Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.03 09:01

Ж.Мөнхцэцэг: Үс бол оюун санаатай холбоотой эрхтэн

“Гоо марал” хүртсэн “SOS” дуу авиатай зөөлөн баримал

Уран бүтээлч Жал­хаажавын Мөнх­цэцэг­тэй ярилцлаа. Тэрээр саяхан шилдэг уран бү­тээлчид олгодог "Гоо марал"-ын эзэн болсон билээ.

-Юуны өмнө танд баяр хүргэе. "Гоо марал" хүрт­сэн бүтээлийнхээ та­лаар тодруулахгүй юу?

-Баярлалаа. "Гоо ма­рал"-д нэр дэвшээд үзье гэж бодоод "SOS" дуу авиатай зөөлөн баримал үзэсгэлэнгийнхээ бүтээ­лийг явуулсан. Энэ бүтээл маань дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр тодор­сонд баяртай байгаа.

-Зөөлөн баримал гэ­хээр түүхий эд нь юу байх уу?

-Юу ч байж болно. Ба­ри­млын сонгодог мате­риал бол мэдээж чулуу, шавар, элс гээд байна л даа. Гэхдээ торго зэрэг даавуун материал бас байж болно. Даавуугаар хийсэн бү­тээлийг л зөөлөн баримал гээд байгаа юм. Ба­римлын чиглэлд шинэ­лэг гэж хэлж болно. Миний шагнал авсан бүтээлүүд торгоор хийснээрээ бусад бүтээлээс содон болсон байх.

-"Гоо марал"-ын тө­лөө танаас гадна уран барималч А.Очирболд, зураач Н.Одонбаяр зэрэг чадварлаг уран бүтээл­чид өрсөлдсөн байсан. Таны бүтээл  тэдний бү­тээлээс юугаараа давуу вэ?

-Би анх энэ бүтээлээ 2009 онд урлаж байсан. Гэхдээ ач холбогдол нь өнөөдөр ч хэвээрээ байна гэдгийг харж байна.

-Бүтээлийн санааг хэлэх гээд байна уу?

-Яг тэгж хэлэх гэсэн юм. Мэдээж утаа агаарын бо­хирдол гэдэг зүйл биднийг хордуулаад зогсохгүй үр удамд минь аль хэдийнэ нүүрлэчихээд байгаа гэд­гийг илэрхийлэхийг зорь­сон. Эхийн хэвлий дэх урагтай нь дүрсэлсэн юм. Ингэхдээ эх, ураг хоёулаа утааны баг зүүчихсэн бай­гаагаар дүрсэлсэн.  Хүн болгон утаанд хордоод байна гэдэг. Нийгэмд улиг болсон сэдэв юм шиг хэрнээ үүнийг  хүний са­наанд оромгүй байдлаар зүйрлэж гаргасан нь бусад бүтээлээс арай онцлогтой болсон байх. Уран бүтээлч хүн ямар иргэний нийгэм гээд хашгираад, жагсаал цуглаан зохион байгуу­лаад явах биш. Хийж буй уран бүтээлээрээ л нийг­мийн болохгүй, бүтэхгүй зүйлийг шүүмжилж байдаг хойно. Урлаг бол үзэл бодлоо илэрхийлэх том боломж юм л даа.

-Таны үндсэн мэр­гэжил зураач байх аа. Яагаад баримлын төр­лийг сонирхох болов оо?

-Би Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд Белоруссийн  театр ур­лагийн академид сурсан. Дүрслэх урлагийн чиг­лэлээр. Гэхдээ зөвхөн хавтгайд гэхгүй нэг бүтээлийг өөр өөр орон зайд харахаар маш сонин. Тиймээс илэрхийлэх гээд байгаа санаагаа зургаар, баримлаар яаж ч гаргаж болно. Тэгээд ч орчин үед уран бүтээлч гэсэн нэрийн дор зураач, барималч гээд хөрвөх чадвартай болж. 

-Таны бүтээлүүдийн дийлэнх нь үс, тэр дундаа эмэгтэй хүний үс  байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний уран бүтээлийн зураасны эхлэл хүртэл үснээс эхлэлтэй. Зөвхөн зураг гэлтгүй миний бүхий л уран бүтээлийн гол сэдэв үс. Хүний сүр сүлд үсэндээ байдаг гэж боддог. Ялан­гуяа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн үстэй амин хол­боотой. Үс бол ийм ач холбогдолтой юм шүү гэдгийг уран бүтээлээрээ хэлэхийг хүсдэг. Үс ийм хүчтэй гэдгийг харуулахын тулд үсэн дээрээ зогссон хүнийг зүйрлэж зурдаг ч юм уу. Үсийг хүмүүс эрхтэн гэж боддоггүй. Гэтэл үс бол оюун санаатай холбогддог чухал эрхтэн. Хийсвэр та­лаас нь авч үзвэл бүр ч сонин. Харин бодит амьд­рал дээр үс эрүүл мэндэд маш ач тустай хамгаалдаг эрхтэн.

-Яаж хамгаалдаг гэж?

-Эрт дээр үед үстэй холбоотой олон дом байсан юм билээ. Хүүх­дийнхээ биеийг өвдөхөөр эх нь үсээ угаасан усаараа угаахад эдгэдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү дом шинжтэй олон зүйл бий. Миний уран бүтээлийн үзэл бодол домог, уламжлалтай маш их холбоотой.

-Тэгвэл урт үстэй байх нь чухал юм уу, эсвэл богино үстэй байх нь чухал уу?

-Урт, богинодоо чухал биш. Үс гэдэг илэрхийл­лийн арга барил л даа. Зүгээр хэмжээндээ байгаа үсийг хэтрүүлэх биш. Гэх­дээ би бодит гэхээсээ өөрийнхөө хийсвэр орон зайд бий болсон зүйлээ уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Бүтээлдээ ханд­даг шигээ би заавал урт үстэй байх ёстой гэдэг юм байхгүй л  дээ.

-Таны уран бүтээлээс илүү эмэгтэйлэг, гоо сай­хан мэдрэгддэг гэж ярьдаг. Та ер нь эмэгтэй хүний гоо сайханд их ач хол­богдол өгдөг бололтой?

-Үндсэн чиг хандлага бол гоо сайхан. Оюун санааны илааршил гэдэг нь гоо сайхны илрэл байх. Алхам тутамдаа хүн тэнц­вэрээ алдаж байдаг. Энэ бүхнийг нөхөж байгаа зүй­лийг хийсвэр талаас нь тусгахыг хичээдэг гэх үү дээ. Тэнцвэртээ байгаа үедээ л гоо сайхан төгс байдаг. Социализмын үед үнэт зүйлээ их алдсан. Тухайн үе сэтгэлгээний хувьд хаагд­сан. Тиймээс  би тэр хугацааг, орон зайг уран бүтээлээрээ нөхөхийг хи­чээдэг. Бага байхад манай гэрт нэг хясаа байдаг бай­сан. Тэр хясааны зураасыг хараад л үсээр дүрсэлж зурсан. Би багынхаа амьд­ралыг нэг их яриад байх дургүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй тоглож чад­даггүй. Охидын шуугил­дахаас залхдаг байсан. Тэгээд цэцэрлэгт ч явж байгаагүй. Гэртээ л зураг зурж цагийг өнгөрөөнө. Дүүгээ харна. Дүүтэйгээ хамт зураг зурна. Тэгж л зураг зурах эхлэл анх тавигдаж байсан.

-Анх зурж байсан үс өөрчлөгдсөн үү?

-Багадаа үс зурахдаа дүрс байдлаас нь зурдаг байсан бол одоо махан бие, оюун санаа талаас нь зурдаг болсон. Илэр­хийлэл нь илүү тодорч байгаа хэрэг. Орчин үед урлаг гоо сайхан талаасаа бус оюун санаа талаасаа, задарч ирсэн. Хүний дотор эрхтэнг тодруулж зурахаар зарим хүн хараад ямар муухай царайтай юм зур­чихсан юм, урлаг сонирх­дог хүмүүс жаахан гэгээтэй юм хийгээч гэдэг. Гэтэл тэр эрхтнүүд чинь бидний бие махбодийн хэсэг шүү дээ. Өнгөцхөн гоо сайхан бус юуг, яаж илэрхийлж байгаа нь чухал болсон. Тэрнээс биш дэл сүүл нь хийс­чихсэн зүгээр л давхиж яваа морь зураад яах юм. Фото зураг хөгжчихсөн юм чинь аппарат гаргаж ирээд л авчихна шүү дээ. 

-Бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ?

-Санаа бол амьд­ралаар дүүрэн. Толгой өвдөхөд хүртэл санаа гарч ирж байх жишээтэй. За­римдаа зүүдээ хүртэл зурна.

-Зураачид урландаа ихэнх цагаа өнгөрүүлдэг гэдэг. Таны хувьд? 

-Мэдээж урландаа ихэнх цагийг өнгөрөөдөг. Заримдаа өөрийгөө айл гэрийн эзэгтэй нартай харь­цуулахад эрэгтэй ч юм шиг санагддаг. Бараг унтах л гэж гэртээ орж ирж байна. Юм хийсэн ч хийгээгүй ч урландаа өнжинө. Нөхөр бид хоёр өөрсдийн урлан­тай болох гээд ойрд бүр ч завгүй л явна.

-Таны нөхрийг зураач М.Эрдэнэбаяр гэдгийг хүмүүс мэдэх байх. Нэг ангийн хүүхдүүд билүү?

-Тийм ээ. Дүрслэхийн сургуульд нэг анги байсан юм. Тухайн үед "Пионерын үнэн" гээд сонин гардаг байсан. Тэр сонинд миний нэлээд хэдэн зураг гарч байсан юм. Зураг зурах сонир­холтой хүүхдүүд нэг нэгнийгээ андахгүй. Тэр­ний зураг сонин дээр гарч гээд л. Манай хүн ч бас зураг сонирхдог учраас намайг сайн мэддэг байсан гэсэн. Тэгж л анх уран зур­гаар холбогдож байсан бол өнөө­дөр ч бид хоёрыг уран зураг л амьдруулж байна.

-Та хоёр гадны хэд хэдэн орноор үзэсгэлэн­гээ гаргаж байсан гэсэн. Гадаадад үзэсгэлэнгээ гаргах эрх яаж авдаг вэ?

-Азийн бараг бүх хотод үзэсгэлэнгээ гаргаж байсан юм байна. Бид хоёртой Америк уран бүтээлч хамтарч ажилладаг. Бүх ажлыг тэр хүн зохицуулдаг. Уран зураг сонирхдог, өөрөө галерейтай хүн л дээ. Мэдээж нэр хүндтэй галерейд бүтээлээ дэлгэх боломж ховор. Үнэтэй. Гэхдээ нэр хүндтэй учраас уран бүтээлийг минь хү­лээж авч байгаа байдал эндхээс огт өөр л дөө. Бид хоёр өнгөрсөн жил гэхэд л Сингапурын "Lux art"  гале­рейд үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Гадаадад үзэс­гэлэн­гээ гаргахад бид хоёрын  нэр гэхээсээ илүү­тэйгээр Монгол гэдэг ул­сын уран зураг ямар байд­гийг хүмүүс сонирхож хардаг.

-Японд болсон то­моохон үзэсгэлэнд таны хоёр ч зураг тавигдаж байсан гэж сонссон?

-Токиод 1984-2012 оны хооронд уран бүтээл хийсэн Азийн шилдэг эмэгтэй уран бүтээлчид оролцсон үзэсгэлэн гарч байсан юм. Тэгээд Фүко-Окагийн Азийн урлагийн сан хөмрөгт миний хоёр бүтээлийг худалдаж ав­сан. Энэ үзэс­гэлэнд Бээ­жин, Тайланд, Энэтхэг зэрэг орондоо төдийгүй дэл­хийд танигд­сан олон нэртэй уран бү­тээлчид оролцож байсан. Энэ бол нэр төрийн хэрэг.  Миний зургийг Хонконгт гарсан үзэсгэлэнгээс маань сон­гоод авсан юм билээ. Улс орнуудад тавигдаж буй үзэсгэлэн хэсээд шилдэг гэсэн зургийг сонгоод явдаг томоохон сэтгүүлүү­дийн тусгай баг явдаг. Орчин үеийн сэтгүүлүүд хаанахын аль зураач сайн бэ гэдгийг ер нь хэлээд өгнө шүү. Нэг удаа Швейцарь эр Азийн нэг сэтгүүлд гарсан миний зургийг хараад сураг­ласаар байгаад Монголд ирж байсан. Бүр ур­лан­гийн хаалгаа тогшоод энэ зураач мөн үү гээд сэт­гүүлээ бариад явж бай­сан. Сүүлд нутагт нь хамт очоод нөхөр бид хоёр галерейд нь үзэс­гэлэн­гээ хүртэл гаргаж байсан. Уран бү­тээлч хү­мүүс тийм сэтгэл зүрх­нээсээ ханддаг байхгүй юу.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд