Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.11 08:12

Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй

Гадаадын иргэн харьяа­тын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөх­дөө монголчуудыг хажиг­ла­на, ад үзнэ гэдгээ олон ний­тэд ил тод зарлалаа. Ад үзэх­дээ бас хүнд суртал гаргана  гэлээ. Тэрээр өөрийнхөө удирд­даг байгууллагыг  "Мон­гол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг байгуулла­гын нэг" гэж тодорхойлж хэл­сэн. Гэтэл үндэсний аюулгүй байдалдаа халдахаар үг хэл­чих­лээ. Мөн төрийн албан хаагчдыг хүнд сурталгүй бол­гох гэж яриад байгаа энэ үед "Би хүнд сурталтай" гэдгээ бас зарлав. Тэрээр гурван зүйлд хүнд суртал гаргана гэж маасайтал инээж байгаад хэнэг ч үгүй хэлнэ лээ.

Эхнийх нь манайд ирээд ажиллаж байгаа гадныханд хүнд суртал гаргах нь.  Хоёр дахь нь 1990 онд эдийн засаг хүнд байхад гадаадад гарч явчихаад одоо эдийн засаг сайжраад, нийгмийн халамж өгдөг олсон цагт Монгол эх орон минь гэж ирж байгаа тэр хүмүүст иргэншлээ сэргээхэд нь хүнд суртал гаргах юм байх. Хэлэхээсээ өмнө тэр яриад байгаа хүнд суртлаа гаргаж ч байсан нь хэлсэн үгнээс нь ойлгомжтой байв. Түүний хүнд сурталддаг яриа­наас Гадаадын иргэн харьяа­тын газрын хийдэг ажил нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах биш  бүүр эсрэгээр аюултайгаар халдаж суудаг юм байна гэж бодогдоод явчихсан. Мөн гурав дахь хүнд суртлаа хүүхэд үрчилж авах гэсэн гадны иргэдэд гаргадаг гэсэн.

Түүнтэй ярилцсан сэт­гүүлч хачирхалтай үгийг нь лав­лаж  "Монголоо гээд  хүрээд ирж байгаа хүмүүст хүнд суртал гаргана гэдэг чинь арай хатуу биш үү" гэхэд     "Хорин жилийн өмнө Монго­лоо орхиод явсан хүмүүс өдий зэрэгтэй болохоор нь ирж байгаа юм чинь жаахан явуулъя л даа" гэж байна.  Өөрөөр хэлбэл эрхэм түшмэ­лийн хэлснээр нутагтаа ирж байгаа тэд иргэншлээ сэргээх гэж  мань даргыг  царай алдаж гүйх ёстой гэнэ. Дарга харин "Хэн та нарыг олон жил гадаадад яв гэсэн юм.  Та нар тийм ч амархан иргэншлээ сэргээхгүй шүү" гэх бололтой.   Тэгээд л баахан  цаг хугацаа алдуулж, тамладаг юм байна.   Тэрийгээ шууд хэлчихсэн л дээ. Гадаадад амьдардаг  байтугай дотоодод байгаа монголчуудын дургүйг хүргэ­мээр үг мөн биз дээ.

Ажлаа мэддэггүй, мэдэ­хийг ч хүсдэггүй, ухааны өчүү­хэн ч сүвгүй юм уу даа гэж бодогдохоор  энэ түшмэл яаж ингэж амны зоргоороо ярьж чадаж байнаа. Яг ийм хөөр­цөг түшмэд Монгол Улсын иргэнд өөрийнхөө үзэмжээр хандан дээрэлхэнэ гэж урьд­чи­лан мэдээд Үндсэн хуульд тэр тухай заагаад өгчихөж. Үндсэн хуулийн 15.1-д "Мон­гол Улсын иргэний харьяа­лал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл журмыг гагцхүү хуулиар тог­тоо­но" гэж заасан байдаг. Тиймээс  монгол хүн Монгол­доо ирэхийг, иргэнээ сэргээ­хийг ганцхан Б.Пүрэвдорж даргын үзэмжээр тогтоодог юм биш. Мөн цааш нь Үндсэн хуулийн 15.2-т "Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг хориг­ло­но" гэсэн байна. Нэгэнт Үнд­сэн хуулиас дурдсаных да­хиад нэг зүйл энэ болчимгүй даргад сануулчихъя. Үндсэн хуулийн 16.18-д "....Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй" гээд бас заажээ.  Монгол Улсын иргэ­ний ирэх, ирэхгүйг Б.Пүрэв­дорж гэдэг хурган дарга мэд­дэг юм биш. Дээрх заалтуу­даас харахад энэ  даргын хэлсэн, хийсэн, үйлдсэн бол­гон Үндсэн хуулийг зөрчсөн байна. Тэр дарга хүнд суртал гаргах, хөнгөн суртал гаргах нь падгүй. Яагаад гэвэл энэ бүх харилцааг Үндсэн хуу­лиар зохицуулчихсан аж. Угаас хүнд сурталтайгаа өөрөө зарлаад хэлээд байгаа болохоор хүнд сурталгүй гэж хэлэх ямар ч шалтаг, шалт­гаан алга. 

Хамгийн аюултай нь эрхэм даргын энэ үг, үйлдэл Үндсэн хууль зөрчсөн нь өөрөө асуудал юм. Тэрээр ингэж Үндсэн хууль зөрчсө­ний­хөө дараа уучлал гуйж хэвлэлийн хурал зарлана лээ. Ам алдвал барьж болдог­гүй, агт алдвал барьж болдог гэж үг бий.

Болчимгүй түшмэлийг Зас­гийн газрын хуралдаа­наар авч хэлэлцжээ.  Зургаан сар цалингийн хорин хувиар торгоно гэсэн байх юм. Сард сая төгрөгийн цалинтай гэж бодвол 20 хувь нь 200 мянган төгрөг  болно. Зургаан сард сая 200 мянган төгрөг гэсэн үг. Б.Пүрэвдорж энэ зэргийн хэдэн төгрөгөнд хашрахгүй.  Н.Алтанхуяг хууль зөрчсөн түшмэлийг ингэж шийтгэх нь толгойг нь илж "Ард түмэндээ хүнд суртлаа гарга, гарга" гэснээс   ялгаа алга. Тэгвэл яах ёстой юм бэ.  Эцэг хуулиа зөрччихөөд байгаа энэ түш­мэ­лээ албан тушаалаас нь даруйхан огцруулах хэрэгтэй юм. Монгол иргэнээ нутагтаа ирэхэд нь ад үздэггүй, иргэдээ алгаа тосоод угтах дарга захаас аваад олдоно.

Аль ч улс орон иргэнээ гадаад явуулдаг. Иргэд нь яваад ирж л байдаг. Техник технологи,  ажлын арга барил сураад, боловсрол эзэмшээд, мөнгө олоод ирдэг.  Зарим нь   ирэхгүй байсан ч болдог.  Харин ганцхан Монгол Улсын гадаадын иргэн харьяатын албаны дарга л үүнийг буруу гэж үзээд байгаа юм.    Ерөн­хий­лөгчийн хэлээд байсан Олуулаа болох, Том төрөөс ухаалаг төр лүү,  Засийн газ­раас хэрэгжүүлж буй Зөгийн үүр хөтөлбөрүүдийн эсрэг ингэж уран донгодоод байгаа Б.Пүрэвдорж албан тушаал дээрээ иймхэн донгодуулаад  л албан тушаал  дээрээ үлдэх юм гэнэ.

Монгол Улсын иргэнийг Үндсэн хууль зөрчин байж эх оронд нь хажигладаг Пүрэв­дорж  гэгч ямар эрхтэй хүн бэ. Үндсэн хууль зөрчсөн төрийн албан хаагчийг "зөв" гэж хаа­цайлж авч үлдэж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө хамтдаа огцрох хэрэгтэй.

Гадаадад байгаа монгол­чуу­даа ад үзэх биш, манай тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх ёстой. Цөөн хэдэн түвдүүд яагаад дэлхийн анхаа­ралд байна. Цагаа­чил­сан хэдэн түвд иргэд нь дэл­хийн өнцөг  буланд  Хятадын элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаалыг тэд хийдэг  юм.  Дэлхий тэр хаалт­тай бүсэд хүний эрх зөрчиг­дөж байгаад анхаарал хан­дуулж чадаж байна. Монголд хүндхэн асуудал боллоо гэхэд гадаадад байгаа мон­гол­чууд л дэлхийд биднийг төлөөлнө. Тиймээс гадаадад  байгаа монголчуудыг дотоо­дод байгаа хэдэн бор цэрэг­тэйгээ адил гэж тооцоход буруудах юмгүй. 

Ухаалаг төр байхын тулд  ухаангүй түшмэдээсээ салах хэрэгтэй. Мойног гэж хуруу­гаа тасдаад хаядаггүйтэй адил, гадаадад яваад ирлээ гэж  монгол хүндээ хүнд сур­тал гаргах хэрэг үү. Монгол хүн Монголынхоо иргэнш­лийг сэргээх нь байтугай, гадаад хүн хүртэл Монгол  Улсын иргэн болдог юм шүү. Тиймээс биднийг олуулаа болоход саад хийдэг, Үндсэн хуулиа зөрчөөд олны өмнө таахалзсан Б.Пүрэвдорж одоо хашиж буй албаа гүйцэт­гэж чадахгүй гэдэг нь тодор­хой байна. Эрхэм Ерөнхий сайд та түүнийг авч үлдэх дээрээ тулвал  өөрөө огцрох хэрэгтэй. Учир нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг бий.

Онцлох нийтлэлүүд