Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.06.20 04:06

Авлигачдаас болж иргэн бүр хохирдог

Сүүлийн үед мөнгө  угаа­сан, авлига авсан гэх баахан хүн баригдлаа, шалгагдлаа. Ял авах нь авлаа. Үүнээс цааш ч нэмэгдэх байх.  Н.Энх­баярын хэргээс авахуулаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын Хяналт шал­галтын хэлтсийн дарга  Ч.Ган­сүх,  тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, ги­шүүн Ё.Отгонбаяр болон түү­ний гэргий О.Эрдэнэсолонго, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Р.Эрдэнэбилэг, Ч.Хо­ролсүрэн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэндэм­бэрэл, тус яамны оношлогоо, эмчилгээний хэлт­сийн дарга  Д.Гончиг­сүрэн, яамны мэр­гэжилтэн Д.Отгонжаргал гээд олон хүн хэдэн тэрбумаараа яригдах их хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаа­лын хэ­рэгт холбогдож, шал­гаг­даж байна.

Иймэрхүү хэргийг цагдаа­гийнхан аль хэдийнээ ил­рүүл­сэн ч  ямар нэг байдлаар дарагдсаар ирсэн. Хэвлэлээр ч авлигын хэргийг олонтаа бичих авч  тэрүүхэндээ л үнэн гэж яригдаад өнгөрдөг байв.  Харин ч бүр нэр холбогдсон нөхдүүд эсэргүүцэл илэр­хийлж, өөрийгөө өмөөрөхөөс эхлээд хэвлэлүүдийг шүүхэд өгөөд сүйд болдог байлаа.

Авлига авдгийг нь мэдсээр байж ажлаа бүтээхийн тулд аргагүйн эрхэнд өгдөг нэг хэсэг нь байна.  Харамсалтай нь өгсөн нь адилхан  буруу­дах учраас тэр бүр илрэхэд бэрхтэй л дээ. Угтаа иргэд авлига хаа сайгүй байгааг мэддэг. Илрээсэй гэж хүсдэг. Олон жилийн өмнөөс "Авли­га­тай тэмцээч ээ" гэж иргэд ярьж эхэлсэн. Тэр ёсоор  Мон­гол Улсын Ерөнхийлөгч авли­гатай тэмцлээ, олон жил сургаар яригдаж байсан хэр­гүүд эхнээсээ тодорч эхэлж байна. Гэтэл гэнэт уурлах нь уурлаад эхлэв. Бөөн улс төр болгож ярих болов. "Дандаа МАН-ын угшилтай голдуу хүмүүсийг барилаа. Хэлмэг­дүүлж байна" гээд л яриад эхлэв. МАН-ынхан угаас олон жил эрх барьж, хамаг л саалийн үнээ болсон хэдэн байгууллагуудад үе дамжин суусан юм чинь аргагүй шүү дээ. Эрх мэдэлгүй байсан өөр намынхан  холбогдохгүй байгаа нь ердөө л энэ.  Түүнээс авлига авсан Ард­чилсан намын хүнийг нуун дарагдуулаад байгаа юм биш. Угаас авлига авах эрх мэдэлтэй албан тушаалд тэд ямар байсан юм биш. Хэрвээ АН-ын нөхөд авлига авсан бол тэр ч бас илэрч таараа.

Манайхан бас өрөвдөх дуртай улс л даа. Илрээд, эзэд нь тодроод ирэхээр гэнэт өрөвдөв. "Гучин долоо  он боллоо, хоморголон барив­чиллаа, сонгуулийн шоу, да­раа нь "уучлаарай" гээд гар­га­чихна" гэцгээгээд ам өрсөн яриад эхлэв.  Нэг хэсэг нь "Болж дээ, аль эрт л ингэх байсан юм"  гэж байна. Одоо л шударга ёс тогтох нь. Одоо л өндөр албан тушаал дээр очвол шударга ажиллах ёстой, тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт илэрдэг юм байна гэдгийг мэддэг болж эхэллээ. Энэ нь төр цэвэршихийн эхлэл юм.

Авлигачдыг өрөвдөх хэрэг­гүй, өөгшүүлэх хэрэггүй. Та бидний татварын мөнгөнөөс хулгайлж байхдаа бол цаа­дуул чинь биднийг өрөвдсөн гэж бодож байна уу. Ард түм­нээ бодсон уу. Хэдэн удмаа­раа идээд барамгүй их хөрөн­гийг машин машинаар нь зөөгөөд л байж байсан. Зөвхөн хар амиа л бодсон.  Тиймээс авлигын хэргүүдийг илрүүлэх явц зогсох ёсгүй.

Авлигачаа хамгаалан уур­лаж байгаа нам байхад авлигачдыг илрүүлж байгаад талархаж буй нь илүү олон байна. Авлигачид ил болох болно гэж олон жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч мэдэг­дэж байсан. Тэрээр "Авлига гэдэг бол Монголыг хорьду­гаар зууны хорин он руу авчирч байна" гэж хэлж бай­лаа. Авлига Монголыг аалзны тор шиг хэрснийг хэлж бай­лаа. Одоо тэр тор эхнээсээ задарч эхэллээ.

Авлига гэхээр жирийн иргэд анзаарахгүй байх нь бий. Өөр дээр нь тулсан хохир­­лыг л хохирол гэж үзэж байдгаас бусдыг анзаарах­гүй өнгөрдөг. Бараа үйлчилгээ, бүтээн босголт болох ёстой мөнгө авлига болоод албан тушаалтанд очдог. Хамгийн ойрын жишээ гэхэд хотын төвийн газрыг маш өндөр үнээр зардаг. Албан тушаал­тан тэндээс хувьдаа ашиг олдог бол барилгын компани газрын үнэнд зарлагадсан мөнгөө дээр нь босох орон сууцныхаа үнэнд шингээдэг.   Тэр нь байр авч байгаа хү­мүү­сийн нуруун дээр ирдэг. Иргэд л авлигачид өгсөн мөн­гийг тухайн барилгын компа­нид төлдөг гэсэн үг. Нийс­лэлийн хэмжээнд сүүлийн хэдэн жил хичнээн хэмжээний газар зарагдсан тэр хэмжээ­гээр  хэдэн тэрбумаараа авли­гач­дын халаасанд орсон  байна. Гэтэл тэр мөнгийг авлига авсан хүн биш байр  худалдаж авсан иргэд  төл­сөн. МИАТ-ээс авлигачдын авсан гэх 10 тэрбумын авли­гын мөнгийг үйлчлүүлсэн иргэд бид л төлсөн болж таарна. Татварын арван до­лоон тэрбум байна. Эмнэлэг сургууль барих ёстой мөнгө байв. Монголчууд сүүлийн хорин жилд оросуудаас дэл­хийн зах зээлийн үнээс өндөр үнээр бензин худалдаж авсаар ирсэн. Дэлхийн зах зээлийн үнээс хорин хувиар  өндрөөр авч байсан юм би­лээ. Зөвхөн энэ өндөр хувийн зөрүүнээс  манай улсын жи­лийн төсөвтэй тэнцэх хэмжээ­ний мөнгө Орос руу явчихсан байгаа. Энэ бүхнийг өнөөдөр монголчууд төлсөн. Өндөр үнээр бензин оруулах гэсэн түүнийгээ борлуулах неф­тийн компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудыг ха­хуульд­сан болж таарна. Энэ нь ч эхнээсээ батлагдаж эхэлсэн. Авлигатай тэмцэхэд хэн дургүйлхэв  гэхээр авлига авсан хүн л дургүйцдэг. Тэр авлига авсан хүмүүс энгийн иргэдийн тархийг угааж байна л даа. Авлига өөр дээр нь яаж туссаныг мэддэггүй учраас бид бүгдээрээ хохирогч  гэдгээ мэддэггүй.

"Авлига бол монголчуу­дын сайн сайхан амьдрах гэсэн,  эрх чөлөөтэй амьдрах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг чоно мэт мэрж байна" гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Хүсэл мөрөө­дөл, улс орны маань хөгжилд чөдөр тушаа болсон авлига хэмээх аалзны торны утасны үзүүр нэгэнт хөвөрч эхэллээ. Үүнийг зад татах хүн нь Ц.Эл­бэгдорж байж. Одоо олон хүн сандралдан үүнийг эсэргүү­цэж байгаа нь ердөө л айс­ных. Авлигачид үүрээ эвдүүл­сэн шоргоолж шиг сандрал­даж байна.

"Хоморголон барилаа, сонгуулийн шоу" хэмээн үнэ­нийг гуйвуулах гэж оролдож эхэллээ. Үнэн хэрэгтээ энэ бол аль хэдийнээ эхэлсэн ажил байлаа. Сонгуулийн дараа ч авлигын аалзны торыг тасар татах үйл явц үргэлжилсээр байх болно. Галт тэрэг аль хэдийнээ хөдөл­сөн.  Одоо зогсоох  арга байхгүй. Харамсалтай нь үүнийг төрд олон жил өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд хүсэхгүй байгаа юм. Тэд айснаасаа болж үүнийг зогсоохыг хүсч байна. Авли­га­тай тууштай тэмцээд эхэл­сэн энэ үйл явцыг  зогсоовол бидний хүсэн хүлээсэн шударга ёс хэзээ ч тогтохгүй.  Авлигачдаас болж бид ний­тээрээ хохирогч болсоор байх уу, аль эсвэл шударга ёс ноёлсон авлигагүй нийгэмд амьдрах уу. Энэ сонголтын эрх бидэнд бий.

Онцлох нийтлэлүүд