Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.10 12:07

Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй

Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг илчилж өглөө. Цаанаа зо­долдож хэрэлдсэн ч хэдий­нээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан ялагд­сан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байлаа, сая болж өнгөрсөн сонгуулиар. Фрак­цууд нь тохирсон мэт хөдөл­сөнгүй. Намын лиде­рүү­дийнх нь бараа ч харагд­сангүй. Эрх барьж байх үедээ албан ту­шаал хуваалцаж болдог бай­сан бол одоо на­мын удирд­лагаас өөр булаа­цалдаад байх юм тэдэнд үл­дээгүй. Өнгөрсөн сонгуулиар АН-ынхан нэр дэвшигчийнхээ төлөө олуулаа хөдөлсөн бол МАН-д  нэр дэвшигчээ  уначи­хаасай гэж бодож байсан нь цөөнгүй байж. Сонгууль, сонгуулиас хойшхи үйл явц үүнийг бэлээхэн олон нийтэд харуулаад өглөө. МАН-аас нэр дэвшигч хувь хүнийхээ нэр хүндээр санал авсан гэ­хэд чамлахааргүй байсан. Хэрэв нам нь үнэхээр сайн ажилласан бол үр дүн яагаа ч билээ. Аваргыг унагахаас гадна Ө.Энхтүвшинг намын даргаас нь ховхолж унагах сонирхол байж. Тэртэй тэр­гүй сонгуульд ялагдал хүлээ­вэл намын удирдлагатай хариуц­лага тооцох нь тодорхой бай­сан. Ингээд л сонгууль ч дуус­лаа. Хүссэнээр нь нэр дэв­шигч нь уналаа. Булаацал­даад байх албан тушаалгүй хоцорсон МАН-ын фракцууд хариуцлага тооцох нэрээр хэн нь дараагийн намын дарга болох, хэн Удирдах зөвлө­лийн гишүүнээр сонгогдох, хэн нь намын нарийн бичгийн даргын суудлыг авах вэ гэж хэмлэлдэж эхэллээ.

Б.Бат-Эрдэнээ ч унагачих­лаа, одоо Ө.Энхтүвшинг энэ далимаар нь тонгорчих­вол өөрсдөө оронд суух до­тоод өрсөлдөөн энэ намд хүчээ авлаа. Үүндээ намын­хаа амбицтай залуусыг тур­хир­чихлаа. Нам дагаж л ам­жилтад хүрэх мөрөөдөлтэй байсан олон залууст  дараал­сан ялагдал нь үнэндээ хүнд цохилт байлаа. Тиймээс ч  "Дараагийн үе та нар минь л намдаа шинэчлэл хийх хэрэг­тэй" гэсэн ах нарынх нь  дөгөө­сөн зөвлөгөө загатнасан га­зар нь маажаад өгөх нь тэр.    Ингээд сэлэм эргүүлэх нь холгүй хэвлэлийн хурал зар­лаж, элдэв бичиг үйлдэн гарын үсгээ зурцгаав. Мэдээж халаасандаа мөнгөтэй, цээ­жиндээ амбицтай хэдэн залуу гарч ирээд чанга дуугарахаар   нам шинэчлэгдчихдэг юм биш. Тэд Удирдах зөвлөлийг огцруулж, намын удирд­лага­тай хариуцлага тооцох, ши­нэчлэлийн эсэргүүцэгчдийг намаас хөөж,  цоо шинэ залуу үеийнхэн гарч ирвэл нам аврагдана хэмээн зарлав. Ахмад үеийнхнийг залуу үеэр нь солиод л Ө.Энхтүв­шин­гийн оронд Н.Номтойбаяр ч юмуу, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын  хэн нэгнийг гаргаж тавихаар цоо шинэ МАН бий болох мэт ярьж байгаа нь хэтэрхий гэ­нэн ойлголт юм. Хөгшнийг залуугаар солилоо гээд нэ­мэг­дэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөг­дөхгүйтэй адил. Шинэчлэл яриад байгаа эдгээр залуус энэ намын буянаар өдий зэрэгтэй яваа, тэр байтугай намын удирдлагын бүрэлдэ­хүүнд олон жил явсан нөхөд харагдана лээ. Тэдний  дэв­шүүлээд байгаа зүйлд нам шинэчлэчихээр зүйл нэг ч алга. Тэртэй тэргүй сонгуульд ялагдсан намын удирдлага хариуцлага хүлээх нь тодор­хой шүү дээ. Бага хурлаа хийх нь тодорхой. Үүнийг л улс­төржүүлсэн, цаг хугацааг нь наашлуулах гэсэн л арга шиг санагдлаа. Намын шинэч­лэлийг энэ хэдэн залуус ч анх яриад гаргаад ирсэн юм биш. Өмнө нь хичнээн ч удаа энэ нам шинэчлэгдэх гэж оролд­лоо. Бүтэлтэй болж байсан түүх үгүй. Харин ч шинэчлэл ярьсан нөхдийн тэргүүлэгч нь ямар нэг албан тушаалд очоод  л дагуулж явсан нөхөд, намын шинэчлэл  хоёроо таг  мартддаг байсан. Одоогийн энэ шинэчлэл яриад байгаа залуус ч шинэчлэл нэртэй албан тушаал ашиг хонжоо хайгчдын хувь заяаг давтах гээд байна. МАН дүрэм, үзэл баримтлал, үйл ажилла­гаа­ны, сэтгэлгээний, боловсон хүчний  бодлогын  гээд  олон шинэчлэл хийх тухай ярьж болох байсан.  Байдлыг ажиг­лах нь ээ яаж ч өөрчлөх гээд шинэчлэгдэхгүй  нь тодорхой байна. Угтаа одоо унагах гээд байгаа Ө.Энхтүвшин нь ч шинэчлэл ярьж гарч ирсэн шүү дээ.

МАН-ын залуусын өнөөд­рийн дүр зураг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ду­гаар­лаж байгаа мэт л хараг­даж байна. Сандал, ширээ­ний хойноос хөөцөлдсөн л арга бололтой. Ард нь намын гол фракцуудын толгойлогч нар сууж дохио зангаагаа­раа хөдөлгөж, чиглүүлж бай­гаа гэдгийг ч намын зарим нөхөд нь ил цагаан хэлээд эхэллээ. Өөр нэг хэсэг нь залуучуудаа дэмжиж байна гэсэн битүү утгатай үг хэлж байгаа нь ч бий. Үнэн чанартаа залууст зааварлагч, дэмжигч нь на­мын нөгөө л хуучирсан арга барилтай, өнөөдрийн энэ байдалд хүргэхэд үүрэг ихтэй оролцсон нөхдүүд. Өөрсдөө тэд  дуугарч болохгүй байна л даа. Намын гишүүд нь тэр, нийгэм ч тэднийг хүлээн зөв­шөөрөхгүй. Тэгэхээр намын залуусаа баг болгож ашиг­лаад өөрсдөө ард нь инээж суугаа. Харамсалтай нь эд­гээр залуус  нас нь залуу ч сэтгэлгээний хувьд аль хэ­дийнэ хоцрогдчихсон байна. Шүүмжлэл хүлээж авах тэн­хээгүй, намынхаа төлөө бу­руу, зөвгүй цээжээ дэлддэг, ийм л залуус энэ намын да­раа үеийнхэн болж хүмүүж­сэн. Тэднийг сонгуулийн мар­гааш гэнэт ухаарч, шинэ хүн болчихсон гэдэгт итгэмгүй.

Улс төрөөс хол байгаа гэх У.Хүрэлсүхийг залуучуудын энэ ажиллагаанд оролцоогүй гээд сандран мэдээлэл цацах болсон нь бас нэгийг хэлээд байна. Улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй гэж МАН-ын­хан өөрсдөө ярьдаг биз дээ. У.Хүрэлсүх шиг гүнзгий орсон хүн улс төрөөс бүр гарна гэдэгт хэн итгэх юм. Дээрх залуусын ард У.Хүрэлсүхээс гадна Ерөнхийлөгч асан Н.Ба­га­бандийн нэр ч дуул­дана лээ. Хотын фракцын удирдлагууд ч байгаа гэнэ. Энэ мэдээлэл МАН-ынхнаас өөрсдөөс нь гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ардын намд чадалтай залуучууд бийг үгүйсгэхгүй.  С.Бямбацогт, Ж.Сүхбаатар   Д.Цогтбаатар, О.Одбаяр  нар яагаад дуугарахгүй байна. Тэд намын шинэчлэл хэрэг­тэйг үгүйсгэхгүй мөртлөө ши­нэчлэл ярьж буй залуус­тай­гаа яагаад хамтрахгүй байна. Хүссэн ч яаж шинэчлэх учраа олохгүй, арга барил нь буруу байгааг л мэдэж байгаа. Энэ янзаараа арай дөнгүүр гэх  дээрх залуус ч сэтгэлгээний  хоцрогдолд орж, мөн адил уусах вий.

Шинэ залуу үе гарч ирэх нь буруу биш. Улс төрийн намд үе солигдох явц явагдаж л байдаг. Ялангуяа МАН-ын хувьд залуу үеэ гаргаж ирд­гийг үгүйсгэх аргагүй. Гагцхүү тэр залуус нь хэний гар хөл болж байна гэдэг нь л сонин байгаа юм. Нэгэнт шинэчлэл нэртэй хуучин аргаа хэрэглэх гэж байгаа бол энэ хол явах­гүй. Ээлжит нэгэн улс төрийн жүжиг л болж хувирна. Орол­цон тоглогчдын заримынх нь дүр өөрчлөгдсөнийг эс тооц­вол дэглэлт, үйл явдал, өр­нөл нь бараг л адил. Төгсгөл нь ч тодорхой харагдаж бай­на. Эцэст нь энэ нам байд­гаараа л байна. МАН-ын залуус авлигачдаа шахан зайлуулна гэж байна лээ. Өөрсдийг нь гар хөл болгоод байгаа нөхөд ч тэдний л өрөөсөн шүү дээ. Залуусын шинэчлэлийн тухай яриа гарах­тай зэрэг  намын  дарга хэн болох вэ гэдэг уралдаан зарласан мэт, хэвлэлүүдээр элдэв нэрс цуварсан.

МАН-ын өнөөдрийн до­рой­тол намын нэрээ худал­даж амьдарч ирсэнтэй нь холбоотой. Ингэж амьдрагс­дын эхний ээлжийнхэн,  гол авторууд нь шоронд явсан бол,  дараагийн ээлжийнх нь илчлэгдэж эхлээд байна. Муугаар бодоход одоогийн МАН эдгэршгүй өвчин тус­чихаад байна. Олон жил барилдсан тамирчин цагаа болохоор үнэнтэй эвлэрч зодог тайлдаг шиг МАН-ын зодог тайлах цаг болж. Яаж ч барилдаад энэ нам явцгүй болсон нь шинэ үеийнхнийх нь гаргаж тавиад байгаа зүйлээс харагдлаа. Үеийн үед МАН-д шинэчлэл нэртэй ийм жүжиг тавигдаж л бай­сан. Тэглээ гээд улам дорд­соноос сайжирсан нь үгүй. Гайхах юм энд огт алга. За­луусын ард нуугдсан хууч­цуул нь шинэчлэл хийж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

Онцлох нийтлэлүүд