Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.10 08:09

Ерөнхий сайд Япон улсад юу амжуулах вэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  гадаад айлчлалаа энэ сарын 11-14-ний хооронд  Японоос эхлэх юм байна. Гадаад айлчлал хаанаас тавьж  байна гэдэг улс орны удирд­лагуудын хувьд чухал байдаг. Айлчлалынхаа эхлэлийг Японоос эхэлж байгаа нь зөв зам дээрээ л байгаа гэсэн үг.  Үе, үеийн Ерөнхий сайдууд бадар барихдаа урд, хойд хөршөө чухалчилдаг байв. Бадар барьсан айлчлал нь балагтай болох нь олонтаа. Хаашаа зугтаах аргагүй мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг байх ёстой ч найр тавьж, гар барьж,  гарын үсэг зураад бүх зүйл болчихдог юм биш. Гуравдагч  хөршийн бодлого барьдаг ч хөр­шөө­сөө давж хардаггүй сэтгэхүйг өөрчлөх цаг болсон. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаас их зүйл хүлээж байна. Бэлгэдлээ бодсон ч нар зөв тойрдог монгол хүний хувьд энэ айлчлал ээлээ өгөх буй за. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж, эдийн засаг хүнд­хэн байгаа үед харилцан хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт ярихаар наран ургах зүгт  мордож байгаа нь нааштай зөв алхам боллоо.

"Зовсон үеийн нөхөрлөл  жин­хэ­нэ нөхөрлөл байдаг" гэж япон­чууд ярьдаг. Манай зүйрлэлээр бол "Зовох цагт нөхрийн чанар таниг­да­на" гэдэгтэй утга ойролцоо. Байлдаж тэмцэж явсан цаг нэгэнт ард хоцорч, сүүлийн жилүүдэд харилцан хамтын ажиллагаа, итгэлц­лийн түвшинд хоёр улс явж ирлээ.

Эдийн засаг хүнд хэцүү жилүү­дэд тусламжийн гараа сунгаж, хамгийн их хөрөнгө оруулалт хийж байсан Япон улсад талархахгүй байхын аргагүй. Фүкүшимагийн асуудал дэлхийн анхааралд орохоос өмнө цунами боллоо гэхэд Монголын ард түмэн хэрээрээ тусалж байлаа. Тэгэх ч ёстой юм. Япончууд бидэнд цэцэрлэг, сур­гууль барьж, зам тавьж,  томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, буцалтгүй тусламж үзүүлж байсан, одоо ч үргэлжилсээр байгаа.  

Н.Алтанхуягийн  танхимд ч  Японд боловсролд эзэмшсэн  сайд нар бий.  Боловсролд хөрөнгө оруулна гэдэг ийм ашигтай. Япончууд манай боловсролыг дэмжиж олон монгол хүн тэндээс эрдэм өвөрлөж ирсээр байгаа. Үүний үр дүн ч гарч Ерөнхий сайд нар ургах зүгээс гадаад айлч­лалаа эхэлж байна. Энэ айлч­лалаас үр дүнг хүлээх л үлдлээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсролын сайд Л.Гантөмөрөөс эхлээд   чамгүй олон хүн Японд боловсрол эзэмшсэн. Уул уурхайн яамыг хоёр далбаатай гээд хэлчихэд буруутахгүй байх. Алтан соёмботой Монголын далбаа, алтан нартай Японы далбаатай гэж хэлж болох. Эндээс  зам мөрийг  нь зөв заагаад өгчихөж дээ гэж хэлмээр санагдав.

  Наргиж хэлэхэд увс аялгаар сайн ярьдаг Ерөнхий сайд магадгүй хятад ч, орос ч үгүй, бүр англи ч хэл мэддэггүй байж болох.  Гэвч түүний хэлний мэдлэгийн тухай биш хэлэлцээрийн ширээний ард хэрхэн тохиролцож чадахыг харах эхний боломж.  Хөрөнгө оруулаг­чид нэгэнт нүүр буруулж, Засгийн газрын нэр хүнд унаад байгаа энэ цагт яах аргагүй энэ улстай найрсаг хамтын ажилла­гаагаа дараагийн түвшинд хүргэж, яриа хэлцэл хийх нь чухал. Япон­чуудыг уул уурхайд хөрөнгө оруу­лалт хийх болов уу гэсэн горьдлого манайханд бас байгаа. Уул уур­хай­гаас эдийн засаг нь хамаарал­тай болчихсон манайх шиг улс эргэж буцаад байхгүй Япон түнш­тэй хамтрахад буруу гэх зүйлгүй. 

 Сөхрөөд байгаа эдийн засгаа аврах гэж хийж буй эхний алх­муудын нэг энэ болов уу.  Ерөнхий сайд Наран улсаас юу амжуулаад ирэх вэ гэдэг анхаарал татаж байгаа. Энэ удаагийн айлчлалын гол зорилго томоохон төслүүд дээр хамтран ажиллах, хөрөнгө оруу­лал­тыг нааш нь татах сонирхол.   Айлчлалын үеэр Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалдах юм байна.  Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчид, хоёр орны найрамд­лын нийгэмлэг болон  томоохон төсөл хөтөлбөрийн төлөөлөгчид­тэй уулзана. Японы хувийн хэвш­лийнхэнтэй уулзахдаа "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт"-ын  талаар лекц уншиж харилцан ярилцах юм билээ. Эдийн засаг, үйлдвэрийн сайд, Гадаад харилцааны сай­дууд­тай  мөн уулзах юм.  Албан  хөтөлбөрт иймэрхүү зүйл тусгагд­сан байна лээ. Зүгээр нэг уулзалт хийх биш үр дүн гаргах нь чухал. Ерөнхий сайдын айлчлал олз омогтой байгаасай. Аян замд яваа хүнд ингэж л хэлэхээс.

Япончуудын хэлдгээр "Хямдхан амлалт  хурдан мартагддаг". Мартагдахгүй үнэ цэнэтэй тохироо хийх нь Ерөнхий сайдаас л хамаарна. Улсын нэрийн өмнөөс бадар барьж яваа хүн урагштайхан юм дуулгах биз. Олон улсын харилцаа ч гэсэн хүн хоорондын л харилцаа байдаг шүү дээ.  Чин сэтгэл, үнэнч байдал гэдэг япон хүний ёс зүйн том хэмжүүр болж байдаг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн үүрэг даалгавар гэж тэд үздэггүй. Үүнийг тэд амьд­ралын нэг салшгүй хэсэг болгож чадсан. Хэр баргийн юманд сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй. Ямар нэг зүйлийг аргалж, аргацаах талаар  тэдэнтэй яриад нэмэргүй, хэлсэн ярьсандаа л байх хэрэгтэй болно. 

Дашрамд   сануулахад япон­чууд гурван удаа татгалзаж байж өгдөг гэсэн үг байдаг.  Эхний удаа гуйхад нь хэлсэн бүрийг нь зөвшөөрөөд байв. Үг нь түргэдээд байдаг хүнд ийм үг илүүдэхгүй болов уу.

Нэгэнт Японы айлчлалын тухай хөндсөн болохоор энэ улсын тухай багахан мэдээлэл хүргэе. Японы Үндсэн хуулийг энх тайвны хууль гэх нь бий. 1947 онд Японы уг хуульд энх тайван дайн дажингүй байх зарчим тунхагласан байдаг. Энэ нь хоёрдугаар дайны сургам­жаас үүдэлтэй. Үүнийгээ 1951 онд  Сан Францискогийн энхийн гэрээнд тусгасан.

Японы гадаад бодлого нь аль болох сөргөлдөөнөөс сэргийлж, алтан дунджийг барьдаг. 1950, 1960-аад оны үед Японы гадаад бодлого гурван үндсэн зарчимд тулгуурлаж байсан. Батлах хам­гаалах болон эдийн засгийн хүрээнд АНУ-тай нягт холбоотой ажиллах, чөлөөт худалдааны системийг дэмжих,  олон улсын харилцааг дэмжих зарчим байв.

Энэ бодлого ч зөв болж эдийн засгаа  нь маш хурдацтайгаар хөл дээр нь босгосон. 1970 оноос хойш бие даасан гадаад бодлого  явуу­лах болсон гэж хэлж болсон. 1990-ээд он хүртэл  АНУ-аас улс төрийн хараат байдал хэвээр байсан боловч эдийн засгийн хувьд олон улсын санхүүгийн болон улс төрийн байгууллагуудад өөрийн байр суурийг бэхжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарах болсон төдийгүй тэр дундаа Азийн хөгжиж буй орнуу­дад ихэхээн анхаарал хандуулах болсон юм. Үүнд Монгол улс ч багтана.

Онцлох нийтлэлүүд