Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.09.24 07:09

МАН-ын их хурлаар юу хэлэлцэж, даргаар нь хэн сонгогдох вэ

Ардын нам аравдугаар сарын 27-нд намын XXVII их хурлаа хийх гэж байна. Энэ удаа намын дүрмийн өөрч­лөлт, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эх­лээд чамгүй олон асуудал хэлэлцэнэ.  Хурал ч нэлээд хэд хоног  үргэлжлэх нь дам­жиг­гүй. МАН хэмээх томоохон институцийн хувьд дарга,  удирдлага нь хэн байх, намын ерөнхий нарийн бич­гийн дарга хэн болох, Удир­дах зөвлөлийн гишүүд хэн байх нь анхаарал татаж бай­гаа. Тиймээс энэ талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Намын их хуралд бэлтгэх комиссын дарга М.Энхболд өнгөрөгч Бага хурлаар ирэх сард  болох Их хурлаа 720 гаруй төлөөлөгчтэйгөөр  хурал­­дуулахаар санал оруул­сан боловч дэмжлэг аваагүй бөгөөд 1134 төлөө­лөгч­тэй хуралдахаар олон­хийн санал авсан билээ. Энэ нь үүр болгоноос нэг төлөө­лөл Их хуралд төлөөлөгчөөр сонгогдоно гэсэн үг.

Төлөөлөгчийн тоог ийнхүү нэмсэн нь элдэв хор найруул­гаас зайлсхийх, хайрцаглаг­да­хаас сэргийлэх, шинэчлэл ярих үед илүү олон хүн байл­гах сонирхлоос үүдэлтэй байх. 

 Намын Их хурлаар хэн сонгогдож МАН-ыг удирдах эрх авах вэ. М.Энхболд, Н.Энх­болд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр гээд л хувилбарууд яригдаж байна. Мөн цоо шинэ хүн заалнаас дэвшүүлэхийг  үгүйсгэхгүй.

Хамгийн боломжит хувил­бар нь М.Энхболдыг гэж намын нөхөд нь ярилцаж байна. Тэрээр энэ намыг удирдаж байсан туршлагатай хүн.  Мөн С.Баяр, Ө.Энхтүв­шин, У.Хүрэлсүх нартай тохи­роо­гоо нэгэнт хийж,  нөгөө­дүүл нь түүнийг дэмжихээр гар өргөчихсөн гэсэн мэдээ­лэл байна. У.Хүрэлсүх хэдий­гээр намын дотоод асуудалд төдийлөн оролцохгүй байгаа ч гадаадаас ирэхдээ бүлэг­лэ­лүү­дийн удирдлагуудтай бүгд­тэй нь уулзаад явсан гэнэ. Өөрийн хүмүүстээ тэрээр хэн нэгнийг дэмжих даалгавар өгөөгүй гэх мэдээлэл бас бий.  Харин эргэлзээтэй байгаа нь С.Батболдын фракц. Тэд М.Энх­болдыг намын даргад өрсөлдвөл хариуд нь "Намын ерөнхий нарийн бичгийн даргаар  манай хүнийг болго" гэсэн шаардлага тавиад бай­гаа. Тэдний зүгээс М.Энхбол­дод Д.Цогтбаатарыг санал болгосон. С.Батболдын буюу  Орост сургууль төгсөгчдийн энэ бүлэг хотынхныг бодвол доороо хөлгүй. С.Баярын хувьд  ганцаарчилсан тоглолт хийхгүйн тулд С.Батболдтой санаа оноогоо хуваалцана. С.Баяр өөрийгөө дэвшиж магадгүй гэсэн мессэжийг хаяулчихаад цагаа тулахаар  С.Батболдын хүмүүсээс санал болгож  ч мэдэх талтай. Учир нь тэд хэнээс ч илүү ойлголцдог. Хэрэв М.Энхбол­дыг намын дарга болгоно гэж үнэхээр гар өргөчихсөн бол ерөнхий нарийн бичгийн дар­га, Удирдах зөвлөлийн бүрэл­­дэхүүн дээр нарийн тохироо хийнэ.

Тиймээс С.Батболд өөрийн санал болгосон хүнийг М.Энхболд хүлээж авахгүй бол өөр арга хэрэглэ­хээр  бэлтгэл ажилдаа орсон байна.  Тэрээр  төлөөлөл болох хүмүүсээ орон нутгийн намын үүрүүдээр явуулж, талдаа элсүүлэх  тухай  яриа өрнүүлж яваа. М.Энхболдын удирдаж буй хотын фракцын хувьд өнөөдөр нам дотроо хамгийн том нь. Хотын 150 үүрээс тус бүр хоёр төлөөлөгч Их хуралд орж ирнэ гэж үзвэл нийт 300 төлөөлөгч халаа­санд нь бэлэн байгаа гэсэн үг. Мөн бусад фракцуудын төлөөл­­лийг  ч өөртөө татчих­на гэсэн төлөвлөгөөтэй бай­гаа. Үүнийгээ бодолцон анх­наа­саа 720 төлөөлөгчийг хотын фракцаас санал болго­сон байх. Эсрэгээр нь үүнийг анзаарсан өөр бүлэглэлүүд төлөөлөгчийн тоог нэмэх санал оруулсан биз. 

М.Энхболд намын дарга боллоо гэхэд багаа яаж бүр­дүү­лэх нь сонин. Удирдах зөвлөл, нарийн бичгийн дар­га нарыг шинэ хүмүүсээр бүрдүүлэх болов уу. Тухайл­бал Удирдах зөвлөлийн бүрэл­­дэхүүнд Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр,  Д.Цогт­баатар нарын нэр цэвэр залуус багтах магадлал өндөр. Угаас тэднийг багтаа оруулснаар гадна талаасаа ч энэ нь зөв харагдах буй за. М.Энхболд хэдийгээр занга­ра­гийн хувьд том, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ч түүнийг намын дарга бол­лоо гэхэд МАН шинэчлэгдсэн мэт харагдахгүй гэж ярих хүмүүс бас байна. Гэхдээ түүнийг өнөөдрийн  МАН-ын томоохон лидерийн нэг гэдэг­тэй хэн ч маргахгүй биз.

Н.Энхболдын хувьд нам­даа хүлээн зөвшөөрөгдсөн, дайсан багатай, чадварлаг зохион байгуулагч хэдий ч   хувь хүний хувьд маш зөөлөн хүн. Тиймдээ ч Их хурлын төлөөлөгчдийг хайрцаглаж өөрийнхөө төлөө санал өгүү­лэх гэж хор найруулаад явах нь юу л бол.  Түүнийг намын даргад санал болгох хамгийн магадлалтай хүн бол С.Баяр. 

Ц.Нямдорж  харин хүчир­хэг гэж хүлээн зөвшөөрөгдөх хүн ч түүнд дургүй хүн олон. Учир нь түүний хатуу чанга үг тэр бүр хүмүүст таалагдаад байдаггүй. Д.Лүндээжанцан ч  яригдаж буй хүмүүсийн дунд нэр нь явж байгаа ч энэ удаа төдийлөн дэмжлэг авахгүй болов уу. Намын даргад нэр яригдсан дээрх хүмүүсээс гадна заалнаас зохион бай­гуу­лалттайгаар нэр дэвшүү­лэх магадлал бас яригдаж байна. Нэг үгээр хэлбэл хуй­вал­дааны бус замаар төлөө­лөгчөө сонговол заалнаас огтоос төсөөлөөгүй хувилбар гараад ирэх магадлалтай гэж таамаглаж буй. Энэ нь явцгүй ч гол өрсөлдөгчийн санал хуваах хортой.    Энэ хурлаар МАН шинэчлэгдэх ёстой гэж ярих хүн олон боловч эрс шинэчлэл хийнэ гэдэг угаас худлаа. Тэгээд ч хуучны лиде­рүүдээс нь илүү гарах шинэ сонголт өнөөдөр энэ намд алга. Намын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нар яригдаж байна.    Д.Цогт­баа­тарын хувьд үе, үеийн намын даргыг Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр ажил­лаж, сайд, төрийн албанд чамгүй олон жил ажилласан. Н.Багабандийг Ерөнхийлөгч  болоход гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж бай­сан бөгөөд  сайн дипломатч.  Гэвч  намын ажил сайн  хийх эсэх нь эргэлзээтэй. Намын дотоод ажил, гал тогтоотой төдий­лөн зууралдаад бай­гаа­гүй.  Ямартай ч С.Батболд түүнийг ерөнхий нарийн бич­гийн даргад санал болгоход  М.Энхболд хариуд нь хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй. Өнөөдөр энэ намд гарч ирж байгаа дараа үеийнхний том төлөөлөл  Д.Цогтбаатар яалт ч үгүй мөн боловч намын ерөнхий нарийн бичгийн дар­гын суудалд суух эсэх нь тодорхой бус. Хэн ч намын дарга боллоо   гэсэн   түүнийг Удирдах зөвлөл болон на­мын удирдлагын бүрэл­дэ­хүүнд оруулах магадлал тун өндөр. Ж.Сүхбаатарын хувьд аль нэг фракцад албан ёсоор харьяалагддаггүй, хэн нэгний хүн гэж яригдаж байсангүй. Ямартай  ч намын ахмад үе, залуу үеийнхэн хүлээн зөв­шөөр­дөг нэгэн.  УИХ-ын гишүүн байхдаа санаачилж батлуулсан хуулиуд нь ч хий багатай сайн болсон байдаг. Нэг талаас нэр цэвэр нөхдийн нэг. Одоо намын их хурлын дүрмийн шинэчлэлийн аж­лын хэсгийг ахалж байгаа юм билээ.  Одоогоор намын нарийн бичгийн даргын ал­быг хашиж байгаа тэрээр намын дотоод ажлыг удир­дан зохион байгуулах тал дээр туршлагатай хүн.  Гэхдээ намын дарга хэн болох, Удир­­дах зөвлөлд хэн багтах зэргээс шалтгаалж ерөнхий нарийн бичгийн даргаар хэн тодрох нь тодорхой болно. Удирдах зөвлөлд өөрийн хүнээ аль олон оруулах нь бүлэглэлүүдийн хувьд  чухал.    Хүлээн зөвшөөрөгдсөн томоо­­хон бүлэглэлүүдээс гадна, төдийлөн олонд мэдэг­дээд байдаггүй жижигхэн бүлэглэлүүд МАН-д бий. Тэд­нийг өөртөө татах нь томоо­хон бүлэглэлүүдийн  тоглоо­мын дүрмийн нэг хэсэг бо­лоод байгаа. 

Намын нарийн бичгийн дарга нар бол МАН-д дэндүү олон бий. Үүний тоог энэ хурлаар мөн цөөлөх аж. Одоо­гоор МАН-ын Их хурлыг угтан иймэрхүү л найруулга явж байна. Цаг тултал зарим нэг нь өөрчлөгдөх байх. Зарим нь ярьсан хэлснээсээ буцах, юм амласанд нь найр тавих гээд их зүйл өрнөнө. Одоогоор МАН  дотооддоо иймэрхүү л ая зантай, өрсөл­дөөн, хор найруулга ихтэй байна. Ирэх нэг сарын хуга­цаанд ч энэ байдал улам даамжирна.

Онцлох нийтлэлүүд