Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.31 08:10

Р.АЛТАНСҮХ: “Одоо чи тогло” гээд Бооёод халаагаа өгсөн

"Үхлийн симфони" хэ­мээх аймш­гийн кино нээл­тээ хийх гэж байна. Тус киноны най­руу­лагчаар "Шинэ үе" про­дакш­ны жү­жигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Ал­тансүх ажил­лажээ. Ингээд түүн­тэй хийсэн ярилц­лагаа хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны хийсэн дэл­гэцийн шинэ уран бүтээл бэлэн болжээ. Хэзээ нээл­тээ хийх гэж байна?

-Баярлалаа. Би "Оюунлаг" продакшнтай хамтарч "Үх­лийн симфони" гээд адал явдалт, аймшгийн кино бү­тээлээ. Киноны маань нээлт маргааш  "Тэнгис" кино театрт болно. Нээлтийн ажилла­гаан­даа бэлдээд завгүй л явна. Манай "Шинэ үе" про­дакшн орой бүр 19.00 цагаас тоглолттой байгаа. Тэгэхээр өдөр нь киноныхоо нээлтэд оролцоод, шууд л тоглол­тондоо орохоор төлөвлөөд л байж байна.

-Та хошин урлагийн жү­жигчин. Гэтэл таныг дэл­гэцийн бүтээл, тэр дундаа аймшгийн кино хийсэнд хү­мүүс гайхаж байна?

-Харин зарим хүмүүс надаас өөрөө инээдмийн жүжигчин байж яагаад аймш­гийн кино хийв гэж асууж байгаа.  Зөвхөн хошин урлаг гэлтгүй би өөрийгөө кино, драмын жүжиг гээд олон тө­рөлд сорьж, өөрийн нөөц бололцоогоо гаргахыг хүсдэг. Тиймээс аймшгийн кинонд хүч үзээд алдъя гэж бодсон. Нэг хайрцагт бариг­даад байхыг хүсдэггүй.

-Саяхан аймшгийн гэх тодотголтой хэд хэдэн кино театруудад гарч эхэллээ. Таны уран бүтээл эдгээ­рээс ямар ялгаатай юм бэ?

-Киноны зохиол. Энэ киног Английн үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч болох Шотландын зохиолч Роберт Луис Стивен­соны "The Bottle Imp" зохио­лоос сэдэвлэн бүтээсэн. Уг зохиол үнэхээр гайхалтай. Нэг орон зайд олон үйл явд­лыг гаргаж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөвөрдөг. Энэ нь үзэгчдийг зохиолын турш өөрийн эрхгүй хөтөлж чаддаг. Манай уран бүтээл ч мөн адил орооцолдсон олон үйл явдлыг тусгасан. Гэхдээ хоорондоо маш нарийн логи­коор холбогддог. Киноны үйл явдал зуслан дээр өрнөдөг юм. Бараг 300 гаруй хүүхэд тоглосон. Мөн МУГЖ Мэнд­баяр, Борхүү зэрэг олон сай­хан жүжигчид тоглосон. Хүн аймшгийн кино үзэхээрээ айж байсан ч хөтлөгддөг шүү дээ. Тийм л кино болсон гэж бодож байгаа.

-Ихэвчлэн гадны зохио­лоос сэдэвлэж кино хийх юм. Манайдаа мундаг  гэгд­дэг кино найруулагчид Мон­голд сайн зохиол байхгүй гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Миний энэ удаа сонгосон зохиол бол сонгодог, дэлхийн хэмжээний бүтээл. Ер нь сайн зохиол тухайн уран бүтээл­чийг задалж өгдөг. Мэдээж сонгож авсан зохиолоо үзэгч­дэд хүргэж, чанартай уран бүтээл болгохын тулд най­руулагч маш их зүйлийг су­далж, өөрийгөө олон талаас нь задлах шаардлагатай болно. Зохиолтойгоо, зо­хиолч­тойгоо танилцана. Тэр хүнээс асар их ажиллагаа шаардана. Эцсийн шатан­даа сайн зохиол найруулаг­чаа аваад явчихдаг. Мон­голын зохиолчдыг бүр муу гэж байгаа юм биш шүү. Гэх­дээ дэлхийн хэмжээний зо­хиол­той зууралдаж байж л нэг алхам ч гэсэн урагшилна.

-Тэгэхээр та их ном унш­даг хүн байх нь ээ?

-Яахав уншина. Надад 4000 орчим ном бий. Бага байхын л ном унших дуртай хүүхэд байсан. Богино өгүүл­лэг унших дуртай. Тэр үед чинь уран уншлагын олон тэмцээн, уралдаан болно. Сургуулийнхаа урлагийн үзлэ­­гээр өгүүллэг уншина.  Бид ном уншиж байж л задар­на. Одоо ч гэсэн тайзан дээр ямар дүрийг, яаж гарга­вал дээр вэ гээд номноос л судална ш дээ.

-Та чинь "Утгын чимэг" гээд уран уншлагын наа­дамд нэлээд дээгүүрт орж байсан санагдаж байна?

-Би нэгдүгээр курсээсээ эхлээд бараг долоо, найман жил "Утгын чимэг" болон өөр олон наадамд өгүүллэг уншиж явсан юм байна. Анх нэгдүгээр курст байхдаа  "Ут­гын чимэг"-т ороод өгүүллэг уншлаа. Тухайн үед хэн тоо­хов дээ. Дараа нь нэлээд олон жил дараалж ороод овоо туршлагатай болж гуравду­гаар байрт орлоо. Удалгүй түрүүлдэг боллоо. Тэгж байж л овоо Аранзан нарт тоогдож, энэ чинь бас сүрхий юм бай­на гэсэн бодол төрүүлж билээ.

-Өөрөө шүлэг бичдэг байв уу?

-Шүлэг бичээд сүйд болох­гүй. Мундаг зохиолчдын бү­тээ­­­лийг нүдэнд харагдтал уншиж үзэгчдэд хүргэнэ гэдэг надад үнэхээр сайхан са­нагд­даг байсан. Тэгээд ч уран унш­лагын тэмцээнд бэлдэхэд ганцаараа амар санагддаг байсан. Хаана ч ном гаргаад уншаад явсан хэн ч саад болохгүй, өөрөө л дүрдээ орно. Тэртэй тэргүй өөр хүн­тэй хамт бэлдье гэ­хээр хотын хүүхдүүд хөдөө­ний намайг ямар тоох биш. Ганцаараа өөрөө өөрийгөө нээнэ гэдэг хамгийн үр дүнтэй арга.

-Хотын хүүхдүүд таныг гадуурхдаг байсан хэрэг үү?

-Гадуурхаад сүйд болох­гүй ч сүрхий нийлдэггүй бай­сан. Би ихэвчлэн ном уншина. Тухайн үед Төв номын санд өдрийг өнгөрөө­нө. Тийм бо­лохоор хөдөөний оюутан миний хаана, юу хийж явах нь тэдэнд ямар ч хамаа­гүй шүү дээ. Энэ ингээд явж л байдаг юм гэнэ биз. Багаар театр­чилсан маягийн юм бэл­дэхээр юу гэж л уриалгахан тоглож өгөв гэж.

-Та чинь Баянхонгор аймгийн хүн байх аа. Бага нас чинь хаана, хэрхэн өн­гөр­сөн бэ. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Миний аав, ээж Баянхонгор аймгийнх. Би Галуут суманд төрсөн. Одоо аав маань хөдөө мал маллаж байна. Харин ээж маань тэт­гэвэртээ гарчихсан. Надтай хамт амьдарч байгаа. Миний бага нас нүүдлийн шувуу шиг л өссөн гэж хэлж болно. Ээж бага ангийн багш хүн л дээ. Тухайн үед ээжийг нэг суманд нэг л жил болгоод өөр суманд хуваарилдаг байсан гэсэн.

-Яагаад?

-Яахав. Ээжийн ам дуугүй байдаггүй байсан байхгүй юу. Ардчилсан үзэлтэй хүн. Тухайн үеийнхээ нийгэмд болохгүй, бүтэхгүй байна гэсэн юмаа шууд хэлчихдэг байсан юм билээ. Тэгээд дарга нар нь наад хүн чинь нэг газар удах юм бол хүмүү­сийн тархийг угаана гэж тэгдэг байсан юм байлгүй. Сумаас сум дамжаад явахдаа хүүх­дүүдээ ямар хаяад явал­тай биш чирээд л явна. Ми­ний хүүхэд нас тэгж л өнгөр­сөн дөө. Бас мал маллана.

-Одоо нутагтаа очиж байна уу?

-Ажил ихтэй болохоор сүүлийн хэдэн жил очсонгүй. Хааяа тоглолтоор явахаараа л очдог болж дээ.

-СУИС-д хэзээ орсон юм бэ?

-1994 онд санагдаж бай­на. Аймагт шалгалт өгч тэн­цээд СУИС-д найруулагч, жүжигчний ангид орж байсан юм. Манай ангид анх нэлээд олон хүүхэд байсан. Тэгсэн зургаан охин, гурван банди л сургуулиа төгссөн.  Одоо ч тэр хэд маань урлагт үнэнч явна. Найруулагч Энхбаяр манай анги. "Хайр харуусал", "Тави­лан" гээд олон сайхан кино найруулсан. Драмын най­руулагч Наранбаатар байна. Харин охидоос УДЭТ-ын жүжигчин МУГЖ Урнаа. Хүү­хэлдэйн театрын Өнөрөө гээд бүсгүй байна.

-1998 онд драмын жүж­гээр шилдэг эрэгтэй дүрийн шагнал авч байсан санаг­даж байна. Тэр ямар учир­тай наадам байсан юм бэ?

-Аан. Тэр чинь дөнгөж сургуулиа төгсдөг жил. Дэл­хийн сонгодог зохиолын шил­дэг дүрийн уралдаан болсон юм. Тэр тэмцээнд драмын жүжигчид өрсөлдсөн. Би  Шил­­­лерийн "Дээрэмчин" жүж­­­гийн Франц муурын дү­рээр шилдэг эрэгтэй дүрийн шагнал авч байсан юм байна. Мэдээж тухайн үед үнэхээр их баярлаж, хөөрч байсан. Шил­дэг эрэгтэй дүр авна гэдэг тухайн үед ховор­хон завшаан шүү дээ. Тэгээд би нэг хэсэг Хүүхэд, залуу­чуудын театрт ажилласан. Дараа нь хоёр жил гаруй Радио, телеви­зийн сургуульд багшиллаа. Тэгээд л хошин урлагт орсон доо.

-Анх хэзээ хошин урла­гийн тоглолтод орж байв?

-Анхны шоу тоглолт "Амь амиа бодоорой" гэдэг нэртэй шоу тоглолт байсан. Амбий, Бооёо, Хүрлээ гээд шижиг­нэсэн сайхан залуус хамтарч шоу тоглолт хийж билээ. Тэр үеийн сайхан най­зууд маань одоо ч "Шилдэг өнгө", "Шинэ үе", "Х-Түц" гээд  өрх тусгаар­лаад хошин урлагтаа үнэнч зүтгэж, хошин урлагийг авч явж байна.

-Жүжигчид эмэгтэй хү­ний дүрийг бүтээхэд хүнд гэдэг юм билээ. Таныг хара­хаар хадам ээж, ааштай эмэгтэй хүний дүрийг их гаргууд бүтээдэг санагд­даг?

-Эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээхэд үнэхээр хэцүү. Олон ч эмэгтэй хүний дүрд тоглож. Ялангуяа 2000 оны эхээр хадам ээжийн дүрд их тоглож. Хүнд ч их хүрсэн юм шиг байгаа юм. Дүрийг нь олон удаа бүтээсэн учраас эмэгтэй хүний занг сайн мэддэг гэж хэлэхгүй. Эмэгтэй хүн бол маш эмзэг, нарийн мэд­рэмж­тэй, цэцэг шиг хүмүүс. Их нууцлаг. Тийм болохоор эмэг­тэй хүний дүрийг их цэвэрхэн гаргах хэрэгтэй. Ер нь аливаа жүжигчид ээж, эхнэр, охины дүрийг  тайзан дээр сайхан гаргах ёстой. Эрэгтэй дүрийг бол яахав дээ бүдүүн тоймын дүрсэлж болно. Гэхдээ тайз­ны соёл гээч юм байдаг. Архичин хүнийг ч тэр.

-Хадам ээж, ааштай дүрд тоглоод бай­хаар ээж тань эвгүйцэх үе бий юу. Хэр санагддаг бол?

-Зүгээр ээ. Анх би хадам ээжийн дүрд тоглодог байс­наа болиод "Одоо чи тогло" гэж Бооёод халаагаа өгсөн. Дандаа нэг дүрд тоглоод байвал үзэгчдэд ч гэсэн уйт­гартай шүү дээ. Нэгэн хэвийн. Тиймээс бид ярилцдаг. Ямар дүрийг одоо хэн тоглох нь зүгээр вэ гэж. Харин ээж маань тэр болгон тоглолт үзээд байж чаддаггүй. "Март-8"-ны баяраар дагуулж тог­лолт үзүүлнэ. Тэгж тоглосон байна, ингэчихсэн байна гээд байдаггүй. Харин эхнэр, охин хоёр маань сайн ойлгоно шүү.

-Эхнэр тань ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Манай эхнэрийг Тун­галаг­туул гэдэг. Эдийн засагч хүн. Охин арван настай. Ёстой жүжигчин болохгүй гэдэг нөхөр дөө.

-"Хунгийн сүүлчийн дуу" кино таны амьдралын тухай өгүүлдэг гэж ярьдаг.  Уг нь  А.П.Чеховын зохиол биз дээ?

-А.П.Чеховын зохиолоос сэдэвлэсэн кино. Угаасаа л уран бүтээлч хүний ар гэрийн амьдралыг авч явна гэдэг эхнэр хүнд хэцүү. Тиймээс уран бүтээлч хүний  амьд­ралыг л тусгахыг хүссэн. Гол дүрийн эмэгтэй бол яг л ма­най эхнэртэй ааш, араншин төстэй, байгаа байдал нь мөн адилхан болсон доо.

-Нэг хэсэг таныг бор дарсанд орсон гэж хүмүүс ярьдаг. Үнэн юм уу?

-Тийм яриа байдаг л юм. Архи уудаггүй хүн гэж байхгүй байх. Байсан ч цөөхөн гэж бодож байна. Бидний ажил үнэндээ сархадгүй урагш явах­гүй шүү дээ. Аливаа арга хэмжээ, уран бүтээлийн нээлт, баяр ёслол дээр тойрон хүрээлэгч уран бүтээлийн нөхөд маань ганц хоёр хун­дага авчих гэнэ. Ямар хүний баяр дээр ирчихээд ярвай­гаад байлтай биш хааяа нэг татна. Жаахан халамцдаг ч юм уу. Бид нар чинь олны танил ухаантай юм болохоор тийм үед харсан хүмүүс цааш ярина. Тэрнээс айхтар живээд, амьдралаа алдсан юм бол байхгүй. Харин сүү­лийн гурван жил би ерөөсөө архи уусангүй. Юун амсах манатай нойр булчирхай өвдөөд тостой хоол идэж чадахгүй, явчих гээд байдаг болсон. Ер нь тэгээд сайн, муу хэлүүлсээр байгаад тоохоо ч больсон доо.

-Та нарыг хошин урла­гаа­раа хүмүүст танигдчи­хаад, одоо дахиад болсон болоогүй кино гэж мөнгөний төлөө явж байна гэх шүүмжлэл бий... 

-Киноноос ашиг олно гэ­дэг маш хүнд. Ямар ч төрөөс ивээл, тусламж дэмжлэг байх­гүй. Монголоос бусад улс, орон кинонд их ач холбогдол өгч, төрөөс нь  анхаардаг. Гэтэл манай төр кино бүтээ­лийг бүр тоохгүй хаячихсан. Ийм уналтад орчихсон үед амийг нь таслахгүй авч явж байгаа уран бүтээлчдэд би баярладаг. Тайз амархан гэж байгаа юм биш шүү. Ядаж төрөөс дэмжээд зураг авахад шаардлагатай обьектоо чө­лөөлөөд өгчихдөг, уран бү­тээлчидтэйгээ хамтарч ажил­ладаг баймаар санагд­даг. Жүжигчин бол миний сонирх­дог ажил. Хийх ёстой ажил бол найруулагч. Миний тархи хэр сэтгэж, би юу хийж чада­хаа ямагт сорьж, уран бүтээ­лээр хурцалж байх болно.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд