Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.06.22 09:06

Монгол Улс цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ биш

Хоёр өвгөн  сонгуулийн тухай яриа өрнүүлж сууна. Нэр дэвшигчдийг л яриад байна. Угаас олны ярианы сэдэв сонгууль болчихоод байгаа. Дээр нь манайхан улс төржих дуртай улс юм.

"Одооны залуус ямар Б.Бат-Эрдэнэ аваргыг ид ба­рил­даж байх үеийг мэдэх биш, наадам,  цагаан сараар аваргыгаа л харах гэж хүлээ­дэг байлаа. Одоо ч улс тө­рийн дэвжээнд барилддаг болж дээ". Харин нөгөөх нь "За хэн мэдэхэв. Улс төрийн дэв­жээнд бол жинхэнэ аварга чинь Ц.Элбэгдорж байх аа.   Бөхийн дэвжээнд аварга нь аваргаараа байвал дээр байх.  Улс төрийн дэвжээнд  ч амжихгүй ээ хө.  Тэгээд ч Мон­гол Улс бол цэнгэлдэх хүрээ­лэнгийн зүлэг ногоон  дэвжээ биш". Эхний өвгөн дурамж­ханаар  "Бидний үед муу юм юу байсан юм" гэхэд нөгөөх нь "Сайн юм нь тэгээд тийм олон байсан уу. Ядаж л чи бид хоёр ингэж хүссэнээрээ бурж чаддаг байсан билүү. Энэ ардчиллын хэдэн хүүх­дүүд чинь овоо дориун юм хийгээд байгаа. Нүдэнд ил байгаа юмыг хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг байх уу.  Хуучин цагаа дурсаж  Ардын намаа зөндөө дэмжлээ. Яаж идэж, ууж байсныг нь эхнээ­сээ мэдэж авлаа. Цаана нь ч зөндөө бий. Одоо үүнийг ил болгохгүй бол буцаад л авли­гачдад дарлуулаад, тэднийг өөгшүүлээд суух уу. Ц.Элбэг­дорж авлигачдыг ёстой нэг номхруулж байна. Авлигатай тэмцэж байгаа хүнээ ажлыг нь дуусгалгүй өөрчилж болохгүй ээ. Одоо дэлхий Монголыг харж байгаа. Энэ нөхдүүд ухарч нэг алхах уу, урагшилж нэг алхах уу гэдгийг шийдэх цаг хаяанд ирчихээд байна.  Ямартай ч би Эбэгээ дэм­жинэ" гэв. Харин эхний өвгөн "Бөх хүн Ерөнхийлөгч болж болохгүй гэж хэн хэлээд бай­гаа юм" гэхэд "Бөх нь бөхөө­рөө, Ерөнхийлөгч нь Ерөн­хийлөгчөөрөө байг ээ хө. Би аваргад дургүйдээ биш, авлигачдад дургүйдээ ингэж хэлж байна. Цаад авлигачид нь аваргын ард нуугдаад Ерөнхийлөгч болбол бид ав­рагдана гээд л сууж байгаа.  Тэд л одоогийн Ерөнхийлөг­чийг дахиад ялаад гарч ирэ­хээс айж байгаа болохоос бид  бол дэмжинэ. Тэгэхээр өөр сонголт байхгүй. Ц.Элбэг­дорж л байна. Бөхийн бяр улс орон удирдахад хамаа байх­гүй" гэлээ. Тэд цааш юу ярьс­ныг бүү мэд. Улстөржсөн ярил­цагч хоёр маань нэр дэвшигч  Н.Удвалын тухай үг унагасангүй. Энэ сонгууль Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын л хооронд болно гэж үзсэн биз.

Хүүхэд салхилуулах зуур л хажууд суусан хоёр өвгөн иймэрхүү юм л яриад сууж байсан. Үнэндээ авлигачид л одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдвол өөрсдөө дараагийнх нь ил болох хүн гэж айгаад сууж байгаа даа, тэр нэгэн үл таних өвөөгийн хэлснээр.  

Ард түмэнд авлигачидтай тэмцдэг хүнийг дахин сонго­ход айгаад байх зүйл үгүй. Харин авлигачдыг ардаа нуух хүн бол хэрэггүй. Авли­гачдын идсэн уусан, угаасан мөнгөөр хичнээн сургууль цэцэрлэг, зам талбай барих байсан бол гээд бодохоор өнөөх өвгөний үг нээрээ үнэн  байна.  Хичнээн барилга бай­шин босох байсан бол. Ар­дын намынхан нэр дэвшиг­чийнхээ сурталчилгааг хийх­дээ "Ц.Элбэгдорж МАН-ын авлигачидтай тэмцлээ.  Б.Бат-Эрдэнийг сонгож  Ардчилсан намаас гаралтай авлигачид­тай тэмцүүлье" гэх утга бүхий зүйл ярьж байна лээ. Нэг талаас харвал сөрөг хүчин өөрсдийн намаас нь авлига­чид байгааг хүлээн зөвшөө­рөөд ч байх шиг. Угтаа бол Ерөнхийлөгч  аль нэг намаар нь ялгаварлан авлигачидтай тэмцээгүй. Хэрэв Б.Бат-Эр­дэнэ аварга   ялбал   дан ганц Ардчилсан намынхнаас л  авлигачин байна уу, үгүй юу гэж сонгож байгаад тэмцэх юм байна гэж ойлгогдоод байгаа. Ард нь өөрийнх нь намын авлигачид нуугдаж үлдэх нь л дээ. Түүнийг нь алдаатай сурталчилгаа гэж ойлгож бай­на. Арай намын анд нө­хөд, зөвлөгчид нь хувь нэр дэвшигчид "Ялахаараа зөв­хөн нөгөө намын нөхдөө­сөө л авлигачин олж тэмцээ­рэй" гэж зөвлөөгүй байлгүй дээ. 

Дэлхийд Монгол Улсыг төлөөлдөг нэг номерын эл­чин сайд бол Ерөнхийлөгч байдаг. Хуулиндаа ч Монгол Улсыг төлөөлдөг гол хүн гэдгийг нь заагаад өгчихсөн. Англи, орос хэлээр ярьдаг гэдэг бол нэг хэрэг. Харин дэлхийд улс орноо хэрхэн төлөөлөх вэ гэдэг нь хамгаас чухал. Тухайлбал, одоогийн Ерөн­хийлөгч зүгээр нэг бэл­гэдэл биш, санаачлагч байж ирсэн. Ялангуяа дэл­хийн байгаль орчны асуудалд  олон зүй­лийг санаачилсан. Тий­мээс ч НҮБ-аас   түүнд дэлхийн бай­галь орчны тө­лөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж шаг­налаа гар­дуулсан билээ. 

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд гурван удаа УИХ-д гарч ирсэн. Эхний дөрвөн жил бол нэг их дуугарч байсангүй. Дараа дөрвөн жилээс дуугарч эхэлсэн. Тэгэхээр Ерөнхий­лөг­чөөр сонгогдвол дахиад дөрвөн жил дуугүй суух уу. 76-гийн дун­даас хааяа нэг үг хэлэх өөр.  Монголыг төлөөлж дэлхийд ярих нэг өөр. Улсын тэргүүнд дэлхийн хэм­жээнд улс орноо төлөөлж ярих, са­наач­­лагч байхаас сурал­цаад байх хугацаа байхгүй. Одоо­гийн Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 26-нд  сон­гууль дуус­лаа,  27-нд нь  аж­лаа үргэлж­лүүлээд л хийнэ.

Улс орноо цааш нь хөг­жүү­лэхэд,  дэлхийн хэмжээнд  сэтгэдэг Ерөнхийлөгчөө сон­гох өдөр тун ойртож ирлээ. Мэргэн сонголт зөвхөн бид­нээс хамаарна. Дээр нь залуус бидний ирээдүй ямар байх нь сонголтоос минь шалтгаална. Тиймээс залуус бид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа юм. Санал өгөөгүй бол сонголтоо хүсээгүй хүндээ алдаж байна гэсэн үг.

Ерөнхийлөгчийг оюутнуу­дыг дэмжлээ гээд буруутгаж яриад эхэллээ, өрсөлдөгчид нь. Эсвэл бүгдийг нь төлбөр­гүй сургана гэж хавтгайруулж,  хууль санаачлаад эхэллээ.  Гэсэн атлаа далан мянгаар оюутнуудыг эрхлүүллээ гэх юм. Хүний нутагт оюутан бай­­хын зовлонг сайн мэдэх хүний хувьд залуусынхаа боловсролд анхаарч байгаа нь, ирээдүй болсон залуусаа дэмжиж байгаа нь юу нь бу­руу гэж. Үнэхээр мундаг бай­гаад гадаадад сурах бол­бол улсаас төлбөрийг нь төл­нө гэлээ. Гэтэл түүний өн­гөрсөн дөрвөн жилд хийсэн болго­ныг нь үгүйсгэх кампа­нит ажил өрнөө юу гэлтэй хараг­даж байна.

Эрх баригчид  ажил хийж байгааг сонгуулийн шоу гэж тайлбарлах юм. Ид бүтээн босголтын үе эхэлчихээд бай­­хад өвөл нь дэндүү хүйтэн манай улс сонгуулийн шоу гэж харагдана гээд сонгууль дуустал хүлээлтэй нь биш. Сонгууль дууссан хойно амьд­­рал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Наадмын мар­гааш намар гэдэг дээ. Ажил хийгээгүй гээд дараа нь бас л загнана, эрх баригчдыг.

Ардчилал гэдэг бол мон­гол хүн бүрийн үнэт зүйл болсон. Тэр үнэт зүйлийг авчрах гэж ардчилсан хувьс­галыг хийсэн хүн түүнийгээ улам төгөлдөржүүлж, хамгаа­лах гэж тэмцдэг юм байна. Ц.Элбэгдоржийг дахин сонго­ход ард түмэнд айгаад байх юм алга. Ажлаа үргэлжүүлээд хийг. Авлигатай үргэлжлүү­лээд тэмцэг. Ингэхийн тулд дээрх өвгөний хэлсэнчлэн Ц.Элбэгдоржоос өөр сонголт алга. Монгол Улс бол цэнгэл­дэхийн  дэвжээ биш.  Харин дэлхийн дэвжээнд өрсөлдө­хийн тулд бид зөв сонголтоо л хийх хэрэгтэй байна.

Онцлох нийтлэлүүд