Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.14 10:12

Д.Сосорбарам: Ардчилсан намд зусар бялдуучид, авлигачид, гэмт хэргээс єєрийгєє авруулах гэсэн хїмїїс шигдчихэж

Ардчилсан хувьсгалын 24, АН нэгдсэний 13 жилийн ой  тохиож буй энэ єдрїїдэд тэр єдрїїдийг їйл явдлын талаар хєєрєлдєхєєр ардчиллын анхны 13-ын нэг,  Тєрийн шагналт жїжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Юуны тїрїїнд танд баярын мэнд хїргэе. Олон жилийн ємнєх тэр єдрїїдийг дахин нэг дурсвал...

  -За баярлалаа. Тєв талбайд цуглаан жагсаал хийж болохгїй гээд тушаал захирамжтай байсан. Тэгээд Дуурийн театрын хажууд жагсаал хийж байгаад л цааш тєв талбай руу орохдоо л пролетарийн их удирдагч Ленин багшийн бурханд одсон єдрийг хїндэтгэж байгаа юм гэж хэлэхээр чинь цуглаан хийхийг зєвшєєрч байлаа шїї дээ. "Тэгвэл та нар цуглаанаа  хий" гэсэн. Тийм  заль хэрэглэж,  єєрчлєлтийн їйл явдлыг хийж байсан. Энийг одоо нуугаад яахав.  "Хонхны дуу"-г зохиосон Цогтсайхан байна. Энэ хїн бол эрх чєлєєний дууч. Манай Э.Бат-Їїл байна. Амарбаясгалан,  Амарсанаа байна. Энэ дєрвєн хїн хамгийн эхний суурийг нь тавьсан юм. Эд нарыг одоо ярихгїй, би л мундаг юм хийсэн гэж яриад байдаг хїмїїс бий.  Тэд 1987, 1988  онд нууцаар ухуулах хуудас нааж НАХЯ-ныханд баригдаж явсан хїмїїс. Дараа нь Монголын Ардчилсан холбоо 11 дїгээр сарын 29-нд Залуу уран бїтээлчдийн чуулга уулзалтаас эхлээд анхны арван гурав,  цаашлаад Ховд, Эрдэнэт хотуудад ардчиллын анхны їїсэл гарал эхэлж байлаа. Єнєєдєр Монголын ардчилсан холбоо анх хїмїїсийг нойрноос нь сэрээж,  коммунист дэглэмийн эсрэг хувьсгал зарлаж гарч ирсэн єдєр юм. 12 дугаар сарын 10 бол Монголын Ардчилсан холбооны эхлэлийн буюу ялсан ялалтын єдрийн баяр гэж би боддог. Ингээд Ардчилсан холбоо ч байгуулагдсанаас хойш 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхны Их хурлаа хийж  Монголын Ардчилсан намыг тунхаглан зарласан юм. Анх нэг намтай улс байсан бол хоёр намтай болсон. Олон ургальч їзлийг бас зарласан хэрэг. Ардчилсан намын анхны дарга нь Э.Бат-Їїл. Ардчилсан холбооноос гадна, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хєдєлгєєн гээд холбоонууд эхэлж нэгдэж, энэ холбооноосоо Социал демократ нам, Їндэсний дэвшлийн  гээд нам болцгоосон. Ардчилсан холбоо   ургамал модоор бол їндэс нь юм. Энэ їндэс нь дээшээ ургахаараа мєчир, навч, цэцэгтэй болдог. Ардчиллын тєлєєх намууд бол тэр цэцэг, навч, мєчир нь юм. Би їїнийг яах гэж хэлээд байгаа юм гэхээр энэ намууд нийлнэ, сална гэж хїмїїний араншин  л янз янз болж байлаа. Рене Декерд "Амьдрал бол инээдмийн жїжиг" гэж хэлсэн. Шекспир "Амьдрал бол жїжиг, хїмїїс бол жїжигчид" гэж хэлсэн байдаг. Заримдаа энэ амьдралыг, энэ инээдмийн жїжгийг хєх инээд хїрээд харж байдаг. Би амьтан хїн шиг албан тушаалд дэвших гээд л дарга даамал болж даварч гїйх гээд л давхиагїй юм л даа. Би хувьдаа  єєр бодолтой байдаг. Надад боломж л хэрэгтэй. Би уран бїтээлээ туурвих ёстой, чєлєєтэй ярих хэрэгтэй. Ялангуяа би уран бїтээлээ хэнээр ч заалгахгїй зїрх сэтгэлийнхээ дуудлагаар хийдэг. Тэрийгээ ч олж авсан. Тэрїїгээрээ ч явж байна. Гэхдээ хїмїїний дунд л амьдарч байгаа. Нийгэм єєрєє хїмїїсээс бїрддэг юм чинь. Ошо гэж хїний хэлсэн їг байдаг юм. "Нийгэм єєрєє нїдэн балай, чихэн дїлий хїн сїргээс бїрддэг" гэж. Энэ ямар оновчтой їг вэ гэж боддог юм. Энэ їгийг хэдэнтээ хэлэхэд  хїмїїс их дургїй байна лээ.

1990 онд давалгаалж гарч ирсэн нєгєє олон тїмэн хаачсан бэ гэж эргэж харахад эрх чєлєєгєє худалдаад энэ олон навч цэцэг уусаад алга болж. Айн Рэндийн "Тєгс"  гэж жїжгэн дээр байдаг. "Хїн гэдэг хєєрхий, анх мэндэлсэн цагаасаа эхлээд ямх ямхаар єєрєєсєє урваж байх юм. Урвах урвахдаа цоорхой халаасаар задгай мєнгє цувран гоожих мэт єєрєєсєє урвах юм. Энэ бол хїн єєрєє байгаа хэрнээ єєрєє єєрийгєє їгїй хийж байгаа ийм л їзэгдэл" гэж хэлсэн байдаг. Хїмїїс ийм л байна. Сонгуулиас сонгуульд эрх чєлєєгєє худалдаж байна. Худалдагдаж байна, худалдаж  авч байна.

-Та Ардчилсан холбооны баярын хурал дээр нэлээд ширїїхэн їг хэлсэн. Уг нь баярын їг юм чинь сайхан їг хэлэх байх гэж  хїлээж байтал шїїмжлээд эхэлсэн.  Хїїхдийн паркийн газрыг булааж авлаа гэж ирээд л ярьж эхэлэхэд чинь гайхаж байлаа...

-1911 онд манжаас салж,  дараа нь ЗХУ-аас  хамаатай байсан, 1990 онд коммунист дэглэмээс салсан юм. 1990 оноос хойш хорин хэдэн жилд учраа олохгїй явсан. Ололт ч байсан. Ємч хєрєнгєтэй болсон гээд л. 24 жилийн дараа эргээд харсан чинь чонын амнаас гараад барын аманд оров гэгчээр коммунистуудаас ангижирч чадсан хэрнээ шууд мєнгє хїїлэгч зэрлэг капиталистуудын аманд яваад орчихсон. Жишээ нь энэ хїїхдийн паркийг хар даа. Хїїхдийн тоглоомын газар байх ёстой  байтал баахан байшин барьчихсан. Энэ чинь тонуул, энэ чинь дээрэм, гэмт хэрэг байхгїй юу. Гэтэл їїнд хариуцлага тооцохгїй, сохор мэт, дїлий мэт явж байна ш дээ, энэ тєр. Эйнштэний їг байдаг шїї дээ. "Хїн тєрєлхтєн цаашид амьдаръя гэж бодож байгаа бол єнєєдрєєсєє арай єєрєєр сэтгэ" гэж хэлсэн байдаг. Бид 24 жил ингэж алдаж, онож,  хольж, хутгаж явсан.  Одоо  иргэнээ  ємєєрсєн хуультай, иргэндээ  їйлчилдэг тєртэй болох хэрэгтэй. Їїнийг л хїсч байна. Тэрийг л цогцлоон байгуулвал тэгээд л болоо.  Єєрийн толгой дээрх бухлыг хараагїй байж хїний толгой дээрх євсийг харлаа гэдэг шиг энэ  24 жилийн ємнє байгуулагдсан Ардчилсан намын дотор чинь баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, хээл хахуульд орооцолдчихсон, газрын наймаачид,  гэмт хэргээс єєрийгєє аврах гэсэн, авруулах гэсэн хїмїїс шигдчихсэн байна. Би Ардын нам энэ тэрийг хэлэхгїй. Ардчилсан нам дотор ингээд шигчихсэн байхад Ардын нам бол ойлгомжтой.

-Та бас Ж.Батзандан, О.Магнай нарыг жигтэйхэн шїїмжилж їг хэлсэн. Тэр ямар учиртай юм?

-Тэгсэн. Том тєрєєс ухаалаг тєр лїї гэсэн Ерєнхийлєгчийн санаачилга маш зєв зїйтэй юм. Гэтэл Ж.Батзандан тэр санаачилгыг шїїмжилж санаанд оромгїй їг хэлж байна лээ. Энэ намд шургалчихаад  экстремист їг хэлж, жїжиг тавьдаг утгаар нь шїїмжилсэн юм. Би тааралдвал єєрт нь бас хэлье гэж бодож байгаа.

-За тэр хоёроос гадна таны шїїмжлээд байгаа хїмїїсийн тоонд ардчиллын тєлєє анх явж байсан  хїмїїс багтах уу?

-Тэр дотор яг анх ардчиллын тєлєє явж байсан хїмїїс байхгїй. Харин тэднийг дагаж ашиг хайж орж ирсэн хїмїїс байгаа юм. Жишээ нь бусдын  эхлїїлсэн хэргийг хэзээд єєрийнх мэт ярьж явдаг хїмїїсийг хэлж байна.  Тїїнээс биш олон олон сонгуулиар хараалган гїтгїїлж,  1990 оны єєрчлєлтийг гардан хийсэн, миний дотны найз,  Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, хотын дарга ЭБат-Їїл,Цагдаагийн газрын дарга Т.Билэгт. Энэ хэд маань  анхны арван гурвын гурав нь. Тэгээд цаана нь ардчиллын тєлєє амь биеэ їл хайрлан явсан хїмїїс бий. АН-д  зєндєє хїн байдаг чадлаараа зїтгэж байна. Маш цєєхєн хїн  баялаг бїтээгчид зєндєє олон шимэгч тонуулчдыг тэжээгээд явж байна. Би бол энэнээсээ салъя,  салахын тулд энэ Монголын ардчиллын анхдагч  эдїгээ  цагийн  Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дэвшїїлж тавьсан дуулиан болоод байгаа  "Данхар хэнэггїй том тєрєєс ухаалаг тєр лїї шилжье" гэдгийг би юу гэж харж ойлгож байна гэхээр хууль нь хїнээ ємєєрдєг, тєр хїнээ ємєєрдєг, гавьяа байгуулдаггїй юм гэхэд гай болдоггїй, тийм тєр хэрэгтэй байна. Хїмїїст єєрсдєє баялгаа бїтээх боломжийг нь нээлттэй тавьж єгєх хэрэгтэй. Хєнгєхєн авсаархан татвартай, тэгээд хэн хэн нь бие биенийхээ эрхэнд халдахгїй байх хуультай байх хэрэгтэй . Нобелийн шагналт Фридрих Хайкийн хэлсэн їг байдаг юм. "Хууль нь хїнээ ємєєрєєд ирэхээр эргээд хїмїїс нь хуулиа хамгаалдаг юм" гэж. Энэ тогтолцоонд шилжихгїй бол болохгїй байна. Нам намын хаалга тогшоод л нам намын дарга нарт долдойдоод яваа улсууд нийгмийг бузарлаж байна. Харин Монголын ардчилалд маш том їйл хэргийг авчирсан тїрїїний хэлсэн хїмїїс бас дээр нь анхны намын дарга нар болох Баабар, Да.Ганболд гээд олон хїн байна. Тэр хїмїїст талархаж явдгаа хэлье. Нєгєє талаар "Малыг малчдад, газрыг эздэд" гэж хамгийн анх бичиж зоригтой дуугарч байсан Б.Цэнддоо байна. Тэгэхээр бид л малыг малчдад єгсєн. Монголын анхны ардын аж ахуйтны холбоо байгуулаад малыг малчдад єгсєн.  Би тэрэнд єєрєє ч оролцож дэмжиж явсан. Гэтэл одоо газрыг яг жинхэнэ эздэд нь єгєхгїй наймаачдад єгчихєєд байна. Сая хїїхдийн паркийн газрыг дээрэмдсэн талаар  хэлсэн маань ч їїнтэй холбоотой. Гэхдээ нэгэнтнээ хїний  бїтээн босгосон баялгийг хїний эрх зєрчєєд хурааж авах нь хаашаа юм. Энд тєлєх ёстой мєнгийг нь аваад єєр цэнгэг агаартай аятайхан газар дэлхийн хэмжээний Дисней лэнд шиг парк байгуулаад їр хїїхдээ тоглуулах хэрэгтэй шїї дээ. "Хїїхдийн тєлєє за гэж хэлье" гээд Ї.Хїрэлбаатар їгийг нь бичиж, Т.Ариунаа дуулаад явж байгаа. Энэ саанаачилгыг  їйл хэрэг болгох хэрэгтэй. Хїїхдэд зориулсан бодитой їйл хэрэг болгох хэрэгтэй. Энэ санаачилга бодол сэдлийг бий болгох гэж симфони найрал хєгжимтэйгєєр хїїхдэд зориулж,  Хавар, Зун, Намар гэсэн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сонгодог хєгжмийн бїтээл концерт тоглоод єєрсдєєр нь дуулуулдаг  тийм хєтєлбєр он гараад хэрэгжїїлэх гээд байгаа. Энэ нь миний хувьд нэмэр болох болов уу гэж бодож байна. Ямар ард тїмэн байна, тийм тєр байна гэж Достоевский хэлсэн байдаг. "Сонгогчид нь ямар байна депутатууд нь тийм байдаг хойно доо" гэж Михайл Задарнов XXI зуунд бас хэлсэн байдаг. "Эрх мэдэлтнїїдийг гэгээрїїлэх гэж оролдсоноос сонгогчдоо гэгээрїїлсэн нь дээр" гэж Фридрих Хайкийн їг бий. Хїмїїс тєлєєллийн ардчиллаар дамжуулж  єєрсдєє тєр барьж байгаа гэдэг ч єєрийг нь ємгєєлж, єєрсдийг нь хамгаалах хїнийг тєрийн сэнтийд суулгах бус,  зїгээр нэг хїнийг сонгочихдог. Сонгуулийн їед сїйд болж, хїн болгонд хайртай, инээгээд л хамаг юмыг нь хийж єгч гїйгээд л Их хурлын сэнтийд очоод  мартдаг. Тэгээд л хїйтэн хєндий хєгийн амьтан болж хувирдаг. Энэ олон жил УИХ-д сонгогдсон хїмїїс байна ш дээ. Ц.Нямдоржоос эхлээд нэрлэж болно.  Достоевскийн бас нэг гайхалтай їг бий. "Эрх мэдэл гэдэг бол ямар ч ухаан саруул хїнийг эвддэг юм. Тэр нь шунал болоод, сїїлдээ  зуршил болж,  тэр нь  цааш євчин болдог" гэж. УИХ-ын  гишїїдийн яриаг сонсоход ихэнх нь эрїїл бус яриатай болчихсон байна л даа.  Монгол Улсыг  хєгжїїлэх їндэсний хєгжлийн яамны сайд гээд нэг хїн гал тахиж давхиад л байдаг. Хїмїїсийн тархийг мухар сїсгээр угаагаад байхаар улс яаж хєгжих юм.  Монголын  ардчилсан холбооны їїссэний 25 жилийн угтал болж байна. Ирэх жил морин жил гарна. Манай монголчууд авлига хээл хахууль єгдєг авдгаасаа  салах хэрэгтэй. Ялангуяа авлигачдыг таслан зогсоох учиртай. Польш авлигыг зогсоож байж л хєгжєєд явчихсан. Гэхдээ авлигын хэрэгт шалгаж байгаа гээд шїїхээр шийдээгїй байхад нь гэмт хэрэгтэн шиг яллаад явчихдаг. Монгол Улс ямар шорон юм уу, галзуугийн эмнэлэг юм уу.  Авлигатай тэмцэх газар гээч нь авлига авч, єгч болохгїй сэнхрїїлдэг  соён гэгээрїїлэх газар байх ёстой гэж боддог шїї.

-24 жилийн ємнє та бїхний  мєрєєдєж байсан тэр ардчилал таны хэлж байгаагаар  бол хїссэнээр чинь болохгїй байгаа мэт. Угтаа бол ардчилал ирсэн гэдэг нь єєрєє чухал байсан шїї дээ.

-Ардчилал ирсэн нь чухал. Эрдэнэ мэт ирсэн энэ ардчиллыг чинь коммунист дэглэмээс гараад авлигачдын гарт єгчихнє гэж бодоогїй шїї дээ. Яг нарийндаа бол энэ дарангуйлал, коммунист їзлээс салъя гэсэн бодол тухайн їедээ байсан. Дараа нь яах нь бол гэдэг нь яг тухайн їедээ бол хамаагїй байсан. Харин дараа нь коммунистуудаас салчихлаа. Одоо яах юм. Одоо  ємчтэй болох ёстой. Монголын иргэд гадаад улс оронд зорчдог болох ёстой  гэсэн  дараагийн зорилго гарч ирсэн.  1990 онд анх ардчиллын тєлєє явахдаа  шууд ємчийг нь єгчихнє гэсэн бодол байгаагїй. Зарим хїн эхлээд л ємчийг нь єгнє гэж яриагїй байсан. Тэрний дараа алхамуудаа хийж эхэлсэн. Харин тэр бодлого явж байтал сїїлдээ мєнгєнд орооцолдоод ирэхээр нэг нэгдээ єгдєг авдаг болчихлоо.

-Та тэр олигархиудыг Ардчилсан намд ч байна гэж хэлээд байна уу?

-Байна. Бїр шигиж эхэллээ. Тэгээд тэр амьтны їр хїїхдийн тоглох тоглоомын газрыг дээрэмдэж авсан хїмїїс окопонд орчихсон хэвтэж байна шїї дээ. Ийм хїмїїс буу шийдэмтэй  дайн болоход нїхэн дунд хэвтээд л їлддэг байхгїй юу.

-Яг тэр їед хожмоо биелнэ гэж бїхэл бїтэн нийгмийг гэж бодож цус гаргахгїй тайван замаар єєрчилнє гэж бодож байв уу?

-Бид тэр їед 10-ны цуглааны дараа тангарагаа єргєсєн. Тэр їед л Бошигт гуай, Ч.Энхээ байсан. 15-уулаа байсан гэсэн їг л дээ. Ч.Энхээ оролцохгїй гээд. Бошигт гуай ард нь байна гээд. Тэгээд бид арван гурвуулаа тангараг єргєсєн. Их сургуулийн ленгафоны танхимд уулздаг байлаа. Тэнд бид чинь тангарагаа єргєж  байсан. Одоо миний тэмдэглэлийн дэвтэрт тэр тангарагын їг бий л дээ. Бидний хувьд ардчиллын тєлєє амь насаа алдахаас айсан нэг ч хїн байгаагїй. Энд тэнд очихоор чулуу нїїлгэж байлаа. Гэтэл би тэр їед ээжийгээ их єрєвдєж билээ. "Миний хїїг яаж байгаа юм" гэчихсэн нїд ирмэх зуур миний ємнє ирчихсэн намайг хамгаалах гээд хаагаад зогсож байсан.

 -Таныг уран бїтээлийн олз омог ихтэй байгааг сонсоод л байгаа. Энэ талаар яриагаа їргэлжлїїлье....

-Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайд Хїрэлбаатарын санаачилгатайгаар тус улсад Монголын їндэсний урлагийг дээд зэрэглэлийн тайз руу гаргая гэж хоёр жил бид хєєцєлдєж байна. Хєгжингїй  орнууд нэг ажил эхлэхдээ доод тал нь жил цаад тал нь хоёр гурван жилийн  ємнєхийг харж тєлєвлєдєг юм байна. Энэ явсны їр дїн сая гарч Фїжи уулын дэргэд Монголын зураачдын їзэсгэлэнг гаргангаа тэрэнтэйгээ уялдуулж ардын урлагийн дуу хуур, хєємий, цуур, бие биелгээг оруулсан мэргэжлийн уран бїтээлчдийн бїтээлийг наймдугаар  сард тоглуулахаар тохирсон байгаа. 10 дугаар сарын нэгэнд Японы эзэн хааны хїрээлэлд багтсан Японы парламентын гишїїд болон нэлээд дээд зиндааны хїрээлэлд багтсан том урлагийн фестивал болдог юм байна. Японы Соёлын газрын  дарга бидэнтэй уулзаад  аравдугаар  сард болох том наадам цэнгїїнд Монголын ардын урлагийг тоглуулъя гэсэн. Бараг цаг гучин минутын найруулга хийх боломжийг надад олгосон. Ойта мужид филармонийн маш том танхим байдаг. Тэнд мєн 2014 оны 11 дїгээр  сарын 14-єєс арванхоёрдугаар сарын эхний тав хоногийн хооронд бас Монголын ардын урлагийн уран бїтээлийг найруулан тоглоно.     

-Мєн манай язгуур урлагийнхан гранпри авсан. Та бас маэстро гэж цол авсан гэсэн.  Энэ талаараа та ер яриагїй санагдана....

-Залуу байхад амжилт гаргаснаа  яримаар санагддаг байлаа. Одоо нас ахиад тэгэж байгаа юм уу, намба суугаад тэгэж байна уу, аливаа  сайхан їйл хэрэг болохоор заавал яриад байх шаардлага ч їгїй юм шиг, нэгэнт хийсэн л юм чинь гэж бодогдох болж дээ. Гэхдээ энэ сайхан мэдээлэл олон тїмэнд хїрсэн байна лээ. 2013 оны зургадугаар сард "Домог" хамтлаг, мєн хамтлагийн хєгжимчин хєємийч Шинэцоггени, морин    хуур чуулгын тєгєлдєр хуурч Баярцэцэг гэсэн багтай бїрэлдэхїїн Австрийн Вена хотод болсон Шубертийн нэрэмжит олон улсын хєгжимчдийн  уралдаан наадамд оролцоод гоцлолоор Шинэцоггени гранпри,  хамтлагаараа "Домог" гранпри аваад, тєгєлдєр хуурч маань шилдэг концертмейстр гэсэн  шагналыг аваад ирсэн. Тэр шагналыг авсны дараа  Соёл, спорт аялал жуулчлалын яам дэмжээд чих зєєлєнтэйдїї хандаж манай хїїхдїїдийг урамшуулж хамтлагийг нь дангаар жар гаруй сая тєгрєг, Шинэцоггенид жар гаруй сая тєгрєг, тєгєлдєр хуурчид жар гаруй сая тєгрєг єгсєн.  Манай хїїхдїїд їїнд  их урамтай байгаа.

-Спортын амжилт їзїїлсэн хїмїїст мєнгєн шагнал єгдєг шиг л урлагийг дэмжиж єгсєн юм байна, тийм її?

-Аан яг тэрэн шиг л. Ардын урлагийнхаа хїмїїст  тийм урамшуулал єгдєг, дїрэм журамд нь байдаггїй юм байна. Дэлхийн сонгодогт нь єгнє гэсэн чиг баримжаатай байдаг юм билээ.       Монголын ардын урлаг гэдэг бол дэлхийд том зиндаатай юм шїї. Энїїгээрээ миний Монголын сонгодог урлаг гэж бид нотолж харуулж дэлхийд таниулах ёстой юм байна гэж зориод байгаа. Тэрний нэг їндсэн биелэл нь наймдугаар  сарын сїїлээс есєн сар хїртэлх арав хоног дотор Болгарт болсон дэлхийн ардын урлагийн наадамд оролцсон юм. НЇБ-ын дэргэдэх шинжлэх ухаан соёлын байгууллага Юнеско, Дэлхийн язгуур урлагийн академи, Европын язгуур урлагийн нийгэмлэгїїдийн  холбоо, Дэлхийн ардын урлагийн нийгэмлэг гэсэн ийм дєрвєн том байгууллага Болгар улстай хамтраад зохион байгуулсан энэ том арга хэмжээнд  манайхаас "Домог" хамтлаг дангаараа хєгжмийн тєрлєєр орж,  мєн "Домог" чуулга гэж єргєтгєсєн бїрэлдэхїїнээр орсон. Тэрэнд нь уртын дуучин, бие биелээч, уран нугараач гэж ороод ансамблиараа гранпри дэлхийн їнэмлэхїй аварга, дан хєгжмийн тєрлєєрєє гранпри авсан.  Энэ наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдсан. Дэлхийн ардын урлагийг сонгодог тївшинд хїргэх гэсэн зорилготой. Гурав дахь жилдээ бїх шилдэг шагналыг нь аваад ирсэн. Ансамблийн тєрєлд нь найруулагчийн номинаци байсан. Тэр ангилалд нь миний бие орж маэстро гэсэн цол авсан. Маэстро гэдэг нь итали їг юм билээ. Ринчен гуайн монгол хэлээр буулгасанаар бол тєгс боловсорсон, тєгс тєгєлдєр гэсэн утгатай юм байна. Би тэрийг анзаараагїй явж байтал  манай найз нєхєд  хэлнэ лээ. Би болохоор урлагийн мастер гэсэн утгатай гэж ойлгоод  хэнэггїй байсан чинь их том шагнал юм байна. Тэнд очоод монгол хїн ямар том баялаг юм бэ гэж бодсон.   Монгол хїн болсноороо, монгол удам угсаагаараа их бахархсан. 24 орны 98 дуу бїжгийн чуулга оролцсон юм. Барууны орнуудын ардын урлаг хоорондоо их тєстэй юм. Хувцас  нь ч ойролцоо. Дорно дахины ардын урлаг онцгой юм. Тэр дундаа монголчуудынх  онцгой байсан. Шїїгчид нь эхлээд нэг их анзаарахгїй, тоомжиргїй байсан. Би хїїхдїїддээ  "За яахав, эд нарыг мэндэлдэг болгоно оо "гэж хэлж байсан юм. Эхний тоглолт болоод маргааш нь Монголын багийг удирдаж яваа хїн нь хаана байна гээд л уулзаад мэндлээд, мэндлэх нь байтугай хїндлээд сїйд  болсон. Дэлхийн їнэмлэхїй аварга болсон гээд 2000 еврогийн шагнал дагалддаг юм билээ. Би хїїхдїїддээ тэнцїїхэн шиг хуваагаад  єгсєн. Энэ бїхэнд "Арт лар" гэдэг компани тусалж, Б.Цацралт маань энэ бїх їйл явдлын хєтєч болж явсан.  Зургаан янзын тавилттай тоглолтууд  хийсэн. Уртын дуучин, уран нугараач гайхамшигтай. Уран нугараач охин хєлєєрєє нум сум харваж гайхуулсан. Мєн ирээд олон хамтлагийн хамтарсан тоглолтууд хийлээ. Долоон хамтлаг хамтарч  Бээжингийн Сувдан театрт очиж бас тоглосон. Энэ театр дэлхийд гуравт ордог.  Манай Энхгэрэлийн бїжгийн дэглэлт гайхалтай байсан.

-Монголын язгуур урлаг юугаараа онцлог байдаг юм бэ?

 -Манайд урлагийн олон тєрєл байна. Уртын дуу, морин хуур,  хєємий, уран нугаралт,  цуур,  бие биелгээ гээд л.  Монгол хїний дотоод ертєнцийн философийг хїн болгонд хїртээж єгєх боломж ардын урлагт байдаг юм билээ.  Жишээ нь Уяхан замба тивийн наран энэхэн дэлхий даяхнаараа мєхдєл їгїй манданам зэ гэж ганцхан їндэстэн хэлж чадсан  байна шїї дээ. Тэр нь монгол. Одоо есєн хамтлаг зэрэг тоглоход Японы саунд мастер ирж байгаа. Дуугаралтыг цэвэр эгшиглэнтэй гаргахад туслах юм. Айн Рэндийн гурван жїжгийг бага тайзны жїжиг болгон тавьсан. Єнгєрсєн жилийн тавьсан хуулийн тогтолцооны талбар луу єнгийж хийсэн жїжиг бол "Нэгдїгээр  сарын 16-ны шєнє" гээд жїжиг байгаа. Одоо 2014 оны гуравдугаар сарын эхээр Айн Рэндийн "Миний худалдаж авсан эхнэр" гэсэн єгїїллэгээр нэг жїжигчнээр тоглоно. Жїжигчнээ нууцална. Одоо сонгочихсон  байгаа. Жїжигчнээ зарлахгїйгээр тоглоно.

Д.Мөнгөндалай

 

 

 

 

Онцлох нийтлэлүүд