Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.21 01:09

Хувийн өмчийг төр хамгаалах ёстойгоос халдах эрхгүй

Үндсэн хуулийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх өв залгамж­луу­лах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайч­лан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэг­цээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.   Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг заасан.  Иймд    өмч эзэмшигчид шүүхийн өмнө тэгш  эрхтэй байж таар­на. Их хөрөнгөтэй нь илүү их эрх эдэлж, бага хөрөнгөтэй нь бага эрх эдэлнэ гэсэн  зарчим хаана ч байдаггүй. Тэр тусмаа их хөрөнгөтэй нь шүүхийн өмнө өөрт ашигтай шийдвэр гаргуулж, бага хөрөнгөтэй нь хохирч үлдэх ёсгүй. Дээрх зарчмууд сүүлийн үед алдаг­даад байгаа.   Ялангуяа төрийн өмчит компаниуд олноор бий болсон нь үүнийг  алдагдуулахад хүргэж байна. Зүй нь төр болон өмчлөгч Үндсэн хуулийн  заалтаар тэгш эрхтэй байх ёстой юм.

Төр ямар субьект  билээ. Төр хууль санаачилдаг, хууль хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг хянадаг субьект. Хууль, стан­дартыг хэрэгжүүлдэг хянадаг үүргээсээ хальж, харсан бол­гон руугаа үсчээд байгаагийн гор нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруу­ла­хад хүргэсэн. Ингэж бизнестэй хутгалдаж, компани,  аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай зууралд­санаар  төвлөрсөн төлөвлө­гөөт эдийн засгийн бичил хувилбарыг бий болгоход тулаад байна. Төр оролцоод ирэхээр л хувийн хэвшлийн үйл ажиллагаа дампуурч эхэл­дэг. Гэтэл гадаад, дотоо­дын аль нэг компанитай хамт­ран ажиллаж эхлээд л дараа­хан нь 68 хувийн татвар, 100 саяас дээш хөрөнгөтэй бол зөвшөөрөл авна ч гэх шиг шаардлага тавьж хууль бат­лаад эхэлдэг. Сүүлийн үед энэ бүр даамжирч өмчтэй бүхэн рүү дайраад байх бол­сон. Санаачилж, баталж байгаа хууль, журмууд нь  яг ийм өмчийн эсрэг, хүний мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээрээ бий болгосон баялаг руу нь дайрсан шинж­тэй байгаа. Амьтан хүртэл өөрийн гэсэн үүрэндээ халда­хад эсэргүүцэл үзүүлдэг. Оготно хүртэл цуглуулсан хөеөгөө  хамгаалдаг. Зөгий хүртэл цуглуулсан балаа харамладаг. Зүгээр л байга­лийн энэ хуулийг манай төр зөрчөөд сууж байна. 

Зах зээлийн  нийгмийг сонгохдоо Монголын төр хамгийн түрүүнд иргэнээ өмчтэй болгосон. Газартай, байртай, малтай болцгоосон. Бизнес эрхэлж хэдэн төгрөг хуримтлуулж компани бай­гуул­сан нь барилга байгуу­ламж босгож, зарим нь уул уурхайн лиценз эзэмших болов. Гэтэл төр компаниу­дын өмч рүү сүүлийн үед хэт их халдаж, тэр байтугай иргэдийнхээ өмчид шууд л булаан эзлэгч шиг дураараа авирлах болов.  Төр компа­ниу­дыг хохи­роож өөрсдөө хожоод байх болсон. Ялан­гуяа төр хувийн  компанитай хамтар­сан тохиолдолд энэ бүр илүү ажиглагдана. Энэ нь Үндсэн хуулийн тэгш байх, иргэд нь өмчтэй байх  зарч­мыг зөрчиж байгаа хэрэг юм.  Угтаа  ард­чил­сан нийгмийн үндсэн зарчмуудын нэг төр өмчөө хувийн хэвшилдээ байн­га шилжүүлж байдаг. Ачааны хүндийг тэгж хувийн хэвшил­дээ үүрүүлснээр улам л амар хялбар болдог. Манайд эсрэ­гээрээ,  жинхэнэ холион бан­тан хутгаж орхи­дог. Үүнээс үүдэлтэй бизнес эрхлэгчдэд айдас бий болж байна. Угтаа төр оролцохүй байх тусам бизнес эрхлэгч, хувийн ком­паниудад илүү сайныг бүтээх  боломж бүр­дэ­нэ. Тэд ч ингэж төрөөс хүсдэг. "Биднийг мөрөөр нь ажил хийлгээд, амьдралаа босгоод, ажилч­даа цалин­жуулах боломж олгооч. Зүгээр л тайван орхиод өгөөч"  гэж гуйх бол­сон. Хамгийн гол нь өмчид хэт халдах болсны үр  дүнд шудар­га өрсөлдөөн гэдэг зарчим алдагдаж хүчтэй нь булаадаг буруу тогтолцоо бий боллоо.

Угаас манайд хувийн өмч ямар ч баталгаагүй байдаг. Энэ нь социализмаас үлдсэн хамгийн бараан талуудын нэг.   Тэр үед өмчтэй хүн гэж байгаагүй, бүгдийг нийгэм­чилж, адилхан байх ёстой гэж шаарддаг. Одоогийн төрд байгаа хүмүүс  тийм нийгмээ санагалзаад байна уу гэлтэй санагдах болов. 

Хувийн өмчийг огт тоодог­гүй, хүссэн нь булааж, нурааж байдаг болсон. Зөвшөөрөл­гүй барилгуудыг нураана гэдэг. Нэгэнт барьчихсан арван хэдэн давхрыг нураа­гаад хэнд ашигтай юм. Барьж эхлэхэд нь төр хаана байв. Зөвхөн барьсан компани, хувь хүн төдийгүй байр захиал­сан иргэд хохироод эхэлдэг. Барихаас нь өмнө болиулаагүй байж, барьж дууссан хойно нь нураана гэдэг  утгагүй. Эсвэл хувьдаа өмчтэй бүхнийг нийгмээрээ үзэн яддаг. Мөнгөтэй хүн болгон олигархи нэр зүүж, өмчтэй хүн бүхнийг хулгайч гэж сэрдэх  болов. Шударгаар мөнгө олсон хүн нэг ч байхгүй гэж нийтэд итгүүлж, тэрэнд итгэсэн ард түмний нүдэн дээр төр төмөр нүүрээ хувийн хэвшлийнхэн болон хувийн өмчтөнүүдэд гаргадаг. Хуульд заагаагүйгээс бусад тохиол­долд хувийн өмч рүү халдах учиргүй. Сүүлийн үед өмчтэй, мөнгөтэй  хүнийг нийтээрээ үзэн яддаг болов. Үзэн ядуу­лах зүйлийг нь төр өөрөө хийгээд байна л даа.  Баян хүн л бол луйварчин, дээрэм­чин, олигархи нэр зүүдэг. Өөрийнхөө хөдөлмөрөөр хуруу хумсаа хугалах шахам байж өмчтэй болсон, мөнгө­тэй болсон хүн олон. Гэтэл тэднийг төрөөс төрсөн тэр­бумт­нуудтайгаа хутган ойл­гуул­даг. Ингээд л өмчтэй бүхэн буруу замаар баяжсан гэж ойлгодог.

Коммунист нам нь эрх барьдаг гэх Хятадад хүртэл хувийн эзэмшил газраа өгөх­гүй гэж хэдэрлэсэн нэг эмэг­тэйн газрыг тойруулаад зам тавьсан байдаг. Японд нисэх онгоцны буудлын ойролцоох газраа өгөхгүй гэж зүтгэсэн  өвгөний өмчид төр халдаж чадалгүй тэр хүний эрхийг хүндэтгэн нисэх буудлынхаа бүтээн байгуулалт, зургийг өөрчилж өмчилсөн газрыг нь тэнд нь үлдээж нисэх буудлаа барьсан байдаг. Иймэрхүү жишээ олон л доо. Хувийн өмч бол хувийн өмч гэдэг ойлгол­тыг энэ жишээнүүд тодоос тод батлаад өгч байна.  Гэтэл Монголд өмчид халдах  боломж­гүй байвал хууль­чилж,  байгаад хувийн өмч рүү халддаг.

Манайхан өөрсдийгөө их улстөрждөг гэцгээдэг.  Улс­төр­жихгүй байх боломж алга л даа. Өдөр тутмын амьдралд нь өмд гутал, талхных  нь үнэ хүртэл бүгд төрөөс хамаа­рал­тай. Зүгээр мөрөөрөө хөдөл­мөр­лөөд хүн шиг амьдаръя гэхээр улс төр нь оролдоод байхаар яах ч билээ дээ.   Төр ингэж хөдөлмөрлөдөг,  юм бүтээдэг хэсгийнхээ хамгийг булааж нураасаар, дээрэмд­сээр байвал бүгдийг тэжээдэг систем рүүгээ л ухарна гэсэн үг. Ингэж булааж, дээрэмдэж тоноод байвал хэн өмчтэй байхыг хүсэх юм, ямар ком­пани гаднаас ирж хөрөнгө оруулалт хийх юм.

Онцлох нийтлэлүүд