Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.09 10:12

Төв талбай ийм мөсөн гулгууртай болно

Нийслэл хот шинэ жи­лийн сүлд модоо өчигд­рөөс Чин­гэсийн талбайд засч эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд сүлд модны­хоо гэрлийг асаах юм бай­на. Түүнчлэн төв талбайд хүүхэд, залууст зориул­сан мөсөн гулгуурын тал­бай барьж эхэлжээ. Энэ­хүү мөсөн гулгуурын тал­бай мөн энэ сарын 15-нд нээгдэнэ. Одоо­гийн байд­лаар хашаа хатгах ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй мөсөн хучилтаа хийх юм байна. Энэ удаа зүгээр нэг мө­сөн талбай хийх биш бүр цогц мөсөн гулгуурын төв барих нь.

Тодруулбал, хоёр хэсэг мөсөн талбайг жанжин Д.Сүхбаатарын хөшөөнөөс урдхан талд бий болгох аж.  

Мөсөн гулгуурыг 195:35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20:40 метрийн харьцаатай байгуу­лах юм байна. Өвлийн улиралд гадаа эрт харанхуй болдог. Тэгвэл мөсөн талбайг сүүлийн үеийн гэрлэн чимэг­лэлээр шөнөжин гэрэлтүүлэх гэнэ. Хүүхэд залуус гулгахаар ирэхдээ дулаан байранд хувц­саа солиод гулгах болом­жийг хүртэл бодолцож хувцас солих тав тухтай байрыг ха­жууд барихаар төлөвлөжээ. Мөн түргэн хоолны цэг барих аж. Үүнээс гадна үзэгчдийн суудал, хогийн савыг зэргийг нь шийдэж өгөх юм байна. Ямартай ч энэ өвөл гулгах дуртай хүүхэд залуус стан­дар­тын шаардлагад нийц­сэн сүүлийн үеийн мөсөн гулгуур­тай болох нь. Энэхүү цогц талбайг бари­хаар нийслэ­лийн Захираг­чийн ажлын хэсэг ажилдаа оржээ. Тэд хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүү­лэх орчинг ийн нэгээр нэмэхээр нэлээд завгүй бай­гаа бололтой. Мөсөн талбайн үйл ажиллагааг ерөнхийдөө  Нийтийн үйлчилгээний Улаан­­баатар нэгтгэл хариу­цаж ажиллахаар болсон бөгөөд талбай бүрт 3-4 ажил­тан ажиллах юм байна. Одоо­гийн байдлаар үнэ ханшийг тодорхой шийдээгүй байгаа гэсэн. Харин аль болох нийс­лэ­лийн бүх хүүхдэд хүртээмж­тэй байх талаас нь бодолцож тарифаа гаргах юм байна. Уг нь манайд өвлийн улиралд олон мөсөн гулгуурын газар нээгддэг хэдий ч үйлчилгээ­ний шаардлагыг хангаж ажил­лаж чаддаггүй. Адаг­лаад нийтийн бие засах газар­гүй байдаг. Тэгвэл энэ жилээс хүүхэд, залуучууд тохилог, таатай үйлчилгээтэй мөсөн гулгуурт чөлөөт цагаа өнгөрүүлдэг болох нь.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд