Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.11.10 12:11

Даварсан оюутнууд 70 мянгыг төсвөөс хасвал жагсаал хийх гэнэ

Монголын оюутны холбоо­ноос өчигдөр мэдээлэл хийв. Тус холбооны зүгээс 2014 оны төс­вийн төсөлд оюутны тэтгэл­гийг заавал суулгаж өгөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газ­рын гишүүдэд шаардлага хүр­гүү­лээд байгаа аж. Энэ талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Бямба­гэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай холбооны зүгээс Монгол Улсын төрийн тэргүүн болон Засгийн газрын ги­шүү­дэд шаардлага хүр­гүүл­сэн гэлээ. Ямар учиртай шаардлага юм бэ?

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бо­лон Засгийн газарт Мон­голын оюутны холбооны зүгээс албан ёсны шаард­­лагыг хүргүүлээд байна. Ингэхдээ гурван үндэслэл бүхий шаард­лага хүргүүлж байгаа.

Эхний ээлжинд "Дээд бо­ловс­ролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль"-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах. Хоёр­дугаарт, үндэсний тэтгэлэг олгох хууль тогтоомжид өөр­члөлт оруулахдаа МОХ болон оюутнууд, тэдний эцэг, эх, их, дээд сургууль гээд оюутнуудын үйл ажиллагааг дэмжигч олон бай­гууллагын санал бодлыг сонсч байх.  Гуравдугаарт, үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ, хэмжээг бууруулах­гүйгээр ирэх оны улсын төсвийн төсөлд тусгаж өгөөч ээ гэсэн хүсэлтээ илэр­хийлээд байна.

-Монголын эдийн засаг хүнд байдалтай байна. Ирэх оныхоо төс­вөөс үр ашиггүй зардлаа аль болохыг хасч бүсээ чангалж бай­на.  Ер нь ийм хүнд нөхцөлд оюут­нууд эх орноосоо зүгээр мөнгө нэхэхээсээ  ичдэггүй юм уу?

-Энэ бол ичих зүйл биш. 70 мянган төгрөг олгож эхлэхээс өмнөх улс орны эдийн засгийг өнөөгийн эдийн засаг, гадаад харилцаатай харьцуулахад нэг нь газар дор, нөгөө нь газар дээрх амьдрал шиг асар ялгаатай. Тухайн үед улс орон дээд боловсрол эзэмшиж буй хүүх­дүүдийнхээ асуудлыг яаж зохицуулж чадаад байсан юм. Харин өнөөдөр хуультай, судалгаатай, хэрэгжилттэй болсон. Улс орны эдийн засаг хүнд байна гээд өөрчилнө гэж ярихаасаа илүүтэйгээр өөр үр ашиггүй зардлыг танах хэрэгтэй ш дээ. Сургалтын тэтгэлэг гэдэг нь  оюутан залуусын сургалтын чанар, улс эх орны ирээдүй гэсэн үүднээс гарч ирсэн зүйл. Гадаадад Засгийн газар нь хуульд өөрчлөлт оруулахаасаа илүү журмаа өөрчлөх эрхтэй хэмээн үзэж зөв зохицуулалт хийдэг юм билээ. Харин муу сураад байгаа хэдэн оюутан байна гэдгийг нь судлаад арга хэмжээ авч болно шүү дээ.

-Оюутнуудад төрөөс тэтгэлэг гээд мөнгө өгч байдаг. Харин оюутнууд зугаа цэнгэл, шоуны хэрэгцээндээ л цацаад дуусч байгаа юм биш үү?

-Бид 2010 оноос хойш ажлын хэсэг гарган өрхийн орлого, оюутан хүүхэдтэй айлын дунд судалгаа  хийж ирсэн. Харин хууль хэрэгжиж төрөөс тэтгэлэг авч байгаа дийлэнх оюутнууд буюу 70 хувь нь шууд сургалтын төлбөрөө зарцуулж байна. Одоо оюутны 70 мянган төгрөг ярихаар оюутнууд шоуддаг, зугаа цэн­гээнд үрэн таран хийдэг гэсэн ойлголт яваад байдаг. Архидаад хаана ямар гэмт хэрэг гаргав гэдэг нарийвчилсан баттай судалгаа хаана байна. Гэтэл өнөөдөр ихэнх сургууль дээр судал­гаа гарсан байна. Эрх баригчид зөвхөн санхүүгийн бэрхшээлтэй холбож тайлбарлаж болох­гүй. Ер нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсноор оюутнуудын нийгмийн байдал эрс сайжирч байна.

-Та нарын судалгаа хэр боди­той вэ?

-Амьдрал дээр бодит байгаа зүйл. Бид сургууль болгонд очиж уулзалт зохион байгуулдаг.

-Тэгвэл ядаж 70 мянган төг­рөгөө орж иртэл нь оюутнууд чимээгүй хүлээж болдоггүй юм уу. Дандаа л хугацаандаа орсонгүй гэж хэл ам гаргаж байх юм?

-Оюутнууд чимээгүй байсаар ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гээд Монголын үйлдвэрчний эвлэл яваад л байлаа. Одоо төсвийн төсөлд олон зуун тэрбум төгрөг суулгаж хөдөл­мөрийн хөлсний хэмжээ нэмэгдээд батлагдаад гарчихлаа. Тэгвэл энэ хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг сар бүр тооцож оюут­нуудад олгоно гэдэг заалт байна. Бид хуулиа бариад хэрэгжилтээ хан­гуулна, төсвийн төсөвт нэг оюутан бүрийг 20 мянган төгрөгөөр тооцоод өдрийн ангийн магистр, доктор, бакалавр зэрэг оюутнуудаа нэмээд энэ хөрөнгийг нэмж суулгана гэвэл хэдэн арван тэрбум төгрөг шаард­лагатай болно. Тиймээс бид улс орны эдийн засгийн байдлыг ойлгож бай­гаа учраас энэ тэтгэлэг хуулийнхаа дагуу хэрэгжиж байгаа учир цаашаа явж байг гэж үзэж байгаа юм. Засгийн газраас орж ирсэн наймдугаар зүй­лийн хоёрт заас­наар сар бүр хө­дөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувийг олгоно гэснийг олгож болно гэсэн байгаа юм. Дараагийн нэг асуудал бол суралцах хугацааны туршид олгох тэтгэлгийн хэмжээг Зас­гийн газар тогтооно гэсэн байгаа юм. Энэ нь амлалт өгч гарч ирсэн улс төрийн нам амлалтаа зөрчөөд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид хан­даж хэлэхэд нийт оюутан залуус, тэдний ар гэрийнхнийг хүндэлж, оюутнуудын эрх ашгийг зөрч­сөн энэхүү хуульд хориг тавиасай гэж олон мянган оюутнуудын өмнөөс хүсч байна.

-Хэрвээ шаардлагыг тань хү­лээж авахгүй бол яах вэ?

-Хэрвээ бидний тавьсан шаард­лагад энэ сарын 15-ны дотор албан ёсоор ха­риу ирүүлэхгүй бол жагсаал хийх болно.

-Яагаад заавал жагсаал хийнэ гэж?

-МОХ-ны зүгээс дээд боловс­ролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим заалт бүрэн хэрэгжихгүй байгаа талаар хэд хэдэн удаа албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг сануулсан. Харамсалтай нь бидний хүсэлтийг ажил хэрэгч байдлаар хүлээж авах нь бүү хэл хуулийн амин сүнс болсон үндэсний тэтгэлэг олгох асуудлыг УИХ-ын гишүүд таслан зогсоохоор санаархаж байна. Хэрвээ тэтгэлгийг хасах юм бол олон мянган оюутан цаашид сургалтын төл­бөрөөсөө болоод суралцаж чадахгүй байдал үүснэ. Тэдний төлбөрийг төлөхөөр эцэг, эхчүүд ч хүнд байдалд орох болно. Тиймээс бид өргөн цар хүрээтэй жагсаал хийх болно гэж мэдэгдмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд