Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.31 08:10

Мандах наран зүгт зорчсон эко аялал

"Мандах наран зүгт нутаг минь байдаг юм. Маргах юмгүй тэнд ду­лаахан байдаг юм" хэ­мээн аяны урт замыг туул­саар  Сүхбаатар аймгийн  уугуул сэтгүүлчдийн баг нутгийн зүг хүлгийн жо­лоо залав. Зэгсний толгой бөхөлзсөн намрын нал­гар өдрүүд тал нутагт минь иржээ. Хамаг амь­тан ичээндээ орчихож байгаа энэ үед бэлчээрийн дай­сан оготно хөеөгөө цуг­луулчихсан энд тэндгүй жижигхэн өвсөн бухлууд холоос бараантан хараг­дах аж. Зам зуурт юу эсийг ярихав. Аяллынхаа төлөвлөгөөнөөс гадна элдэв онигоо ярьж, бас ч гэж дуу аялан явцгаалаа.

Тал нутгийн гайхам­шигт байгаль, үзэсгэлэнт газруудыг бид олонтаа үзсэн ч сайхныг мэдэрч ханашгүй. Энэ нутагтаа төрж өссөн мөртөө за­рим сумдаар очиж үзээ­гүй хүмүүс ч аяллын багт маань байсан. Бид энэ удаа зүгээр нэг аялж зу­гаалах гэсэнгүй. Сүүлийн үед гадныхан гэхээсээ дотоодын аялагчид энэ зүг жим гартал ирэх  бол­сон. Тэд байгаль, уул усандаа бишрэл хүндэт­гэлээ илэрхийлж, идээ цайныхаа дээжийг өргө­дөг уламжлал нэгэнт бий болсон.

Бас нэг хачин гэмээр ёс бий болсон нь уул овоо, ус голын дэргэд очоод албатай юм шиг  заавал нэг шил юм задалдаг.  Цай,  сүү, чихэр жимс, архиар дээж өргөөд байгаль дэлхийгээс  сайн сайхныг хүсч залбираад явахдаа хорлоод явчихдаг. Байгальд хортой гэх болгоныг хаяад явчихаар нөгөө хүндэтгэл залбирал чинь хүчин төгөлдөр болох уу гэж тийм хүмүү­сээс асуумаар байгаа юм. Сүүгээ өргөөд савыг нь хаячихна. Сайхан байгальд ирээд заавал сархад хүртэж, шилийг нь хаяна. Байгаль тэр сархдаар нь яадаг ч юм, бүү мэд. Надад бол энэ үйлдэл уул усны нэрийг барьж дээжийг нь өргөсөн болоод өөрсдөө архидах нь  гэсэн хар төрүүлдэг.   Тэр хогон дунд байхгүй юм алга. Таяг, хэмхэр­сэн зурагт, архины шил, ундааны сав, ер нь юу эс байхав дээ. 

Уг нь манайхан хуучнаа бодвол эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэх гэж аялж зугаалах нь их болж. Муу нь юу байхав. Аялал жуулчлал гадаадын гэхээсээ дотоодын аялагч­даар хүрээгээ тэлж байна.      Тал нутгаар явж байхад ч  нэгэн харамсам дүр зураг бол аль л байгалийн үзэсгэлэнтэй,  олон хүн очихыг зорьдог газар нь хамгийн их хог новшоор дүүрсэн байх юм.  Шилийн богд уул гэхэд шилэн овоо болжээ. Байгалийн гайхамшигт зүй тогтоцтой үзэсгэлэнт энэ нутагт   ирээд дараа ирэхгүй юм шиг хүнийр­хүү загнажээ. Нутгийн хөгш­чүүл энэ талаар өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авч, байгаль хамгаалах үйлсэд гар бие оролц­дог юм байна. Харамсалтай нь тэдний хүч хаанаа ч хүрэхгүй байх нь их. Бас нэг харамсам зүйл бол маш их түймэр гарах болжээ. Зөв­хөн аравдугаар сард л гэхэд Эрдэнэ­цагаан суманд таван удаа  түймэр гарчээ. Салхи ихтэй, хуурай үед  маш хурдтайгаар  тархдаг. Тэнд байгаа амьтан ургамал, тэр байтугай айлын гэрийн хаяанд ирээд олон хүний ачаар унтарсан байх жишээний. Чоно бол хэд харайгаад түймрээс гарчихаж байхад туулай хярсаар түлэгдэж үхдэг юм билээ. Бидний аяллын замд ч түймэр гараад унтраагаад ирлээ гэсээр зарим сумын иргэд угтаж байсан. Түймэр ихэнх тохиол­долд хүний болгоомжгүй үйлдлээс их гардаг.

Сүхбаатар аймаг орохын тулд хотоос очсон хүмүүс Мөнххаан сумыг эхлээд дайрдаг. Бидний  замд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Жавхлан тааралдан өөрийн унаагаа үлдээж Мөнххаан сум хүртэл хамт аялахаар болсон юм. Түүнийг бас хог цэвэрлэх ажил­даа уруу татлаа. Сайхан аялал хийж байгаа юм байна хэмээн тэрээр саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн сумынхаа дурсгалт газрууд,  шинээр босгосон хөшөө дурсгалуудын учир утгыг бидэнд тайлбарлаж өгөөд Мөнххаан сумаас биднийг үдлээ.

Мөнххаанаас Баруун-Урт суманд ирж, замын тоосноосоо салах зуураа тус аймаг өдрөөс өдөрт өнгө орж байгааг ярилцав. Хотын төв талбайд жанжин Сүх­баа­тарын  ухаа хонгор морьтой хөшөө байдгаараа л байна лээ. Эргэн тойронд нь байсан намхан байшингууд цөөрч байгаа нь илт.   Ихэнхийг нь нурааж шинээр өндөр барилгууд барьж эхэлж байгаа юм байна.

Тамхины хууль гарахаас өмнө Сүхбаатар аймгийнхан  олон ний­тийн газар, баар ресторанд тамхи татахыг хориглочихсон учраас нэгэнт хэвшил болжээ. Төв гудам­жинд  тамхи татаж байгаа ахмад хүнд "Энд тамхи татаж болдоггүй юм" гэж ирээд л шүүмжилнэ.   Баруун-Уртад жишиг  хороолол гэж ижилхэн хашаатай, цэмцийсэн гудамжууд байх бол тод өнгөтэй цоо шинэ байшин хороолол бас баригдаад эхэлжээ.  Саятны хороо­лол гээд нэрлэчихэж.  Бүтээн байгуулалт ид өрнөж,  хууль хэрэг­жилт энд маш сайн гэдэг нь тодоос тод мэдрэгдэнэ. Аймгийн төв цэм­ций­гээд гутал өлөн тоос ч болохгүй байгаа нь сайхан санагдлаа.

Аяллын багийнхан   маань эрүүл мэндэд хортой, элдэв муу зуршлаас хол байх нь зүйтэй гэж ярилцсан юм.  Тиймээс  Сүхбаата­рын талбайд өглөөний дасгалаа хийгээд, цайгаа уун маршрутын дагуу Баруун-Уртаас Дарьганга сум руу хөдлөв.  Бидний аян замын хөтчөөр зураач Бадарч гуай явсан бөгөөд уул,  ус,  газар нутгийн тухай гайхамшигт  түүх,  домог  ярьж  явлаа.  Аймгийн төвөөс  Мөнххаан хүртэл зам тавьж байгаа юм байна.  Багийн гишүүд маань "Багын мөрөө­дөл маань биелж байна"  гэцгээв. Багадаа хот орох гэж хонон өнжин явдаг байсан, Сүхбаа­тараас УАЗ-469  машинаар хэрхэн явж ирдэг байсан, одоо энэ бүхэн өөрчлөгдөх нь хэмээн сэтгэл өөдрөг ярьж явлаа.  Аймгийн төвөөс Мөнх­хаан хүртэл тавигдах энэ зам дараа жил дуусчих бололтой. Намрын налгар өдрүүдийг ашиглаад ажлаа амжуулчих санаатай хичээж байна лээ, замчид. 

За ингээд аяллын явцад сонин содон зүйл ихтэй, амьтад нь байга­лийн өнгөндөө уусаад сайн ажиг­лан харахгүй бол зээрийн сүрэг хаа сайгүй зам хөндлөн гараад ирнэ.  Манай багт гэрэл зураг сонир­хогчид олон явсан учир байс­хий­гээд л жолоочийг сандаргаж бууж, суун гайхамшигт байгалийн зургийг дурандаа буулгах  аж. Аймгийн төвөөс Дарьганга орох замд Жарын овоо гэдэг газар бий. Төвөөс 60 км зайтай учраас тэгж нэрлэсэн байх. Аян замаа өлзийтэй сайн байхыг бэлгэдэн энэ овоонд чулуу өргөж, тойрдог байсан бол одоо үдлээд архидаад, хог хаяад явчихдаг болжээ. Өнгөрсөн жил  тагнуулын байгууллагын залуус сайн дураараа цэвэрлэсэн гэж Бадарч ах хэлж байна лээ. Бид ч хотоос хог хийх баахан уут авсныг хэлэх үү, бээлийгээ өмсөөд л хог түүх цэвэрлэгээний ажлаа эндээс эхлэв.  Тэр хавийн орчмыг цэм­цийтэл цэвэрлээд аймгийн захир­гаанд хаях үүргийг үлдээгээд аян замаа цааш үргэлжлүүлэв.  Эко аяллын маань анхны ажил энд байв. Бид ингэж цэвэрлэсэн талаа­раа олон нийтэд зөв сэдэл санаа­чилга төрүүлэх үүднээс зөв зүйлийг  өөрсдөөсөө эхэлж,  үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах зорилго өвөрлөсөн сэтгүүлчид  санаа нийлэн гарсан бөгөөд ямар нэг байгууллага хувь хүний зөвлө­гөө, хүсэлтийн дагуу яваагүй гэдгээ бас хэлэх хэрэгтэй болов уу. Ийн­хүү бид Дарьганга хүртэл ам хуу­рай­гүй ярьж, бас замд тааралдсан амьтан ургамал, үзэсгэлэнт уул усны тухай хүүрнэх аяны хөтчийн­хөө хэлсэн ярьсныг тэмдэглэн явав. Он жилүүдийн түүхийг нүүрэндээ зурчихсан мэт гүн үрчлээ тогтсон сайхан сэтгэлт зураач ах  Бадарч гуай алтан овоо, Ганга нуурын гайхамшигт домог хүүрнэхдээ өөрөө тэр бүхний нэг хэсэг мэт санаа алдан алсыг ширтэн өгүүлэх аж. Үлгэрийн мэт үзэсгэлэнт Дарьгангын Алтан овоо амьтан хүний хөл үймээн ихтэй угтлаа. Тойруулаад хашаа хатгаж, хашаа­ны үүдэнд машины зогсоолтой болсноос хойш унаа тэрэгтэйгээ уул овоонд гардаг муу зуршил  нэгэнт халагджээ. Овооноос бууж ирэх хүмүүс халамцуухан харагдах нь харамсам.

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчилэн бүсгүйчүүд Алтан овоо­ны бэлд  сүү өргөн багийн залуус маань дээш гарцгаалаа. Төрийн тахилгат энэ ууланд эртнээс эмэг­тэй хүн гардаггүй ёсон байдаг учраас залуус л Алтан овооны оргилд гарангаа цэвэрлэх боломж байсан юм. Залуус маань бууж ирэхдээ баахан тортой хог түүгээд ирлээ. Бас л хатуу сэтгэлт хүмүү­сийн хаяад явсан хог бэлээр нь байтугай оройгоор нь зөндөө бай­сан нь энэ.     

Уулын энгэр бэлээр шувууд их цугларах аж. Тиймээс бид нэгэнт эко аялал хийж байгаа учраас сүү, будаа л овоонд өргөхөөр шийдсэн юм. Сүхбаатар аймаг эртний сөнө­сөн галт уул олонтой. Алтан овоо­ны ойр орчимд Дагшин,  Дуут, Зэгст  гээд л олон нуурууд бий. Дарьганга тэр дундаа Алтан Дарь овооны ойр орчим хүрмэн чулуу дүүрэн. Бид багадаа нүхтэй чулуу цуглуулж хүзүүндээ зүүдэг байж билээ. Эндээс бид бүрий орохоос  өмнө Ганга нуурын зүг хөдөллөө. Энд тэндгүй тогтмол нуур олонтой, нуур болгон өөрийн гэсэн домог хуучтай. Үзэсгэлэнт Ганга нууранд хун шувууд жил бүр чуулдаг юм. Зарим жилдээ Ганга нуурын ойр орчны нууранд хуваагдан чуулдаг. Энэ жил харин Эрдэнэ нуур, Ганга нуурт л хун шувууд  чуулжээ.  

Гэрэл зургуудыг

Ж.ОТГОНСҮРЭН

Онцлох нийтлэлүүд