Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.04 09:09

Энэ намрын улс төр

Намрын налгар өдрүүдэд Н.Алтанхуягийн Засгийн газар налайж суухааргүй  болчихлоо доо.  Энэ  Засаг гайхамшгийг бүтээх юм шиг бодлоо. Улс төрийн өөр хүчин гарч ирсэн хойно хүсэн хүлээсэн өөрчлөлтийг авчир­на гэж  итгэсэн. Ардчилсан нам эрх барьж эхэлснээс хойш эхэндээ бол алга ташиж байлаа.

Түмэн олноороо хардаж сэрдээд, бүр цаашлаад мэ­дээд байхад  авлига авдаг нь  нотлогдохгүй, энэ талаар дуугарсан хэвлэлийнхэн хүн гүтгэсэн буруутан болдог бай­сан үе бий. Харин Ардчилсан намынхан эрх барьснаас хойш авлигачид олноороо илрэв. Нааштай сайхан зүй­лүүд сонсогдож эхлэв. Тэдний сайн сайхныг амтай болгон магтаж эхлэхэд эрх баригчид  амттанд бялуурсан хүүхэд шиг эргэн тойрноо анхаарах сөхөөгүй болсон. Сөрөг хүчин энэ үед дэмий л үглэ­хээс хэтэрсэнгүй. Ялагдлын шокноос гарч ирж амжаагүй байхад дотоодын самуун нэмэгдчихсэн хойно арга ч үгүй биз. Сөрөг хүчнийг   нойрноос сэрээсэн үйл явдал эдийн засгийн уналт байлаа. Тэд энэ тухай байнга шүүм­жилж ярих боллоо. Тэгэх ч ёстой. Үүний буруу үгүй.   Харамсалтай нь тэд ямар нэгэн сайн гарц хэлэхгүй байгаа.

Хөрөнгө оруулагчид Мон­го­лоос нүүрээ буруулж,  дол­лар хаданд гарч, монгол төг­рөг ханш үүнийг дагаж нам уналаа. Одоо юмны үнэ өсө­хөөс эхлээд толгой өвтгөсөн олон асуудал шилээ даран өдөр өдрөөр нэмэгдэж эхэл­лээ.

Сөрөг хүчин намын шинэч­­лэл, их,  бага хурлаа ярьж хөнжилдөө хөлөө жийл­цэж байсан бол одоо эрх баричид гол бай нь болж хувирлаа. Ард түмэн ч эрх баригчдыг шүүмжилж эхэл­лээ. Ардчилалд найдаж, ямар нэг шинэ сайхан зүйл хийнэ гэсэн хүлээлт бий болчихсон байтал өдөр бүр хар муу мэдээ сонсоод байхаар хэн ч дуртай байх билээ. Эдийн засаг хямарсантай холбоотой сөрөг хүчин болох МАН-ын улс төрийн гол тоглолтууд энэ намар үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр гэнэт ингээд  Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бий болчихсон юм биш. Дэлхийн зах зээлд  алт­наас бусад зэс, нүүрс, төм­рийн хүдэр, газрын тосны үнэ буурлаа. Тэнгэр нь хаясан гэлтэй Н.Алтанхуягийн Зас­гийн газрын үед ийм нөхцөл байдал бий боллоо. Төсөв нэг их наядаар цоорхой гарав. Эсрэгээрээ С.Батболд азтай байлаа. МАН-ын Засаг барьж байсан үеийг эргэн саная. Алт, зэс, төмрийн хүдэр, газ­рын тосны үнэ тэдний тоо­цоолж байснаас ихээр дэл­хийн зах зээл дээр өслөө. Сөрөг хүчнийхний аархан ярьдаг шиг эдийн засгийн үзүүлэлт түүхэндээ байхгүй өндөр гарсан. Юм үзээгүй хүмүүс яах юм. Гэнэт баяжлаа гэж хөөрөн сайн ч идэж ууц­гаа­лаа, иргэдэд Хүний хөгж­лийн мөнгө нэрээр баахан тараалаа. Байнга аваад сур­чих­сан иргэд бэлэн мөнгөний бэлгийг талархан хүлээж авсан ч дараа нь юу болох бол гэж бодсонгүй.

Юм хэмжээтэй байдаг хой­но баруун солгойгүй цацаж, тараасан мөнгө бараг­дахын цагт "Эрдэнэс Таван толгой"-гоо барьцаа­лан "Чалко"-гоос бадар бари­лаа. Сонгуулийн өмнө үүний­гээ тараалаа. Үүний үр дүнд Таван толгойн нүүрс зах зээ­лийн үнээс хамаагүй багаар урд хөрш рүү гарсаар байгаа. Ерөнхийдөө сонгуульд яла­хын тулд ямар ч аргаар хамаа­гүй амласан мөнгөө тараах гэж дотоодынхоо томоо­хон компаниудыг дарам­талж эхэлсэн бөгөөд Эрдэнэтээс урьдчилж мөнгө авчихсан. Дараа нь Төрийн банкийг мөн шахлаа. ТУЗ-ийн дарга Батжаргал ингэснийх нь төлөө "Хууль зөрчиж чадах­гүй" хэмээн хэлээд ажлаа өгсөн. Тэр байтугай хамт олондоо захидал бичээд болсон үйл явдлыг тайлбар­ласан байдаг. Сонгууль ч болсон. Төрийн сан аль хэдий­нэ хоосорсон байлаа. МАН ялбал яах байсныг хэн мэдэхэв. Өнөөдрийн дүр зураг бий болох л байсан биз. Эрх баригчдыг өмөөрөх гээд байгаа юм биш. Эрх мэдэл гартаа атгаагүй удсан тэд олон алдаа гаргаж байгаа. Сөрөг хүчин ч олигтой дууга­раад байгаагүй учраас тэд хяналтгүйгээр хүссэнээ хийж эхэлсэн. Иргэдтэйгээ ойр байна, тэднээсээ асууна гэсэн нь ч худлаа болов.  Н.Алтанхуягийг огцруулах сөрөг хүчнийхний санал УИХ-аар хэлэлцэгдэж,  АН нэг удаа авч үлдэж байлаа. Н.Алтан­хуягийн Засгийн газ­рын асуудал дахиад ч сөхөгдөх биз. АН-ын зарим бүлэг фракцын сонирхол ч бий. МАН-ынхан ч энэ засгийг огцорвол АН-тай хамтарч засаг байгуулахыг хүсч байгаа. Тэдний энэ хүсэл, сонирхол  нийлээд өнөөд­рийн эдийн засгийн хүнд байдалтай уялдан Шинэчлэ­лийн хэмээх Засгийн газрын хойдохыг унших нөхцөл бүрэлдээд байна.  

МАН-ын бүлгийн өнгөр­сөн дөрөвдүгээр сард УИХ-д оруулсан саналд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж,   улс орны эдийн засаг хүн­дэрч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд Засгийн газар юу ч хийсэнгүй гэсэн үндэслэ­лүүд байв. Дээр нь Ерөнхий сайдын хамаатан Г.Дэнзэн­гийн 17 тэрбумын шуугиан ч нэмэгдсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр С.Баярцогтын өөрөө хүртэл мартсан данс ил болчихлоо. Засгийн газрыг огцруулах гэж хэлэлцсэнээс  хойш дахин санал оруулах хугацаа арван сард таарч байгаа юм. Санал оруулс­наас хойш зургаан сар бол­лоо гэсэн үг. Мөн энэ үед МАН-ын Их хурал болно. Намын даргаа солих нь тодор­хой. Удирдлагын бүрэл­­дэхүүнд өөрчлөлт орох биз. Хүмүүсийн хүсээд байгаа шиг шинэчлэл гээч болох ч үгүй. Хэдэн хүнийг өөрчилс­нөө "Шинэчлэл хийлээ, сай­хан хуралдлаа" гээд л өнгөр­нө. Шинэ дарга ямар нэг байд­лаар дуугарч эхэлнэ. Нөхцөл байдал шүүмжилж дуугарах боломжийг бий бол­го­чихлоо. Дөрвөн сард МАН-ынхны  гаргаж тавьсан үндэс­лэлд таарах нөхцөл  өнөөдөр харин бий болоод байгаа.

    Дахин хэлэхэд өмнөх Засгийн газрын үед буюу МАН-ыг эрх барьж байхад  энэ бүхний үндэс суурь тавигд­сан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хууль, "Чалко"-д Эрдэ­нэс Таван толгойг барьцаа­лаад иргэдэд баялгийн хувь хүртээх нэрээр мөнгө тарааж улсын сан хөмрөгийг хоосол­сон зэрэг ч өнөөдрийн эдийн засгийн нөхцөлийг бий болго­ход бас нөлөөлсөн. 

МАН-ын үед эрх мэдэлт­нүүд  ухаантай байсан бол гэнэт орж ирсэн тэр их мөн­гийг улсын хөгжлийн сан бий болгож зүй зохистой зүйлд зарцуулах байтал зүгээр л тараасан. Монголоо бодсон бол арай өөр алхам хийж болох байлаа. Хамтарсан Засгийн үед Н.Батбаярын санаачилсан Гэнэтийн ашгийн татварын тухай хууль ч дэмжигдэн батлагдсан нь гадны хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад чамгүй их  нөлөө үзүүлсэн. "Өнгөрсөн хугацаанд хамтарч Засаг барьсан учраас сайн, муугаа  хамт үүрнэ" гэж МАН-ынхан хэлдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Хамтарсан нэртэй олонхио­роо түрий барьж зарим асууд­лыг сэм хуйвалдан засаг хамт барьж байгаа намынхнаасаа нууж  хийсэн нь олон. Тиймдээ ч сүүлдээ Засгийн газраас Ардчилсан нам гарсан. Ер нь бол өмнөх засгийн үед баллаж тавьсан шүү дээ. Эрх барьж байсан МАН-ын явуулсан бодлого таалагдаагүй учраас л иргэд сонголтоо өөрөөр хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар өмнөх эрх баригчдын хаясан бохирыг цэвэрлэх гэсэн биш тэрэн дээр нь халтирчихлаа.

Зуны дэлгэр  цагт  эзгүй байсан төр намар  эзэнтэй болж, хаа сайгүй тарж одсон монголчууд хаяагаа бараа­даж, өвөл ирэхийг гэнэт санацгаадаг. Зуны сар зургаа биш болохоор жилийн ихэнх хугацаанд хүйтэн сэрүүн байдаг болоод ч тэр үү  дэлгэр сайхан цагт амардаг нь заншил болжээ. Тиймдээ ч намар их ажил ундардаг. Монголын улс төр ч ялгаагүй намар л бужигнадаг. Энэ намрын улс төр ч яг л тийм байх болов уу.  Харин гол дүр нь Н.Алтанхуяг  болох  нь тодорхой байна даа.   

Онцлох нийтлэлүүд