Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.20 09:12

Кирсан Илюмжинов: Надад паспорт өгвөл Монголд ирэхэд бэлэн байна

Халимагийн Ерөн­хийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөн­хийлөгч Кирсан Илюм­жиновыг Монголд ирээд байхад нь уулзаж  ярилцсанаа хүргэж байна.

  -Таныг Монголд ирлээ л гэдэг, буцлаа л гэдэг. Байнгын марш­руттай болжээ. Ер нь хэдэн  удаа ирж байна?

-Нийт хэдэн удаа ирс­нээ одоо хэлж мэдэхгүй юм. Зөвхөн энэ жилд гэхэд гурав дахь удаагаа ирлээ. Ер нь бол Монгол гэдэг төрөлх эх орон минь намайг дуудаад байдаг шүү дээ. Мэдээж Хали­магийн ард түмний түү­хийг монголчууд минь мэдэж байгаа хойно. Би Монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг.

-Албаны  ажлаар  ирж байна уу, хувийн уу?

-Халимагийн Ерөн­хий­лөгч байхдаа ирж бай­сан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөг­чийн хувиар гээд л олон удаа ирлээ. Мөн В.Путин, Д.Медведевийн албан ёсны айлчлалын үеэр бүрэлдэхүүнд нь орж ирж байлаа. Халимагийн өд­рүүдийг Монголд зохион байгуулах үеэр ирсэн. Сая  олон улсын эмэгтэй шатарчдын тэмцээн зо­хион байгуулахаар Мон­голын шатрын холбоотой гэрээ байгууллаа. Ирэх онд олон улсын эмэгтэй шатарчдын аварга шал­га­руулах олон улсын тэм­цээнийг зохион байгуу­лах гэж байгаа.

-Шатар гэснээс та Монголд ирээд хэн нэ­гэнтэй шатар тоглодог л биз дээ. Хэнтэй тоглож байв?

-Өмнө нь ирэхдээ нэг удаа  тоглож байсан. Зав багатай ирдэг учраас тэр бүр тоглоод байдаггүй. Миний гол үүрэг тэмцээн зо­хион байгуулах. Ша­тарт сонирхолтой, дуртай уч­раас Монголын шатар сонирхдог  хүмүүстэй  тог­лох юмсан гэж боддог.  Монголд шатар сайн тог­ло­дог хүмүүс олон бай­даг.

-Та Монголд шатрын спорт хөгжихөд  нэ­лээдгүй хувь нэмэр оруулж байгаа санагд­даг...

-Энэ талаар хэлэхэд хэдэн жилийн өмнө эмэг­тэйчүүдийн Гранпри зо­хион байгуулсан. Гадаад харилцааны яамны зуун жилийн ойн арга хэм­жээнд зориулж шатрын томоохон тэмцээн зо­хион байгууллаа. Энэ жил Дэлхийн шатрын хол­боо­ны шилжин явах цомын томоохон тэмцээн бас зохион байгуулсан. Мон­голд шатрын сур­гууль байгуулахад туслал­цаа үзүүлсэн. Удахгүй олон улсын шатрын хол­бооны салбар сургалттай сал­бар нээхийг зорьж бай­гаа. Ирэх жил Мон­голд олон улсын шатрын Гранпри тэмцээн зохион байгуулна. Энэ сарын 18-нд Арабын Эмиратад олон улсын дунд сургуу­лийн сурагчдын дунд зо­хиогддог дэлхийн авар­гын тэмцээн болсон. Үүнд Монголоос залуу тамир­чид оролцсон.

-Дэлхийн шатрын хол­­бооны тэргүүнээр нэлээд олон жил бол­лоо. Ээлжилж солигдож хариуцдаг ажил биш үү?

-18 жил дэлхийн шат­рын холбооны ерөнхий­лөгчийн ажлыг хийж бай­на. Зургаан удаа сонгогд­сон. 2010 онд болсон шатрын холбооны ерөн­хийлөг­чийн сонгуульд Анатолий Кар­повтой өр­сөлдөж байсан. Ирэх жил Норвеги улсад шатрын холбооны ерөн­хийлөг­чийн сонгууль бол­но. Энэ удаа Гарри Кас­паров над­тай өрсөлдөх болов уу.

-Та ч нэг албыг их урт удаан хаших юм. Ха­ли­магийн Ерөнхий­лөгчийг ч бас тийм ху­га­цаатай хаш­сан байх аа.

-Халимагийн Ерөн­хий­­лөг­­чөөр 17 жил хагас ажил­лалаа. Шатрын хол­боог удирд­сан хугацаа­тай ойролцоо юм бай­на шүү.

-Энэ удаа Монголд ямар ажлаар ирсэн юм?

-Энэ удаа би Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзахаар ирсэн. "Евроазиа финанс" ком­пани Монголын шинэ төмөр зам төслийн тендерт оролцож ялсан. Энэ компани олон ул­сын хувь нийлсэн компани. Лондонд бүртгэлтэй. Энэ ажилд олон улсын туслан гүйцэтгэгч компаниуд орол­цоно. Одоо гүйцэтгэх ажил руугаа ороход бэлэн бол­чихоод байна. Энэ удаа надтай хамт санхүүжүүлэх компанийн төлөөлөгчид ирсэн.  Одоо Мон­голын Засгийн газартай хувь эзэмшигчдийн хоорондын гэ­рээнд гарын үсэг зураад ажлаа эхлэхэд бэлэн болно. Таван толгойгоос эхлээд Монголоор дамжаад Хятадын нутаг, тэгээд далай хүрэх зам юм. Энэ тө­сөлд таван тэрбум 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

-Хэдэн хувийг нь Мон­голын тал эзэмших юм?

-51 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшинэ. 49 хувийг нь "Евроазиа финанс" компани эзэмшинэ. Бид Зам тээврийн сайд А.Гансүхэд сан­хүүгийн холбогдох мате­риа­луудаа танилцуулсан.

-Хэдий хугацаанд төсөл хэрэгжиж дуусах вэ?

-Бид аль болох хурдан эхлэхийг хүсч байна. Эхний ээлжинд гурван жилийн хуга­цаанд шат шатаар төлөвлөсөн ажлууд байна. Одоо хувь эзэм­шигчид хамтарсан компанийн баримт бичигт гарын үсэг зу­раад л бэлэн болж байгаа юм. Монгол Улсын өмнөд хэсэг бол байгалийн баялаг ихтэй газар. Бидний тавих гэж байгаа төмөр зам бол Монголын баялаг орд газруудаас Улаанбаатарын төмөр замтай нийлнэ. Цаа­шаагаа Оросын төмөр замтай нийлбэл Монголын баялаг да­лайд хүрэх боломжтой болж байгаа юм.

-Таныг төмөр замаас гад­на Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа гэж сонссон.

-"Евроази финанс" ком­пани Испанийн том компани болох OHL. Дэлхийд эхний 20-т багт­даг компани. Шинэ техник технологийг хэрэглэж,  бүтээн байгуулалтад оролцоно. Мон­голын Засгийн газраас зарлах бүтээн байгуулалтын тендерт мэдээж Хятадын маш олон компани оролцох сонирхолтой байгаа.

-Монголын Засгийн газар­тай хамтарч ажиллахад ямар бэрхшээл байдаг вэ. Хөрөнгө оруулагчид Мон­голын хууль эрх зүйн орчин тааламжгүй,  байнга өөрч­лөгдөж байдаг гэх мэтээр зовлон тоочдог. Та бүхний  хувьд...

-Бидний хувьд бие биенээ сайн ойлгосон харилцааны үндсэн дээр ажиллаж байна. Төмөр зам тавих ажил үндсэндээ бэлэн болсон.

-Яриагаа арай өөр тийш хандуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн монголчуудаа урьж байна. Олуулаа болъё гэж хэлсэн. Үүнийг та юу гэж бодож байна.

-Мэдээж энэ бол сайхан хэрэг. Дэлхийгээр нэг байгаа монголчууд үүнийг талархан хүлээж авсан. Бүх монголчууд түүхэн эх орондоо ирвэл сайхан. Надад ч гэсэн паспорт өгвөл би энд ирэхэд бэлэн  байна.

-Та яаж яваад улс төрд орсон юм. Улс төрийн замналыг чинь сонирхож байна л даа...

-Би Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн. Хамт сурч байсан монгол найз нар зөндөө байдаг. Би Олон улсын харилцааны сургууль төгсөхдөө  улс, төр олон улсын харилцааны мэргэжил эзэмш­сэн. 26 насандаа Оросын парламентын хамгийн залуу гишүүн болж байв. Энэ бол сургууль төгсөөд жил гаруйхан болж байсан үе.  Дараа нь  ЗХУ-ын парламентын  гишүүн болсон. Парламент дахь олон улсын харилцааны бүлгийн  ахлагч болсон. 30 насандаа Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Холбооны дээд зөвлөлийн гишүүн, 33 насандаа дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Одоо бол дэлхийн олон улсын улс төрийн яриа хэлэлцээрт оролцдог болсон. Миний улс төрийн амьдрал 26 орчим жил үргэлжилж байна.

-Зарим хүн улс төрд ялж, ялагдаж байдаг. Таны хувьд үргэлж л ялагч байж, тугаа мандуулж явсан юмаа даа..

-Би амьдралдаа дээр хэл­сэнчлэн янз бүрийн сонгуульд  14 удаа оролцож байж. Мэдээж сонгууль болгон амар бай­гаагүй. Оросын парламентын нэг суудлын төлөө 21 хүн өрсөл­дөхөд би оролцож л байсан. Нэр хүндтэй генерал, ардын жүжигчин, сайд гээд л олон хүнийг ялсан юм.

-Манайхан хүний удам судрыг их сонирхдог. Тий­мээс таны аав, ээжийн та­лаар асуумаар байна...

-Аав маань ахмад дайчин хүн. Одоо тэтгэвэртээ суусан. Ээж малын эмч. Одоо хүртэл ажиллаж байгаа. 80 настай хүн байдаг. Бид аав, ээжээсээ гурвуул. Ах дүү хоёртой.  Гурван хүүтэй айлын дундах нь би. Харин би ганц хүүтэй. Миний хүү энэ жил их сургууль төгссөн. Америкт боловсрол эзэмшсэн. Одоо өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байгаа. Эхнэр арын алба хариуцаж гэртээ байдаг даа.

-Монголд ирээд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Онгоцноос буухад шууд л утаа үнэртдэг. Энэ бол Бээжин Улаанбаатар хоёрт буухад хамгийн анх угтдаг зүйл. Ялангуяа өвөл.

-Монголд утаа шийдэж чадахгүй асуудал болоод байгаа бол Халимагт ч гэсэн ямар нэгэн бэрхшээл байж л байгаа биз дээ?

-Би 2010 оноос хойш нутагтаа тогтмол байхгүй байна. Халимагийн бэрхшээл­тэй асуудлын нэг ус. 70 хувь нь зөөврийн ус хэрэглэдэг. Би 1993 онд Ерөнхийлөгч болсноос хойш зам, шатахуун, байгалийн хийн асуудлыг шийдсэн. Хүн ам төвлөрсөн газрын байгалийн хий, замын асуудлыг бүрэн шийдсэн. Байгалийн хий гайхамшигтай эд шүү дээ. Намайг хүүхэд байхад эмээ маань   өглөө бүр эрт босгож нүүрс зөөлгөж гал түлүүлдэг байсан. Эмээ тэр үед энэ байдлаас гарах юмсан гэж ярьдаг байлаа. Тиймээс ч би эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлсэн.  Одоо бол шүдэнз зураад л  айл болгон галаа асаачихна.

Халимаг буддын шашин шүтдэг. Тэгээд би дүүрэг болгонд   буддын хийд бай­гуулсан. Тэр байтугай 64 метр өндөр дугана барьсан маань Европод хамгийн томд тооцогддог.

-Та буддын  шашин шүтдэг юм уу?

-Тиймээ. 

-Та одоо яг хаана амь­дардаг юм бэ?

-Би яг одоо бол онгоцонд амьдарч байгаа. Өнгөрсөн жил гэхэд л би 180 орноор аялсан байна. Энэ онд гэхэд л 70 гаруй орноор аялж. Өчигдөр гэхэд Монаккод, гурван өдрийн өмнө Болгарт, таван хоногийн өмнө Өмнөд Солонгост, өнөөдөр Монголд, маргааш Турк явна.

-Ингэж явахдаа Халима­гаа санана биз дээ?

-Мэдээж эх орон юм чинь санаа зовох юм байлгүй яахав. Гэвч дэлхийн олон оронд сэтгэл татагдаж байдаг хүн дээь, би.

-Таны улс төрийн цааш­дын карьер ямар байх бол?

-Би бол өөрийн дуртай зүйлийг л хийдэг хүн. Өөрийгөө улстөрч   гэж хэлэхэд  хэцүү. Парламентад байхдаа, Ерөнхийлөгч байхдаа ч би цалингаа авч байгаагүй. Буддын,  христийн сүм хийдэд  өөрийнхөө цалинг хандив­ладаг байсан. Театр,  зам, сүм  хийдэд би өөрийн хөрөнгийг зарцуулдаг.

-Би бол таныг улстөрч гэж хардаг ш дээ.

-Улс төр миний хувьд зөвхөн хобби байсан. 26 насандаа сая ам.доллар хийж байсан. 50 компанийн хувьцаа эзэмшиж байсан. Хүмүүс намайг улс төрд орооч, парламентад нэр дэвшээч гэснээр би улс төр рүү орж байв. Ер нь олон хүн эд хөрөнгийг  арвижуулах, өөрийн хүрээний хүмүүсийг өөд татах гэж улс төрд ордог юм шиг. Би залуугаасаа улс төрд орохдоо цэвэр хобби маягаар орсон гэж хэлж болох юм даа. Улс төрд би хэнээс ч хамааралгүй өөрийнхөө юу бодсоныг чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан. Далай ламыг Халимагт урихад Хятадын Засгийн газраас Оросын Засгийн газарт анхааруулж байлаа.  Гэтэл би Далай ламд мөргөж өөрийнхөө онгоцоор Халимагт авчирч байлаа. Халимагийн ард түмний шүтээн болсон Далай ламыг Халимагт урихад Хятадын улс төрийн бодлогоос айх шаардлага байхгүй гэж үзээд өөрийнхөөрөө энэ асуудалд хандсан юм. Тэр үед ч гэсэн Хятадын удирдлагатай маш сайн харилцаатай байсан. Гэвч би хүмүүсийн шүтэж бишрэх эрх шашин шүтлэг улс төр гэдэг юмыг тусад нь авч үзэхийг хүссэн хэрэг.

-Таныг би дэлхий дээр олон найзтай хүний нэг болов уу гэж боддог. Энэ бодол минь зөв үү?

-Тэгж хэлж бас болох юм. Би Далай лам, Ромын пап, Ричард Гир, Саддам Хусейн, Каддафи, Башар, Солонгосын Ерөнхийлөгчтэй найз. Зарим хүн өөд болсон. Тэгэхээр заримтай нь найз байсан гэж хэлэх хэрэгтэй болов уу.  Каддафитай шатар тоглож явлаа.  Шашин урлаг, улс төрийн олон найз бий.  Шарон Стоун, бас Стивен Сигал гээд найзууд маань байна. 1991 онд Америкт байхад манай зарим хөрш Холливудын одод байлаа. Тэгэхээр таны бодол зөв юм байна.  Дэлхий дээр хамгийн олон, хамгийн сонин содон хүмүүстэй нөхөрлөдөг маань үнэн.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд