Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.04 02:12

Эдийн засгийн форум БНСУ, Монголын харилцаанд нэгэн шинэ шат тавилаа

Монгол,  Солонгосын  хооронд  эдийн засаг, хамтын ажиллагаанд   жим гараад олон жилийн нүүр үзлээ. Үүний нэг үргэлжлэл болох мөн цаашлаад харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд Солонгосын Сөүл хотноо    11 дүгээр сарын 27, 28-ны өдрүү­­дэд эдийн засгийн форум  болж өнгөрлөө.  Уудам их газар нутагтай, байгалийн баялаг арвин, хүн ам цөөн, технологийн хөгжил, эдийн засаг сул манай орны хувьд дэлхийд өрсөлдөхүйц технологи, эдийн засгийн өндөр чадвартай ч байгалийн баялаг байхгүй энэ улстай эдийн засгийн хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх,  томоо­хон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах болом­жуу­дыг энэ удаагийн форумаар ярилцлаа. Мөн энэ удаа Мон­голын тал хөрөнгө оруулалт шаардлагатай бай­гаа томоо­хон төсөл хөтөл­бө­рүүдээсээ  энэхүү форумын үеэр танил­цуулсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа  уулзалт, форум зохион байгуулагдаж байсан ч эдийн засгийн форум зохион байгуулсан нь анхны удаа юм. Монголын баялаг, Монголын боломж-Солон­госын технологи гэсэн уриан дор арга хэмжээ бол­сон бөгөөд форумын үр дүнд хоёр улсын шинжлэх ухаан, технологийн  бизнесийн төв байгуулахаар болов.  БНСУ-аас  манайд бодитой хөрөнгө оруулалт хийх нэгэнт болс­ноо онцолж байсан.

     Ямар ч улс хоорондын харилцаа хувь хүмүүсийн харилцаанаас л эхэлдэг хойно анх Х.Баттулга сайдын зөвлөх Ё.Эрдэнэбилэг,  мөн хувиараа бизнес эрхлэгч, ногоон хөгжлийн төлөө ажилладаг Д.Түмэнхүү болон  эдийн засагч нэгэн эрхэм, Солонгосын талаас Ү Тэ Гуан нар энэхүү форумыг зохион байгуулах талаар ярилцан сүүлдээ хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ болж өргөжсө­нөөр тус үйл ажиллагаа бол­сон хэрэг. Ү Тэ Гуан хэмээх энэ эрхэм Монголын утаатай тэмцэхийн тулд гэрт амьдар­даг айлуудад халаадаг шал тавьж олон сая долларын тусламж  үзүүлж яваа хүн.  Тэрээр форумын үйл ажил­лагааг зохион байгуулах гэж удаан хугацаанд хөөцөлдөж, хувиасаа  үйл ажиллагааг ивээн тэтгэсэн юм. Форум болсны дараа Монголыг сонирхож, хөрөнгө оруулалт хийх томоохон компаниуд утсыг нь амраахгүй асууж эхэлсэн гэж тэрээр ярьж байв.

Мөн Солонгосын Ерөн­хий­лөгчийн тамгын газрын­хан тус үйл ажиллагаанд оролцсон бол Солонгосын талын Засгийн газрын төлөө­лөгчид  энэ арга хэмжээнд ирсэнгүй. Харин  дэлхийд алдартай Солонгосын  томоо­­хон компанийн төлөөл­лүүд бүгд хүрэлцэн ирсэн байлаа. Харин Монголын талын зохион байгуулагчид сайн ажилласны үр дүнд форумын үйл ажиллагаанд Монголын төлөөлөгчдийг орол­цох тал дээр алдаа гарсангүй. Эсрэгээрээ Солон­госын тал  Монголын багийн төлөөллийг хараад өөрс­дөө­сөө ичих шиг болсноо нуухгүй байв. Тэр байтугай Монголын Засгийн газарт уучлал гуйсан албан бичиг илгээхээр бол­сон талаар мэдээлэл олж сонссон юм. Гэхдээ энэ нь БНСУ-ын төсөв хэлэлцэх үетэй  давхцлын хувьд тэгж таарснаас Солонгосын тал үүнд анхаарал хандуулаагүй гэсэн үг биш юм. Солонгосын Ерөнхийлөгч  Пак Гын  Хэгийн үеэл ах,  Солонгосын Ногоон хөгжлийн судалгааны төвийн захирал,  Пак Жүн Хунг энэ арга хэмжээнд маш их ач холбогдол өгч, идэвхийлэн оролцсон явдал юм. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Та  форумын үр дүнг та хэрхэн харж байна?

-Монгол орон өргөн газар нутагтай. Байгалийн баялаг ихтэй ч хүн ам багатай. Харин Солонгос бол эдийн засаг, технологийн  хөгжил сайтай. Ийм хоёр улс хамтарч ажил­лах юм бол хоёр улсын хамтын ажиллагаанд нэг том шат ахиж байна гэсэн үг.

-Танай Засгийн газрын төлөөлөл оролцоно гэж хөтөл­бөрт байсан ч ирсэн­гүй. Энэ ямар учиртай юм бол?

-Манай улсын төсөв хэлэл­цэж батлах өдөр, форум болж буй өдөр давхцсантай холбоотой ийм байдал үүссэн. Гэвч энэ форум хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны  цонхыг нээж байна. Хоёр улс хамтарч ажиллах боломж гэж энэ форумын үр дүнг  харж байна.   Энэ жил анхны боловч жил бүр ийм форум  зохион байгуулах  боломж­той. Дараа жил Монголд хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Монгол улсад химийн техно­логийн салбарыг нээе гэсэн саналтай байна. Сайн­шандын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулалт хийх, төмөр зам, авто зам, төмөрлөгийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбар,  барилгын салбарт Солонгосын талаас хамтарч ажиллах сонирхол байгаа. Энэ үндсэн дээр форумыг зохион байгуулж байна. Мөн шинжлэх ухаан,  технологийн салбарт хамтын ажилла­гаагаа өргөжүүлэх хэрэгтэй байна. Анх удаа эдийн зас­гийн форум зохион байгуулс­наараа онцлог боллоо гэсэн юм.

Тэрээр манай албаны хүмүүстэй уулзахдаа дараа­гийн удаа Монголд болох форумд БНСУ-ын  Засгийн газрын төлөөлөл, сайд нараас олон хүн оролцох болно гэдгийг амлажээ. Түүнийг Солонгосын одоо­гийн Ерөнхийлөгчийг улс төрд бэлтгэсэн хүн гэх юм билээ. Өөрөөр хэлбэл түүний энэ форумд анхаарал хандуулж буй хүчин чармайлт Солонго­сын ерөнхийлөгчийн байр суурийг давхар харуулж бай­гаа гэж ажиглагчид үзэж байгаа юм. Мөн тус улсын бүхий л хэвлэл мэдээлэл энэхүү арга хэмжээг үр дүнтэй боллоо хэмээн мэдээлсэн билээ. 

Ямартай ч аливаа улс хоорондын асуудалд манай­хан  улс төр, нам эвслийн байр сууринаас, хувийн тоомжиргүй байдлаар бус Монгол Улсын хөгжлийн төлөө  анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй болов уу. Нутгийнхаа хилийн дээсийг алхаад л монголчууд бид  Монгол гэдэг нэг л овог нэртэй гэдгийг сануулах юун. Манай улсын хувьд УИХ-ын дэд даргаасаа эхлээд салбарын сайд, дэд сайд, газрын дарга нар томоохон компанийн төлөөлөл  оролцож, өөрс­дийн боломж бололцоо, хөрөн­гө оруулалт шаард­ла­гатай байгаа салбаруудын талаар байр сууриа илэр­хийлж, танилцуулга хийсэн.   Солонгосын талын албаны хүмүүс дараа нь манай сайд нартай биечлэн уулзаж санал бодлоо солилцсон байна лээ. Эхний удаа гэхэд алдаа оноо байсан л биз. Гол нь үр дүн чухал.

Нөгөө талаас энэ удаа­гийн форум Солонгосын Ерөнхийлөгчийн анхаарлыг их татсан гэдгээрээ онцлог. Тиймээс ч тус улсын Ерөн­хийлөгчийн тамгын газрын төлөөллүүд ирж оролцсон юм. Форумын үеэр ярилцсан  хэлсэн зүйл болон танил­цуулсан материалуудыг эмхтгэн товхимол гаргахаар болов. Форумын эхэнд Монголын ардчилал, уул уурхай, эдийн засгийн хөг­жил, тэр байтугай өнөөгийн утаат Улаанбаатарын талаар баримтат кино солонгосчууд хийснээ үзүүлсэн нь сэтгэл эмзэглэм санагдав. Бусдын нүдэнд бид ийм л харагдаж байгаа юм байна гэж бодог­доод явчихсан шүү. Форумд Н.Энхбаярыг оролцох нь гэсэн цуу яриа тарчихсан байв. Үүнийг сонссон Солон­госын талын зохион байгуу­лагч "Энд ямар нэг улс төр байна уу" гэж асууж байсан. Угтаа бол Монголын Засгийн газрын асуудал болохоос Н.Энхбаяртай ямар ч хол­боогүй байсан юм. Харин сайд нар болон Монголын төлөөлөгчдийг ахалж явсан УИХ-ын дэд дарга Л.Цог нар тус улсад эмчлүүлж байгаа Н.Энхбаяртай очиж уулзсан нь бол үнэн юм. 

Ямартай ч форум амжилт­­тай болж өндөрлөж, БНСУ-ын тал Монгол руу  томоохон хөрөнгө оруулалт оруулж ирэх, хоёр улс хамт­ран ажиллах эдийн засаг, худалдааны хамтын ажил­лагаанд энэ форум нэг том шат тавилаа.

Онцлох нийтлэлүүд