Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.10 08:10

Цемент хомсдолд ороогүй, эрэлт ихтэй байна

Гурвалжингийн гүү­рийг зорилоо. Учир нь иргэдийн дунд цемен­тийн үнэ нэмэгдсэн, хомс­дол бий болсон зэрэг яриа тархжээ. Үүнтэй хол­боотойгоор Гурвалжин­гийн гүүрт байрлах це­ментийн бөөний цэгүү­дээс сурвалжлагаа бэлтгэ­сэн юм. Хуучин 44 гэсэн нэр­тэй цемент зардаг чин­гэлгүүд татан буугд­жээ. Зөвхөн гүүрний зүүн талд байрлах том бето­нон ха­шаанд вагоны чин­гэлгээс шууд худалдааг явуул­даг болж. 20 гаруй чингэлэг цементтэй вагон зогсчээ. Чингэлэг бүр эзэн­тэй юм байна. Эхний чингэлгээс төгсгөл хүр­тэл өөр өөр эзэнтэй бөгөөд дараагийн вагон ирсэн ч энэ дугаараа эзэд нь хү­лээж авдаг байна. Толгой чингэлэг нь хаалт­тай бай­сан учраас дараа­гийн хэд хэдэн чингэлгээр явлаа. Нээлттэй чин­гэ­лэг бүр дээр 10 минут тутамд цемент авах гэсэн машин тасрахгүй ирэх аж. Ингээд ченж Г.Батаатай цөөн хором ярилцлаа.

-Яг одоо цемент хэдэн төгрөгийн ханштай байна вэ?

-Нэг тонн цемент дунд­жаар 220 мянган төгрөгийн үнэтэй. Эндхийн ченжүүд бүгд л ийм ханштай байгаа даа.

-Энэ бөөний үнэ үү. Тонноос дээш цемент авбал үнээ буулгах уу?

-Хэр их авахаас л шалт­гаал­на даа. Хоёр тонноос дээш авбал жаахан ярьж хөөрөөд тонныг нь 195-205 мянган төгрөгөөр зарж болно.

-50 кг-ийн савлагаатай ирдэг юм байна. Шуудай­гаараа хэд гэхэв?

-Нэг шуудай нь 9-12 мянган төгрөг.

-Гадуур цементийн үнэ нэмэгдлээ гэж яриад байх юм. Үнийн хувьд хэр тогт­вортой байгаа вэ. Сая зарим ченжүүд өчигдрөөс үнэ бууж байна ч гэх юм?

-Тийм ээ. Тонн нь 250 мянга хүрээд байсан цемент өнөөдөр 220 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ ха­шаанд тонныг нь 240 мянгаа­раа зарж байгаа газар ч байж л байна.

-Юунаас болоод үнэ нэмэгд­сэн юм бэ?

-Юань, доллар өссөн уч­раас цементийн үнэ нэмэгд­сэн. Хил гаалийн татвар хүр­тэл нэмэгдчихсэн юм билээ. Одоо харин ханш бага зэрэг буусантай холбоотойгоор цементийн үнэ буурсан байх.

-Цемент өдөрт хэдэн вагон ирдэг юм бэ. Нэг чин­гэ­лэгт хичнээн тонн цемент ирдэг бол?

-Бараг 50, 60-аад вагон орж ирдэг. Нэг чингэлэгт 64 тонн цемент багтдаг юм.

-Эрэлт их байна уу. Өдөрт хэр их цемент зараг­даж байна вэ?

-Өнгөрсөн сараас эхлээд эрэлт их байгаа. Өдөрт гур­ван чингэлэг цемент зарах тохиолдол ч бий.

-Тэгвэл цементийн хомс­дол үүссэн гээд байгаа нь худлаа хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Өчнөөн чингэлэг дүүрэн цемент бай­гааг чи харж байгаа биз дээ. Үнэ өссөн нь ханштай л хол­боотой байх.

Биднийг тэнд байх хуга­цаанд хоёр ч чингэлэг цемен­тээ зараад дуусчихав. Энэ бол үдийн 13.00 цагийн үе. Тиймээс энэ вагоноо буцаа­гаад дараагийн вагоноо хүлээж авах гэнэ. Өдөрт цемент ачсан вагон гурван ч удаа ирдэг юм байна. Хэрэг­лэг­чид вагоны чингэлэг дээ­рээс шууд цементээ ачуул­чих­даг байна. Нэг чингэлэг дээр 3-4 хүн ажиллаж хараг­дав. Тэд өдөрт 10 орчим чингэлэг цемент ачдаг бөгөөд нэг тонныг нь 2000 төгрөгөөр бодож ченжээсээ цалин авдаг гэсэн. Портер машинтай цемент авахаар ирсэн 40 орчим насны эрэгтэй таарав. Гурван тонн цемент авахаар болж худалдагч залуутай тохироод мөнгөө бэлэн тоолж өгч байгаа нь харагдав. Хоёр удаа зөөх юм гэнэ. Ачигч нар машинаа чингэлэгтэй тулган­гуут яах ийхийн зуургүй 1.5 тонныг аччихав. Тэрээр ху­вийн­хаа машинаар барил­гын компаниудад цемент болон хайрга, элс зөөж халтуур хийдэг гэнэ. Сүүлийн 14 хоног тасралтгүй олон ч ком­па­нид цемент зөөсөн аж. Ямар ч байсан өдөр бүр л цемент элбэг байсан талаар ярив. Гэхдээ энэ сарын эхээр хоёр гурав хоног өмнөхөөс цөөн вагон цемент буужээ. Энэ хугацаанд л цементийн үнэ нэмэгдсэн байна. Учир нь Хятадын баяр гээд хилээ хаа­сан байсан учраас энд бага зэргийн хомсдол үүсчээ. Энэ нь цементийн үнэд хүрэх хэмжээний хомсдол биш аж. Гол нь хил нээгдэх үеэр Эрээнд байр­лах цементийн үйлдвэ­рүүд нь үнээ нэм­чихсэн юм байна. Тодруул­бал, үйлдвэ­рээс нь нэг тонн цементийг 260 юаниар бодож авдаг байсан бол 320 юань болтлоо нэмэгджээ. Харин манайд нэг чингэлэг нь дунджаар 140 мянган төгрөгөөр орж ирдэг байсан бол одоо 150-160 мянган төгрөгт ирдэг болжээ. Тиймээс ченжүүд ирсэн үнэ дээр 20-50 мянган төгрөг  нэмж зардаг байна. Ченжүүдийн ярьж байгаагаар цемент өнөө жил өнгөрсөн жилийнхээс эрэлттэй байгаа гэнэ. Жил ирэх бүр барилга, бүтээн байгуулалтын ажил төрөөс зохицуулалттайгаар өргөжих болсонтой холбоотой юм байх. Зуны улиралд эрэлт бага байсан бөгөөд ихэнх хүмүүс амарчихдаг. Харин есдүгээр сараас ид ажил эхэлсэн бололтой. Эрэлт ихсээд ирэхээр наймаачид ч үнийн хөөрөгдөл бий болгох тохиолдол бий гэнэ.

"Цементийн бизнес эрх­лэгч­дийн холбоо"-ны тэргүүн Б.Баатар "Цементийн үнийг Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ, барилгын мате­риал нийлүүлдэг аж ахуй нэгжүүд гурвалсан гэрээний тусламжтайгаар өнгөрсөн есдүгээр сар хүртэл барьж чадсан. Уг нь энэ гэрээний дагуу аравдугаар сар дуустал барилгын материалын үнийг тогтвортой байлгах, ком­па­ниу­дад үнээ нэмэгдүүлэхгүй байх нөхцөлтэйгээр хөнгө­лөлт­тэй зээл олгосон шүү дээ. 379 тэрбум төгрөгийн хөнгө­лөлт­тэй зээлийн гэрээ. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр цементийн үнэ нэмэгдсэн. Тэрнээс хомсдол үүссэн зүйл байхгүй. Төмөр замын­хан ачиж буулгах ажиллах хүчнээс болоод хил дээр жаахан удааширсан. Мөн Хятадын баяр гээд хилээ хаа­чих­сан хэд хоногт цемент оруулж ирэх боломжгүй бай­лаа. Харин юань, ам.доллар өссөн нь энэ үнийн өсөлтөд яалт ч үгүй нөлөөллөө. Хэдий юань, ам.долларын ханш багагүй бууж байгаа ч гэсэн нэмсэн хэмжээндээ хүртэл буугаагүй шүү дээ. Тиймээс цементийн үнэ нэмэгдсэн нь үнэн. Өчигдрөөс наймаачид цементээ тонныг нь 195 мянган төгрөгөөр зарж бай­на" гэсэн  тайлбар хийв. Дээрх зээлийн журмаар нэг ком­па­нид ойролцоогоор 100 сая төгрөг олгосон бололтой. Монгол, Оросын хувь ний­лүүл­­сэн Улаанбаатар төмөр зам компанид ч мөн барил­гын материалыг төмөр за­маар зөөж байгаа хэмээн мөнгө өгсөн сурагтай. Гэвч ийн цемент­ийн үнэ багагүй үнээр нэмэгджээ. Хэдий буур­сан гэх боловч гэрээний дагуу нэг тонн цементийн үнэ бөөн­дөө 165 мянга бол жижиглэн­гээр тон­ныг нь 175 мянган төгрөг гэж талууд гарын үсэг сурсан. Харин өчигдрийн байдлаар нэг тонн нь 195-220 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь саяхан нэмэгд­сэнээс буугаад байгаа эцсийн үнэ. 100 айлд байрлах жижиг­лэн­­гийн худалдаачид килог­рам­мыг нь 300 төгрөг, 50 кг-ын шуудайтайг нь 13000 мянган төгрөгөөр зарж байна.

Тулгарч болох эрсдлийг бодоод импортлогчид их хэм­жээ­гээр нөөцлөх гэхээр мөнгө санхүүгээс гадна хадгалах газаргүй болчихдог гэнэ. Тэг­лээ ч цемент нь нунтаг бүтээг­дэхүүн болохоор бороо, шорооноос хамгаалах гээд үйлдвэрлэснээсээ хойш гур­ван сарын дотор ашиглах зориулалттай байдаг аж. Жилд 3-4 сая тонн цементийн хэрэгцээ гардаг учраас манайд үйл ажиллагаа явуул­даг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь энэ эрэлтийн хэд­хэн хувийг л хангах хүчин чадалтай байдаг гэнэ. Харин шинээр Дорноговь, Ховд аймагт барихаар төлөвлөсөн цементийн үйлдвэрүүд ашиг­лал­тад орчихвол заавал Эрээний цементийн үйлд­вэ­рийн аманд унахгүй дотоо­дын­хоо хэрэгцээг хангах чадал­тай болох аж.

Д.ДАВААСҮРЭН
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд