Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.08 08:10

Э.Эрдэнэжамьян хүнээрээ л байгаа юм байна

Н.Энхбаярыг хаан шиг явах үед  мөн ч олон далд­ганагч, дагалдагч байсан даа. Тэрээр өөрөө ч олон хүнийг их улс төр рүү татаж авчирч байлаа. Харин одоо тэд бүгд нүүр буруулжээ. Цагтаа тэд гэрийнх нь үүдэнд, ажлынх нь өрөөний үүдэнд "Даргаа,  даргаа" гэлцээд  гэрийнх нь шалыг угаагаад өгөхөд бэлэн зогсдог байсан шүү дээ. Сайн явахад садан мундахгүй гэж үг бий. Н.Энхбаярын хамаатан гэж хэлүүлэхдээ тултлаа дагаж давхидаг тэр хүмүүс харин хаачив. Одоо бол түүнийг таньдаггүй юм шиг нуруугаа харуулаад арилж орхисон.  Нэр холбогдох вий гэж үхтлээ айцгаана. Өнөөдрийн МАН-д түүний улс төр рүү хөтөлсөн олон хүн бий. Түүний хүчээр сайн сайхан яваа нь олон. Маш олон залуусыг  дэмжиж байсан. Гэвч тоотой хэдэн хүн л шоронд ороход нь эргэж очсон юм билээ. Ө.Энхтүв­шин, Ж.Сүхбаатар хоёрыг эргэж очиход нь тэрээр "Та хоёр хүнээрээ байгаа юм байна"  гэж хэлсэн гэдэг. Хүн л болсон хойно дотроо хүлээж, харж л суусан байх. Хамтран зүтгэж явсан хуучин андуудаасаа эргээд ирэх болов уу гэж хүлээж суух үед нь тэд очсон нь тэр.  Гэхдээ жаргалтай үеийнх нь нөхөд одоо ч  нүүр буруулсан хэвээ­рээ явна.

Ерөнхийлөгчийн суудлаа­саа буугаад хожим нь МАХН гэсэн МАН-ын голоод хаясан нэрийг авсныхаа дараа Н.Энхбаяр гэдэг хүн улс төрд дахин гарч ирсэн. Тэгэхдээ өөрийн тойрон хүрээлэгчдийг бага ч болов цуглуулж чадсан. Тухайлбал,  Хууль зүйн  дэд сайд Э.Эрдэнэжамьян,  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Эрүүл мэндийн сайд Н.Удвал,  Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан,  Байгаль орчны дэд сайд Б.Тулга гэсэн эрээ­вэр хураавар хэдэн  нөхөд.   Тэдний ихэнх нь Н.Энхбая­рын хүчирхэг үед гудамжинд лааз өшиглөөд л явж байсан.  Зарим нь намдаа гомдоод Н.Энхбаярыг дагахаас өөр гарцгүй болсон биз. Нөгөө хэсэг нь хэний ч мэдэхгүй нөхдүүд. Хаанаас яаж цуг­луулсан юм, хэн мэдэхэв. Гэнэт л баахан нөхөд гараад ирсэн. Гэхдээ хаан шиг үед нь биш, ядарч зүдэрч хэн ч биш байх үед нь тэд хамт байсан. Тэднийг олон сул талтай гэж шүүмжлэх хүн олон. Нэг зүйлд тууштай, нэг хүнд үнэнч, хувиршгүй байгааг нь харин сайшаамаар байна. Тэд хэн байх нь хамаагүй, хүн байгаа нь чухал байна. 

Хөлийг нь гозолзуулаад аваад явахад зарим нь уйлаад л, зарим нь диван­тайгаа хөмрүүлээд л бөөн юм болж байлаа. Бүр өгч явуу­лахгүй гээд зодолдож байсан.  Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлаад сууж байлаа. Зовж явахад нөхрийн чанар таниг­дана гэдэг дээ. Н.Энхбаярыг ингэж доройтох үед үнэнч үлдсэн дээрх хэдэн нөхөд Ардын намыг унаж байх энэ цаг үед албан тушаал хашаад явж байна. Үнэнч байсных нь шагнал тэр болов уу.  Хорвоо өөрөө энэ бүхнийг дэнсэлдэг.  Бурхан шиг ява­хад нь нөхөр­лө­чихөөд буг болсон ч үнэнч байж л тэр жинхэнэ нөхөрлөл байна. Түүнээс сайн явахад нь нөхөрлөөд муу явахад нь нүүр буруулахыг нөхөрлөл гэхгүй л дээ.  Насан туршдаа биесээ дэмжээд явдаг тийм нэгэн нөхөрлөлүүд байдаг. Ямар ч үед үнэнч тийм нөхөрлөл өнө удаан оршдог.

Тэгвэл Н.Энхбаярыг дагасан хэдэн нөхөд түүнийг ийм сул дорой болчихсон үед хамгаалж, өмгөөлж, хашгирч, өлсөхгүй байж болох л бай­сан.   Тэгэхгүй байж болох л байсан. Тэртэй тэргүй шоронд орж байгаа хүнийг өмгөөлөөд өмөөрч хаш­гираад яах юм. Тэгсэнгүй гэж Н.Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй байсан. Б.Тулга гэж туслах залуу цүнхийг нь барьж гүйгээд даргаасаа болоод баригдаж, хоригдож үзлээ. Гэвч нүүр буруулаагүй. Одоо тэрээр Байгаль орчны дэд сайд болчихоод данал­заж байгаа. Э.Эрдэнэжамьян байна. Хууль зүйн дэд сайд энэ залуу итгэл үнэмшлээрээ Интерполд захидал бичжээ. "Н.Энхбаярын  дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг  хамт эрэн сурвалжлахыг зогсоож өгнө үү"  гэсэн агуулгатай захидал бичсэнээсээ болоод шүүхийн хаалга татаад явж байгаа.  Сайдаасаа хүртэл нуугаад захидал бичсэн нь сарын дараа мэдэгдээд сүйд болсон л доо. Бүгд л түүнийг хүн алчихсан юм шиг адалсан, муулсан.    

Үеийнх нь залуус хаашаа л бол хаашаа урваж байхад тэд үнэнчээрээ үлдсэн. Залуу насандаа ийм итгэл үнэм­шилтэй, зоригтой байна гэдэг муу чанар биш. Бас энэ залуугийн үйлдлээс хүн  чанар мэдрэгдээд байна.  Дагаж явсан хүн нь ажил албагүй болох үед дахиад нэг даргыг дагаад л намирчихдаг.  Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг өдөр хүчирхэг байсан нэгэн дараа нь сул дорой болох өдөр бий. Э.Эрдэнэжамьянгийн хувьд Н.Энхбаярыг өмгөөлж захи­дал бичлээ гэдгээсээ илүүтэй монгол хүн монгол хүнээ өмөөрөөд гадаадын бай­гууллагад захидал бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Нэг дэд сайд байтугай иргэ­нээ өмөөрч ингэдэг билүү. "Тэгж болохгүй, асуудал үүснэ" гэж мэдэж байсан л байж таараа. Гэхдээ үнэнч чанар, Н.Энхбаярыг өмгөө­лөх сэтгэл нь дийлээд ийм үйлдэл хийсэн байх. Өөрий­гөө бодсон бол магадгүй ийм үйлдэл хийхгүй байсан биз.

Өнөөгийн залуус боловс­ролтой болж.  Зүс царай, хувцас энэ тэрдээ анхаардаг ч болж.   Нэг л муухай чанар байдаг. Үнэнч зан чанар л дутдаг. Харин дээрх залууст тэр чанар үлдэж.  Тиймээс  энэ Э.Эрдэнэжамьянг  сай­наар хэлмээр санагдав. Тэр Н.Энхбаярт үнэнч, түүний төлөө албан тушаалыг эс хайхарч, бичиж.  Тэр нь ганц Н.Энхбаярт ч тус болоод зогсоогүй өөр олон хүнд тусаа өгсөн болов уу. Интер­пол руу ингээд биччих хүн тэр бүр олон билүү. Тиймээс Э.Эрдэнэжамьян ч  хүнээрээ байгаа юм байна шүү гэж бодогдлоо.  Шүүхдээд  байх яг энэ үед нь гэнэт өмгөөлж хамгаалж бичлээ гэж зарим хүн гайхах биз. Гол утга нь үнэнч байдал, нөхөрлөлийн тухай өгүүлэх гээд л Э.Эрдэнэ­жамьянг жишээ татсан хэрэг.

Н.Энхбаярын энэ хүнд хэцүү үе эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хэн хэн бэ гэдгийг ялгаад салгаад,  өглөө. Энэ нь ч сайн биз. Цагтаа тусалж явсан хүмүүс нь бүгд хаяад зугтаасан тухай дээр хэлсэн. Тэдэн шиг хүмүүсээс хол байх хэрэгтэй юм байна гэдэг сургамж бас бидэнд үлдлээ.

 

Онцлох нийтлэлүүд