Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.08.14 09:08

Сургалтын төлбөр 25 хувиас дээш нэмэгдвэл ШӨХТГ-т хандаж болно

Хичээл эхлэхэд хэд­хэн хоног үлдлээ. Гэтэл их дээд, сургуулиудын сургалтын төлбөр нэ­мэг­дэнэ гэсэн яриа гараад байна. Энэ нь эцэг, эх­чүү­дийн бухимдлыг ихэд тө­рүүлэх болжээ. Ингээд бид сургалтын төлбөрийг ямар шалтгаа­наар нэмэх гэж байгааг тодруулж өд­рийн сур­валж­лага бэлт­гэ­хээр нэн тү­рүүн Боловс­рол, шинж­лэх ухааны яамыг зорилоо. Тус яам­ны дав­хар, өрөө бүрийн үүдэнд бичиг баримт, хав­тас су­гавчилсан хүмүүс дараа­ллан зогсоно. За­рим нь улсын тэтгэлгийн талаар хаанаас лав­лахаа мэдэх­гүй төөрч яваа бол нөгөө хэсэг нь сургалтын төлбөр, дотуур байрны асуудлаар яваа бололтой дараалалд зог­сонгоо нэг нэгнээсээ яах нь зүйтэй вэ гэдэг талаар ярил­цаж урдуур, хойгуур нь гарсан тэндхийн ажилт­­нууд руу горьдлого тээж харна. Ямартай ч их сургуулиудын сур­галтын төлбөрийн үнэ эцсийн байдлаар яаманд ирээ­гүй гэнэ.

Төрийн болон хувийн хэвш­лийн сургуулиудын Удирдах зөв­лөл хуралдаж байгаа юм байна. Эц­сийн шийдээ яаманд хүргүүлж яам ерөнхийдөө хяналт тавьдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж бай­гаа­гаар бол яам сургалтынхаа төлбөрийг нэмэх ёсгүй гэсэн хатуу хяналт тавьдаггүй гэнэ. Хэдий төрийн өмчийн гэсэн нэр зүүх боловч багахан төсвийг төрөөс гаргаж өгөөд үлдсэн хөрөнгийг тухайн сургууль оюутнуудынхаа халааснаас бүрдүүлдэг гэж хэлж болох аж. Тэгэхээр оюутнуудынхаа хөрөнгө оруу­лалтыг юунд, хэрхэн зарлагадах нь уг сургуулийн эрх мэдэл болж таарах нь. Яамнаас ганцхан тухайн үеийн инфляцийн түвшингээс хэт­рүүлж төлбөрийг нэмэхгүй байх ёстой гэсэн шаард­лагыг бүх их, дээд сургуулиудад тавьдаг юм байна.

Ямартай ч сургуулиуд сургал­тын төлбөрөө ингэж нэмнэ гэсэн тодорхой үнэ ирэхээр нэмэх үндэс­лэл байгаа эсэхэд шалгалт хийж хэт нэмсэн тохиолдолд төлбөрийг төрөөс барих арга хэмжээ авахаа яамныхан хэллээ. Одоогийн байд­лаар манайд 100-аад төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль бий бөгөөд ихэнх нь сургалтынхаа төлбөрийг 15-25 хувь нэмэгдүүлэхээр болжээ. Гэх­дээ эцсийн шийд гараагүй байгаа. Уг нь өнгөрсөн хавар бүх их, дээд сургуулиудыг төлбөрийнхөө асууд­лыг цэгцэлж яаманд мэдэг­дэхийг үүрэг болгосон юм байна. Гэвч иймэрхүү байдалтай өнөөдрийг хүрээд байгаа аж.

ЗАРИМ СУРГУУЛЬ СУРГАЛТЫНХАА ТӨЛБӨРИЙГ 50 ХУВИАР НЭМНЭ ГЭВ ҮҮ

Өнгөрсөн жил мөн л өдийд их, дээд сургуулиуд сургалтын төл­бөрөө нэмж, хэсэгтээ л хэл ам болсон. 10 хувиас дээш нэмэгдүү­лэхгүй гэж байсан сургуулиуд 15 орчим хувиар нэмээд авсан. Энэ жил дахин ийм байдал давтаг­дахгүй гэсэн баталгаа алга. МУИС гэхэд хамгийн түрүүнд төлбөрөө нэмэх талаараа яаманд мэдэгджээ. Ингэхдээ бүр 50 орчим хувь нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гол шалтгаан нь сургуулийнхаа дотоод болон гадаад орчин нөхцөлийг сайжруулах аж. Мөн хэд хэдэн хувийн сургууль төлбөрөө нэг саяас хол давуулах сурагтай. Ер нь энэ жил сургалтын төлбөрөө нэг сая төгрөгөөс доош тогтоох сур­гууль ховор бололтой. Дунджаар их сургуулиудын төлбөр сургууль, мэргэжил, салбараасаа хамаа­раад 100-300 мянган төгрөгөөр нэ­мэг­дэх төлөвтэй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар иймэрхүү тоо гаргаад байгаа юм байна. Энэ бол эцсийн шийд биш гэнэ. Түүнч­лэн МУИС-ийн дээрх саналыг Боловс­рол, шинжлэх ухааны яам зөв­шөөрөөгүй байгаа ажээ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙН ЗОВЛОН

МУИС, ЭМШУИС, ШУТИС, СУИС, МУБИС, ХААИС гээд төрийн өмчийн нэртэй хэдий ч төрөөс шаардагдах зардлын 10 хүрэхгүй хувийг гаргадаг бусдыг өөрсдөө зохицуулдаг хэмээн дээрх сургуулиудын Удирдах зөвлөлийн­хөн ярьж байна. Багш, ажилтнуу­дын цалин, сургалтад шаардлага­тай сурах бичиг, техник технологи, байрны засвар зэрэг зардлыг оюутнуудын сургалтын төлбөрөөс гаргадаг гэнэ. Зарим сургуулийн инженер, эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд гадны их, дээд сургуулиудтай холбогдож өөрс­дийн чадлаараа ганц, нэг төсөл, хөтөлбөр оруулж санхүүжилт зал­гуулдаг ч гэж ярих хүмүүс байв. Үнэндээ ямар ч шалтгаан байсан төлбөрөө нэмэх үндэслэлээ зөв, нарийн тоо­цоо­тойгоор гаргаасай гэж бидэнтэй уулзсан оюутнууд ярьж байсан. МУБИС-ийн гурав­дугаар курсийн оюутан А.Анхтуяа "Намайг энэ сургуульд ордог жил сургалтын төлбөр 800 мянган төгрөг байсан. Курс дээшлэх тусам төлбөр тодор­хой хэмжээгээр буур­на гэсэн. Гэвч жил бүр нэмэгдэж байна. Ядаж гурван жил өнжөөд нэмж болдоггүй юм уу" хэмээн ярив. Манайд 190 орчим мянган оюутан бий гэсэн судалгаа бий. Дээрх оюутнуудын ихэнх хувь нь сур­галтын төлбөрөө хийхийн тулд хичээлийнхээ хажуу­гаар ажил хийж, ээж аав, ах дүүс нь банкнаас зээл авдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Ингээд МУИС-ийн гурав­дугаар курсийн оюутан Л.Болд­той цөөн хором ярилцлаа. Тэ­рээр Завхан аймгийнх бөгөөд хичээл эхлэхээс өмнө дотуур байрны асуудлаа шийдэхээр ээжтэйгээ иржээ.

 

-Сургалтын төлбөр нэмэг­дэнэ гэсэн мэдсэн үү. Танай сургууль хэд болно гэж байна?

-Төлбөр нэмэгдэх талаар дуул­сан. Өнгөрсөн жил нэг сая 300 мянга орчим төгрөг төлсөн. Креди­тээ­сээ шалтгаалдаг. Одоо хэд болохыг мэдэхгүй. Сургалтын мене­жерээс асуухаар тодорхой хариу гараагүй байна гэсэн.

-Оюутны байрандаа орж чадав уу?

-Хараахан ороогүй байна. Арай бүртгээгүй байгаа юм шиг байна лээ.

-Танай байр хэд вэ?

-Яг нарийн мэдэхгүй байна. Анх удаа л байранд орох гэж байна. Бас төлбөр нь нэмэгдэнэ гэсэн.

Харин түүний ээж Ч.Цэцэгмаа "Манайх хоёр оюутны төлбөр төлнө. Энэ хүүгийн маань дүү нэгдүгээр дамжааны оюутан болж байгаа. Хувийн сургуульд эдийн засгийн чиглэлээр сурах юм. Хөг­шин бид хоёр цөөн хэдэн малтай, тэтгэв­рийн хэдэн төгрөгөөс өөр орлогогүй болохоор барьц алдаж байна. Уг нь хоёр адуу, арав гаруй бог муулсан юм. Гэтэл төлбөр нь нэмэгдэнэ гэнэ. Хэрвээ авчирсан хэдэн төгрөг хүрэхгүй бол бага хүүгээ малын зах бараадуулахаас өөр замгүй болно" гэв.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮҮ

Сургалтын төлбөр нэмэгдэхтэй холбоотойгоор оюутны байрны төлбөр мөн л нэмэгддэг бичигдээ­гүй дүрэм манайд үйлчилдэг. Өн­гөр­­сөн жил улсын тодотголтой сургуулиудын дотуур байр дунд­жаар 320-480 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ нь нэг оюутны 10 сарын турш дотуур байранд амьдрах хөлс юм. Нэг өрөөнд  дөрвөн оюу­тан гээд бодоход бо­лом­жийн үнэ юм шиг. Харин дотуур байртай хувийн хэвшлийн сургуу­лиуд нэг өрөөнд дунджаар зургаан оюутан авах жишээтэй. Энэ сарын 1-нээс цахилгаан, дулааны үнэ нэмсэн нь дээрх сургуулиудад далим болсон бололтой. "Ямар өндөр үнэтэй юм бэ" гэсэн асуултад "аргагүй ш дээ цахилгаан, дулаан нэмэгдсэн" гэсэн тайлбарыг зарим сургуулиуд өгөөд эхэлчихсэн сураг­тай. Их засаг, Идэр, Сэрүүлэг зэрэг хэд хэдэн хувийн хэвшлийн сур­гуу­лиуд өмнөх жилээсээ 70-160 хүр­тэлх мянган төгрөг нэмээд байгаа аж. Дээрх сургуулиудыг байрны­хаа үнийг нэмлээ гэсэн ямар нэг сануулгыг яамнаас өгөөгүй гэнэ.

ЭЦСИЙН АРГА НЬ О.МАГНАЙ ДАРГАД ХАНДАХ

Хэрвээ төрийн болон төрийн өмчийн бус гээд бүх л их, дээд сургуулиуд сургалтынхаа төл­бөрийг эрс нэмэгдүүлж, оюутны байрны үнийг хэт хөөрөгдвөл оюутнууд, эцэг, эхчүүд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж болох юм байна. Холбогдох хяналт, шалгалтын байгууллагаас хамгийн оновчтой нь О.Магнай даргын газар гэнэ. Тэд үнэхээр хуулийн дагуу юу, хууль бус уу гэдгийг тогтоох аж. Түүнчлэн сургалтын төлбөр нэмэгдэх сур­гаар Монголын оюутны холбоо болон сургуулиудын холбоод эсэргүүцэл зарлахаар хамтран ажиллаж байгаа сурагтай.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд