Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.14 03:09

А.Туяа: “Playboy”-д нүцгэн зургаа дахиж авахуулахгүй ээ

"Х-Түц" продакшны жүжиг­­чин А.Туяатай ярилцлаа.

-Таны тоглосон "Single ladies" кино нээлтээ хий­гээд удаагүй ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа гэсэн. Энэ талаар яриа эхлэх үү?

-Юуны өмнө "Өдрийн сонин"-ы уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ямартай ч бидний уран бүтээл үзэгч ихтэй байгаад сэтгэл хангалуун байна. Зун­жин ажилласан олон хүний хамтын бүтээл шүү дээ.

-Та хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн байсан. Өөрийн тань хувьд  хүүхэд­тэй болж жүжиглэнэ гэдэг амаргүй байсан байх?

-Тэгэлгүй яахав. Өрх тол­гойл­­сон 30 гаруй настай хүү­хэд­­тэй, менежер бүсгүйн дүрийг амилуул­на гэдэг нэг талаараа хэцүү, нөгөө талаа­раа амархан юм шиг санагд­сан.

-Яагаад?

-Миний хувьд бодит амьд­рал дээр 100 хувь ганц бие эмэгтэй хүн. Хүүхэд төрүүлж үзээгүй эх хүн болж жүжиг­лэнэ гэдэг чамгүй хүнд бай­сан. Харин нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй хүнийг ямар­шуу­хан амьдралтай байдгийг бага сага ойлгоно. Хүүхэдтэй мөртлөө нөх­рөө­сөө салчих­сан найзууд бий. Тэгээд ч өнөөдөр бидний амьд­ра­лын эргэн тойронд гэр бүл салалт, нөхөргүй хүүхэдтэй эмэгтэй гэхчлэн бодит дүр зураг олон болчихсон шүү дээ. Тиймээс ийм дүрд ороход туршлага их байсан гэх үү дээ.

-Тэгэхээр тоглосон уран бүтээ­лээ хараад үнэхээр надад иймэрхүү зүйл тохиолдвол яах бол гэсэн бодол төрж байсан уу?

-Үнэхээр тэгж бодогдсон шүү. Киноныхоо дүрийг бүтээ­хийн төлөө өөрөөсөө шалт­гаа­лах бүх зүйлийг хийсэн. Заримдаа бүр хэт дүрдээ орчих явдал байсан. Тэр үед бодит амьдрал дээр надад ийм явдал тохиолдвол би яг л ийм шийдвэр гаргах байсан байх даа гэж бодогдсон. Кино­ны маань хүмүүст хэлэх гээд байгаа санаа ч гэсэн ганц бие эмэгтэйчүүдийн амьдра­лыг л харуулах. Тийм ч утгаа­раа 20, 30, 40 гэсэн гурван үеийн эмэгтэйчүүдийн дүрийг тус­га­сан. Хэдий найзууд ч гэсэн насны ялгаатай өөр өөр зан араншинтай хүмүүс энэ­хүү уран бүтээлд гардаг л даа. Ер нь энэ кино охид бүс­гүй­чүүд, эмэгтэйчүүдэд олон зүйлийг бодогдуулах байх гэж найдаж байна. Ялангуяа залуухан охид юуны түрүүн гэр бүл зохиох гэж яаралгүй ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг сайтар бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Амьд­ралын эрээнтэй ба­раан­­­­тай зүйл байдгийг ч мэдэх­­гүй гэр бүл болох нь эцэстээ салалтад хүргэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэг­тэй. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр гэр бүл болох­­доо сайтар төлөвлөх ёстой л гэж хэлмээр байна. Харин найз залуу бол өөр хэрэг шүү дээ.

-Таны хувьд найз залуу­тай юу, хэзээ гэр бүлтэй болохоо төлөвлөсөн үү?

-Одоохондоо найз залуу байх­гүй. Найз залуу, нөхөр гэдэг асар ялгаатай ойлгол­тууд санагддаг. Нөхөртэй болохоо төлөвлөнө гэж утга­гүй зүйл байх. Заяаны хань зам дээр гэж ярьдаг шүү дээ. Гэтэл нөхөртэй болно гээд хайгаад, хичээгээд байвал бүр л хясдаг хорвоо. Хүн бүхэнд өөрийн гэсэн хувь тавилангийн зураг байдаг гэдэг шиг Туяа тэгж л амьдрах ёстой гэсэн төөргийн дагуу л явах байх даа. Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй болох биз дээ.

-"Х-Түц" хамтлагийн тог­лол­­туу­даас ч тэр, дэлгэ­цийн бүтээ­лээс харахад ч тэр та ихэвчлэн тачаангуй, секси дүрд тоглодог. Амьд­рал дээрх А.Туяатай хэр ойр дүрүүд бол?

-Харин хүмүүс тэгж яриад бай­даг. Эротик хүүхэн ч гэх шиг. Өмнө би ерөөсөө анзаа­раа­гүй явсан юм. Эргээд хар­сан чинь тиймэрхүү стильтэй нэлээд хэдэн дүрд тогло­сон юм билээ. Амьдрал дээр эсрэ­гээ­рээ ш дээ. Найзууд маань хэлэх байх. Даруухан талдаа. Гэхдээ хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй шууд хэлчихдэг. Дотроо хадгалаад шаналаад явдаг хүн би биш. Уран бүтээлч хүн учраас шаардла­га­тай бол ямар ч дүрд хуви­рах чадвартай гэж би боддог. Тэрнээс биш энэ дүр надад тохирохгүй юм байна, би чадахгүй гэж хэлэх эрх байх­гүй.

-Таныг хошин урлагт тохирох­гүй, загвар өмсөгч болохгүй ч гэдэг юм уу шүүмжилж байсан удаа бий юу. Өөртөө тохирсон зүйлээ хийхгүй гэсэн мэр сэр шүүмж­­лэл байдаг юм билээ?

-Тиймэрхүү яриа хааяа чих дэлсдэг л дээ. Загвар өмс, хошин урлаг чиний хийх ёстой ажил биш гэдэг ч юм уу. Гэхдээ би энэ мэргэ­жилд хайртай, дуртай учраас сон­голт хийсэн байж таараа шүү дээ. Тэрнээс биш тэнэж яваад СУИС-д ороогүй нь тодорхой. Аль бага байхдаа "Х-Түц" хамтлагийн Онон, Аглуу ах, Одончимэг эгч нарыг биширч ямар гоё жүжиглэдэг, авь­яас­тай хүмүүс вэ гэж хүндэлж ирсэн. Тиймдээ ч их сургуу­лиа төгсөөд энэ продакшн­тай­гаа хувь заяагаа холбо­сон­доо баяртай байдаг. Зарим танилууд загвар өмсөх­гүй юу гэж асууж байдаг ч амьдралдаа би нэг ч удаа загвар өмсөгч болох юмсан гэж бодож байгаагүй.

-Үзэгчид "Шинэ үе" про­дакш­­ны жүжигчин Алдар­маа та хоё­рыг их харьцуул­даг юм шиг санагддаг. Та хоёр чинь сайн найзууд биз дээ?

-Тэгэлгүй яахав."Шинэ үе" продакш­ны Алдармаа, "Маск" про­дакшны Алдар, Драммын театрын Ганчимэг бид нар СУИС-ийн жү­жигч­ний ангийг хамт төгссөн нэг ангийнхан. Тэр дундаа Алдар­маа бид хоёр сайн найзууд. Хааяа уулзахаараа уран бүтээлийн талаар нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг. Харин  хүмүүс яагаад тал­цуулж бичээд байдгийг би ойлгодоггүй. Адилхан л нэг хүсэл зорилготой ажлаа хийж яваа уран бүтээлч хүмүүс.

-Өөрийг тань "Playboy" сэт­гүүлд нүцгэн зургаа таван сая төгрөгөөр зарсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

-Харин ийм яриа нэг хэсэг­тээ намайг ороолоо. Ялангу­яа цахим мэдээллийн хэрэгс­лүү­дээр намайг тав сая төгрө­гөөр бараг л биеэ үнэллээ гэсэн утгатай юм бичих бол­сон. Тус сэтгүүлтэй гэрээ бай­гуул­сан. Гэрээний дагуу тодор­хой хэмжээний мөнгөөр зургаа ава­хуул­сан нь бол үнэн. Гэхдээ хүмүү­сийн яриад байгаа шиг таван сая төгрө­гөөр тийм зураг авахуулна гэж юу байхав.

-Тэгвэл түүнээс ч их мөн­гө авсан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэхдээ энд хэлээд хэрэггүй биз дээ. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь монгол эмэгтэй­чүү­дийн хувьд зоригтой алхам болсон байх л даа. Тэгээд л хүмүүс гэгээтэй гэхээ­сээ илүүтэй­гээр муу талаас нь харж шүүмжил­сэн байх.

-Гэрийнхэн чинь яаж хүлээж авсан бэ. Дахиад нүцгэн зургаа авахуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Би эцэг, эхээсээ тусдаа амь­дар­даг. Ганцаараа амь­дар­даг болохоор бид хэн хэнийхээ амьд­ралд хөнд­лөн­гөөс тэр болгон ороод байдаг­гүй. Би бол биеэ даасан эмэг­тэй хүн. Харин "Play boy" сэтгүүлд нүцгэн зургаа мөн­хөл­сөн маань миний эхний бөгөөд эцсийн алхам.

-Аав, ээжийгээ танил­цуу­лах­гүй юу?

-Миний аав геологич мэр­гэ­жил­тэй. Харин ээж маань багш. Би эхээс дөрвүүлээ. Эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Эгч сан­хүү­гийн мэргэжил­тэй, нэг дүү хуульч, бага дүү маань оюутан.

-Гэр бүлийнхэн тань уран бүтээлийн тал дээр хэр дэмждэг вэ?

-Ер нь бол нэг их тэг, ингэ гээд байдаггүй шүү.

-Хэд хэдэн кинонд амжилт­тай тоглолоо. Цаа­шид кино урлагт урвана гэсэн бодол бий юу. Киноны санал хэр ирж байна?

-Ганц, нэг санал ирж бай­гаа. Миний дуртай салбар учраас хошин урлагийг би хэзээ ч орхих­гүй. Харин уран бүтээлч хүн тайз, дэлгэцийн уран бүтээлд алинд нь ч хөрвөх чадвартай байх ёстой гэж би боддог. Киноны хувьд нэг сайхан эмэгтэй хүний амьдралыг өгүүлсэн дүрд тоглох юмсан гэж боддог. Бүх зүйлийг тэгээс эхлүүлээд сайхан цэцэглэж байтал байр сууриа ал­даж навс доошлоод эргээд өөрийн­хөө хүчээр сэхдэг тийм л амьдрал­тай дүрд тоглож үзмээр байна.

-Жүжигчин эмэгтэйчүүд үзүүл­бэр бүр маш олон хувцас сольдог шүү дээ. Энэ бүх хувцсыг өөрсдөө авдаг уу?

-Тэгнэ. Найзууд асуудаг л даа. Та нар ямар гоё, гоё хувцас өмсдөг юм бэ цаанаас нь өгдөг үү, нүүр буддаг хүн тусдаа байдаг уу гээд асуудаг. Үнэндээ бол өөрийнхөө дүрд ямар хувцас хэрэгтэйг өөрөө л худалдаж авч зохицуулна. Нүүрээ хүртэл өөрсдөө будна ш дээ.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд