Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.12.26 09:12

М.Уранцэцэг: “Бөртэ чоно”-ын эзэн болоход дэлхийн аваргаас медаль хүртсэнтэй адил мэдрэмж төрсөн

Монголын  үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно" ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн "Бөртэ чоно-2013" шагналд нийт 27 тамирчин нэр дэвшсэн юм. Тухайн жилдээ амжилт гаргасан тамирчдыг чансаагаар нь эрэмбэлж арван тамирчныг шилдгээр өргөм­жилдөг бөгөөд тэргүүлсэн тамирчныг "Бөртэ чоно"-ын эзнээр тодруулдаг билээ. Энэ жил шилдэг арван тамирчны эхний гурван бай­раас бусдыг зарласан бол шилдэг гурван тамирчны нэрийг өнгөрсөн даваа гаригт болсон арга хэмжээний үеэр олонд зарлалаа. Өнөө жил жүдогийн тамирчин Олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг шилдгийн шилдэг болох "Бөртэ чоно"-ын эзэн боллоо. Харин боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­нээс хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ хоёрт орж, гутгаар байрт дэлхийн Оюутны спортын наадмаас алтан медаль хүртсэн С.Батцэцэг орлоо. Ингээд "Бөртэ чоно-2013"-ын эзэн ОУХМ М.Уранцэцэгтэй ярилц­санаа хүргэе.

  -Юуны өмнө танд баяр хүргэе. "Бөртэ чоно"-ын шагнал спортынхны хувьд нэлээд нэр хүндтэй шагнал болов уу?

-Тэгэлгүй яахав. Баярлалаа.  Зөвхөн спортынхны хүрээнд шилд­гээ шалгаруулдаг ганц том шагнал шүү дээ. Энэ утгаараа тамирчид ч гэсэн дор бүрнээ битүүхэн хүлээдэг.  Тиймээс  энэ оны шилдэг тамирчнаар шалгарсандаа үнэ­хээр баяртай байна.

-"Бөртэ чоно"-ын эзэн болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Энэ талаар нэг их бодоогүй шүү дээ.

-Ер нь шилдэг гуравт шалгарсан гэдгээ мэдсэн байсан биз дээ?

-Тэрийг ч мэдсэн шүү. Ямартай ч сүүлийн гуравт багтсан гэдгээ мэдээд баярлаж байсан. Ойр дотны хүмүүс ч гэсэн хэвлэл мэдээллээр мэд­чихээд надад хэлж байсан. Бэлтгэлээ хийнгээ, битүү­хэндээ харж л байлаа.

-Шилдэг гурваас хэн нь шалгарах бол гэж таамаглаж байв. Тантай шилдэгт шалгараад байсан чөлөөт бөхийн С.Батцэцэг, боксын У.Мөнх-Эрдэнэ зэрэг тамирчид таныг түрүү­лэх байх гэж байсан?

-Харин хэвлэлээр тийм яриа байсан. Энэ жил манай спор­тынхон бүхий л төрөлд өмнөх жилээс илүү их амжилт гаргаж, медалийн буухиа тасраагүй. Дандаа мундаг тамирчид байсан болохоор хэн нь гэж таамаглахад хэцүү. Манай С.Батцэцэг, У.Мөнх-Эр­дэнэ хоёр ч энэ жил үнэ­хээр олон сайхан амжилт гаргасан. Тиймээс ийм хүчтэй хүмүүс дундаас гарч ирсэндээ итгээгүй.

-Нэрийг тань зар­лахад их л сандарсан ха­рагдсан. Тухайн үед юу бодогдов?

-Тийм шүү. Өөртөө итгээгүй. Бразилийн нийслэл Рио Де Жа­нейро хотноо болсон жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  эх орныхоо алтан соём­бот далбааг мандуулж, аваргын медаль хүртэх үед яг л тэгж сандарч байсан.  Тэгсэн хэрнээ их гоё мэдрэмж төрж билээ. Бас нэг зүйл бодогдсон. Анх 2009 онд "Амжил­тын төлөө" төрийн бус байгууллага байгуулагдаад "Бөртэ чоно" наадам болж байсан. Тэр үед манай Сэрдамба, Бадар-Ууган зэрэг ах нар намайг "Бөртэ чоно" наадамд урьж байсан юм. Тэгээд "Ахын дүү заавал "Бөртэ чоно"-ын эзэн болоорой. Дэлхийн хэм­жээний аварга болно шүү" гэж хэлж байсан ерөөл өнөөдөр биеллээ оллоо гэж би бодож байна. Шаг­налаа аваад орой гэртээ харьсан чинь манай гэрийнхэн оргилуун дарс буудуулаад баяр хүргэж бөөн юм болсон. Надад үнэхээр гэнэ­тийн бэлэг барьсан шүү. 2005 оноос хойш энэ спортоор хичээллэж өдий зэрэгт хүрэхэд хажууд минь тулж түшиж байсан дасгал­жуулагчид болох Баярсайхан, Цэвэлмаа, Энхбаяр зэрэг багш нартаа маш их баярлалаа. Мөн гэр бүл, дэвжээ нэгт найз нөхдөдөө бас баярлалаа гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Дэлхийн аваргын тэм­цээнийг эргэн дурсахад Бразилийн бөхтэй өөрийнх нь дэвжээнд зодоглоход  хэр хүнд байсан бэ?

-Ямар ч улс оронд очсон эзэн орны тамирчинтай тулна гэдэг хэцүү. Мэдээж нутгийн бөхөө л дэмжинэ. Гэлээ гээд би барил­дахгүй гэлтэй биш зөвхөн ялахын төлөө хичээнэ. Бразилийн бөхийг харин ялна гэдэгтээ их итгэлтэй байсан шүү. Өмнө нь дөрвөн удаа таарч барилдахдаа гурав ялж, нэг хожигдоод байсан. Барилдаад үзчихсэн гэдэг утгаараа техник, арга барилыг нь мэдэрч байлаа. Харин Японы жудоч Асамитай таарах нь баараггүй байлаа. Тиймээс бэлтгэлийнхээ үеэр өчих мэхийг маш олон удаа давтсан. Зөвхөн Асамид зориулан өчих мэхийг бэлдэж байсан гэж хэлж болно. Бодсон зүйлээ хийгээд, ялж чадсандаа баяртай байгаа. Мэхээ хийчихээд Асамиг гараараа дэвжээ цохихыг мэдэрсэн. Ял­чихлаа гэж бодоход өөрийн эрхгүй дээшээ хараад орилсон бай­на лээ. Асами Харүма бол 2010, 2011 оны дэлхийн аваргад дараалан түрүүлсэн алдартай бөх шүү дээ. 

-Сая бэлтгэл хийж байгаа гэлээ. Ямар тэм­цээнд бэл­дэж байна?

-Он гаргаад Ази, Европын халз тулаанд орно.

-Хэр нэр хүндтэй тэмцээн бэ?

-Ази, Европын халз тулаан бол жудогийн томоохон тэмцээнд тоо­цогддог. Би жиндээ Азиа төлөөлж оролцож байгаа юм.

-Азиас таны жинд өөр тамирчин оролцохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. 48 килограммын жин­дээ Азиа төлөөлж орно гэдэг маш өндөр нэр хүнд. Тийм болохоор бэлтгэлдээ хамаг анхаарлаа төв­лөрүүлээд байгаа. Заавал амжилт гаргах болно. Хүмүүс хүртэл дэлхийн аварга болсноос хойш надад итгэл хүлээлгэдэг болсон юм шиг санагдсан. "За чи л найдвар, чи чадна, итгэж байгаа" гэх болсон. Саяхан Баянхонгор аймгийнхаа шилдэг тамирчин болсон. Энэ бас л итгэл хүлээлгэж байгаа илрэл шүү дээ. Тэгэхээр алдар нэрийн хэрээр  их хариуцлага ирдэг болохыг одоо л мэдэрч байна даа /инээв/.

-Монголоос танаас өөр тамирчин оролцох уу?

-Эмэгтэйчүүдээс 58 килог­раммын жинд Сумьяа, эрэгтэйчүү­дээс Ууганбаатар нар оролцохоор болсон.

-Бэлтгэлээ хэзээнээс эхэл­сэн бэ. Ер нь бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Тэмцээнд орох болсноо энэ сарын эхээр мэдсэн. Ер нь байнгын бэлтгэлтэй байдаг. Гэхдээ тэмцээнд явахаар бол илүү эрчимтэй хийнэ л дээ. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Өглөө 08.00-11.00 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Тэгээд гэртээ хариад амарч байгаад орой да­хиад 16.00-19.00 цаг хүртэл бэлт­гэл хийдэг.

-Өдөрт хоёр удаа хийдэг нь ямар учиртай юм бэ?

-Өглөө биеийн хүчний дасгал хийдэг. Штанг өргөнө. Харин орой дэвжээний бэлтгэл хийнэ. Дэв­жээний бэлтгэлээ хийхдээ бүх жингийн бөхчүүдтэйгээ барилдаж бэлтгэлээ хангадаг. Бас нэг өн­жөөд Богд уул руу гүйдэг юм. Харин долоо хоногийн бямба гариг бүр ууланд алхдаг гээд бэлтгэл тасрахгүй шүү.

-Бөхчүүд жин нэмэх, эс­вэл хасах гээд их хэцүү байх. Хоол ундны дэглэм барьдаг уу?

-Ёстой дуртай хоолоо иднэ шүү. Нэг их сүртэй хоолны дэглэм ба­рих­гүй. Гол нь бэлтгэл, сур­гуулилтаараа л жингээ барина. Тэгэхгүй бол тамирчид хоолны дэглэм баривал сульдах аюултай.

-Саяхан "Cosmopolitan" сэтгүүлд таны гоёлын даа­шинзтай их сайхан зураг тавигдсан. Хүмүүс "тэсрэлт" гэж хүлээж авч байсан?

-Харин үнэхээр сайхан зураг гарсан шүү. Шинэ хувьсал надад ч таалагдсан. Эмэгтэй бөхчүүд гэхээр л эв хавгүй, эр эм нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг гэж ойлгоод байдаг. Мэргэжил бөх болохоос биш би эмэгтэй хүн шүү дээ. Үргэлж эмэгтэйлэг хувцаслаж, "Cosmopolitan" сэтгүүлд гарсан шигээ баймаар санагдах ч яалтай билээ. Ажил юм хойно. /инээв/.

 

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд