Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.06 08:09

Нийтийн байрны түрээсийн үнэ 180 мянган төгрөг байна

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй хол­боо­той­гоор оюутнуудад тулгамд­даг асуудлын нэг бол амьд­­рах байр. Гэхдээ ихэвч­лэн хөдөө орон нут­гийн оюутнуу­дад энэ зов­лон гарч ирдэг. Учир нь сурч буй сур­гуу­лийнхаа оюутны бай­ранд орж ча­дахгүй бол гадуур түрээ­сийн байр хайхаас арга­гүйд хүрнэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр хэд хэдэн газ­раар орсон юм. Оюутнууд сургуу­лийн­­хаа дотуур байранд орж чадаагүй­гээс ний­тийн байр тү­рээслэх то­хиолдол их гэнэ. Энэхүү нийтийн байр гэсэн биз­нес ч цэцэг­лэж, газар ав­чээ. Дарь-Эх, Дэнжийн-1000, Зурагт, Долоон буу­дал гэсэн хо­тын захын хороол­луудад нийтийн байр олноор баригдсан байв.

Ихэнхдээ 20-24 айлын зориулалттай 1-2 дав­хар улаан тоосгон байрнууд байх аж. Бид 32-ын тойргийн баруун талд байрлах ний­тийн байраар орж сонирх­лоо. Уг байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг юм байна. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдав. Хажууханд нь нэг гэр байх бөгөөд байрны шатан дээр хорь орчим насны хоёр залуу тамхи татаж байв. Тэд энэ байранд амьдардаг гэнэ.

Түрээслэгч А.Батсууриас зарим зүйлийг тодруулав. 

-Энэ байранд хэр удаан амьдарч байна вэ. Оюутан уу?

-Тийм оюутан. Саяхан орсон. Наймдугаар сарын 28-нд орсон байх аа. Би ШУТИС-д уул, уурхайн чиглэлээр сурдаг. Ирэх хавар төгсөнө. Манайх Сүхбаатар аймагт байдаг юм. Наймдугаар сарын 24-нд ирээд дотуур байраа хөөцөлдсөн чинь нэг, хоёр дугаар курсийнхнийг эхэлж авна гээд бүртгээгүй. Тэгээд энэ байрыг найзаасаа сонсоод ирсэн юм. Хотын төвтэй арай л ойр санагдаад.

-Өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?

-Хамаатны хоёр хүүтэй хамт байгаа. Тэр хоёр хичээл­дээ явчихсан.

-Сарын түрээс нь хэд вэ. Цахилгааны мөнгөө яаж төлдөг вэ?

-Сард 120 мянган төгрөг. Харин тогны мөнгө гээд сар бүр 4000 төгрөг төлөх юм билээ. Уг нь сард нэг хүний 40 мянган төгрөг гэсэн үг. Ус авахад л жаахан ядаргаатай санагдсан. Бид гурав хуруу­даад хожигдсон нь ус авахаар тохирсон.

-Амьдрах орчин нь оюут­ны байрнаас хэр санагдав?

-Яахав, зүгээр санагдсан. Оюутны байрны жижүүр их ааштай, гаргаж оруулахгүй хэцүү шүү дээ. Хөдөөнөөс хүн ирсэн ч загнадаг. Энд бол нээх хэл ам байхгүй. Орой хаалга барьчихлаа гэхгүй амар гэв.

Энэ байранд амьдардаг хүмүүсийн ихэнх нь оюутан гэсэн. Нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй юм билээ. Бүх өрөө 4*4 хэмжээтэй харагд­­сан.  Газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц, хоёр цүнхтэй хувцас тавьжээ. Бас 20 литрийн усны сав үүдэнд нь байх аж. Их цомхон юм. Харин зарим өрөөнд айл  байдаг гэнэ. Айл гэдэг нь ажил хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм. Өрөөн­­дөө арай тохилог, зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ тавьсан харагдсан. Тэд орон сууц түрээслэх гэхээр түрээс өндөртэй гэнэ. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залууст хямд, өртөг багатай амьдрахыг бод­дог тухайгаа зарим нь ярьсан. Айлууд хувийн бай­шин, гэрээ нийтийн байрнаас ч хямдхан үнээр түрээс­лүүл­дэг юм байна. Түүнийг түрээ­сэлж, өвөлдөө түлээ мод бэлт­­гэнэ гэхээр дүндээ дүн гэнэ. Учир нь нийтийн байр­нууд нам даралтаар халдаг болохоор орой ажлаа тараад ирэхэд ядаж л өрөө нь дулаа­хан угтдаг юм байх. Тэдний хувьд түр сэлүүхэн, тохилог орон сууцтай болохын өмнө зөвхөн унтаад гардаг, гудам­жинд хонуул­чихгүй л байр хэрэгтэй гэх. Нийтийн байр­нуу­дын түрээ­сийн үнэ сардаа 100-180 мянган төгрөг юм байна. Тог, цахилгаан ороод шүү дээ. Ер нь нийтийн бай­ранд ихэвчлэн дураараа архи­дах гэсэн оюутнууд, дөн­гөж хөлөө олох гэж ажиллаж яваа залуус ордог гэнэ. Мөн зарим нийтийн байрууд их цэвэрхэн, дотроо ор, угаал­гын машин зэрэг тавилгатай­гаар сарын 180 мянган төгрө­гийн үнэтэй ч байдаг аж. Энэ жил ихэнх газрууд түрүүсийн­хээ үнийг 20-30 хувиар нэм­жээ. Энэ нь цахилгааны үнэ­тэй холбоотой гэнэ. Тэгэхээр өвөлдөө нийтийн байрууд 200 мянга хүрэх төлөвтэй байна. Өмнө нь 100-120 мян­ган төгрөгийн үнэтэй байжээ.

Сүүлийн үед ний­тийн байрны үйлчилгээ сай­жирч өрөө болгондоо хэрэг­лээ­ний ус, бие засах газартай болжээ. Гэхдээ арай үнэтэй. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө 10 сараар гэрээ байгуулж авна гэсэн шаардлагатай юм билээ. Хэмжээний хувьд нэг их ялгаа харагдаагүй. Энэ жил Мянган оюутны байр засварт ороогүй байгаатай холбоотойгоор гадуур ний­тийн байр сурагласан оюутан ихэсчээ. Өмнө нь тус байранд байсан гэх оюутнууд нийтийн байруудаар өрөө асууж их ирдэг талаар манаач нар нь ярьж байсан. Ингээд бид хувийн болон улсын хэд хэ­дэн сургуулийн дотуур бай­раар орлоо. Улсын сургуу­лиуд дотуур байрныхаа захиал­гыг аваад дуусчихаж. МУБИС, МУИС зэрэг сургуу­лийн дотуур байрны түрээс дунджаар 450-500 мянган төгрөг гэнэ. Тодруулбал, нэг хүүхэд жилдээ дунджаар байр­ны хөлс гэж 450 мянган төгрөг төлөх бөгөөд нэг өрөөнд 4-6 хүүхэд амьдардаг юм байна. Харин хувийн сур­гуу­лийн дотуур байранд нэг оюутан дунджаар 350 мянган төгрөг төлөөд жил амьдрах боломжтой юм билээ. Хувийн сургуулийн төлбөр улсынхаас арай хямд байдаг шалтгаан нь сургуульдаа оюутан элсүүлэхийн тулд ийн төлбө­рөө бууруулдаг бололтой юм. Аль ч сургуулийн дотуур бай­ранд намар оюутан бүртгэх­дээ эхний ээлжинд нэг, хоёр дугаар курсийн оюутнуудыг авдаг юм байна. Яагаад гэхээр хот мэдэхгүй, хамаатан садангүй оюутнуудад амьд­рах газартаа санаа зовохгүй хичээл, номоо хийгээсэй гэсэн үүднээс нийгмийн халам­жийг хангаж, байранд авдаг байна. Харин гурав болон төгсөх курсийн оюут­нуу­дыг биеэ даагаад явчих байх гэсэн үүднээс аль болох байранд авдаггүй гэнэ. Түү­гээр зогсохгүй догь суучихсан оюутнууд эрэгтэй, эмэгтэй гэхгүй нийлж архидаад байр­ны амгалан тайван байдлыг алдагдуулж, хэл ам дагуул­даг, шинэхэн оюутнуудыг буруу замд уруу татдаг гэх олон шалтгаанаар дотуур байранд авах дургүй байдаг аж. Мөн байранд орохын тулд байрны коминдатдаа гарын мөнгө гэж 100-300 мянган төгрөг, зарим нь бүр өвлийн идэш амлаж ордог гэсэн яриа оюутнуудын дунд ч мэр сэр байна.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд