Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.11.07 09:11

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Түрүүч нь ¹263 (4590), 266 (4593) дугаарт

Талын агуй гэж талд хэнд ч анзаарагдахгүй, содон таних тэмдэг гэж байхгүй. Нутгийн хүмүүс л мэддэг байсан. Түүнээс холын гийчин бол анзаа­рах ч үгүй л дээ. Одоо өөр болжээ. Агуйг түшиглээд "Талын агуй" жуулчны бааз байгуулсан  М.Амга­лан гуай хамгаалж, ар­чилж  байдаг аж.  Тиймээс замын хүн мэдэхгүй ма­шинтайгаа орчихоос хам­­гаалж том хашаа барь­чихаж. Талын агуй алдарт Шилийн богд уулаас 14 километр зай­тай. Одоогоор мэдэгдэж буй галт уулын гаралтай агуйнууд дотроос хам­гийн том нь. Агуйн амаар ороход 1,4 метр  өргөн. Гэхдээ эхний  танхим руу орохын тулд заавал мөл­хөж явах хэрэгтэй болно. Минут хүрэхгүй мөлхөөд л зогсож явахаар том танхим өөдөөс угтана.  Нэлээд эртнээс нуралт үүсэх магадлалтай гэж ярих болсноос хойш   хүмүүс болгоомжлох нь ихэссэн юм шиг. Ямартай ч аяллын багийн зарим гишүүн талын агуйд оро­хоос татгалзав. Харин бидний хэсэг нөхөд М.Ам­галан гуайтай хамт агуйг орж сонирхлоо. Эхний том танхим 45,6 метр урт, цааш үргэлжлээд ойрол­цоо­гоор таван танхим бий гэж үздэг юм билээ. Агуйтай холбоотой янз бүрийн домог байдаг. Ямартай ч их урт гэдгийг нь гэрчлэх гэж элдэв сонин яриа олон сонссон ч өөрийн биеэр үзэж мэд­сэн хүн байхгүй. Цаашлах тусам мөсөн унжлага бүхий танхим байдаг гэсэн. Мөс хайлан  газарт унан хөлдөж тэр нь агуйн өндрийн хэмжээг багасгаж байгаа тухай М.Амгалан гуай  ярина лээ. Ямар ч байсан судалж, хамгаалж, тордоход анхаа­рах цаг  нэгэнт бий болсон нь тодорхой. Энэ мэтээр удаан байвал байгалийн нэгэн гай­хам­шиг мөхөж үгүй болоход тун ойрхон болсон байна лээ.

"Талын агуй" жуулчны баа­зын хашаанд түймэр орж бас л сандаргасан  бололтой, айлын хаяа хот тэр чигтээ харлажээ. Нутгийн залуус бай­­сан тулдаа хүн мал эндэл­гүй унтрааж чадсан байна. Ингээд бид Эрдэнэцагаан сумыг зорилоо. Эрдэнэ­ца­гаан сумын нутаг руу орж очи­ход Зотол хайрхан уул хо­лоос сүртэй харагдах бөгөөд хад, асга байц эргэн тойронд нь олон.

Энд бас Н.Лутбаяр, С.Амар­тайван гээд олон яруу най­рагч төрсөн учир Зотол хаан уул, нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх домгийн талаар олон сайхан дуу шүлэг төржээ. Одоо Эрдэнэ­цагааны Засаг дарга С.Амар­тайван найрагч  эзгүй байсан учир биднийг Засаг даргын орлогч Алдар угтлаа.

Егүзэр хутагттай холбоо­той түүхэн газрууд энэ суманд олон юм. Эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, холбоотой баримт сэлт музейд хадгалаг­даж буй. Хутагтын бясалгал хийж байсан агуйгаар мөн орж үзлээ. Адис жанлав орш­сон энэ газар амар амгалан ноёлох мэт чимээ аниргүй бөгөөд бясалгал даяан хий­хэд  хамгийн тохиромжтой нь илт. Эрдэнэцагаан нэлээд хөгжил сайтай сум. Сумын сургууль Соёлын ордон, музей гээд их л орчин үеийн хийц загвар  дизайнтай, жиг­тэй­хэн цэмцгэр. Бид энэ сумын шинэ сургууль, соёлын газруудыг үзээд хөгжил хө­дөөд ирснийг магтан ярьсаар аян замаа цааш үргэлж­лүүллээ.

Дараагийн очих газар Бичигтийн боомт. Анх газрын тос зөөвөрлөх зориулалтаар  нээж байсан энэ боомт одоо өргөжин тэлжээ.   Арав гаруй хүнтэй жижигхэн газар нээг­дэж байсан бол  одоо гурван зуу гаруй хүн ажиллаж амь­дар­даг томоохон суурин бол­сон байна. Боомтын дарга Д.Гансүх ирсэн зочид бид­нийг хүлээн авч  ажлаа танил­цуулав. Байгуулагдаад хорь гаруй жил болсон энэ боом­тоор гарч байгаа бүтээгдэ­хүү­ний 70 орчим хувь нь газрын тос. Үлдсэн гучин хувийн 15 орчим хувь  нь барилгын материал, үлдсэн хэсэгт нь хэрэглээний бараа бүтээг­дэ­хүүнүүд гардаг байна. Бичигт боомтыг дараагийн Замын-Үүд болох цаг удахгүй болол­той.  Эзгүй шахам байсан энэ боомт одоо өргөжин тээх боломж бололцоо их бий. Тиймээс зарим овсгоотой бизнес сэтгэлгээтэй хүмүүс энд газар авч болох эсэх талаар сонирхоод эхэлсэн гэнэ. Хятадын тал ч газрын зөвшөөрлөө авчихвал бид үйлдвэр бариад өгье гээд л гуйдаг байна. Бичигтийн боомтоор зорчигдын ихэнх нь хятадууд. Аажимдаа энэ бай­дал өөрчлөгдөх байх. Учир нь энүүгээр төмөр зам, авто зам удахгүй тавигдана. 2018 он гэхэд оршиг суугчдын тоо арван мянга гаруй болно гэж тооцоолж байгаа юм билээ.

Бичигтийн боомт  ороод эндхийн шүтээн  гэх  Лхачин­вандад ууланд очиж сүү өргө­лөө. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулнаа бугын сүрэгтэй таарав. Харамсал­тай нь энэ сайхан амьтан заримдаа хил гараад явчих­даг бөгөөд тэр үед нь алж устгах тохиолдол олон гэж байсан. Замдаа бид зээрийн сүрэгтэй олонтаа таарсан билээ. Сүүлийн үед цөөрөөд байгаа эдгээр амьтдын хувь заяа хөөрхийлөлтэй санаг­дав.

Тэндээс бид хилийн цаа­на Улиастай хот руу явлаа. Угтаа бол хилийн цаана бай­гаа боомтууд. Хилийн наана нэг суурин, хилийн цаана БНХАУ-ын Шилийн гол айм­гийн Улиастай хот байх.  Улиас­тай хотод бүхэл бүтэн аж үйлдвэрийн парк бий бол­жээ. Тэд манайхаас авах юмаа тооцоолж шинээр нэмж үйлдвэр барьж байгаа юм байна гэж хөтөч өвөр монгол залуугийн ярианаас ойлгов. Албан мэдээнээс харахад эндхийн оршин суугчдын 30 орчим хувь нь өвөрмонгол иргэд гэж сонссон бол   өөрс­дийнх нь хэлж байгаагаар 70 орчим хувь нь  өвөр монгол­чууд гэх юм билээ. Хэдийгээр соёл өв уламжлалаа авч үлдэх гэж хичээж байгаа ч дэлгүүр олон нийтийн газарт монгол хэл мэдэх хүн бараг таарахгүй нь сонин.

Бид уламжлалт эмнэлэг,  сургууль, үйлдвэрийн газ­раар орж танилцлаа. Монгол хэлтэй сургууль руу очиход хуучны социализмын үеийнх шиг сэтгэгдэл төрөв. Зочид ирнэ гэж нэлээдгүй бэлджээ. Сургууль нь цэлгэр сайхан аж. Харин хүүхдүүд нь улаан бүч зүүчихсэн. Охид нь үсэн­дээ туузтай. Тэднийг багачуу­дын хошууч гэж нэрлэх аж.  Дуу хураагч барьсан жижиг­хэн охин биднийг тосон ирж "Манай сургуультай танилц­сан сэтгэгдлээ хуваалцаач" гэж ирээд л дуржигнууллаа.  Бас бидэнд шүлэг уншиж өглөө. Д.Цоодолын шүлэг гэж хажуунаас нь нэг нь бидэнд хандаж хэлэв. Тэд манайхны яруу найрагч, зохиолч урла­гийнх­ныг андахгүй юм.  Зарим ангид хичээллэж  байхад нь орлоо. Жигдхэн хувцас өмс­дөг­гүй бололтой.  Бас гаднаас зочид ирнэ гээд чамгүй бэлд­сэн нь илт. Яралзтал босч ирээд мэндлэх аж. Сургуу­лийн гадаа биднийг ирэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж байв. Бид энэ та­лаар гайхан ярилцаад өнгө­рөв. Харин буцах үед биднийг дурсгалын дэвтэрт гарын үсгээ үлдээхийг хүсэ­хэд манай­хан бүгд хуучин монгол бич­гээр гарын үсгээ зурж дурсгалын үг бичихэд ихэд гайхацгааж, монгол бич­гийн хичээл заадаг юм уу гэж асууцгааж байна лээ. 

Ингээд бид уламжлалт  эмнэлгээр орлоо.  Уламжлалт бариа засал, зүү төөнүүр тавьж,  тан уулгаж эмчилдэг энэ эмнэлгийнхнийг эм тан­гаа  гадагш зарахыг хориг­ло­сон учраас дотооддоо л зарж борлуулж , хэрэглэж болдог байна. Мөн тан хийдэг ургам­лаа өөрсдөө тариалдаг нь анхаарал татаж байлаа. Эмнэл­гийн үүдэнд Наран­хуар хэмээх  үзэмчин хөгшин­тэй таарав. Бид амар мэндийг нь асуулаа.  Жигтэйхэн ганган эмээ. Бид Монголоос ирсэн хүмүүс байна гэтэл илтэд нүд нь гялалзаад "Ээ хөөрхий, яасан сайхан, яасан сайхан" хэмээн давтан өгүүлсээр бүг­дийг нь үнслээ. Тэрээр нас сүү­дэр 68 хүрч байгаа гэнэ.  Ойр зуур хэдэн үг солиод эмээ биднийг гар даллан яваад өглөө.

Улиастайд харьцангуй бараа бүтээгдэхүүн үнэтэй. Өдрөөс өдөрт шинэ барилга баригдаж, өргөжин тэлж бай­гаа аж.  Ийнхүү бид буцаад нутгийн зүг явлаа. Наран мандах нутаг руу явж цааш хил гараад дахин нутаг руу­гаа явсан урт аян маань өндөр­лөж байгаа нь энэ. Биднийг аяллыг дэмжин ту­сал­сан УИХ-ын гишүүн М.Зоригт, түүний бие төлөө­лөгч Д.Болорцэцэг, "Сүхбаа­тар" клуб төрийн бус байгуул­лагын тэргүүн Д.Дэлгэрцогт, аймгийн боксын холбооны тэргүүн Н.Ганибал, Сүхбаа­тар аймгийн уугуул С.Төмөр­хүү, Мөнххаан сумын уугуул М.Чинболд, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавх­лан, Мөнххаан, Дарь­ганга, Эрдэнцагаан сумын удирдлага, Бичигтийн  боомт, Хилийн цэргийн Онгон, Эрдэн­цагаан сумдын отряд, заставуудын удирдлага,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Улиас­тай хотын удирдлагуудад  талархал илэрхийлье. 

Гэрэл зургуудыг Г.АНЖИГАЙ

Онцлох нийтлэлүүд