Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.01.23 10:01

Ерөнхийлөгчөө тангараг өргөхийг үзэх гэсэн америкчууд соёолонгийн тоосонд даруулах монголчууд шиг л байлаа

Ерөнхийлөгчийн Там­гын газрын дэмж­лэг­тэйгээр АНУ-д сур­галтад хамрагдаж буй манай тусгай сурвалж­лагч Э.Энэрэл Вашинг­тон хотоос мэдээлж байна.

Америкчуудын хувьд нэн чухал тэмдэглэлт арга хэмжээ энэ сарын 21-ний өдөр тохиов. Учир нь тус улсын Ерөнхийлөг­чийн 57 дахь тангараг өргөх ёслолын ажилла­гаа болсон хэрэг. Вашинг­тон Улаанбаатар хотын хооронд даруй 13 цагийн зөрүү бий. Тиймээс ма­найд хэдийнэ 22-ны өдөр гарч байх тэр агшинд энд ид баяр хөөр болж туг далбаа намирч байлаа. Энэ үйл явдлыг дэлхий нийтээр телевизээр  шууд үзэж сонирхох нэг хэрэг ч  уур амьсгалыг газар дээрээс нь мэдэрч,  Ерөн­хийлөгчөө тангараг өргө­хийг үзэхээр шаагилдан байгаа америкчуудын дунд шахцалдан зогсоо хүний нүдээр бичих нь бас өөр хэрэг болов уу. Америкчууд дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг улсууд юм. Сүүлийн хоёр, гурван өдрөөс Ва­шинг­тоны гудмууд мэдэг­дэм их хүнтэй болсон нь бусад мужуудаас нийс­лэл­дээ ирж, түүхэн үйл явдлын гэрч болох гэс­нийх байжээ. Замаар явж байгаад очих газрынхаа хаягийг асуухад "Би юу ч мэдэхгүй ээ" гэж гараа савчих нь хөдөөнөөс орж ирсэн хэн нэгнээс Гранд плаза хаана байдгийг  асуухтай агаар нэгэн бололтой. Бас метрон дотор аль шугамаар явбал зорьсон газраа хүрэхийг над мэтийн ши­нэ­хэн вашингтончоос асуух нь аргагүй.  Үнэндээ хөдөөний америк хүний дэргэд над мэт нь багш болчихож байгаа юм л даа. Энгэртээ "Тангараг өргөх ёслолын ажилла­гаа" гэсэн үнэмлэх зүүж ижилссэн бөөн хүнтэй  дэлгүүрт таарав. Тэд өөр хоорондоо "Бэлэг дурс­галын аль  дэлгүүрт Барак Обамагийн зурагтай  таваг, тэмдэг, футболк хямд үнээр худалдаж бай­гаа бол" хэмээн ярилцах нь сонстоно. Ярианаас нь үзвэл тэд Тенниси мужаас ирсэн харууд юм байна. Зарим нь нэгийгээ цай уухыг ч хүлээж тэв­чих­гүй, юу юугүй гарч гүйчих гээд байх аж.  Энэ мэтчилэн америкчууд  дөрвөн жилд нэг удаа Вашингтон хотоо зорьж, Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёслолыг нүдээ­рээ хардаг ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гууль арваннэгдүгээр сард болдог. Харин шинээр сонгогдсон Ерөн­хий­лөгч тэр даруйдаа тангараг өргөчихдөггүй. Он солигдсоны дараа буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөдөг билээ. Гэвч  өнөө жил энэ өдөр  амралтын өдөр таарсан тул 21-нийг сонгожээ.  Гэхдээ 21 бол АНУ даяараа өргөн тэмдэглэдэг Мартин Лютер Кин­гийн өдөр гэдгээрээ бэлгэшээлтэй болж байгаа юм. Хар арьстнуудын эрхийн төлөө дуугаа өргөж, арьсны үзлийг халж, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоохоор тэмцэж явсан алдарт Мартин Лютер Кингд зориулсан баярын өдрөөр АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама тангаргаа өргөхөөр болсон нь бас сонин тохиол болжээ. Барак Обама зориуд энэ өдөр тангараг өргөхөөр сонгож авсан гэж ярих хүн ч байлаа. Ямартай ч АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх өдрийн үйл явц тэр чигтээ хар арьстнуудын бахархал болж, "Мартин Лютер Кингийн мөрөөдөл биеллээ" гэх үг энд тэндгүй сонсогдож байсныг хэлэх хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хуульд заасан өдрөө Цагаан ордондоо  тангаргаа өргө­сөн ч Мартин Льютерийн өдрөөр ард түмэнтэйгээ уулзахыг хүссэн нь энэ ажээ.

Бидний хэдэн сэтгүүлч өглөө эртлэн Цагаан ордныг чиглэн  гарч одсон билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажилла­гааг ойроос харах гэсэндээ урд эгнээнд зогсох эрх бүхий ногоон урилганаас зургаан ширхгийг, баярын парад алхах үед нь үзэх эрхтэй хоёр шар урилга олдсон юм. Олдох юу байхав, Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын шугамаар сурахаар ирсэн сэтгүүлчдэд энэ түүхэн үйл явцыг нүдээр харах боломжийг олгосон нь тэр л дээ. Америкт сурахаар очсон 14 сэт­гүүлч давуу эрхтэй зургаан урилга дээр азаа үзэж, сугалаа татахад  азтайд тооцогдсон хэдийн нэгээр шалгарсандаа баяртай байлаа. 

Ингээд метронд суухад хүмүүс жирийн өдрүүдээс илүү хөл хөөр­тэй байгаа нь илт.  Ялангуяа нүдэнд нь аз жаргал гэрэлтсэн хар арьст­нууд олноороо яваа нь бусдаас илүү анзаарагдам байлаа. Үнэ­хээр ч АНУ-ын 300 гаруй сая хүний 40 орчим хувийн төлөөлөл болж анх удаа хар арьст Ерөнхийлөгч гарч ирсэн явдал нь харь арьст америк­чуудын хувьд баярлахаас өөр аргагүй зүйл юм.   

Тангараг өргөх ёслолыг үзэхээр ирсэн америкчууд олон цаг гадаа зогсох бэлтгэлтэйгээ ирсэн байв.   Хөнжил нөмөрсөн залуус ч харагд­сан юм. Хүмүүсийн өмссөн хувцас зүүсгэл нь ч ямар нэг байдлаар Обаматай холбоотой. Барак Обама  болон түүний гэр бүлийнх­ний зурагтай цүнх, футболк, зураг бүхий тэмдэг, малгай гээд төрөл бүрийн зүйл харагдана.  Дор хаяад л "44 дэх Ерөнхийлөгч Барак Обама" гэсэн нэртэй эд хэрэг­лэлээр гоёжээ. Бид ч яаж дутахав хүмүүсийг дуурайж, малгай авч өмсөцгөөсөн билээ. Энэ өдөр метронууд онцгой хуваариар явж байсан юм. Ёслолын ажиллагаа болох хэсэг дээр бөөн дараалал үүс­сэн байлаа.  Ерөөсөө л хөл хөл дээ­рээ гишгэх шахам Цагаан орд­ны зүг сөөм сөөмөөр урагшилж байв. Яг л манайхан наадмын өд­рөөр Хүй долоон худагийн  ганц чиг­лэлд автомашинууд явдагтай адил. 

Монголчууд соёолонгийн тоо­сонд даруулах хар үүрээр босч, зарим нь Хүйн долоон худагт хоно­дог. Тэгээд түрүүлээд ирсэн соёолон­гийн хөлсөнд хүрэхээр зүтгэж сүйд болдог. Ерөнхийлөг­чөө тангараг өргөхийг үзэх гэсэн америк­чууд энэ дүр зургийг санаг­дуулам ажээ. Бүгд л гол арга хэм­жээ болох төв талбайн зүг харж,  байраа эзэлнэ. Амжаагүй нэг нь тэнд байрлуулсан нийтийн жорлон дээр гараад сууцгаажээ. Хэдийгээр суухад тэнцвэргүй пөмбөгөр хэл­бэрийн жорлон ч болох нь ээ олж суусан хүмүүс азтайд тооцогдож байлаа. 

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын  үйл явцыг хүмүүс нэгэнт телевизээр үзчихсэн  учраас түүнийг дахин сануулж, амт муутайхан дүрслэн бичих нь  илүүц болов уу.  Харин тухайн үед хүмүү­сийн байр байдал, уур амьсгал ямар байсан талаар өгүүлье.  Ерөн­хийлөгчөө тангараг өргөхийг харах гэсэн хүмүүс ёслолын ажиллагаа эхлэх яагаа ч үгүй байхад цугласан юм.  Нялх хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч харагдана. Газар хөнжил дэвсээд хүүхдээ суулгачихаад өмнө нь тоглоом тавиад өгчихсөн ч байх шиг.  Америкчууд хүүхдүүддээ бага балчраас нь эх орноороо, Ерөнхийлөгчөөрөө бахархах сэтгэл­тэй болгож хүмүүжүүлдгийн нэг жишээ нь энэ юм байна.  Өнгөр­сөн 2009 онд  АНУ-ын Ерөнхийлөг­чийг тангараг өргөх ёслолын үеэр 1.3 сая хүн цугларсан гэдэг.  Харин энэ удаад 600 мянган хүн ирнэ гэсэн тооцоо гараад байсан юм. Гэхдээ энэ тооцооноос давж, 800 мянган хүн цугларчээ.

Ер нь Капитолын өмнө цуглар­сан хүмүүсээс Америк орноороо, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама­гаар, түүний гэр бүлээр чин сэтгэлээсээ бахархаж байгаа нь илт анзаарагдсан юм. Америкчууд нэгэнт хийсэн сонголтдоо итгэл үнэмшлээ өгч,  олонхийн саналаар бий болсон үр дүнг хүндэтгэж чаддаг хүмүүс юм.  Барак Обама­гийн охидын нэрийг дуудахад, хатагтай Мишээл Обамаг гарч ирэх тэр агшинд америкчуудын баяр хөөр дээд цэгтээ хүрэх шиг болно.   Энэ сэтгэл хөдлөл, хайр бахархал хар, цагаан арьстан гэж ялгахгүй америк хүн бүрийн царайнд илт байсан билээ. Америкчуудын хувьд Ерөнхийлөгч нь жинхэнэ бахархал ажээ. Тангаргаа өргөхөд нь дагаж хөөрч, баярлан хашгирч байгаа тэдний нүднээс чин сэтгэлийн бахархал, итгэл найдвар үзэгдэнэ. Үүнийг харж зогссон бидэнд энэ тохиолдолд манайхан яадаг билээ, шүүмжилж, гоочлохоо урдаа барих байсан болов уу гэсэн бодол төрж байснаа нуух юун. Манайд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн УИХ-ын танхимд Үндсэн хууль дээр гараа тавьж, тангаргаа өргөс­ний дараа өмнөх  Ерөнхийлөгчөөс тамгаа хүлээж авдаг.  Ингээд Сүх­баа­тарын талбай дээр болдог арга хэмжээнд оролцохоор гардаг шүү дээ. Ерөнхийлөгч бол  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч учраас цэргийн парад хийж таардаг. Үүнийг үзэж зогсоо монголчууд дундаас нэг нь Ерөнхийлөгчийг үг хэлэхэд нь  "Тийм шүү, Ерөнхийлөг­чөө" гээд хэлчихвэл эвэртэй туулай үзсэн юм шиг аашилцгааж,  тэрний хүн энэний хүн мэтээр элдвээр хардах биз ээ. Харин энд бол өөр юм. Ерөнхийлөгчөө хүндэтгэж бай­гаа америкчуудыг хараад ийм бодол төрж байлаа.  

Барак Обамаг үг хэлэхэд нь дуу алдаж, гараа даллахад нь орилол­дох америкчуудын нүдэнд худлаа жүжиглэлт байсангүй. Америкийн Ерөнхийлөгч болсон бол тэр ажлаа саадгүй хийх ёстой, түүнд нь бид  туслах ёстой гэсэн сэтгэлээр тэд ханддаг юм билээ. Тэгээд ч Обама­гийн жинхэнэ  ажиллах үе нь одоо ирлээ гэж үзэх америк хүн олон байна. Учир нь өмнөх дөрвөн жилд дахин нэг сонгуулийн гараа байсан учраас Обама олон нийтэд таалаг­дахын тулд хий жүжиглэлт ихтэй байсан гэдэг шүүмжлэл таныг дагаж байлаа. Тэгвэл одоо түүнд жинхэнэ бодож төлөвлөснөө хийж дуусгах  он цаг л үлдсэн.  Жинхэнэ Ерөнхийлөгчийн хугацаа гэгдэх энэ боломжийг америкчууд үе үеийн Ерөнхийлөгчдөд өгдөг уламжлал­тай. Залуу Буш, эцэг Буш, Билл Клинтон гээд л бүгдэд нь америк­чууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдох боломжийг олго­сон байдаг билээ. 

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөсөн өдрийн оргил хэсэг нь мэдээж түүний эхнэрээ бүжгэнд урьсан явдал байлаа. Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээ гайхалтайгаар танилцуулсны дараа түүнийг бүж­гэнд урьж бүжиглэв. Дараа нь тэд хилийн чанадад ажиллаж байгаа  цэргүүдээ дэмжиж буйгаа харуу­лах зорилгоор эрэгтэй, эмэгтэй хоёр цэрэгтэй бүжиглэсэн нь америк­чуудад ихээхэн таалагдах шиг болов. Тэргүүн хатагтай таавар уралдуулсан олны сэтгэлийг амрааж, гоёмсог улаан даашинз­тай гарч ирэн  бүжиглэсэн билээ.

Онцлох нийтлэлүүд