Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.18 10:07

Иргэд шөнийн троллейбусаар үйлчлүүлэх сонирхолтой болжээ

Шөнийн 00.00 цагийн орчимд нийтийн тээвэр битгий хэл үнэ хөлсөө нэмж явдаг хувийн микро авто­буснуудын ч бараа үгүй бол­дог. Тэгвэл энэ байдал ард хоцорч шө­нийн цагаар нийтийн тээв­­­­рээр иргэдэд үйлчил­дэг болжээ.

Энэ талаар сонир­хохоор шөнийн сур­­валж­лагад гарлаа. Биднийг 00.25 цагийн орчимд Зүүн дөрвөн за­мын буудал руу очиход ямар нэг ний­тийн тээвэр харагдсангүй. Замаар хааяа нэг машин тэрэг хөлхөлдөнө. Төд удалгүй зүүнээс баруун руу буюу Их дэлгүүрийн чиглэлээс Зүүн дөрвөн замын арын автобусны буудал чиглэн трол­лей­бус ирж яваа үзэгд­лээ. Автобусны буу­дал дээр ирж зогсоход троллей­бусаас 40 орчим насны эмэгтэй арваад насны охинтойгоо буув. Офице­руу­дын ордон-Ха­нын мате­риал гэсэн хаяг­тай уг троллейбусанд өөр хэн ч үлдсэнгүй. Бид өнөөх трол­лейбусанд суу­гаад эцсийн зогсоол буюу Ха­нын материал орохоор суулаа.

Жолооч, кондук­тор хоёрт ямар зо­рилго­той яваагаа хэлэхэд "Бид ажилдаа гараад цаг л болж байна. Үйлчлүүлэгчдийн тоо ту­хайн өдрөөсөө л шалтгаалдаг. Баяр наадмын үеэр овоо хүнтэй байсан" гэв. Үүгээр бидний яриа өндөрлөөд цааш явав. Энэхүү шөнийн трол­лей­бусыг "Цахилгаан тээвэр" ком­па­ниас санаачлан нийтийн тээв­рийн үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Ингэхдээ "Эко шөнийн троллейбус" гэсэн тодотголтой­гоор. Учир нь уг трол­лейбус цахил­гаанаар ажилладаг аж. "Цахилгаан тээвэр" компани энэхүү троллейбу­саа өөрсдөө дотооддоо үйлдвэр­лэж байгаа болохоор хэрвээ ца­хилгаан буюу тог тасарсан үед дизель хөдөл­гүүрээр явах боломж­тойг бодол­цож зохион бүтээжээ. Энэ нь хосолмол хөдөлгүүртэй угсарсан гэсэн үг л дээ. Дотоод үзэмж нь ч гэсэн их тохилог, цэвэр­хэн санагд­сан. Шөнийн цагаар ямар ч эрсдэл учирч болох учир хяналтын камер, байрлал тогтоогч суулгажээ.

00.40 цагт Зүүн дөрвөн замаас хөдлөөд "Андууд", "25" гээд бууд­лууд дээр зогсоход ганц ч хүн суусангүй. Харин 10 дугаар хо­рооллын автобусны буудал дээ­рээс 30 орчим насны халамцуу хоёр залуу суулаа. Кондуктор эгч арай гэж хүн орж ирсэнд баярлаж байгаа бололтой инээмсэглээд мөнгөө хураахаар босов. Өнөөх хоёр залуугийн нэг нь махлагдуу бор бол нөгөөдөх нь туранхай бор царайтай залуу харагдав. Тэд хоорондоо "Хэд билээ, таксидъя гээд байхад, 21 дүгээр хороолол ороход дор хаяж 5000 гарна тэх үү" гэж ярилцана. Кондукторыг очиход "Эгчээ энэ 21 дүгээр хороолол орох уу" гэж асуув. Тэгээд халааснаасаа базаж, үрчийсэн 2000 төгрөг нэг нь гаргаж өглөө. Ингээд тэд хоорон­доо найз нөхөдтэйгөө ууж идсэн талаараа яриад бусдыг анзаарах ч сөхөө алга. Кондуктор эгчийн ярьснаар бол оройн цагаар ихэнх­дээ архидан согтуурсан хүмүүс үйлчлүүлдэг гэнэ. Тэдэнтэй адаг­лаад л эвээр зан аашийг нь олж харьцахгуй бол агсам, согтуу тавих гээд хүндрэлтэй байдаг аж. Ингээд мэр сэр ганц нэг хүн сууж, бууж явсаар 01.10 цагийн орчимд Лабо­раторийн буудал буюу Драгоны хажуугийн буудал дээр ирлээ. Тэндээс овоо хэдэн зорчигч суув. Төв аймгийн Лүн сумаас ирсэн гэх нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн суув. Тэд Ханын материалын Давхар гэдэг буудал дээр бууж хамаатны­даа очихоор яваа гэнэ. Хөдөөнөөс ирсэн машин нь тэднийг Драгоны урд буулгаж л дээ. Тэдэнтэй хамт явсан 50 орчим насны эмэгтэй "Өмнө нь оройтсон үед очих гэсэн айлдаа хаана ч байсан таксидаад очихоос аргагүй болдог. Харин таксинд явж байгаа жолооч нар дээлтэй яваа хөдөөний биднийг хараад шууд андахгүй илүү мөнгө нэхэх, дээрэмдчих гээд түгшүүртэй байсан. Одоо ч харин нийтийн унаагаар явдаг болж, хаана зогсчихов, яав ийв гэлтгүй" хэмээн ярив. Ингээд эцсийн буудал дээр зогсоод эргээд хөдлөв.

 

Тэндээс 20 орчим насны А.Баярцэцэг гэдэг охин суув. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Ийм орой хаашаа явж байгаа юм бэ?

-Гэртэй харих гээд явж байна. Манай гэр Кино үйлдвэрт байдаг.

-Оройтсон үед айхгүй байна уу?

-Харин өдөр эмээгийндээ ирж гэрийн ажилд нь туслаад оройт­чихлоо. Маргааш өглөө эрт ажил­тай болохоор хоночихоор энэ холоос амждаггүй юм. Тэгээд л харих гээд явж байна.

-Ер нь шөнийн цагаар эко троллейбус иргэдэд үйлчилж байгааг мэдсэн үү?

-Зурагтаар л сонссон. Эмээ, өвөө хоёр ийм троллейбус явдаг болсон гээд сая суул­гаж өгсөн юм. Тэндээс ах маань тосч авах юм л даа. Тэрнээс биш яалаа гэж ийм орой явах уу. Ялан­гуяа оройтсон үед охидууд айж, ичихээс эхлээд хэцүү ш дээ. Харин одоо амар болжээ. Хааяа хамаа­тан садныдаа ирээд оройтчих вий дээ унаа зогсохоос өмнө гарахгүй бол гээд байнга л цаг хялам хялам хийж хардаг байсан ш дээ.

-Оройтсон тохиолдолд так­сидвал эндээс танайх хүртэл хэдэн төгрөг гарах бол?

-Би өмнө нь хэд хэдэн удаа такси барьсан юм байна. Манайх руу яг 14 мянган төгрөг гардаг. Зарим жолооч нар 16 мянга гэх ч юм уу илүү нэхэх үе байдаг. Гэхдээ нэгэнт яваад ирсэн болохоор хэлснийг нь өгөхөөс өөр аргагүй. Харин энэ троллейбусны үнэ нь ч боломжийн санагдлаа.

Ингээд ямарч байсан нэг той­роход 20 орчим зорчигч "Эко шөнийн троллейбус"-аар үйлч­лүүл­лээ. Энэхүү шөнийн нийтийн тээвэр Офицеруудын ордон-Ханын материал гэсэн чиглэлээс гадна III, VI хороолол-БММЗ буюу Үйлдвэр комбинат гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилж байгаа аж. Нөгөө чиглэлийг хэр их зорчигчтой бай­гааг асуухад мөн л төдий тооны үйлч­лүүлэгчтэй байжээ. Одоогоор чиглэл тус бүрд хоёр троллейбус үйлчилгээнд гарч байгаа бөгөөд ирэх намраас троллейбусныхаа тоог нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Офицеруудын ордон-Ха­нын материал гэсэн чиглэл нь хоорондоо 40 минутын зайтай үйлчилж байгаа бол нөгөө чиглэл нь 25 минутын зайтай явдаг аж. Гэхдээ хоёр сар туршилтын жур­маар явж байгаа бөгөөд хэрвээ үйлчлүүлэгч багатай байвал шө­нийн тээврийг зогсоож ч магадгүй талаар "Цахилгаан тээвэр" компа­нийнхан дурдаж байна лээ. Учир нь үйлчилгээнд явсан орлого нь зарлагаа нөхөж чадахгүй бол компани алдагдалд орох гэнэ. Одоохондоо хүмүүс тэр болгон шөнийн троллейбус иргэдэд үйл­чилж байгааг сайн мэдэхгүй байгаа аж. Гэхдээ өдөр ирэх бүр зор­чигчдын тоо нэмэгдэж байгаа гэсэн. Уг нь "Эко шөнийн троллей­бус" иргэдийн халааснаас гарч буй мөнгийг хэмнэж, иргэдийн амьжир­гаанд нөлөөлж, үйлчилгээг ойр байлгах зорилготой юм байна. Хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөг гэдэг бол манай шөнийн нийтийн тээврийн үйлчилгээнд боломжийн санагдах үнэ. Яагаад гэхээр шөнө оройн цагаар ээлжийн ажлаасаа буудаг, өөр олон шалт­гаанаар гэртээ харих гээд оройтдог хүмүүс их бий. Уг нь ийм нийтийн тээврийн үйлчилгээ гадны хөгжилтэй то­моохон улс орнуудад байдаг юм байна. Бүр заавал байх ёстой үйлчилгээ гэж үздэг ажээ.   

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН     

Онцлох нийтлэлүүд