Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.23 07:10

ТҮЦ-ийнхэн та нарт жижигдээд байгаа бол ард түмэн бас жижигдэх үү, хотын дарга аа

Өдрийн сонин "Асуух эр­хийн танхим"-даа ТҮЦ ажил­луулдаг иргэдийн эрх ашгийг хөндөж хувийн өмчид нь төр халдаад байгаа тухай хэлэл­цүүлэг зохион байгуулсан билээ. Манай сонин хүний эрхийг хөхиүлэн дэмжигч анх­дагч сонины хувьд, иргэд өмчтэй байх эрхтэй гэж нийт­лэлийн бодлогодоо тусгад­гийн хувьд  энэ удаа өмчөө алдаж байгаа иргэд болон  холбогдох байгууллагын  ха­риуцлагатай албан тушаалт­нуудыг урьсан юм. Мөн хэв­лэл мэдээллийн байгуул­лагууд ч үүнд анхаарлаа хандуулан олноороо ирсэнд талархалтай байна.

Төр нь иргэнийхээ өмчид хүч хэрэглэн халдаж байгаа энэ асуудалд хариуцлага хүлээх, дорвитой хариулт өгчих байгууллага ховор бай­гаа нь харамсалтай. Тодор­хой хариуцдаг газар ч байх­гүй. Бүгд хурааж, хориглох, нураах өөр өөрийн үүрэгтэй. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг, иргэ­дээ гэхээсээ илүүтэй нэгэнт үеэ өнгөрөөсөн, нөхцөл бай­далд огт нийцэхээ байсан хууль журам ярьж хохироох­доо юман чинээ тоодоггүйг олж харлаа. Эсрэгээрээ иргэ­дийн өмчийг энэ тохиолдолд хэрхэн хамгаалах талаар хууль байхгүй, ямар нэг субьект бас алга. "Бид хууль, жур­мынхаа дагуу л арга хэм­жээ авлаа" гэсэн ам тагладаг нэг өгүүлбэр бэлэн зэхээний байнга хэлдэг аж. 

Бид  хэлэлцүүлэгтээ хотын удирдлагууд энэ үйлчлэлийн ажил хариуцсан түшмэдийг урьсан ч  ирсэнгүй. Энэ асуу­далд тэдэнд жижигдсэн юм байна. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь хотын удирдлагуудын хувьд дэндүү жижиг, тэд хэт доошоо орсон асуудал  бай­сан бололтой. ТҮЦ жижигхэн асуудал учраас хотын даргад жижигдээд байгаа юм байх. Хотын дарга нийслэлийн нэг иргэнтэй холбоотой асууд­лаар ч хүлээн авч уулзаж шийдвэрлэх ёстой. Гэтэл тэ­рээр ирсэнгүй. Энэ асуудлыг хариуцдаг орлогч дарга Очир­бат нь хэлэлцүүлэг хий­дэг өдөр гадаад томилолттой гээд мөн л ирсэнгүй. Хурааж, хорьж нурааж болдог юм бол ойлголцож, болгох талаас нь гарц хайж яагаад ярилцаж болсонгүй вэ. Эсвэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрс­дий­гөө буруу зүйл хийж байгааг хүлээн зөвшөөрөөд хэлэх үг олдохгүй байна уу.

Угтаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас ТҮЦ-үүдийг буулгах саналаа Э.Бат-Үүл даргад өгсөн бо­лол­той юм. Яг нэг жилийн өмнө ТҮЦ ажиллуулдаг иргэ­дийг хүлээж авахдаа найрсаг үг хэлж байсан хотын дарга харин энэ удаа ТҮЦ буул­гахыг зөвшөөрсөн гарын үсэг зуржээ.  

Төрд тэр иргэд ямар гай тарив. Хэнд ч гай тарихгүй хэдэн төгрөг олоод ар гэрээ тэжээгээд явж байгаа. Нийс­лэлд 500 орчим ТҮЦ ажил­ладаг гэхэд нэг айлд таван хүнтэйгээр тооцоод хэдэн айлын, хэдэн иргэнийхээ  амьжиргааны эх үүсвэрээс салгаж байгаагаа мэддэг бо­лов уу. Иргэнээ боддоггүй төр гэж байдаг юм байна. Тэднийг ТҮЦ-нээс салгах түмэн янзын тайлбар, хууль журам байдаг хэрнээ ТҮЦ-тэйгээ үлдэх ямар ч хууль журам байдаггүй аж. Хэрэв төр иргэнийхээ өмчид дураар халдаж, хотоо гоё болгох гэж байгаа бол  том эндүүрэл.  Ядуу иргэнтэй байснаас хот муухайгаараа байг. Үгүй бол төр иргэдэд олох ёстой орлогыг нь тооцон нөхөн олговор олгох ёстой.

Төр иргэддээ хэрхэн хан­даж, хүний хувийн өмчийг хайр найргүй эвдэж сүйтгэж байгааг уншигч та бүхэн ч мэдээллийн хэрэгслээр олон­­таа харсан байх.

Иргэд стандарт гаргаад өгвөл хотын өнгө үзэмжинд таарсан ТҮЦ-ийг байгуулъя гэж хэлээд ч харамсалтай нь тэдний саналыг хүлээж авах газар олдсонгүй. Анхнаасаа зөвшөөрөл өгөөгүй бол яая гэхэв. Хамгийн инээдтэй нь үйл ажиллагаа эрхлэх зөв­шөө­рөл олгочихсон хэрнээ одоо гэнэт болиулах нь шу­дарга уу, зүйд нийцэх үү.

Зарим байгууллага нь ний­тийн тээврийн зогсоолд  үйл­чил­гээний цэг байх ёсгүй гэсэн атлаа заримд нь зөв­шөөрөл олгосон байгаа юм. Мөн  ТҮЦ-ийг нь нурааж зөөх­дөө эздээс нь үйлчилгээ үзүүлс­ний хөлс нэхэж авсан байна. Хүний өмчийг эвдэж сүйтгэн, нурааж буулгасны­хаа төлөө хураамж авдаг нь ямар учиртай юм. Энэ талаар асуухаар гомдлоо шүүхэд гаргаж болно гэх. Иргэдээ дэндүү басамжилж дором­жилж гэж үүнийг л хэлэх байх.

Заасан хугацаанд нь ТҮЦ-ээ буулгасангүй гэж өмчийг нь  журмын ха­шаанд аваачаад  буулгадаг гэнэ. Хамгийн ха­чирхалтай нь үүнийхээ ха­жуугаар хотын даргын гарын үсэгтэй стан­дартын 200 ТҮЦ оруулж ирнэ гээд явж байгаа нэг компани гараад ирчихсэн  нь анхаа­рал татна.  Автобус­ны буу­далд ТҮЦ ажиллуу­лахгүй хэрнээ тэр компанийг  нэг бүрийг нь 25 саяын үнэтэй ТҮЦ оруулж ирэхийг зөв­шөөр­сөн  байгаа юм. Энэ нь хоорондоо огт авцалдахгүй юм. ТҮЦ байлгахгүй гээд жур­мын хашаанд хийх хэрнээ дараагийнхыг нь оруулж ирэх зөвшөөрөл өгсөн гэх.

Үндсэн хуулинд хүний өмчлөх эрхийг хязгаарлах дээрээ тулбал хуулиар хяз­гаар­лах тухай заачихсан.  Гэсэн ч тэр хууль нь байдаггүй. Тиймээс Үндсэн хуулийн энэ заалт одоогийн тохиолдолд зөрчигдөөд яваад байгаа юм. Нэг ёсондоо төр хүний эр­хэнд ямар ч зохицуулалт­гүйгээр халдаад байгаа та­лаар манай хэлэлцүүлэгт оролцсон хуульч хэлж бай­сан. ТҮЦ-ийн эзэд одоо бо­лоод байгаа  үйл ажиллагаа­наас болж үймж сандран зохих байгууллагуудаар гут­лын улаа элэгдтэл явжээ. Гэтэл аль хэдийнээ зөвшөөр­лийг нь өөр хүний нэр дээр болгочихсон байж. Харин албаны эх сурвалж болохоор үүнийг үгүйсгээд байдаг. Ир­гэд болохоор өөрийнхөө нү­дээр харсан гээд байдаг. Олноор нь Хятадаас ТҮЦ оруулж ирж байгаа КИГ ком­панийн талаар албаны хү­мүүсээс асуухаар  хэн ч ха­риулж мэдэхгүй.

Э.Бат-Үүл даргын буурал толгойд иргэдээ гэсэн чин сэтгэл байгаа гэж бодсон юм.  Эрх бариагүй үедээ  иргэнээ өмчтэй болгохыг  дэмжиж явсан санагдана. Гэтэл одоо өөрчлөгдөж.

Та бүхэнд энэ ТҮЦ-ийн эздийн хохирч байгаа нь  жижигхэн асуудал бол ард түмэн чинь бас жижигхэн санагддаг уу гэж асуумаар байна.  Төрд очихдоо ард түмэн гэж цээжээ дэлдэн сон­гуулийн үеэр иргэдийнхээ төлөө бүхнийг хийнэ гээд байсан. Хийж байгаа ажил нь харин иргэдээ хохироож буй. Иргэд та бүхний  амлалтуу­дыг  мартаагүй. Сонгуульт хугацаа чинь дуусахад ам асуугаад зогсож байна. Амь­жир­гааныхаа эх үүсвэрээс салж байгаа иргэд яах вэ. Тэдний амьдрал доройтвол  хотын удирдлага буруутай.  Албан тушаалтан, улс­төрч­дийн хэлэх дуртай үг ард тү­мэн.  Тэр  ард түмний чинь нэг хэсэг ТҮЦ эзэмшигчид шүү. Тэдний хохирлыг хэн ба­раг­дуулж, тэдний амьд­ралыг хэн цааш авч явах вэ. Жижигхэн гэж тоомжиргүй хаяж буй энэ асуудал томоос том хэрэг мандааж магадгүй шүү.

Онцлох нийтлэлүүд