Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.04.08 08:04

Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймагт цасан шуургатай

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн бүсийн аймгуудаар цасан болон шороон шуургатай өнжжээ. Тодруулбал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар цасан шуургатай байсан аж. Хэнтий аймагт бямба гаригаас эхлэн цасан шуурга шуурч эхэлсэн бөгөөд одоогоор бага зэргийн салхитай байна. Цасан шуурганы улмаас Бурхан Халдун ууланд явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баг төөрсөн бөгөөд өөр ноцтой осол аваар гараагүй байна. Харин Дорнод аймагт ням гаригийн үдээс хойш хүчтэй цасан шуурга шуурч 40 гаруй хүнтэй зургаан автомашин нийслэл явах замд цасанд боогдсон байсныг аюулгүй болгожээ. Мөн уржигдар үдээс хойш Дархан, Эрдэнэтэд цас их орсон бөгөөд Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг хаажээ. Тус замыг өнөө өглөө 07.00 цагт нээсэн байна. Одоогийн байдлаар хаагдсан зам байхгүй хэдий ч ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Цасан шуурганы үеэр салхи 18-22 метр секунд хүртэл ширүүсэх төлөвтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд