Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.11.16 01:11

Гомдол уу, тохироо юу

МАН их хурлаа хийж, шинэ дарга ажлаа хүлээж авч, АН-ын  Р.Амаржаргал  гишүүнээсээ татгалзан  тунир­хаж, МАХН Д.Тэрбиш­дагвыгаа ад үзэж улс төрийн голлох намууд хөл үймээн ихтэй байна.

МАН-ын хувьд яах вэ гом­дог­сод, гологдогсод, ялаг­даг­сад  хэдэн талдаа гарчихсан байж л байна.  Тэглээ гээд яахав. Намын ажил явдгаа­раа л явна. Угаас намынх нь Их, Бага хурлын дараа заа­вал хэл үг гардаг нь жам.    Ямар ч байсан энэ удаа М.Энх­болд яллаа. Хотын фракц хүчтэй гэдгээ харуул­сан. Мөн М.Энхболд намын даргад өрсөлдөхдөө бусад фракцын дэмжлэг авахын тулд тодорхой хэмжээгээр тохироо хийсэн. Заримд нь хэлсэндээ хүрсэн, заримаас нь бас буцсан. Ямартай ч хэл ам дагуулсан их хурал нь дуусч М.Энхболд намын дарга болж, өөрийн багаа бүрдүүлээд ажлаа эхэлчих­лээ. Намын дотоод бүтэц зохион байгуулалт ч нэлээд өөрчлөгдөж, өөр фракцуудын нөхдийг өөрөөсөө эвтэйхэн холдуулж чадлаа. 

МАХН-ын хувьд  дарга нь шоронд орж үйлээ үзсэний эцэст,  эмчилгээ хийлгэж харь орныг зорьсон хойгуур  намын гол хүн Д.Тэрбиш­дагва байлаа. Гэтэл нам дот­роос нь  Д.Тэрбишдагва болон Г.Шийлэгдамбыг огц­руу­лах хэрэгтэй гэж яриад эхлэв. Учир юу гэвэл тэд дүүргийн намын хорооны дарга нараа өөрчилж, бод­логоор өөр хүмүүс тавих гэсэнд хуучин хүмүүс нь дур­гүйцэж эхэлжээ. Н.Энх­баярын байгуулсан нам, тэр тусмаа тэр хүний итгэл хүлээлгэж тавьсан дарга нарыг сольж, өөрсдийн ноёрх­лоо тогтоох гэлээ гэж тэд ийнхүү эсэргүүцээд байгаа юм байна.

Харин эрх баригч АН-д МАН-ыг эрх барьж байхад ургасан жигүүр шиг албан тушаалгүй үлдсэн гомдогсо­дын баг бий болж,  жигүүр ургалаа. Түүнээс гадна АН-ын лидерүүдийн нэг   Р.Амар­жаргал гишүүний хувьд цаашид УИХ-ын гишүүнээр ажиллахгүй гэж өргөдлөө өгсөн нь улс төрийн дуулиан дэгдээж орхив. Энэ дуулиан АН-д  гарзтай бол бусад намын хувьд ганц суудал ч гэсэн чухал учраас таатай мэдээ болж,  анхаарлаа үүнд төвлөрүүлжээ. Р.Амаржар­галын энэ гэнэтийн хачин шийдвэрийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох юм. Цаг­таа Ерөнхий сайд байсан тэрээр боловсон хүчин бага­тай гэгддэг АН-ын хувьд том гарз л даа. Намаа ялж эрх барихад Р.Амаржаргал УИХ-ын даргад ч, Ерөнхий сайдад ч аль алиныг нь хийчих санаа байсан ч түүний хүсэл бие­лээ­гүй. Тэр бүү хэл салбарын сайд ч болж чадсангүй. Сая ялж албан тушаал өгөөгүй үеэс өмнө түүнд бас гомдол яваад л байсан.  Энэ бүхэн хуримтлагдаж эцэст нь ингэж нэг өдөр өргөдөл барьж гүйхэд хүргэсэн болов уу.  Ямартай ч тэрээр бүлгийн болон байнгын хорооны хуралд суух нь цөөрсөн гэх. Чуулганы хуралдаанд төсөв хэлэлцэх үеэр энэ оны төс­вийг алдагдалтай болсон гэж шүүмжлээд хариуцлага хэн хүлээх юм, би тэгвэл УИХ гишүүнээсээ татгалзъя гээд л хэлсэн. Эхэндээ энэ нь зүгээр л нэг шоу мэт сонсогдсон.  Түүнийг харин хэдхэн хоно­гийн дараа ийм шийдвэр гаргаад палхийтэл зарлаж,  хүсэлтээ албан ёсоор хүр­гүүл­чихнэ гэж хэн мэдэхэв. Гэтэл Р.Амаржаргал  аль эртнээс үүнийг  бодож явсан аж.  Далим олдохоор нь хэл­сэн  нь тэр байх.  Тэрээр ийм шийдвэр гаргаснаа олон ний­тэд мэдэгдэж, УИХ-ын гишүү­нээсээ болон Үндэсний зөв­лөл­дөх хорооны гишүүнээсээ ч татгалзах саналаа хүргүүл­сэн байгаа. Харин өөрөө энэ талаар тодорхой хэлэхгүй, "Мэдэхгүй, дараа болъё" гэх мэтээр тайлбарлаад өнгөрч  байгаа. Гадаад орнуудад өндөр үнээр  эдийн засгийн талаар  лекц уншдаг гэх түү­ний хэт биеэ тоосон өөрийгөө дөвийлгөх байдал нь бусда­даа гомдох шалтаг боллоо гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь төдийгөөс өдий хүртэл явж ирсэн гомдол нь ийм алхам хийхэд хүргэлээ гэх.  Гэхдээ ингэх хэрэг байсан юм уу, ард түмний сонголтыг албан тушаалын төлөөх гомд­лоор сольж болох уу гэсэн асуудал бас гарч ирж байгаа. Хэдийгээр УИХ-ын гишүүнээр ажиллах, чөлөө­лөг­дөх эсэх нь өөрийнх нь сонголт боловч УИХ-ын тухай хуульд  зааснаар гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гарга­сан бол УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэх аж. Ямар­тай ч логикийн хувьд нэгэнт хүн өөрөө хүсэхгүй байхад УИХ саналыг нь хүлээж авах эсэхийг хэлэлцдэг нь  сонин байгаа юм. Хэрвээ УИХ олон­хиороо түүнийг чөлөөлөхгүй гэвэл хүчээр ажлаа хийнэ гэсэн үг. Магадгүй тэрээр үүнийг мэдэж нөгөөдүүлээ буулгаж авах гэсэн байж болох юм. Ер нь бол түүнийх шиг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тохиолдол манайд хэд хэд бий л дээ. Энэ парламентад л гэхэд У.Хүрэлсүх хувийн шалтгаанаар хүсэлтээ өгч байсан.

Р.Амаржаргал гишүүн энэ гэнэтийн хачин шийдвэ­рийн­хээ талаар одоогоор албан ёсны хариу өгөөгүй. Өгөхөд ч хэцүү байх шиг байна. Юу болоод байгаа талаар асуу­сан сэтгүүлчид "Юу болоод байгааг би мэдэхгүй байна. Энэ талаар хэлэхэд цаг хуга­цаа­ны хувьд эрт байна" гэсэн байна лээ. Ямар ховсдуул­чих­сан биш юу болоод бай­гааг,  яагаад хүсэлт гаргаснаа өөрөө мэдэхгүй байна гэж байхгүй. Шууд хариулахад хэцүү л байсан байх. Магад­гүй намынхан  нь сандарч,  түүнд ямар нэгэн албан тушаал өгнө гэж горилсныг үгүйсгэхгүй. Далимаар нь нэг сайн айлгаад авч байж болох талтай. Сонгууль болгоноор л түүнийг яаж хоосон орхих вий гэсэн шиг аль хүнд той­рогт  хүсэлтийг нь үл харгал­зан зоодог. Эрийн сайндаа нөгөөх нь ялаад гараад ирдэг л дээ. Энэ намд түүний гүйцэт­гэсэн үүрэг том орон зай эзэл­нэ. Тиймээс ч тэр хэрээр ал­бан тушаал горилж л байсан биз.

Мөн тэрээр МҮДН фрак­цад хамаардаг  боловч харь­цан­гуй цөөн хүнтэй уг фрак­цын нөлөөлөл намдаа бага байснаас Р.Амаржаргалын хүсэлт биелэхэд төвөгтэй байсан болов уу. Түүнийг мөн гадаадад  амьдрах гэж бай­гаа. Зөвхөн лекцээ уншаад явахад л дажгүй сайхан амьдарчихна гэж ярьж яваа хүмүүс байна.

Энэ мэдээллүүдийн хажуу­­­г­аар тэс хөндлөн нэг мэдээ­лэл ороод ирэв. МАН-ынхантай тохирсон гэх. М.Энх­­болд намаа аваад одоо алдсан нэр хүндийг сэргээх нөлөөллөө ихэсгэхийг хүсч байгаа. Тиймээс Р.Амар­жаргалын гомдол дээр тоглож тохиролцсон байхыг үгүйс­гэх­гүй. Ингээд нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэхэд МАН боломж олгож сул хүн дэвшүүлж МАХН баталгаатай нэг суу­дал олж авах бөгөөд нэгэнт УИХ дахь суудлын тоо нэмэгд­сэн учир Засгийн газарт квотоо нэмнэ гээд суучихаж болох талтай.  Ийн­хүү МАН МАХН хоёр наал­даад эхэлбэл АН-ын хувьд хүндхэн байдал бий болно гэх батлагдаагүй ч, байж болох мэдээлэл чих дэлсэв. Нөгөө талаас МАН нөхөн сонгуу­лиар ялалт авахын тулд хамаг байдаг хүчээ хаяна. Тэртэй тэргүй МАН нөхөн сонгуульд ялалт байгуулдаг арвин турш­лагатай. Тэдэнд энэ суу­дал чухал. Тиймээс ялах хам­гийн боломжтой хүнээ дэв­шүүл­нэ гэцгээх нь байна. Гэхдээ одоогоор байдал цааш яах нь тодорхойгүй байхад намууд нэр дэвших хүнээ яриад, зарим горилог­чид "Би дэвшье" гээд явж байгаа гэнэ. Угтаа бол  УИХ Р.Амаржаргалын хүсэлтийг хүлээж авлаа ч уу,  үгүй ч үү.  АН Р.Амаржаргалтайгаа сайн тохирч чадах ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч УИХ яаж шийдэхийг эхлээд харъя.

Онцлох нийтлэлүүд