Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.25 08:07

Иргэд дулааны суурь үнийг цахилгааныхтай андуурч байна

Эрчим хүчний зохи­цуу­лах хороо­ноос цахил­гаан болон дулааны үнийг нэмэхээр мэ­дэгдсэн билээ. Тэгвэл холбогдох байгууллагуудад энэ шийд­вэр­тэй холбоотой санал, гомдол иргэдээс их ирэх болжээ. Тий­мээс бид цахилгаан, дулааны үнээс үүдээд байгаа нөх­цөл байдлыг сурвалж­лахаар "Улаан­баатар цахилгаан түгээх сүлжээ" компанийг зорилоо. Тус компани дээр 11.00 ца­гийн ор­чимд очиход "Дар­га нар хурал­даж байна. Гэлээ ч үнэ тарифтай хол­боотой мэдээллийг ма­най­­хаас бус Эрчим хүч­ний зохи­цуулах хороо­ноос өгч байгаа" гэсэн хариу өгөв. Ингээд тус компанийн хэрэглэгчдэд  үйлч­лэх зарим салба­раар орлоо. Баянгол дүүрэг дэх "Улаан­­­баатар цахилгаан тү­гээх сүл­жээ" ХК-ийн салбар төв дээр үдийн цайны цагаар очсон болоод ч тэр үү үйлч­лүүлэгч багатай байв. Тэнд үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь залуу­чууд байх аж. 20 орчим насны Т.Намуун гэх охин "Өвөө­гийнх зусланд бай­даг юм. Би зуны ам­рал­таараа эмээдээ бага ч гэсэн тус болох гэж тог, ус, байрны төлбөрийг нь тушаа­даг" гэв. Харин 50 орчим насны Л.Сүрэнжав гэх эрэгтэй "Энэ сард тогны мөнгө 13 мянган төгрөг гарсан бай­на. Уг нь 7000-8500 төгрөг л гардаг юм. Одоо дахиад үнэ нэмэг­дэхээр хөгшин бид хоёр ца­хилгааны мөн­гөө дийлэхгүй хэцүүдэх янзтай" гэсээр явж одов. Ингээд 100 айлын ба­рилгын мате­риалын худал­даа явуулдаг "Жоби" төвийн дэргэдэх хэ­рэглэгчдэд үйлч­лэх салбарт очлоо. Уг салбар XI хо­рооллын зам дагуу бай­сан байрлалаа сэл­гэж энд нүүж ирээд удаагүй байгаа аж. Тус төвөөр Сүхбаатар дүүр­гийн иргэд үйчлүүлдэг юм байна. Ца­хил­гааны үнэ нэмэг­дэх сургаар тус сал­бараар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс ихэсчээ. Учир нь ир­гэд найм­дугаар сарын 1-нээс өмнө амжиж цахилгааныхаа төл­бөрийг хийхээр яарч буй аж. Тэд олон жил хуримт­лагдсан цахилгааны төлбөр нь нэмэгд­сэн үнээр тооцог­дохоос ийн сэргийлж байгаа гэх яриа байна. Үүнээс гадна цахил­гаа­ны үнэ ямар шалт­гаанаар, хэдэн төг­рөг болж нэмэгдэж байгаа талаар мэ­дээлэл авах гэсэн иргэд олон байна гэж тус газрын ажилт­нууд ярьж бай­сан.

ЦАХИЛГААНАА ХЭР ХЭМНЭНЭ ТЭР ЧИНЭЭГЭЭР БАГА Л МӨНГӨ ТӨЛНӨ

Эрчим хүчний зохицуулах хо­роо­ноос ахуйн хэрэг­лээ­ний цахил­гааны үнийг нэмэх­дээ хоёр шат­лалаар тоо­цохоор болсон. Тод­руулбал, айлууд 150 квт-аас бага ца­хилгаан хэрэглэвэл нэг квт тут­мын үнийг 79 төгрөгөөр тооц­но. Түүнээс дээш цахилгаан хэ­рэг­­лэвэл илүү гарсан квт бү­рийг 96 төгрөгөөр бодож ава­хаар болоод байна. Ха­рин уул, уурхайн компа­ниу­дын цахилгааны үнийг 30 төг­рөгөөр нэмж, нэг квт-ыг 130 төг­рөгөөр тооцох бол бусад аж ахуйн нэгж, бай­гууллагын цахилгааны нэг квт-ыг 16-18 төгрөгөөр нэмж 106 төгрөгөөр тооцох шийд­вэр гарсан. Тэгэ­хээр айлууд цахилгаан бага хэрэглэх ту­сам бага мөнгө төлөх бо­ломжтой. Бас аж ахуйн нэг­жүүд ч мөн адил шөнийн 22.00-06.00 цагийн хооронд цахилгаан хэрэглэ­вэл нэг квт тутмыг 46 төг­рөгөөр төлөх бүрэн боломжтой. Энэ­хүү хөнгөлөлтүүд нь эрчим хүчийг хэмнэж алдагдлаа нөхөх гол зорилго болоод байна.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Э.Энхцэцэгээс за­рим зүйлийг тодрууллаа.

-Цахилгаан, дулааны үнэ ирэх сард нэмэгдэнэ. Мэдэж байгаа юу?

-Тийм ээ. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээс үнэ нэмэгдэх мэдээлэл авч бай­гаа.

-Танайх сард дунджаар ца­хилгаан, дулаан гээд хич­нээн төгрөг төлж байна?

 -Сард тогны мөнгө гэж 17 мянга орчим төгрөг төлдөг. Хувийн бай­шинд амьдардаг болохоор дулаа­ны мөнгө төлөхгүй байгаа.

-Үнэ өөрчлөгдвөл хич­нээн төгрөг төлөх бол. Тоо­цоолж үзсэн үү?

-Нэг их зөрүү гарахгүй байх гэж бодож байгаа.

-Яагаад?

-Одоо нэмэгдэх гэж бай­гаа үнэ нь иргэдийг цахил­гаанаа хэмнэж сур гэсэндээ зохи­цуулж буй арга хэмжээ гэж дуулсан. Харин манайх ца­хил­гаанаа, зардлаа хэмнэх гэсэн ойлголтыг өнгөрсөн өвлөөс хэрэг­жүүлж ирсэн. Шөнийн тариф гарс­наас хойш индүүдэх зүйл байвал шөнийн цагаар  индүүддэг болсон. Хүүхдүүдээ хүртэл өглөө 07.00 цагаас хойш ха­ран­хуй болтол гэрэл асаах­гүй гээд хэвшүүлж сур­гасан. Бага ч гэлтгүй хэмнэлт мэдрэгддэг юм билээ.

-Тэгэхээр үнэ нэмэгдэж бай­гаатай та санал нэг бай­на гэсэн үү?

-Нэгэнт гарсан шийд­вэ­рийг эсэргүүцэлтэй биш. Ер нь айлууд өөрсдөө ухам­сарлаад дор бүрнээ нийг­мийн хариуц­лагатай болчих­вол бусдыгаа чирэхгүй л гэж ойл­гож байгаа. Өнөөдөр бид хариуц­лагатай байсан бол үнэ тарифаа нэмэх­гүй байх ма­гадлалтай шүү дээ гэв.

Үнэхээр л Эрчим хүчний зохи­цуулах хорооны дарга С.Отгон­баяр "Эрчим хүчний салбар зөвхөн энэ жилд 60 тэрбум төгрөгийн алдаг­дал­тай ажилласан. Ер нь орлого нь үйлдвэрийн зард­лаа нө­хөж чадахгүй байнгын алдаг­далтай ажиллаж байгаа боло­хоор эрчим хүчийг хэмнэх үүднээс ийм шийдвэр гарга­сан" хэмээн тайлбар хийсэн.

ИРГЭД ДУЛААНЫ ҮНИЙГ ЦАХИЛГААНЫХТАЙ АНДУУРЧ БАЙНА

Харин дулааны суурь ху­раам­­жийг нэмэхдээ 40 ам метрээс бага талбайтай орон сууцны айлууд сард 3000, 40-80 ам.метр бол 5000, 80-аас дээш бол 10 мянган төг­рөгийн хураамж төлөх юм. Гэтэл иргэ­дээс багагүй хэл ам хийжээ. Учир нь иргэд "Бид хоёр, гурван өрөө байранд амьдарснаа­раа хохирч ца­хил­­гаа­ны мөнгө их төлнө гэж байхгүй. Ийм зохи­цуулалт гэж юу байсан юм", "Хэдэн өрөө бай­ранд амьдрах нь хүний эрх, хэрэг­лэсэн цахил­гааны мөнгөө л өгнө" гэх бол­жээ. Энэ нь цахилгааны үнийг дулааны суурь хураамжтай ан­дуурч байгаа хэрэг. Тиймээс эдгээр иргэдэд холбогдох мэргэжилт­нүүд зөв ойлголт бүхий тайл­ба­рыг тухай бүрт нь хүргэж бай­гаа юм байна. Сур­валж­лагын үеэр ч мэр сэр ийм тохиолдолтой тааралдаж байв.

ИРГЭДИЙН ХУРИМТЛАГДСАН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР 30 ГАРУЙ ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Өнгөрсөн оны байдлаар нийт 470 мянган хэрэглэгч эрчим хүчээр хангагдсанаас 90 гаруй хувь нь иргэд, үлдсэн хувийг аж ахуйн нэгж, бай­гуул­лага эзэлж байгаа аж. Харин 190 мянган хэрэглэгч дулаа­наар хангагдсанаас 88 хувь нь иргэд, үлдсэн хувийг байгуул­лага хэрэглэсэн гэх судалгаа гарчээ. Эрчим хүчний салбар одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байгаа­гаас 24 тэрбум нь иргэдийн хуримтлагдсан цахилгааны мөнгө юм байна. Үлдсэн ху­вийг аж ахуйн нэгж байгуул­лагаас авах тооцоо­той байгаа ажээ.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд