Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.07 03:07

Бутан

Бутан хэмээх амар амгалангийн орон гэлтэй улс төдийлөн олны анхааралд өртөөд байдаггүй байлаа. Гэтэл хөрш Хятад улсынх нь  Ардын чөлөөлөх арми хил залгаа  Бутан руу цэргээ оруулж, гурван газарт байршуулж, тугаа хатгасан юм байх.  Энэтхэгийн хэвлэлүүд анх энэ тухай мэдээлсэн.   Харин дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд  огт дуугарахгүй байгаа ч Монголын хэвлэлийнхэн энэ тухай мэдээллийг түгээгээд эхэллээ. Манайхан үүнд ингэтлээ анхаарал хандуулж байгаа нь бас учиртай. Бутан хойд талаараа БНХАУ-тай, өмнөд хэсгээрээ Энэтхэгтэй хил залгадаг, далайд гарцгүй орон.   Манайх ч  Бутантай адил газар нутгийн хувьд  хойд талаараа ОХУ, өмнөд хэсгээрээ  Хятадтай хил залгадаг,  далайд гарцгүй.  Тиймээс л манайхны анхаарлыг энэ мэдээлэл өөрийн эрхгүй татаад байгаа бололтой.  Юуны түрүүнд Бутаны тухай товч өгүүлье.  Түвдэд хавчигдсан лам Агваан Намжил 1616 онд  салангид жижиг улсуудыг нэгтгэн улс болгосноор Бутан улсын үндэс суурь тавигдсан гэдэг. 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон гэх юм билээ.  Улсын нийслэл нь Тхимпху  хот. Олон хэлээр ярьдаг ч албан ёсны хэл нь жонха. Хүн амын ихэнх хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг. Үндсэн хуультай, хаант улс. Их л амар амгалан улс байдаг учраас аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүн эгнээнд жагссан байсан.  Гэхдээ туйлын ядуу. Газар тариалан, гар урлал зэргээсээ орлого олдог гэхээр ойлгомжтой биз.   Гэхдээ хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л хоёр хөршийнхөө ая эвийг олох гэж иржээ. Харин 1971 онд НҮБ-д элссэн байна. Тиймээс ч одоо үүсээд байгаа байдалд анхаарал хандуулахыг  хүсч, НҮБ-д захидал илгээгээд байгаа юм.  Манай улстай газарзүйн байрлалын хувьд   ижил энэ улс руу хойд хөрш нь  буюу манай урд хөрш БНХАУ довтолсон гэх мэдээлэл мэдээж манайхны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа.     

     Хятадын тал тус улсад хэд хэдэн газар цэргийн баазаа байрлуулахаас гадна  түлш тээвэрлэж явсан гэх мэдээлэл бий. Бутан,  Хятад хоёр 470 км үргэлжлэх хилээр зааглагддаг аж. Мөн зарим газар нь аль улсынх нь тодорхойгүй маргаантай явсаар ирж. Энэ байдал нь хөрш хүчирхэг гүрэнд нь олз болсон биз. Мөн Бутаны газар нутгийнх нь хэмжээ ч өмнөхөөсөө хамаагүй багассан байна.  Хил тогтоох сунжирсан байдлыг  хөрш улс нь ашиглаж,  тус улс руу цэрэг армиа нэвтрүүлж,  байршуулсан аж. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн онд тус улсын нутагт  цэргүүдээ  байршуулж байгаад тэр газар нутгийг нь өөрийн эзэмшлийн газар гэж зарласан байна.    Бараг л цэрэггүй гэж хэлэгдэхээр Бутан улс батлан хамгаалах салбар нь төдийлөн бэхжээгүй, бөгөөд хэдэн сая цэрэгтэй Хятадын армийн өөдөөс юу хийж чадах билээ. Харин Хятадын тал Бутанд цэрэг оруулснаа тус улсад байгаа хятад ажилчдын эрхэнд халдсан учраас тэднийгээ  хамгаалах гэж оруулсан гэсэн хачирхалтай тайлбар хийж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Харин Хятадын тал бол үүнийг үгүйсгэж байгаа. Ямартай ч байдал ямар байгаа, аль мэдээлэл нь үнэн болохыг цаг хугацаа харуулна биз ээ.

Онцлох нийтлэлүүд