Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.08 08:01

Москвагаас монгол хэлээр ярьсаар байсан юм уу?

Москвагаас монгол хэлээр явуулдаг байсан нэвтрүүлэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн манай үндэсний радиогийн өргөн долгионоор нэвтрэхээ бай­жээ. Харин үүнийг сонссон хүмүүс "Москвагаас монгол хэлээр ярьсаар байсан юм уу" гэж хачирхан өөр нэгнээсээ асуун, ам дамнуулан ярьц­гааж байна. Энэ нэвтрүүлгийг явсаар байсан гэдгийг мэдэ­хээ ч байсан хүмүүс боль­чихс­оныг нь шинэ мэдээ бол­гож ярьцгаах нь тэр. Цагтаа "Москвагаас монгол хэлээр ярьж байна" гэсэн нэвтрүүл­гийн эхлэл хөгжим эхэлмэгц сандлаа дөхүүлэн араажав­даа дөхөх хүмүүс олон бай­сан. Бахархал болсон алтан Москвагаас монголчуудад зориулан нэвтрүүлэг бэлтгэж, түүнийг нь монгол нэвтрүүлэг­чид уншиж байгаа нь гайх­маар байсан нь дамжиггүй. Цаг үе гэдэг гольдрилоо солих гол шиг юм даа. Энэ нэвтрүүлэг 1964 оноос эхлэн тасралтгүй өдөр бүр нэвтэр­сээр сар гаруйхны өмнөөс зогсов. Гэхдээ радиогийн төв шугамаар долгион дээр нэвт­рэхээ больсноос бус богино долгион болон онлайнаар олж үзэж болох л юм билээ. Гэвч оросууд үүнийгээ зогсооход л явсаар байсныг нь манайхан анзаарч байна. Түүнээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тийм нэвтрүүлэг байгаа үгүй нь сонин биш явж иржээ. Бид оросуудын нөлөөнөөс гарч, Кремлийн хэн нэгэн даргын хэлсэн үг энд байгаа бидэнд падгүй болсонтой зэрэгцээд л энэ нэвтрүүлэг явж байгааг анзаарахаа байсан юм байна. Далан жилийн турш төрийн жолоо цулбуураас маань зууралдаатай явж ирсэн оросууд цэргээ гаргаж, бид шинэ замналаар засаг­лаж ирснээс хойш энэ нэвт­рүүлгийн ач холбогдол, үнэ цэнэ буурчээ. Оросууд өөрч­лөлт шинэчлэл гээд юун маний­гаа гэх цаг үеүд бай­лаа. Хил дээр өндөр хэмжээ­ний татвар тавьчихаад л дотоод дахь асуудлаа ший­дээд алга болсон. Ерээд оноос хоёр мянгаад оны дунд хүртэлх цаг үеийг монголчуу­дын хувьд алтан үе байсан гэж судлаачид үздэг. Чухам л үүлэн цоорхойн нар шиг он цаг байв. Хоёр хөрш маань өөрсдийнхөө хэрэгт анхаа­раад манийг сонирхохгүй байсан энэ цаг дор бид өөрс­дийнхөөрөө урагшлах боломж­той болж, бас гурав­дагч хөршийн талаар зориг­той ярьж эхэлсэн байдаг. Харин манай хоёр аль, аль нь асуудлаа шийдээд, бүр дэлхийн хэмжээний улс болох өрсөлдөөнд хүч үзэх үедээ гэнэт хөрш Монголоо сана­сан. Мэдээж дэлхийн хэм­жээнд хүлээн зөвшөөрөгдө­хийн тулд бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой, ингэ­хийн тулд Монголд нөлөөл­лөө нэгнээсээ өрсөн хүчтэй болгох ёстой. Ийм байдлаар урд, хойд хөршүүд маань ажиллаж байгаа үед бид ч бас өөрийн нарийн ухаантай байх ёстой билээ. Нүүгээд явж чадахгүйгээс хойш бид айл саахалт хүмүүстэйгээ эв түнжинтэй, найрсаг сайхан харилцах ёстой. Тэгээд ч монголчууд хоёр том гүрний дунд байдаг нь бидний сул тал гэж ярих дуртай бол одоо үүнийгээ давуу тал гэж харах хэрэгтэй. Аз болоход Монгол Улс хоёр хөрштэйгөө хилийн ямар нэгэн маргаангүй. Бас элдэв ноцтой гомдол санал, зөрчил байхгүй. Тиймээс хоёр хөрштэйгөө эрх тэгш, найрсаг, ойлголцож орших нь зүй. Бас бидэнд гуравдагч хөршүүд бий гэдгийг нотлон харуулахаа ч мартах ёсгүй.

Ер нь гуравдагч хөршийн бодлого маань хоёр хөршийн нөлөөллийг тэнцвэржүүлэх л энгийн үүрэгтэй. Аль нэг талынх нь нөлөөлөл ихсээд ирэхээр л монголчуудад муугаар нөлөөлчихдөг нь түүхэнд ил. Богд Жавзун­дамба хүртэл үндэсний эрх чөлөөгөө зарласны дараахан Япон, Швейцарь, АНУ гэхчлэн бусад арваад улс руу элч төлөөлөгч, захидал илгээж байсан нь гуравдагч хөршийн бодлогыг  эрэлхийлж байсан нь тэр. Бас 1990 оны найм­дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бейкер манайд айлчлахдаа "БНМАУ хоёр том хөрштэй. АНУ тэдэнтэй харилцахдаа танай харилцаанд сэв суул­гахгүй. Монгол Улс АНУ-ыг оролцуулан гурван том улстай сайн харилцаатай байж болох юм" хэмээн мэдэгдсэн байдаг. Тиймээс ч энэ үг хоёр хөршийнхөө хооронд тэнцвэр барьж, өөр нэг орны дэмжлэгийг авах гэсэн Монголын гадаад бод­логын нэг стратегийн оноо­сон нэр томьёо болоход түлхэц болсон хэмээн судлаачид үздэг билээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог чиг хандлагаа болгож, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг үндсэн зарчмаа болгож яваа орон.  Харин манай хоёр хөрш маань авторитар дэглэмээрээ. Мэдээж, бид тэдний сонгол­тыг, тэд биднийхийг хүлээн зөвшөөрч ирсэн, зөвшөөр­сөөр ч урагшилна.

Өөр өөрсдийнхөөрөө урагш­лах ч үзэл суртлын гол зэвсгийн хувьд бид илүүтэй анхааран үзэх ёстой санагда­на. Бараг тавин жилийн турш Монголын үндэсний радио­гоор нэвтэрсэн "Москвагаас ярьж байна" буюу сүүлдээ "Оросын дуу хоолой" нэвтрүү­лэг болсон монгол хэл дээрх нэвтрүүлгийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Оросын тал өнгөрсөн жил хүртэл нотолж байсан гэдэг. Оросууд Монгол дахь нөлөөллөө улам бэхжүүлэхийг сонирхож байгаа өнөөгийн цаг үед уг нэвтрүүлгийг бодлогоор зогсоох учир байхгүй. Зөвхөн радио нь дотооддоо гарсан үл ойлголцлоос болж радио­гийн өргөн нэвтрүүлгээр гаргахаа байсан гэх яриа нь үнэн байж таарна. Харин хагас зууны түүхтэй энэ нэвтрүүлэг зогслоо гэсэн мэдээлэл эргээд олон зүйлийг эргэцүүлэн харах боломж өглөө.

Одоо "Алтан Москвагаас ярьж байна" гэдэг шиг "Алтан Вашингтоноос ярьж байна" гэсэн нэвтрүүлэгтэй болох талаар бодож болох юм. Энэ талаар зохих хүмүүстэй нь ярьж, лобби хийхэд ч болохгүй газаргүй. Учир нь бидний чиглэж байгаа чиглэл, зам мөр нь нэг зүгт болохоор тэр. Заримдаа ч бидний замнаж байгаа зам мөрөөс тэс хөндлөн үзэл санаа хэвлэл мэдээллээр их явах юм аа. Тиймээс үзэл суртлын зэвсэг болсон хэвлэл мэдээ­лэлдээ анхаарвал гэж байгаа нь тэр л дээ. Хувийн өмчтэй нэгнийгээ үзэн ядаж, хувийн өмчинд халдаж хураах талаар, төрийн эрхийг үндсэн хуулийн бус замаар авах талаар ч хүртэл хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр чөлөө­тэй нийтэлсэн харагдах юм даа. Хэдийгээр хэвлэн нийтлэх эрх чөлөө ардчил­лын буянд бидэнд олдсон ч замнаж байгаа нийгмийнхээ эсрэг үзлийг бид тараагаад байж боломгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм.

"Москвагаас монгол хэлээр ярьсаар байсан юм уу" гэсэн явган ярианы эргэн тойронд энэ мэтийг эргэцүүл­лээ.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд