Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.11.03 01:11

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Дарьганга  өмнөхөө­сөө өөр болжээ. Жижиг­хэн энэ сум их хөлийн газар болсон нь илт. Нут­гийн айлууд хашаа хороо барьдаггүй, гэрийнхээ гадаа аргал, хомоолоо овоолоод хаячихдаг бай­сан юм. Одоо их л суурин­шиж, бас л жишиг хороо­лолтой болж, ижилхэн өнгөөр жигдэрсэн хашаа­нууд ярайж байх юм. Сумын хойд энгэрт алтан овоо дүнхийж, үзэсгэлэнт  байгалиа улам тодотгон дүнхийж, аль галавын эртний түүх өгүүлэн байх аж. Хүүхэд байхад очиж золгодог байсан нутгийн хөгшчүүл цөөрчээ. Харин идэр залуу явсан ах нар хижээл эрчүүд болцгоож. Аргагүй биз дээ. Эрвээ­хэй, царцаа хөөж хөл нүцгэн таваргаж явсан үе аль эрт ард хоцорсон бай­­хад эд нарыг маань ч он цаг элээлгүй яахав. Танил айлын жаахан хүүх­дүүд  мотоцикль уна­сан том залуус болж хөн­дөлдөөд, шинээр нээгд­сэн баахан дэлгүүрийн үүдээр хотоос ирсэн уугуул биднийг сонирхон харж, хоорондоо нэгийг хэлэлцэн зогсох аж.  Хуу­чин хүү хул морин дээр хатируулсаар ирдэг үе өнгөрчээ. Орчин үед мото­цикль дээр л хөн­дөлсдөг болж. Хаа газар энэ унаагаар  малаа хариу­лах юм.

Бид хуучин цагт Дарьгангын амралт гэдгээрээ алдаршсан гэр амралтанд  үдлэв. Багад байсан  сайхан сийлбэртэй,  модон тавил­гатай тансаг гэрүүд өнгө зүс тааруу­хан, хуучирч мууджээ. Жуулчид холхих энэ газрыг яагаад ингэж тордоогүйг огт ойлгосонгүй. Зах зээлд ороогүй ганц газар энэ л байх шиг. Биднийг энэ тэрхнийг ярин суух зуур сумандаа багшилж явсан   Д.Дугарсүрэн гуай ирж уулзлаа.

Саарал дээл, бүрх малгайгаар гоёсон тэрээр залуу байхдаа төлөв­лөгөө биелүүлэх гэж ан ав хийдэг байж. Тиймээс өөрийгөө "Байгальд өртэй хүн" гэж хэлэв. "Өрөө төлөх"-ийн тулд байгаль орчноо хамгаалж  чамгүй ажил хийдэг юм байна.   Тэрээр  өндөр настнуудаа уриалаад Алтан овоог тойруулж 108 суварга босгохыг  эсэргүүцэж, 108 мод тарьжээ. Мөн тарвага ховордоод байгаа энэ үед хоёр тарвага нутагшуулсан нь одоо долоо болчихож. Түүний өрнүү­лээд байгаа бас нэг ажил нь Дарь­ганга сумаа бааргүй сум болгох гэнэ. Тиймээс архи уудаг "болохгүй" нөхдийн дунд уралдаан зарлажээ. Хэд хэдэн болзолтой. Жилийн хугацаанд архи уухгүй, тавьсан болзлыг биелүүлсэн эхний арван зургаан хүнийг Хамрын хийд рүү аялуулжээ. Дараагийн ээлжинд дахиад л арван зургаан хүн явах юм байна.   Бид түүнээс асуулаа. "16 гэдэг тоо ямар учиртай юм" гэж. Тэрээр "Нэг микро автобусанд төдий тооны хүн багтдаг учраас" гэв. Түүнтэй энэ мэт нутаг орны сонин хуучийг яриулсаар бид цааш аян замдаа гарлаа. 

Эндээс бид Ганга нуурын зүг явж хунгийн чуулган үзсэн юм. Энэ талаар тусад нь бичих тул Ганга нуураас Ламтын застав хүрсэн аян замын тэмдэглэлээ хүргэе. Ламт уулын нэрээр нэрлэгдсэн уг зас­тавт бид оройхон хэрд хүрч ирлээ. Зам зуураа бид цэрэг армийн сэдэвтэй сайхан дуунуудаар эвлүү­лэг хийн дуулж  заставынханд бяцхан урлагийн тоглолт бэлт­гэлээ.

Монгол Улсын зүүн хил,  Онгоны отрядын Ламтын заставт бүрий тасарсан үед бид ирлээ. Монгол Улсын торгон хил амгалан угтлаа. Цэрэг татлага саяхан дуу­саад шинэхэн цэргүүд торгон хилээ манахаар ирцгээжээ.

Биднийг угтан бов бор цэрэг гүйхээрээ ирэн, өөрөөс нь гарамгүй цовоо чанга хоолойгоор  "Амрыг эрье" хэмээн ёслоод  учир явдлаа тайлбарласны эцэст цааш илтгэ­лээ. Түүний тэвхийтэл ёслох нь хүндлэм сайхан санагдав. Эх орноо манаж буй цэрэг эр.  Түүнд маш том хариуцлага эх орон нь үүрүүлсэн.

Заставынхан хүний мөрөөс болсон байдаг хойно, зочид ирнэ гээд чамгүй бэлдчихэж. Бид ч "Хил амгалан уу" гэсээр тэдэнтэй уулз­лаа. Яагаад ч юм сэтгэл хөдлөм, хачин мэдрэмж.  Гадаа жиндүүхэн, салхитай, чив чимээгүй. Тэнгэрт түмэн одод тодоос тод.  Заставын байр уур савсуулсан халуун, сай­хан хоолны үнэр хамар цоргино.   Цэргүүд дүрэмт хувцсаа цэмцгэр­хэн өмссөн ч гадуураа дулаан шинельгүй байх аж.   "Та нар гадуур хувцсаа яачих аа вэ" гэхэд "Хангалт ирээгүй байгаа, гэхдээ бид дотуу­раа үстэй хүрэмтэй" гэв. Тэр хүй­тэнд мэдээж даарч л байгаа байх. Цэрэг хүн ингэх л ёстой юм шиг тэд  тоомжиргүй хариулсан ч бидэнд бол тоож анзаарахаар санагдав. 

Оройн хоолны дараа  Соёл хүмүүжлийн танхимд нь биднийг хүлээж авлаа. Мэдээж энэ хооронд уулын орой дээр цэргүүд алсыг анирдан хилээ манан  зогсож байгаа.  Соёл хүмүүжлийн танхим их л давчуухан. Энэ мундаг эрсийг яаж багтаадаг юм гэлтэй. Хоймор­тоо Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зургийг хадаж, ханаараа дүүрэн дүрэм журам, мөн үе үеийн Монгол Улсын баатруудын   хөр­гийг он дараалуулан өлгөжээ. Мэдээж  ганган хөгжим, хана дагуу­лан байрлуулж. Бүсгүйчүүд нь даашинзаа өмсөн жигтэйхэн гоё­чи­хож. Хаа очиж  халуунд халж, хүйтэнд хөрч эрчүүдтэй мөр зэрэг­цэн хил дээр ажиллаж амьадрч байгаа гэхэд гоо сайхан, залуухан бүсгүйчүүд.   

Заставын дарга үг хэлсний дараа шууд л хөжим эгшиглэв.  Хүүхэд байхад энэ заставуудаар явахад удирдалгууд нь нэлээд ахимаг насны хүмүүс байсан бол одоо их л залуужжээ. Хорин хэдтэй шижигнэсэн залуус гэр бүл,  үр хүүхэдтэйгээ хил манах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг болж. 

Хөгжим эхэллээ.  Байсхийгээд л цэнгээнт бүжгийн ая эгшиглэнэ. Задгай цагаан, хүмүүн төрөлхтө­ний танил ая эгшиглэж байснаа гэнэт "Ганнам стайл" гээд л будил­чих юм.  Танхим хэдийгээр жижиг­хэн ч тохь тух, цэвэр цэмцгэр бай­дал гэж ярих юм алга.

Хэдийгээр алс хил ч гэлээ энд амьдрал өрнөж байна. Хэдхэн  сартай болов уу гэмээр жаахан хүүхдээ харах хүнгүйгээс аваад иржээ.  Бяцхан жаал гэнэт ирсэн гийчдийг гайхан харах аж. Энэ үед  бид ч тэдэнд бэлтгэсэн  тоглолтоо үзүүлж, алга ташилтаар мялаал­гаад хил дээрх  чимээгүй, нам гүмийг   дуу хуураар хөглөж өгөөд энэ өдрийн арга хэмжээ өндөрлөв. Хугацаа хэдий бонинохон ч бүгд л  сэтгэл хангалуун байв. Чухал алба хашиж байгаа тэднийг удаан уяхыг хүссэнгүй, бид ч амарцгаалаа.    Заставын дарга  биднийг нар ман­да­хаас өмнө  хилийн багана дээр дагуулж очив. Баганын цаад талд Хятадын хил, наад талд  Монгол Улсын маань дархан  хил.  999 гэсэн дугаар бүхий Монгол Улсын­хаа хилийн баганад бид хүндэтгэл үзүүлж, гайхамшигт эх орон минь үүнээс нааш бий  гэж бахархалтай­гаар ярилцан, нулимс унаган  дуулц­гаав. Энэ бол аяллын маань мартагдашгүй нэгэн мөч. Ингээд торгон хилийн зааг дээр байдаг Шилийн богд уул руу явцгаалаа.

Эх орны маань торгон хил хилээ манан зогсох цэрэг эрс  маань үүрэгт ажлаа үргэлжлүүлэн тэндээ үлдэж бидний аялал цааш үргэлжлэв.

Шилийн богд уул алсаас сүр бараатайхан харагдаж, Бидний хөтөч Бадарч гуай шилийн сайн эрсийн домог хүүрнэлээ. Шилийн сайн эр Торой бандийн хайрт бүсгүй Шармааны дууг энэ үед Болороо маань уянгатайхан дуулж,  аяллын багийнхан маань тэр нэгэн цаг үеийг сэтгэлдээ бүгд өөрсийн­хөөрөө төсөөлөн явцгаалаа. Би л хувьдаа Болороогоо Шармаан гэж  ийм л үзэсгэлэнтэй, цээл хоолой­той, ялдам нэгэн дарьганга бүсгүй байснаар төсөөлсөн шиг Шилийн богддоо очлоо. 

Шилийн богд сайн эрс нуугдаж,  хоргодох олон агуйтай л даа. Тэр л олон агуй хонгилд арван тавны цагдаа нараас нуугдаж, мөн аян замын алжаал тайлдаг байсан биз.

Уулын энгэр бэлээр аядуу чиг оройгоор нь  салхи ихтэй байдаг юм. Шилийн богдод гарахад   талын салхи тааваараа үс гэзгээр тоглон, хацар хорсгон үлээнэ. Томоос том улаан наран нүд ирмэх зуур тал нутгийг тэр чигээр гийгүүлэн ман­дах тэр агшин юутай гайхалтай.    Эх оронд минь өглөө болоход нар эндээс ингэж л манддаг. Шилийн богдын орой дээрх овоог бид хүндэт­гэлтэй тойроод дараагийн ажилдаа шамдлаа. Бид байгалийн сайхныг зүгээр нэг гайхан бишрэх гэж ирээгүй. Шилийн богд уулыг минь шилэн овоо болтол нь архины шилээр даржээ. Бид тэр орчмыг цэмцийтэл цэвэрлээд ууталсан хогоо барин бэлээс зайдуухан   хогийн цэгт аваачиж хийлээ. Салхи ихтэй байхад салют буудуулж байгаа хүмүүстэй таарч бид баа­хан зэмлэв. Тал газар хуурай салхи ихтэй энэ үед л түймэр гарах магадлал өндөр учраас тэднийг зэмлээд дахиж ингэж болохгүйг сануулав.

Хөтөч Бадарч ах ч тэдгээр хүмүү­­сийн саваагүй энэ үйлдэлд их л хилэгнэв.  Ингээд бид бэлд бууж ирэхэд хөтөч маань олон мянган мод тарьсан Шилийн богдын бэлд биднийг авч ирлээ.  Нэг гэр  бүлийн хэдэн хүн олон арван мянган мод тарьсан аж.  Хэнээс  ч мөнгө нэхэж гуйлгүй  өөрсдөө ингээд тарьчих­сан нь сайхан санагдлаа. Эндээс бид тал нутгийн нэгэн гайхамшиг талын агуй  үзэхээр аяллаа үргэлжлүүлэв.

Онцлох нийтлэлүүд