Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.16 08:10

Хувийн өмчийг хураадаг үе хуучин нийгэмтэй хамт арилсан гэж бодсонсон

Байсхийгээд л түргэн үйл­чи­л­гээний цэг буюу ТҮЦ-үүдийг хураана, буулгана гэдэг.  Бараг л бүх Засгийн үед  ТҮЦ-үүдийн эздийг айлган сандаргаж,  ар гэрээ тэжээдэг амьжиргааны эх үүсвэрийг нь байхгүй болгох гээд зүтгэ­чих­дэг.  Олон айлын амьдралтай холбоотой энэ асуудалд  төр үргэлж дээрэнгүй, дураараа хандаж ирлээ. Дээрэлхэхэд амар байдаг биз. Буулгахад ч амар байдаг бололтой. Иргэнээ боддоггүй төр байж болох уу. Харин эсрэгээрээ томоохон компаниуд хууль зөрчвөл эс мэдэгч царайлаад өнгөрөх нь элбэг. За тэгээд бөөсөнд хутга гэгчээр яасан ч олон байгууллага  ТҮЦ-т хяналт  тавьдаг юм.  Нийслэ­лийн Засаг даргын 1997 оны А150 тоот захирамжаар хо­тын Ерөнхий архитекторын батлагдсан зураг төслийн дагуу нийтийн тээврийн зог­соол дахь  түргэн үйлчил­гээ­ний цэгүүд бий болж байсан. 2004 оноос Нийслэлийн ний­тийн тээврийн газарт харь­яа­лаг­дах болов.  Тухайн газар үйлдвэр үйлчилгээний гэрээ, газрын гэрээг нь хийдэг бол­лоо.  

Түүнээс хойш 2008 онд Нийтийн тээврийн газар  MNS5879-2008 гэсэн стан­дар­­тын дагуу үйл ажиллагаа явуулахыг  шаардахдаа хуу­чин 1997 онд байгуулагдсан ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүй гэж үзээд шинээр зөвшөөрөл олгосон. Хотын төвийг нэгдү­гээр зэрэглэл гээд  гол уулз­ва­руудыг чөлөөлж, тэнд бай­сан  ТҮЦ-үүдийг буулгажээ. Тэгээд шинэ стандартын дагуу пепси гэсэн бичиг, зураг бүхий  алаг ТҮЦ-үүдийг байр­шуулж байж. Ингэж явж бай­гаад 2010 онд хотын ерөнхий менежерийн тушаал гарч Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийтийн тээв­рийн газар, Худалдаа хөгж­лийн банк хамтран ажиллах гэрээг үндэслэн 100 байрш­лын зогсоолыг чөлөөл гэсэн байна. Энэ тушаал гарснаар  мэдэгдэх хуудас өгөөд хөөж тууж эхлэв. ТҮЦ ажиллуулдаг хүмүүс ч  хэрэндээ л хөөцөл­дөж, тэмцсэн байдаг. 2008 оны стандартаар бол үйл­чил­гээний цэгтэй байна гэсэн  бол 2010 оны тушаал нь үйл­чил­гээний цэггүй стандарт болсон. Тэр үедээ бас л хөөж туугаад үйлчилгээний цэггүй байна гэж  ад үзэв.  Ингээд баахан хэл ам гарч,  бичиг цаас барьсан хүмүүс  үймэл­дээд эхэлмэгц тэгэсгээд    ТҮЦ буулгах ажиллагаа нам бо­лов. Одоо хотоос барьж бай­гаа бодлогоор бол  2020 он хүртэл үйлчилгээний цэгтэй байхыг зөвшөөрөөд байгаа мэт. Ямартай ч үйлтэй хүмүүс санаа амрах болоогүй байж.

2012 онд Э.Бат-Үүл  дарга ажлаа аваад тушаал гарга­сан. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорил­гоор нийтийн тээврийн зогсоол дээрх үйлчилгээний цэгүү­дийг нүүлгэн шилжүүлэх ту­хай уг тушаалын гуравду­гаарт тусгажээ.   Үүнийг ёсоор болгохыг Дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг болгосон байна. Энэ үед бас л ТҮЦ-ийнхэн эсэргүүцэж эхлэхэд хотын дарга  өөрөө санаач­лаад 2012 оны 10 дугаар сарын нэгний өдөр түргэн үйлчилгээний цэг ажиллуул­даг иргэдийг хүлээн авч уулз­жээ. Тэрээр "Энэ үйлчилгээ чинь иргэдэд хамгийн ойр үйлчилгээ байна, миний ту­шаал алдаатай гарч, зал­руу­лах хэрэгтэй байна" гэж. Энэ уулзалтанд  Нийтийн тээв­рийн газрын орлогч дарга байсан. Түүнд Э.Бат-Үүл  баа­тар "Стандартыг нь шинэ­чилж гарга" гэж үүрэг өгчээ. Энэ стандарт гаргаад ирэ­хээр өөрсдийн хөрөнгөөр нийтийн тээврийн зогсоо­луу­дад ТҮЦ-ээ ажиллуулж   бол­но гэж иргэдэд хэлсэн байгаа юм.   ТҮЦ ажиллуулдаг хүмүүс бөөн баяр болцгоож "Ёстой нэг зөв хүнээ сонгож" гэж ам уралдан магтаад сэтгэл амар­сан байгаа юм. Гэтэл нөгөө шинэ стандарт нь ч гарсангүй. Нийтийн тээврийн газрын хуучин удирдлагууд ч солиг­дов. ТҮЦ-ийнхэн энэ талаар дахин хотын даргад хандаж, ямар стандарт мөрдөхөө асуу­сан боловч тодорхой хариу авч чадаагүй байна.

2013 онд  хотын ерөнхий менежерийн шинэ  тушаал гарлаа. Тушаалд зөвшөөрөл­гүй 200 байршлыг чөлөөлөх тухай тусгажээ.  ТҮЦ ажил­луул­даг хүмүүс дахиад л хо­тын даргад бичиг цаас илгээж. Нэмэр болсонгүй.  Үүнтэй уялдсан мэт   2020 он хүртэл Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж  байгаа "Киоск төсөл"-ийн тендерт шалгарсан гэх КИГ гэх ком­па­ни гарч иржээ. Нэг бүр нь 25 саяын үнэтэй сүрхий гоё тайл­бартай стандартад нийц­сэн гэх 200 ТҮЦ захиалгаар нийлүүлнэ гэжээ. Байрлал сайтай газарт байрлах  ТҮЦ-ийн эздэд "Танайх захиалах­гүй бол өөр хүн энд ТҮЦ ажил­луулна" гэсэн байгаа юм.  Ингээд  байтал "Хашаа" арга хэмжээний хүрээнд баахан ТҮЦ-ийг байсан газраас нь хүч хэрэглэн хөөж эхлэв. Нэг эмэгтэй өөр лүүгээ бензин асгаж эсэргүүцээд нэмэр болол­гүй хүчээр ТҮЦ-ийг нь буулгасан зураг ч хэвлэлүү­дээр гарсан. Чингэлтэй дүү­рэгт л гэхэд 19 ТҮЦ-ийг хүчээр буулгаад байгаа юм. Байр­ла­лаасаа шалтгаалаад ТҮЦ-ээс олох орлого янз бүр байдаг юм байна. Үнэндээ иргэд албан ёсны зөвшөөрөл шинэ­чилж авах гэхээр дүүр­гээс нь өгдөггүй юм байна. Баянзүрх дүүрэг л зөвшөөрөл олгосон гэх юм билээ. За ямартай ч байнга айлган сүр­дүүлж, амар амгалан амьд­ралыг нь эвдэж байдаг энэ ажиллагаа байсхийгээд л болдог.

Хувийн өмчийг хураадаг үе өнгөрсөн шүү дээ.  Өнөө­гийн нийгэмд хамгаалах ёс­той, хураавал тусдаа хууль гаргаж хураах ёстой байдаг. Хууль гаргаж хураахдаа тул­вал нөхөн төлбөр төлдөг. Үндсэн хуульд энэ тухай тодор­хой заачихсан. Энэ тохиолдолд ТҮЦ хураана гэсэн хууль гараагүй байгаа. Тиймээс иргэд хуулийн дагуу хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй.  Өдөрт нэг сая төгрөгийн орло­готой гэж бодвол жилд 360 сая,  багаар бодоход 20 жилд үүнийг үржүүлээд нөхөн олговроо олгочих.  Төр иргэ­ний­хээ амьдралыг өөд нь татахаас биш болоод бол­гоод байгаа амьдралыг нь болохгүй болгож болох уу.

Мэдээж нийслэлийнхэн хотын өнгө үзэмжинд анхаарч байгаа. Үүнд иргэд талархал­тай байна. Гэхдээ нэг зүйл асууя. Хот гоё байх нь хэрэг­тэй юу, иргэдийн амьдрал сайхан байх нь хэрэгтэй юу.  Гоё хотод өлсгөлөн ядуу иргэд олшрох сайхан хэрэг биш.  Хотоо гоё сайхан болгох гэж нэлээд олон иргэнийхээ амьдралыг зөнд нь хаях гэж байгаа бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гээч болно.

Одоогийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа ТҮЦ хураахыг  эсэргүүцдэг бай­сан. Ард түмэн өмчтэй, хөрөн­гөтэй байхын төлөө тэмцэж, үгээ хэлдэг байлаа. Энэ нь эрх барьснаас хойш өөрчлөг­дөө­гүй байлгүй дээ. Үүл баатар Нийслэлийг удирдаж  байна. Хийж бүтээж байгаа сайн сайхан бүхнийг тань дэмжи­нэ. Гэхдээ та бүхний хэлээд байсан "Иргэдийн оролцоо­той төрийн бодлого шийдвэр" гээч нь хаачив аа. Иргэд стандартаа гаргаад өгвөл өөрсдийн мөнгөөр нэг ижил ТҮЦ-тэй болохыг зөвшөөрө­хөө удаа дараа мэдэгдээд байгаа шүү дээ. Ер нь өөр улсад янз бүрийн жишиг бай­даг юм билээ. Судалж үзэхэд гэмгүй болов уу. Нэг супер­мар­кетын эзнийг  баяжуулах уу, нэг хэсэг түргэн үйлчил­гээ­ний цэгийг дэмжиж, иргэдээ ажилтай, орлоготой болгох уу гэсэн шийдлээр Япон улс ийм асуудалд хандсан байна лээ.

Харин манайд болоод байгаа энэ үйл явц хуучин хууль дүрмийн гажуудлаа эргэн харахыг сануулж бай­на. Гэхдээ л нийслэлийн удирд­лага, Газрын алба, Нийтийн тээврийн газар, Мэр­гэжлийн хяналтын газар зэрэг  хариуцсан байгууллага нь Иргэдийн талд үүнийгээ шийдэх биз ээ. Мөн дүрэм, журам, хууль гаргахдаа уял­даа холбоотой гаргаж байх­гүй бол алийн болгон  хоо­рон­доо зөрүүтэй шийдвэ­рүүдээс болж иргэд хохирч байх ёстой билээ.

Онцлох нийтлэлүүд