөд­рийн бидний үед ч хамгийн сайхан баярын нэг хэвээ­рээ ирсэн билээ.

Монголчуудын хувьд үндэсний хоёрхон баяртай. Цагаан сар, наадам. Цагаан сараар ууц, ул боов,  айраг, гар цайлгах бэлэгтэй, буузаа жигнэж, ууцаа таллаж баярладаг. Үндэсний маш олон уламжлал, ёс заншил энэ үед сэргэдэг. Үндэсний­хээ дээл хувц­саар гоёдог. Ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлдэг. Бүх хүн зөвхөн сайн сайхан зүйлийг бэлгэдэн ярьдаг. Энэ өдөр гэмт хэргийн тоо ч эрс багасдаг. Айл бүхэн бүртийх тоос­гүй болтлоо гэр орноо цэвэрлэж, ах дүүгээ мэдэлцдэг. Жилдээ ганц удаал энэ баяраар  хамаатан саднууд уулздаг. Улс орноо­роо аз жаргалтай бол­дог. Гайхамшигтай сайхан баяр. Бие биедээ чадлын­хаа хэрээр бэлэг өгдөг. Элбэг дэлбэг байх нь юу нь буруу байх билээ. Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг үг ч бий шүү дээ. 

Энэ мэтээр ямар ч хүнд хэцүү үед бид цагаан сараа тэмдэглэхгүй өнгөрөөж байсангүй. Бүр картын бараанд орсон байлаа ч бие биедээ бэлэг өгсөөр л байсан.

Зун наадмаараа баяр­лана. Ихэнхдээ хүйтэн улирал­тай манай­хан наад­маар хүн, малын зоо тэний­сэн энэ үед нэг баяр­ладаг. Айрагтай, адуутай, адууны хөлс­тэй, улаан шороотой, шороо нь амтагдсан хуушууртай, бөхтэй, бөх нь хэл ам дагуулна. Энэ бүхэн бүгд байж л наадам жинхэнэ ёсоороо болдог. Монгол наадам ийм л байдаг. Наадмын хуушуур хамгийн амттай. Ресторан, цайны газарт хэзээ ч наадмын талбайн шороо­той хуушуур шиг амт амтагдахгүй. Наад­мын хуушуур үүгээрээ л ялгаа­тай.

Миний мэдэхээр хамгийн дур­самжтай, мартагдаггүй баярууд энэ хоёр баяр л байдаг. Тиймээс мон­гол­чууд тэр жилийн цагаан сар, тэр жилийн наадмаас өмнө, хойно  гэж он цагийг ярих нь бий. Бүр нарийн яривал тэр бөх түрүүлдэг наадам, тэрний адуу хурдтай байсан жил гэж ирээд хуучилдаг. 

Энэ бүхнийг дурдах болсон маань УИХ-ын хэдэн хүүхнүүд цагаан сарыг өөрчлөх гэж ярьж эхэлснээс үүдсэн юм. "Гамингууд "Цагаан сарыг улаан сар болгоно" гэж байсан шиг эд нар яах нь вэ.  Энэ хэдэн хүүхнүүдэд оролдохгүй, оролцохгүй юм алга" гэж зарим шооч хүмүүс ярьж байхтай таарав.

Улстөрч хүүхнүүдийнхээр бол   цагаан сараар золгох гэж ирээд ургийн бичгээ бөглөөд суух юм байна. Тэгээд ирсэн гийчдээ явахаар нь тавагнаасаа боов хугалж өгөх юм байна.

Арай эртдээ бол идээ, шүүс­нээ­сээ хувь хишиг тараадаг байсан. Арай өөрөөр хошуу хоргой, даавуу, торго, бүр хожуудаа саван, оймс өгдөг байсан. Хүмүүсийн амьд­ралын боломж дээрдээд ирэх үед өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруу­лаад янз бүрийн л бэлэг өгдөг болж. Энэ бол байх л зүйл. Их бага нь хамаагүй, үнэтэй, үнэгүй хамаа­гүй. Бэлэг авах, өгөх  сайхан ш дээ. Харин УИХ-ын гишүүн хүүхнүү­дийн зөвлөснөөр бэлэг өгмөөр санагдвал дотоодын оймс, утасны карт өгөх юм байна. Тэд бидэнд ингэж зөвлөх болов. Өөр бэлэг өгч болохгүй юм байх.

Бүр байтлаа үндэсний баярыг минь яаж тэмдэглэхийг энэ хэдэн хүүхэн заах юм гэнэ.

Энэ хүсэл чинь хэзээ ч бүтэхгүй ээ, хүүхнүүд ээ. Гамин, оросуудаас эхлээд хэн ч хорьж чадаагүй юм, энэ баярыг.  Яаж ч ядарсан, ямар ч цаг үед  бие биедээ хэрдээ таарсан сэтгэлийн бэлгээ өгөөд, баяраа тэмдэглээд  ирсэн юм.

Би лав ээждээ, дүүдээ, хамаа­тандаа юу бэлэглэхээ Их хурлын хэдэн хүүхнүүдээр заалгахгүй. Хамгийн зэвүүн нь энэ хэдэн хүүх­нүүд ард түмнийхээ идэж уух, эцэг, эхдээ өгөх бэлгийг нь хүртэл заадаг болох нь.  Аягүй бол өөрсдөө булга, минж болсон хамгийн том бэлгийг аав, ээждээ өгөх байх. Биднийг болохоор ядарсан юмнууд эцэг, эх ах дүү нараа баярлуулж чадахгүй гэж доромжлоод байгаа юм шиг зааварлаад л.

Төрийн хүн болчихоод гэрийн авгай шиг дэмийрэх юм. Ингэж гэнэн хонгортож болохгүй ээ. Үндэс­нийхээ ёс заншил, уламж­лалаар тоглох нь өөрсдөд нь маш хатуу тусдаг. Испанийн бухын тулаан, Бразилийн үндэсний бү­жиг, АНУ-ын сүнсний баяр, Хята­дуудын еэвэн сар, олон орон тэмдэглэдэг талархлын баярыг  оролдвол тэр улстөрчид нь улс төрийн тавцангаас тэр чигтээ арчиг­дана. Улс үндэстэн бүхэн өөр өөрийн үндэсний онцлогтой, сай­хан баяртай байдаг. Тогтсон ёс заншлын эсрэг юм хийж болохгүй, тоглож болохгүй. Түүхийнхээ хөгж­лийн замаар шинэчлэгдэж, хөгжиж ирдэг ч үндсэн утга агуулгаа өөрч­лөөгүй үндэсний баяр минь бай­саар л байх болно. Үндэсний ёс заншлаараа оролдвол өөрөөрөө оролдсонтой ялгаагүй.

Бүсгүйчүүд УИХ-д энэ  удаа хамгийн олон суудал авсан билээ. Бид ч өнөө яриад байсан хатан ухаанаа гаргах нь гэж бодож талар­хан хүлээж авсан.  Энэ янзаараа бол буруутаж гэж бодохоор байна. Энэ УИХ үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш хүүхнүүдийн санаачил­сан хууль нүдээ олоогүй, амьдралд ойр биш байлаа. Нэг иймэрхүү ойрын зайны улс төрийг хэн ч хийнэ. Ингээд байвал хол явахгүй ээ. Ёс заншлаараа оролдвол дараа­гийн удаа ард түмэн та нарыг дахин сонгохгүй байх шүү. Гал тогооноосоо давж сэтгэж байж л улс орныг жолоодолцоно. Түүнээс биш гал тогооны улс төрийг захын нэг эмээ ч хийчихнэ.  

Арай өөрийг бодож ол л доо, УИХ-д суугаа "охидуу­даа". Улс оронд хэрэгтэй олон хууль баталж болно. Том харж, том сэтгэе.

Онцлох нийтлэлүүд