Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.08.17 12:08

Р.Санжид: Хайран залуу насаа хүйтэн хананы дунд барсандаа харамсдаг

Саяхан Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газрын харь­­яа "Мааньт" дахь 415 дугаар анги нээлттэй хаал­­ганы өдөр зохион бай­гуул­сан билээ. Өдөрлөгт оролцсон ялтнууд амьдра­лын­хаа ихэнх хугацааг шоронд элээж буйдаа ихэд харамсах аж.  Харамсал, гуниг тээсэн ялт­нууд цөөн­­гүй. Тэдний нэг бол  ялтан Р.Санжид уг хорих ангийн хамгийн өндөр нас­тан. Түүнтэй ийн ярилцлаа.

-Та хич­нээн жил ял эдэлж байгаа юм бэ?

-Ах нь эрх чөлөөт амьдрал гээчийг үзэлгүй 38 жилийн нүүр үзлээ. Авдрантын гян­дан, "Тахир соёот", "Ганц худаг" гээд Монголын ихэнх шоронд ял эдэлж байсан. Залуу сайхан насаа энэ хүй­тэн, хөндий хананы дунд барсандаа одоо харамсаад барахгүй нь.

-Яаж яваад аавын хаалга татчихав аа?

-Яахав бага залуу насны томоо­гүй үйлдлээс болоод л тэр. 1973 онд анх ял сонссон нь өнөөд­рийг хүртэл замна­сан хар мөртэй амьдралын минь эхлэл байсан юм. Аав, ээж маань Говь-Алтай айм­гийн уугуул иргэд. Манайх бусдын л адил мал маллаж сайхан амьдарч байсан. Би 20 нас хүрлээ. Гэтэл цэргийн зарлан ирдэг юм байна. Мэдээж эцэг, эх  маань "Эх орон чинь чамайг дуудаж байна. Цэр­гийн алба хаана гэдэг эр хүн бүрт тохиох хувь заяа биш" хэмээн их л баяр­лаж билээ. Харин би дотроо тийм ч дуртай байгаагүй ч аав, ээжийнхээ баяр хөөрийг хараад дургүйцлээ гадагш­луу­лаагүй. Ингээд цэргийн алба хаахаар болж, ах дүүс, хамаатан садан бүгд л сай­хан гаргаж өгсөн. Харин цэр­гийн армид ирэхэд байдал огт өөр санагдсан.

-Юу нь өөр санагдсан гэж?

-Яахав, буу үүрээд, үеийн­хэн­тэй­гээ цэргийн боловсрол эзэмшиж нэг л мундаг залуу болчихсон юм шиг санагдаж байсан. Гэтэл хал цэргүүдийн зодуурын амт, даран­гуй­лал гээд зөндөө асуудал гарч ирсэн нь одоо бодоход над шиг эрх танхи хүнд зовлон мэт санагдсан юм байлгүй. Тэрнээс болсон уу нэг л өдөр оргох бодол толгойд ороод ирсэн.

-Тэгээд яасан?

-Нэг өдөр бусдын нүдийг хариулж байгаад цэргийн ангийн УАЗ-469 машин унаж, ганцаараа зугтсан. Тухайн үед хэн ч анзаа­раа­гүй. Би ч хаазаа тултал гишгэж, цэр­гийн ангиас хурдхан холдо­хын тулд аль болох хурдан давхисан. Гэвч нэг их холдоо­гүй баригдсан даа. Ангийн захирагч, албан хааг­чид тэр дор нь мэдсэн юм билээ. Миний араас буу ший­дэм болсон хүмүүс ирсэн. Ингээд л гурван жил алба хаагаад халагдах эрх чөлөөт амьдра­лаа хоёр жилийн нар­сан дахь амьдралаар соль­сон доо хөөрхий.

-Зугтаж амжаагүй ч гэсэн хоёр жилийн ял оноож байгаа хэрэг үү?

-1970 оны үед чинь ямар­ваа нэг байдлаар цэргийн ангид хэрэгт орооцолдох юм бол төрийн эсэргүү гэгддэг байсан үе. Цэргийн гэмт хэрэг­­тэн гэдэг нь хүнд зүйл ангиар шийтгэгддэг тийм л цаг үе байж дээ.

-Уг нь хоёр жил ял эдлээд гарсан юм байна шүү дээ. Яагаад эргээд орчихсон юм бэ?

-Би Авдрантын гянданд хоёр жил ял эдлээд 1975 онд гарсан юм. Шоронгоос гараад дөрвөн жил болж байтал үйлийн лай нь дуудах­гүй юу. Тэгэхэд манайх хотод амь­дар­­даг болсон байсан. Хуу­чин бол Төмөр замын Соё­лын ордон гэж байлаа. Тэнд хэдэн нөхдүүдтэй ам зөрж, зодоон хийгээд цагдаад баригд­чихдаг байгаа.

-Та оргож баригдсанаа­саа хойш нэг суллагдсан байх аа?

-1994 онд хулгайн хэргээр эргээд орсон. Наранд гараад жил ч хүрээгүй хулгайн хэрэгт холбог­доод орчихсон. Тэр­нээс хойш өдийг хүртэл сууж байгаа.

-Гарчихаад гэр бүлтэй­гээ сайхан амьдарч болдог­гүй юм уу?

-Яахав дээ. Хүний амьд­рал гэдэг их ярвигтай юм. Одоо бодох нь ээ насаараа энэ аймшигт амьдра­лыг туул­сан­­даа харамсдаг. Миний хувь тавилангийн зам ийм л байх байсан юм байлгүй. Шорон­гоос гарчихаад мэргэ­жилгүй, ажилгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд хүн чинь аль болох амар хялбар арга хайдаг. Тэгээд л айлын мал, машин тэрэг хулгайлдаг. Ял эдэлж байгаа хүмүүс чинь зарим нь хэлмэгдсэн, нөгөө хэсэг нь үнэхээр хүний аминд санаатайгаар хүрчих­сэн сэт­гэл зүрхгүй гээд янз бүрийн араншингийн талбар. Эндээс ихэнх­дээ бид муу зүйлийг сурдаг. Түүнийгээ гараад хэрэг­жүүлдэг. Тийм л муухай зүйлд хөтөлдөг. Манайхан шорон санаа гэж яриад бай­даг. Яг шорон санаа гээч юм байдаг л байхгүй юу.

-Таны хувьд хийсэн хэр­гийн­хээ төлөө зохих ялаа эдэлж байна гэж боддог уу?

-Тэгж яривал энд байгаа бүх хүн л би буруугүй гэж бусдад нялзаана. Гэхдээ үнэн­­дээ би энэ олон жилийн хугацаанд улсад нийт 13 сая төгрө­гийн хохирол учруулсан байдаг. Гэтэл өнөөдөр зураг­таар харж байхад улсын хөрөн­­гийг завшсан, идсэн уусан гээд байгаа хүмүүс хамгийн дээд тал нь 5-6 жилийн ял сонсоод л бараг хоёр жил ял эдлээд гарч байх жишээтэй. Ингээд бодохоор би өөрийгөө дэндүү хэлмэгд­сэн юм шиг санагддаг. Уг нь ардчилсан цаг үе ирлээ. Одоо л би нар үзэх нь дээ гэж бодож байсан үе надад цөөн­гүй. Одоо яахав дээ миний үйлийн үр л юм байлгүй. Суллагдах хугацаа ч дөхөж байна.

-Хэзээ суллагдах вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард ялын хугацаа дуусна. Ямар ч байсан насны бөгсөнд наранд ясаа амрааж байгаад үхнэ гэж бодохоор баяртай байгаа шүү. 

-Таныг гарахад угтаад авах гэр бүл, хамаатан садан бий юу?

-Эхнэр дээрээ л очих байх даа. Ах нь нэг хүүтэй. Хүү маань 1978 оных. Одоо га­даа­­дад амьдарч байгаа. Сай­хан залуу болсон байл­гүй.

-Өнгөрсөн хугацаанд гэрийн­­хэн чинь эргэж ирж байсан биз дээ?

-Хааяа хүү ирдэг байсан. Эцэг, эх маань намайг шоронд байх үеэр бүгд өөд болсон. Ганц охин дүү ч мөн адил. Харин эхнэр, хүүгээ би энэ муухай энергитэй газар битгий ир гэдэг байсан. Яагаад гэхээр шорон сайхан газар биш. Тиймээс өөрийн лайгаа ганцаараа л үүрэх ёстой гэж боддог. Харин өнөө­­гийн залуучууд наранд зовж явснаас Налайхын шоронд орж жаргасан нь дээр гэдэг болж.

-Яагаад?

-Одоо би 60 хүрч яваа хөгшин. Тэгээд бодоход миний үед шорон­гийн орчин огт өөр. Жинхэнэ утгаа­раа яргалал, шоронгийн "овгор" гэдэг зүйл ч байлаа. Нэг орсон хүн дахиад зүглэхээргүй санагддаг байсан. Харин өнөөдөр цаг үе сайхан тай­ван амгалан болчихсон. Тий­мээс залуучууд эндээс ухаа­жиж гарах бус амралтанд ирсэн юм шиг мяраалаад, өнгө зүс ороод гарч байх жишээтэй. Уг нь бол шорон хүмүү­сийг хүмүүжүүлж, төлөв­­шүүлж нийгэмд гаргах нь зүйтэй гэж боддог.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд