Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn “Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.08.21 09:08

Улсын цэцэрлэгүүд харьяаллын бус хүүхэд бүртгэхгүй

Улсын хэмжээнд цэ­цэр­лэгийн насны хүүхэд бүртгэх ажил өчигдөр ал­бан ёсоор эхэллээ. Нийс­лэлийн хэмжээнд ч мөн адил бүртгэл эхэлсэн бө­гөөд үүнтэй холбоотой­гоор нэлээд хөл хөдөл­гөөнтэй байлаа. Тиймээс бид цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж бай­гааг сурвалжлахаар хэд хэдэн цэцэрлэгээр орлоо. Баян­гол дүүргийн 162 дугаар цэцэрлэг өглөө 09.00 цагийн үед хүүхдүү­дээ бүртгэж эхэлжээ. Тус цэцэрлэг үүдэндээ энэ жил хэдэн бүлэгт хичнээн хүүхэд бүртгэх, эцэг, эх­чүүд хүүхдээ бүртгүүлэх­дээ ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг мэдээл­лийг наажээ. Үдээс хойш биднийг очих үед 100 гаруй хүүхэд бүртгэсэн байлаа. 0-5 насны хүүх­дүүдээ дагуулсан аав, ээжүүд үүдний сандал дээр дараалан суужээ. Зарим нь эмээ, өвөөтэй­гөө ирсэн байв.

Дараалалд сууж байсан 30 орчим насны нэг эмэгтэй утсаар ярьж байгаа харагдав. Тэрээр "Бүтчихсэн. Санаа зоволтгүй" гэх нь сонсогдов. Түүнийг Н.Сараа гэдэг бөгөөд 2-4 насны хоёр хүүтэйгээ хамт явж байсан юм.  Н.Сараа  "Манай хоёр хүү өнгөрсөн жил энэ цэцэрлэгт сурч байсан юм. Харьяа биш бол өмнөх цэцэрлэгт нь дахиж бүртгэхгүй гэж сонсоод айж байлаа. Энэ жилийн хувьд тийм асуудал байхгүй гэнэ, ашгүй" гэв. Зарим эцэг, эхчүүд цайны цагаараа хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн байв. Тус цэцэрлэг өнөө жил нийт 500 орчим 0-5 насныхныг бүртгэх аж. Ингэхдээ шинээр 100 орчим хүүхэд хүлээж авах гэнэ. Харин үлдсэн нь өнгөрсөн жил тус цэцэрлэгээр хүмүүжиж байсан багачуудаа авах юм байна. Уг цэцэрлэг нийт 12 бүлэгтэй бөгөөд аль болох анги дүүргэлтийг хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа гэв. Харин өнөө жил тус дүүргийн харьяа бус бол бүртгэх­гүй гэдгийг бүртгэлийн ажилтан Б.Энхтуяа эцэг, эхчүүдэд анхаа­руулж байсан. Энэхүү харьяа бус хүүхэд бүртгэхгүй гэсэн журам бүх дүүрэгт мөрдөгдөх юм байна. Төрийн болон хувийн цэцэрлэг гэлтгүй өмнө нь хүмүүжиж байсан хүүхдүүдээ эхний ээлжинд бүртгэх бөгөөд тус бүртгэл  энэ сарын 23 хүртэл үргэлжлэх аж. Харин наймдугаар сарын 26-28-ны хоо­ронд шинээр элсэх хүүхдээ бүртгэх юм байна. Гурав, дөрөвдү­гээр хорооллын 88, 86 бо­лон 57 дугаар цэцэрлэгүүдээр ороход бүртгэл харьцангуй ачаа­лал багатай байв. Хувийн хэвш­лийн цэцэрлэгүүд ихэнхдээ 100 орчим хүүхэд бүртгэх орон тоотой юм байна. Хороололд байрлах "Лусын дагина" цэцэрлэг 0-5 насныхныг бүртгэх ажлаа өнөө­дөр эхэлсэн байна. Бүрт­гэлийг 08.00-21.00 цагийн хооронд хийх юм байна. Өчигдрийн байд­лаар 10 гаруй хүүхэд бүртгэсэн байсан. Мөн өмнө нь сурч байсан 10-аад хүүхдийг эргэн бүртгэх бол үлдсэн нь дандаа шинэ хүүхэд бүртгэх орон тоо гэнэ. Аль ч цэцэрлэгт хүүхдээ бүртгүү­­лэх эцэг, эхчүүд иргэний үнэмлэх­ний­хээ хуулбар, хүүхдийнхээ төрс­ний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжил­гээнд хам­руулсан бичгийн хамт авч очих юм байна. Хотын төвийн цэцэрлэгүү­дийн бүртгэ­лийн явц харьцангуй тайван явагдаж байгаа бол хотын зах буюу гэр хороололд байрлах цэцэрлэ­гүүд ачаалал ихтэй байгаа талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилт­нүүд хэлж байсан. Учир нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүрэг хүн амын нягтаршил ихтэй болохоор цэцэрлэгт орох насны олон хүүхэд бий гэнэ. Хотын захын айлууд хүүхдүүдээ хүргэж өгөх, авахад ойрхон гээд гэрийнхээ ойр орчим дахь цэцэрлэгт ханддаг байна. Гэвч ихэнхдээ хөдөө орон нутгаас нүүж ирсэн хараахан нийс­лэлийн харьяалалтай болоогүй иргэд байдаг учир асуудал их гардаг ажээ. Тиймээс үүнийг тө­рөөс зохицуулж өгөхийг эцэг, эхчүүд хүсч байгаа аж. Жил бүр тэд ийм асуудалтай тулгардаг гэдгээ ярив. Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Д.Цэвэгсүрэн "Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь охин. Ой зургаан сар хүрч байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн харьяа бус хөдөө орон нутгийн харьяат гээд хүүхдийг маань бүрт­гэхгүй гэсэн. Өнгөрсөн жил Өвөр­хангай аймгаас гэр бүлээрээ нүүж ирсэн юм. Дунд хүүгээ ноднин бас л ийм шалтгаанаар цэцэрлэгт суулгаж чадаагүй" хэмээн ярив. Иймэрхүү тохиолдол их байгаа аж. Ямартай ч энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн буюу 2-5 насны 240 мянга гаруй хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Шинэ хичээ­лийн жилд дээрх хүүхдүүдийн 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж­той юм байна. Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд л цэцэрлэгийн насны 14 мянга гаруй хүүхэд байгаа аж. Тус дүүрэгт төрийн өмчийн 30, төрийн өмчийн бус 28 цэцэрлэг байгаа бөгөөд 380 бүлэгт нийт 12 мянга орчим хүүхэд бүртгэх боломжтой аж. Ямартай ч нийслэ­лийн Боловсролын газраас цэцэр­лэгүүдэд ирэх жил сургуульд орох таван настнуудыг заавал хам­руулах шаардлагатайг үүрэг бол­гоод байгаа юм байна.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд