Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.04 09:07

Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа

-БИД ИХ ХУРЛААРАА НАМЫГ  ТӨДИЙГҮЙ  МОНГОЛЫН НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ-

МАН-ын Хяналтын хо­рооны гишүүн Л.Одон­чи­мэд­тэй на­мын шинэчлэл, саяхан болж өнгөрсөн Ерөн­хийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.  

-Ерөнхийлөгчийн сон­­гууль болж өнгөр­лөө. Таныг Б.Бат-Эр­дэ­нэ аваргын сон­гуулийн багт орж ажилла­сан гэж дуулсан. Энэ жи­лийн сонгуулийн онцлог гэ­вэл юу хэлмээр байна?

-Ц.Элбэгдорж өнөө­дөр төр барьж байгаа Ерөнхий­лөгч шиг байя, Б.Бат-Эрдэнэ аварга боло­хоор жудагтай байж үнэн чанараа үзье гэсэн бодлоготой өрсөлдлөө гэж харагдсан. Дорно да­хи­ны Даогийн сургаа­лаар бол али­ваа хүчдэл өөрөө хүчдэлийг үүсгэнэ гэж үздэг. Б.Бат-Эр­дэнэ аварга өрсөлдөгчийн үнэм­лэхээ авахдаа л хэл ам хэрүүл шуугиангүй шударга сайхан өрсөлдье гэж уриал­сан.

Тэр бол аваргын мөн чанар юм. Нөгөө талаар төр, төрийн хяналтын бүх эрхийг барьж байгаа АН-ын өрсөл­дөгчийн эсрэг хар пиар хийх гэдэг "салхины өөдөөс сарих­тай" адил гэдгийг тооцсон хэрэг. Ерөнхийдөө сонгууль тун амгалан тайван боллоо. Ц.Элбэгдорж ард түмний тав­ны нэг, сонгуулийн насныхны гуравны нэгийн саналаар Ерөнхийлөгч болж байна. Цаашид хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард түмнээс сонгогдоно гэдэг утга чанараа алдах юм байна. Аварга бол ард түмний хайр хүндлэлийн хэмжээгээр санал авлаа. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй, өөрийн намын суурь оноо гэж байх­гүйтэй адил байхад ялснаас өөрцгүй. Ер нь аварга тулдаа л 40 гарсан хувийн санал авлаа гэж хүн бүхэн хэлж байгаа юм. Сон­гуулийн явцад манай намын­хан дотроос илэрсэн ноцтой хэргүүд авар­гын хөлөөс тугалга уясан мэт чангаасан. Н.Удвалын хувьд анх удаа эмэгтэй хүн, тэгээд эмч хүн нэр дэвшлээ. Ер нь эмч на­рын мэдлэг боловсрол ямар байдаг юм бэ гэдгийг Н.Удвал харуулж чадсан. Одоогийн­хоо ерөнхийлөгчид санаж сэдэж, ярьж хэлж байсан зүйлээ үргэлжлүүлэх боломж олгох нь ашигтай гэсэн үзэл санааг сонгогчид илүү дэмж­лээ гэж бодогдсон. Аварга харин өөрийнхөө үнэлэмжийг тогтоож мэдсэн нь улстөр­чийн хувьд цааш­дын зам мөрөө тодруулсан чухал алхам боллоо.

-Танай намынхан их амархан ялагдлаа хүлээж, "цагаан туг" өргөчих шиг болсон. Сонгууль шударга болсон гэж үзжээ дээ?

-Ерөнхийлөгчийн сон­гууль гэдэг хувь хүн өрсөлд­дөг, тэгсэн мөртлөө заавал аль нэг намаас нэр дэвшдэг онцлогтой. Аварга бол яг л бөх шиг тахимаа өгч, Элбэгээд баяр хүргэсэн. Харин сонгуу­лийн үр дүнгийн талаар улс төрийн ямар нэгэн үйл ажил­лагаа явуулах нь намын асуудал. Манай намын дарга нар "За за яамай, ашгүй хоёр яс хагацлаа" гэсэн шиг л хандсан. Цаана нь хугацаа байсан бол өөр хэн нэгнийг, магадгүй өөрсдийгөө ч бал­лаж мэдэх нь гэж айж эмээсэн юм шиг л харагдсан.

-Юу гэсэн үг вэ.  Өрсөл­дөгч намынхантайгаа то­хирсон гэх гээд байна уу?

-За харин түүнийг чинь мэдэхгүй юм байна. Би бол Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд хоёртой л ойрхон ажилла­сан. Тэд харин өөрсдийн чадах бүхнээ л хийж байсан. Хардах эрх гэж бий. Гэвч баримтгүй хардлага аюултай. 

-Гэхдээ хэвлэл мэдээл­лээр  хар пиар гэмээр зүйл гараад л байсан биш үү?

-Өө сэв хайвал өндөгнөөс ч олж болно. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч­тэй холбоотой зүйлийг нийт­лэ­­хээс бэргээд, аваргыг муу­лах сэдэв олдохгүй болохоор бөх хүнээр төр бариулах нь зөв үү гэсэн асуултыг тойрч эргэлдсээр өнгөрсөн. Харин хөндлөнгийн жижиг сажиг жиргээчид хорлонтой санаа шидэж, байдлыг хурцатгаж олз хайсан хярс шиг гүйлдэж байсан. Чоно борооноор гэ­дэг шиг сонгуулиар жаахан юм олж сурсан тэд харин орлого муутай өнгөрөв бо­лол­той. Шинэ хууль сайн хэрэгжсэн гэж бодож байна.

-МАН-аас ч бас  өрсөл­дөг­чийнхөө эсрэг хар мэ­дээ материалууд явуулаад  байсан санагдана....

-Түрүүчийн сонгуулиас сур­гамж авсан биз дээ. Нэ­лээд ноцтой гэмээр баримт худал­дах гэсэн зарим нөх­дийг буцааж байгаа ажиглагд­сан. Сонгууль л болсон хойно яаж зүгээр байхав дээ. Жаа­хан чимхэж шоглосон мате­риа­лууд гарч байгаа харагд­сан. Хар машинтай уралдаж бай­гаа хөөрхөн шторкыг санаж байна. Ноцтой юм байгаагүй шүү дээ. Нэлээд үндэслэлтэй гэмээр материал тавья гэхээр хэн нь ч юм нэг  том дарга нь татгалзаад байсан. Ер нь хурцатгахгүй байх бодлого давамгайлсан шүү. 

-Ингэхэд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал  энэ сонгуульд хэр өрсөл­дөгч байж чадав?

-Энд ойлгож ядаад байх зүйл байхгүй. Төрийн бүх өндөрлөгт ажилласан, одоо­гоор бидний мэдэх удирдагч­даас хамгийн их зүйл хийж бүтээсэн Н.Энхбаяр гэдэг хүнд МАН-ын удирдлага хэр­хэн хандсаныг мэдэхгүй хүн байхгүй.  Тэр хүнийг гомдоос­ныхоо горыг амсаж 2012 оны УИХ-ын, саяын Ерөнхийлөг­чийн сонгуулиар   МАН ялагд­лаа. Саяын сонгуулийн нэг онцлог бол МАН, АН гэдэг хоёр томоохон улс төрийн хүчинд хуваагдан талцаж бүх жижгүүд нь хэн нь хэн бэ гэдгээ харуулсан явдал юм. Улс төр гэдэг үнэхээр учир нь олдох­гүй адармаатай эд. М.Энх­сайхан, Б.Жаргалсайхан хоёр гэхэд л Н.Энхбаяр руу гүйж байснаа болиод Элбэ­гээг дэмжиж харагдсан. Нөгөө их уул уурхай, газар шороо ярьдаг Ногоон намынхан Б.Бат-Эрдэнийн эсрэг зогсож байх жишээтэй. Амьдрах арга байнга өөрчлөгддөг юм хойно доо. Ер нь сонгуулиар л хү­мүүс танигддаг. Н.Удвалын тухайд Монголын зарим эрчүүдээс илүү жудагтай улс төрч гэдгээ харуулсан.

-Та энэ санаагаараа чухам юу хэлээд байгаа юм?

-Бяруу бух дагаж бэлчээрт хүрнэ гэдэг шиг Н.Энхбаяр даргыг дагаж хоолондоо хүр­сэн "Ху" гаралтай намын эрчүүд яасан билээ. Бүгд түүнээс нүүр буруулсан нь үнэн биз дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Шийлэгдамба нар л Н.Энхбаярт үнэнч үлдсэн. Эмэгтэйгээс Н.Уд­вал. Тэд намын шинэчлэлийн төлөө явсан нөхдөө үгүйсгэж, Н.Энхбаярыг дэндүү гомдоо­сон МАН-ын удирдлагаас хариугаа авлаа. Манайхан Н.Энхбаяр даргын үйл явд­лаас сургамж авч эв нэгдэл­тэй болж чадсан бол сүүл­чийн хоёр сонгуульд ялагдах­гүй байсан.

-Саяын сонгуульд нам нь олигтой ажиллаагүй, аварга нэр хүндээрээ л 40 гаруй хувийн санал авлаа гэж ярих хүн олон байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Би, УИХ-ын гишүүн асан Товуусүрэн, Бөхийн холбоо­ны Нямдорж, Данзан нартай хамт аваргын штабт ажилла­сан. Бас зохиолч Б.Догмид бид хоёр Дорноговь, Говьсүм­бэрт явж ажилласан. Манай намаас АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байсан хү­мүүстэй ажилласан. Бөх хүн өрсөлдөгчөө хаяна гэж ба­рилддаг шиг ялна гэж л өр­сөлдсөн. Нам хоёр (гурав, дөрөв гэж хэлж ч болно) ху­ваагдаагүй, Н.Уд­вал орж өрсөлдөөгүйсэн бол аварга ялах магадлал бай­сан. Би сонгуульд ялбал дуугүй өнгөрье, ялагдвал намын удирдлагаас өө сэв хайя гэж бодож тэнд ажил­ласан юм биш. Харин сонгуу­лийн эхэнд, энэ удаагийн сонгуульд ялах нь 2016 оны ялалтын эхлэл болно, ялагд­вал МАН-ын  Монголын ний­гэмд эзлэх байр суурь эрс унана гэдгийг цөмд нь хэлж, сонинд ярилцлага өгсөн. ТV8 телевизээр Ш.Гунгаадорж гуай бид хоёр маш тодорхой ярьсан. Пиарын талаар маш тодорхой саналууд хэлсэн. Дарга нар зөвшөөрөхгүй байна, мөнгө алга байна гэсээр өнгөрөөсөн. 

-МАН-ын лидерүүд нэр дэвшигчээ яагаад дэмж­сэнгүй вэ?

-Манай намын удирдла­гуудын хувийн нэр хүнд нө­лөөлсөнгүй. Ө.Энхтүвшин дарга Хөвсгөлдөө, Г.Зандан­шатар Баянхонгортоо очоод нэмэр болсонгүй. Мөн манай намаас хоолонд хүрсэн нөхөд хүн чанараа байг гэхэд эр хүний жудаг гэдгийг март­сан мэт харагдлаа. Намын дарга нь нэр дэвшсэн бол яах байсныг бүү мэд. Ердийн нэг гишүүн нэр дэвшсэн боло­хоор өмнө нь сонгуулийн үед нам дээгүүр бүчээд, мөнгө барьж гүйгээд байдаг нөхөд үзэгдэхгүй болсныг хараад би үүнийг хэлж бай­на. УИХ-ын гишүүн, намын лидер, сайд дарга, агентла­гийн дарга асан хүмүүсээс тоотой хэдхэн хүн л түүгээр харагдсан. Орчин үеийн хэ­лээр "но"-той хүмүүс бол сураг ч байхгүй. УИХ-ын гишүүд аймагтаа, дүүрэгтээ очиж ажилладаг байсан. Энэ удаа ихэнх нь ажиллаагүй, зарим нь ажилласан ч үр дүнд хү­рээгүй. Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Сүхбаа­тар нарыг очсон газар нь сайн хүлээн авч байсан. Юм хийе гэхлээр өөдөөс мөнгө байхгүй гэдэг үг сонсоно. Орон нутагт хүн ам ихтэй хот сууринд хүн томилж явуулъя гэхээр мөнгө байхгүй гэнэ. Сонинууд өөдөөс түрүүчийн сонгуулийн авалгаа нэхнэ. Бас манай намыг дэмждэг компаниудын дансыг хянаад байна гэж хүүхэд хуурах мэт юм ярина. Энэ онд Ерөнхий­лөгчийн сонгууль болно гэдгийг мэдсээр байж яагаад санхүүгээ бэхжүүлэх ажил хийгээгүй юм бэ. Энэ бол манай нам "Тарваганы ман­гас" хочит Пьерт хамаг мөнгөө алдаад Парижийн коммун ялагдсан түүхтэй төстэй мэт санагдсан.

Манай нам дээд талдаа л нэр хүнд нь унаснаас биш, орон нутагт бол гишүүд, дэм­жигчид маань их юм хүлээж байгааг харлаа. Тэгэхлээр анхнаасаа суурь нь зөв ба­рил­гыг засч болдог шиг тийм ээлжит засвар ши­нэчлэл хэ­рэгтэй байна. Мон­голын ний­гэмд намчирхсан талцал ха­гарал ямар их газар авсныг, бас мөнгө л байвал хэнийг ч худалдахад бэлэн гэдгийг харлаа. Мөөеө, Бая­наа хоёр Б.Бат-Эрдэнийн эсрэг пиар хийж байгааг ард түмэн юу гэж ойлгосон бол. Хамгийн их жудагтай хүмүүс бол бөх гэж яриад явдаг, нөгөө хоёр нь өөр юм харуулж суудаг. Бас урла­гийн­хан, нэртэй төртэй олон уран бүтээлчид мөнгө­ний төлөө алиагаа алдахыг хар­лаа. Эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь намуудын мөрийн хөтөлбө­рийг сонирхож байгаа хүн ер нь алга. Хүрэн, ягаан, улаан өнгө нэг л туяатай байдаг шиг жижигхэн энэ улсад бүх юм ойлгомжтой болохоор нэг л юмыг өөр өөрөөр амласаар байгаад улиг болчихож. Үүнийг бүх намууд бодож үзэх хэрэгтэй болжээ.

-Талцал чинь танай нам дотор илүү их байгаа юм биш үү?

-Бүх зүйл өөрчлөгдөж хувьсдаг. Гэхдээ сайн тал руугаа л байх учиртай. Яруу найрагч М.Цэдэндорж асан "Болно, болно, болохгүй юм гэж байхгүй" гэж нэг гоё шүлэг бичсэн. Хуучнаар, МАХН л энэ улс орныг хөгжүүлж чадна гэсэн итгэл жирийн иргэдийн  сэтгэлд бат хоногшсон бай­сан үе бий. Өнөөдөр манай намд жирийн ард байтугай гишүүд нь энэ итгэл үнэмшлээ алдахад хүрч байна. Эрх тушаал бол эд хөрөнгөтэй болох зам. Эд хөрөнгөтэй болбол эрх тушаалаа эргүү­лээд худалдаж авна. Тиймээс эрх мэдэлд хүрэхийн төлөө аль нэг лидерийг дагах хэрэг­тэй. Энэ бүхэн бол улстөрч­дийн өнгө. Үүнээс болоод улс төрийн намууд, намаа дагаад төр өөрөө авлигачид, олигар­хийн бүлэглэлүүд болж ху­ваагдаж ирсэн. Олигархиуд хоёр том намд аль алинд нь бий. Улс төрийн намууд улс орноо хөгжүүлэх арга зам, үзэл бодлоороо зөрж хэрэл­дээд хагарч бутарч байгаа бол сайн хэрэг. Тэр бол хөг­жилд хөтөлнө. Харамсалтай нь эрх мэдэл, эд мөнгө, газ­рын баялгаа булаацалдаад яс хэмлэлдэх нохой шиг уралц­саар улс орны хөгжил хоцорч, ард түмэн хохирч байна. Төрөөс төрсөн тэр­бум­тан гэж нэг нэр томьёо гарч ирсэн. Гүрж улсад тэд­ний­гээ цөмийг шалгаад, өмч хөрөнгийнх нь эх үүсвэрийг тогтоогоод, хураахыг нь ху­рааж, үлдээхийг нь үлдээсэн гэдэг. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч МАН-ын авлигачдыг илч­лээд эхэлсэн шигээ аль али­ныг нь адилхан уудалбал жинхэнэ баатар болно. Хэр­хэхийг цаг хугацаа харуулна биз ээ. Гэхдээ УИХ, Засгийн газартаа байгаа авлигачдыг цэвэрлэж чадахгүй бол, өвч­ний өтгөн шингэнийг зөөгөөд ар гэ­рийнхнээс нь таван төг­рөг авч байгаа асрагчтай яриад хэ­рэггүй юм. Ц.Элбэг­доржийн авлигатай тэмцэж эхэлснийг хараад айж сан­дарсан манай зарим хүмүүс сонгуулийн үед нэр дэвшиг­чийнхээ эсрэг пиар хийгээд давхиж явааг хараад өрөв­дөж суулаа.

-Танай намын хэсэг залуус намаа шинэчилнэ, дарга нараа зайлуулна гэж яваа бололтой. Та ч бас нэг үе намаа шинэчилнэ гэж явсан санагдана?

-Шуудхан хэлье. Н.Бага­банди, Н.Энхбаяр хоёрын 2000 онд эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа. Н.Багабандийг дэмжигчид эцэстээ Н.Энхбая­рыг шоронд хийж, санааг нь гүйцэлдүүлсэн. Энэ хоёрын тэмцэл дундуур гурав дахь, дөрөв дэх талцал үүсгэсэн нөхөд, Нийслэлийн фракц гэгч М.Энхболдтон, Т.Бадам­жунайтангууд энэ намаар тог­лох шиг боллоо. "Жигүүр", "Элс­ний 13" гарч ирээд тэд­нийг нэг зайлуулсан ч, манай талын лидерүүдийг худалдаж авс­наар "Конец фильма" бол­сон. Э.Бат-Үүл гарч ирж Нийс­­лэ­лийн фрак­цыг дарсан ч тэд­ний балаг хэвээрээ бай­на. Т.Бадамжу­най сонгуу­лийн санхүүг хариуцаж бай­хад хэн түүнд мөнгө өгөх юм бэ. "Чи өөрөө тэр авлигын мөнгөө гаргахгүй юу" гэж түүнд хэлж байгаа юм чинь. Тэгэхлээр манай намд ши­нэч­лэл гэхээ­сээ илүү их цэвэрлэгээ хэрэг­тэй болсон. Хорхойтсон шү­дийг түр хуга­цаанд ломбо­дож цаг алдса­наас аваад хаясан нь дээр байдаг.

-Одоо тэгээд танай нам яаж шинэчлэгдэх ёстой гэж та бодож байна?

-Хөрс, үр, чийг, нар бай­хад ногоо ургана. Хөрс нь гишүүд, үр нь залуучууд, чийг нь нэг үзэл баримтлал, нар нь энэ намыг үүсгэсэн, өдий болтол авч явсан ахмадууд, бүх насаараа шударга явсан эрдэмтэн мэргэд юм. Хогийн ургамлаа байнга цэвэрлэж байгаагүйгээс тариа ногоогоо идүүлдэг биз. Намд гай түйт­гэр болсон бүх хүмүүс У.Хү­рэлсүх шиг эр зориг гаргаад хурдан зайлах хэрэгтэй. Тэд цөм баяжсан болохоор одоо цэвэрхэн зайлах аргаа хайж байгаа юм. Намыг хагалсан, бутаргасан, нэр хүндгүй бол­госон бүх нөхдийг, хот, дүү­рэг, аймаг, сумын түвшинд одоо мөрдөж байгаа дүр­мийнхээ дагуу зайлуулах хэ­рэгтэй. Энэ бол ганцхан ми­ний үг биш, шударга гишүүд, дэмжигчид, ерөөсөө шударга ёсыг эрхэмлэдэг ард түмний үг. Намын төв аппарат гэдэг ямар ч чадваргүй хүмүүсийн бөөгнөрлийг ч цэвэрлэх хэ­рэгтэй. Шударга гишүүдийн мөнгөөр олон хүн тэжээх шаард­лага байхгүй. Тэнд фракцуудын төлөөллөөс бүрд­­­сэн авлигачдын гар хөлүүд хувалз шиг шигдсэн байна. Залуучууддаа итгэл өгч, зөв залах ухаан хэрэгтэй. Намыг ийм байдалд хүргэсэн хүмүүс зугтаж байхад залуу­чууд ингэж хөдлөх нь сайн хэрэг. Аваргын хэлдгээр нэр, сэтгэл, гар цэвэр хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Намын ажлыг мөнгөөр биш, сэтгэ­лээр хийдэг юм. Сэтгэл бай­хад цөөднө гэж үгүй. Хоосон тоонд хууртаж суухаа болих хэрэгтэй. УИХ-д жагсаалтаар орж ирсэн, нэр хүндээ бар­сан, парламентыг хоргодох байр болгосон зарим нөхөд ч өөрсдөө зайлбал намын нэр хүнд өснө. Оюун санаа хуучирдаггүйг саяны сонгуу­лиар Ц.Балхаажав гуай, Ш.Гунгаадорж гуай гээд олон ахмадаас харлаа. Нөгөөх нам дагасан ТББ-ууд хаачсан бэ. АН-ынхны LIKE шиг арга хэмжээ хийсэн үү. Тэдний оюун санаа хаачив. Тэднийг мөнгөөр тэтгэдэг хүмүүс нь хаачив гээд яривал их зүйл бий.

-Танай нам улам л хүч нь сулраад байгааг, иргэдийн итгэл энэ намд алдарсныг сонгуулийн үр дүнгүүд ха­руулаад байна.  Эрх барьж байх үеийн алдаанууд ч эхнээсээ аваад ил болж байна.  Баахан хүн авлигын хэргээр баригдлаа. Дээр нь Лениний музейг өөрийнх гэж зүтгээд амжилт  олол­гүй  алдсан. Одоо цааш нь юу болдог бол?

-Одоо намын төв байр, цаашлаад аймаг, дүүргийн намын байрны асуудлыг яри­хыг байг гэхгүй. Тэгээд намыг гишүүнчлэлгүй болгох тухай ярьж байна. Үүний эсрэг хэн дуугарав. Оюу толгой, Таван толгойн гэрээ хийх, хар ма­шинаар санал тоолох, нэг тойрогт хоорондоо өрсөлдөх, болгосон хууль гаргах, тө­рийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх хууль батлахад манайхан хаана нь байсан юм бэ. Өөрсдөө тойргоосоо гарч ирэх ухаан сийлж л суус­наас биш, цаад намын хувь заяаг тэд мартсан юм. Өөрс­дөө хамт сууж баталсан хуу­лиа муулаад байдаг, Хамтар­сан Засгийн газрын үед хий­сэн ажлаа хамгаалж чад­даггүй ийм үхээнц байдал яагаад бий болов. Н.Энх­баярыг Ерөнхийлөгчийн сон­гуульд унагаад, шоронд хий­гээд МАН юу хожив. Манай нам үнэхээр 220 мянган ги­шүүнтэй юм бол саяын сон­гуулиар нэг хүн гурван дэм­жигч дагуулж санал өгүүлэхэд л ялах байсан. Бид тийм уриа гаргасан. Олон аймаг, хотын дүүрэгт нам нь сайн зохион байгуулж чадсангүй. Ер нь гишүүний тоо үнэн юм уу гэж бодож явна. Нүүр нүүрээ харж суугаад үнэнийг ярьж, үгээ олоод явж чадахаа боль­сон бол юуных нь журмын нөхөд байх билээ. Гишүүдийн 20 хувь нь "Үнэн" сониноо захиалдаг, бүгд хандиваа өгдөг байхад л мөнгөний гачаалгүй ажиллаж болно.

-Одоо тэгээд сонгуу­лийн дүнгээ ярина, их хур­лаа зарлана гэж байгаа юм уу?

-Манай нам сүүлийн гур­ван сонгуулийн дүнгээ ярьж чадаагүй. Наадам толгойд эргэлдсэн үед сонгуулийн дүн яриад ямар ч нэмэргүй. Харин сонгуульд ялагдуулсан ли­дерүүд хурдхан ярилцсан болоод энэ зун сайхан амаръя гэж бодож байж ма­гад­гүй. Ер нь одоогийн Бага хурлын бүрэлдэхүүнээр оновч­той шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Их хурлын тухайд тун сайн бэлт­гэх хэрэгтэй. Үзэл онол ямар байх вэ, мөрийн хөтөлбөр хаана байна, дүрмээ яаж өөрчлөх вэ гээд олон асуудал шийдэх ёстой. Зохион бай­гуулалт, боловсон хүчний бодлогоо яаж шинэчлэх гэдэг нь чухал. Үзэл онолгүй нам бол шүншиггүй бурхантай төстэй. Намууд уралдаж ам­ласаар байгаад одоо амлах юмаа дууссан. Намууд бүгд худалч нэртэй. Сонгуульд оролцдог идэвх он дараалан буурч одоо улс даяар 63 зарим аймагт 51 хувь болж байгааг юу гэж үзэх вэ. Үнэн юмыг зоригтой хэлж, түүний­гээ ард түмэнд ойлгуулж, шантралгүй туулж гардаг, ард түмнээ ажил хийж, аж амьд­ралаа өөд татдаг болгох нам хаана байна. Их хурлаараа энэ бүхнийг шийдвэрлэх ёс­той. Одоогийн их хурлаар зөвхөн МАН-ын төдийгүй Монголын нийгмийн шинэч­лэ­лийн асуудлыг авч хэлэл­цэх ёстой. Ийм түүхэн үүрэг ногдож байгаа юм.

Их хурал хийхээсээ өмнө эрдэмтэд, эдийн засагчдаа сайн сонсох хэрэгтэй. "Хөг­жилд хурдан хүрэх монгол зам"-ыг манай нам тодор­хой­лох хэрэгтэй. Гадны нө­лөөнөөс гарах, нэг ёсондоо гадныхныг аажмаар цэвэрлэх замыг хайх хэрэгтэй. Өнөөд­рийн Монгол орныг зүйрлэж хэлбэл Үндэсний хувцастай, америк сэтгэлгээтэй, хятад идэштэй, орос унаатай, со­лонгос хадамтай, япон найз­тай нэг их том хоосон түрийвч өвөртөлсөн цээж баян шиг л харагдаж байгаа юм. Бид зөв зүг рүүгээ, буруу замаар явж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд