Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан DNN.mn Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв "Молекул биологийн шинэ лаборатори"-ийн нээлтээ хийлээ DNN.mn БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан DNN.mn Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв "Молекул биологийн шинэ лаборатори"-ийн нээлтээ хийлээ DNN.mn БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.01.21 03:01

Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ?

Манай тусгай сурвалжлагч Энхцагийн Энэрэл АНУ-ын Вашингтон хотоос мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Там­гын газ­раас сэтгүүлчдийг чадавхижуу­лахад дэмж­лэг болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгуул­ла­гын ажилтнуудыг АНУ-д англи хэлний сургалт бо­лон мэргэжил дээш­лүү­лэх сургал­танд энэ оны эхний сараас эхлэн хам­руулах болсон билээ. Англи хэлний тодорхой шал­гуурыг давсан эхний 14 сэт­гүүлч АНУ-ын Ва­шингтон хот­ноо өнгөрсөн долоо хоногоос хичээл­лэж эхэлсэн бө­гөөд хэл­ний хичээлүүдээс гадна мэр­гэж­лийн дагуу олон улсад хүлээн зөв­шөө­рөгдсөн томоохон хэв­лэл мэдээл­лийн газ­руу­дын үйл ажиллагаа­тай танил­цаж, турш­лага солил­цохоос гадна нэр хүндтэй томоо­хон про­фес­сор, улс төр судлаач, дипло­мат­чид, сэтгүүлч­дийн лек­цийг сон­сох тун сонирхолтой бас нэ­лээд шахуу хөтөл­бөртэй бай­гаа ажээ.

Эхний ээлжийн сэт­гүүлч­­дийн хувьд тун азтай үед очиж тохиосон бай­гаа бөгөөд дэлхийн олон сая хүн үзэж со­нирх­дог АНУ-ын Ерөнхий­лөг­чийн сон­гуулийн тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон хот­ноо байж таарч байгаа юм. Тус сургал­тад хамрагдаж байгаа манай тус­гай сурвалжлагч Э.Энэрэл АНУ-ын Ерөнхийлөг­чийн тангараг өргөх ёслолын та­лаар тэндээс нь мэдээ­­лэх бол­но. Энэ удаагийн дугаартаа түүний тангараг өргөх ёслолын өмнө Вашингтон хотоос илгээ­сэн сурвалжлагыг хүргэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас тасралтгүй яригдсаар ирсэн нэг зүйл бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байсан билээ. Америкчууд төдийгүй дэлхийн олон нийт энэхүү арга хэмжээнд гойд анхаардаг. Ойрын өдрүүдэд Ва­шинг­­тон хот хэзээ хэзээнээсээ илүү хөлтэй байгаа талаар эндхийн уугуул оршин суугчид ярьцгааж байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох, сурвалж­лах, үзэж сонирхохоор нийт хоёр сая орчим хүн ирдэг гэх бөгөөд зургаан зуу гаруй мянган хүн амтай хотод нэгэн зэрэг хоёр сая орчим хүн ирчихээр хөл хөдөлгөөн нэмэг­дэхээс ч аргагүй билээ. Зочид буудлууд битүү, түрээсийн байрууд олдохгүй, оюутны байрнууд ч энд тун эрэлттэй байгаа нь олон зүйлээс анзаарагдаж байна. Бас гудамж талбайгаар дүүрэн Обама­гийн зураг хөрөг бүхий цамц мал­гай, хөргөгчний наалт хөвөрч бай­на. Гудамжинд бараа таваараа зарж буй хүмүүс "Тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан хувц­саа аваарай" хэмээн тасралт­гүй санал болгож байх юм. Юутай ч энэ сарын 21-ний өдрийн даваа буюу манайхаар мягмар гаригт болох уг арга хэмжээнд энэ улсын иргэд дор бүртээ чамбай бэлдэж байгаа бололтой. Одоогоос гурав, дөрвөн хоногийн өмнө Цагаан ордон руу очиход гаднаасаа бай­шин нь харагдахгүй болтол нь халхалсан хүндэт зочдыг суулгах суудлуудыг гадна талд нь байр­луулсан байсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ камераа суурилуулаад эхэлсэн  нь анзаарагдаж байсан билээ. Ерөн­хийлөгч Б.Обамагийн тангараг өргөх өдөр метронууд хязгаарлагд­сан хуваариар явна, хаагдсан байвал сандралгүй алхаад дараа­гийн буудлаас суугаа­рай, метроны­хоо картыг эрт цэнэглээрэй, тэгэх­гүй бол тангараг өргөх өдрөөр хүн бүр дугаарлаад их урт оочер үүс­дэг, илүү мөнгө ч төлөх хэрэг болж магад гэхчилэн мэдээллийг сургал­тын зохион байгуулагчид маань байнга өгч байгаагаас үзвэл бага­гүй хөлтэй зүйл болох нь уу гэмээр. Гэхдээ бас яахыг нь төсөөлөмгүй. Ер нь танга­раг өргөхтэй холбоотой арга хэм­жээ энд тэндгүй өрнөж байгаа нь харагдаж байгаа ч америк­чуудын сонирхлыг хамгийн ихээр татаж буй зүйл нь "Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ" гэдэг сэдэв бололтой. Энэ талаар л яриад байх юм. Уг нь тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албыг хаших гэж Барак Обама юу хэлж, юу хийж бас яаж хувцасласан байх нь сонин баймаар. Гэвч энд үгүй ажээ. Гэхдээ америкчууд асуудалд хэт мате­риал­лаг ханддагтаа ч юм уу, илүү дутуу зүйлд дурлаад байдаг­таа үүнийг сонирхоод бай­гаа биш бололтой. Харин тэргүүн хатагтай тангараг өргөх ёслол дээр юу өмсөх бол гэдгийг сонирхдог уламж­лал ихээхэн эртнийх ажээ. 1912 онд тухайн үеийн тэргүүн хатагтай Элен Тафт өмс­сөн даашин­заа Америкийн Үндэс­ний түүхийн музейд өгсөн тэр цагаас хойш тангараг өргөх ёслол дээр тэргүүн хатагтайн өмссөн даашинз, цүнх, гутал гоёлын эд зүйлийг музейд өгдөг уламжлал тогтсон ажээ. Үнэхээр ч уг музейд хэрэг болгон очиж сонирхоход энэ хэс­гийн үзмэр хүмүүсийн анхаар­лыг татахуйц хэсэг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Сүүлийн үеийн тэргүүн хатагтай нараас гэхэд л Ерөнхийлөгч Рейганы гэргий Нэн­сигийн нарийхан жижиг цагаан даашинз дэгжин гутал, цүнхний хамт байсан бол бусдаасаа нэлээд аривхан цэнхэр тансар хилэн орсон болов уу гэмээр Барбара Бушийн даашинз, түүнээс нь хол­гүйхэн бэр Лора Бушийнх нь улаан даашинз байж байх жишээтэй. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны залуухан бас гоолиг байх үедээ өмсч асан хөх торон даашинз бас тийм өнгийн цүнх, гутал нь ч нүд булаам харагдаж байна лээ. Харин хатаг­тай Бушид улаан гутал нь таалагд­сан юм уу музейд өгөөгүй болол­той, тэнд тавиагүй байлаа. Ерөн­хийлөгч, тэргүүн хатагтай нарын бүжиглэж байгаа бичлэгийг түүх болж буй даашинзнуудын зэргэл­дээ ханан дээр гаргаж байгаа нь музей үзэж байгаа хүмүүст давхар, давхар мэдээлэл болдог ажээ.

Дөрвөн жилийн өмнөх тангараг өргөх ёслол дээрээ Мишель Обама нэг талдаа мөртэй, гоёмсог хийцтэй цагаан даашинзаар гоёсон билээ. Анхны хар арьст тэргүүн хатагтай музейд өмссөн даашинзаа өгөх­дөө эрдэнийн чимэглэлээ ч бас өгсөн ажээ. Цагаан алтан дээрх очир эрдэнийн шигтгээтэй гоёлын зүүсгэл нь гэрэлд нүд гялбуулж харагдсан. Бас лав 41 размер элбэг хүрэх өндөр гэгчийн цагаан туф­лийг тавьжээ. Өөрөө өндөр тэгээд бас нэлээд өндөр өсгийтэй гутал өмсөөд нөхрөөсөө чамгүй өндөр харагдаж байгаа нь тэдний бүж­гийн бичлэгээс харагдаж байна шүү. Бодвол имиж мэйкер, хашир нарийн зөвлөгчид их л биз, мань мэтийн нүдээр бол тэр өндөр өсгийтэй гутлаас татгалзаж бусад эгч тэргүүн хатагтай нар шигээ даруухан дундаж өсгийний сонголт хийхгүй яасан юм бол гэсэн саваа­гүй бодол төрөөд л авна лээ. Ямартай ч дөрвөн жилийн өмнө хатагтай Мишель Обамагийн даашин­зыг урласан өмнө нь тэр бүр хүмүүс мэддэггүй байсан хятад гаралтай загвар зохион бүтээгч  Жэсон Ву одоо оддын хувцас урлаад завгүй болсон аж.

Энэ жил, тухайлбал өнөөдөр Мишель Обама юу өмсөх бол. Энэ нь америкчуудын анхаарлыг тун ихээр татаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллүү­дээс ч харагдана. Англи хэлний багш Марк маань "Манай тэргүүн хатагтай гараа гаргах дуртай. Тэгэхээр лав гараа гаргасан хувцас өмсөх биз дээ" хэмээн хөгжил­тэйгөөр ярьж байсан. Ёслолын хувцасаа өмссөн Улсын тэргүүн, тэргүүн хатагтай хоёр ёслолын бүжиг хийдэг. Энэхүү бүжигт америк­­чууд ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ бүхэн нь түүхийг бичиж байгаа хэрэг учраас ач холбогдолд өгөхөөс ч яахав дээ. Өмнө нь хатаг­тай Мишель Обама "Би Жаклин Кеннидигийн 50 жилийн өмнө өмсч байсан хувцасыг хараад, Мари Тод Линкольний хэдэн зуун жилээр дамжиж ирсэн эд зүйлийг хараад энэ бүхэн нь хүмүүсийг түүхийг бүрэн утгаар нь ойлгоход нэмэр болдог юм байна гэж ойлгосон. Энэ бүхэн нь түүхийг хүмүүс бид өөрсдөө бичдэг гэдгийг надад ойл­гуул­сан" гэж байжээ. Одоо түүхийг үргэлжлүүлэн бичилцэж байгаа энэ гэр бүл түүхийн сонин хачинд ямар нэмэр хачир оруулахыг Америкийн ард түмэн хүлээж сууна. Тэргүүн хатагтайн энэ үеэр өмсдөг загвар нь бас дараагийн дөрвөн жилийн чиг хандлагыг ч тодорхойлдог гэж байгаа. Гэхдээ зүгээр нэг сониуч хэрэг биш энэ үндэстний бахархал болсон үйл явдал нь уг арга хэмжээ болжээ. Нээрээ хатагтай Мишель Обама тангараг өргөх ёслол дээр ямар хувцасаар гоёх бол, тэд яаж бүжиглэх бол. Олон хүний сонир­хож байгааг тэдний дунд орсон бид ч сонирхож сууна. Тангараг өргөх ёслол дээрээс сурвалжлага хийснээ уншигч та бүхэндээ хүргэх болно.

Онцлох нийтлэлүүд