Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.10 09:01

Б.Батмөнх: Заан цол хүртэхэд дагах хүндэтгэл нь хүртэл өөр байдаг юм байна

Монгол Улсын заан Б.Бат­мөнхтэй ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу?


-Өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ жил идэр есийн хүйтэн эхэлсэн гэхэд нам­раараа шахуу дулаахан сайхан л байна.


-Улсын баяр наад­маас хойш нэлээд хэ­дэн барилдаанд өн­гөтэй барилдлаа. Хич­нээн барилдаанд зо­доглов оо?


-Заан болсноосоо хойш нэлээд олон барилдаанд зодоглосон шүү. Улсын наад­мын дараахан ээжийн маань төрсөн нутаг болох Эр­дэнэсант сумын 90 жилийн ойн баяраар барилдаж тү­рүүлсэн.  Энэ барилдааны дараа Төв аймгийнхаа 90 жилээр түрүүл­лээ. Том цол­той болчихоод аймгийнхаа ойд барилдаж нутгийн түм­нээ баярлуулна гэсэн хүсэл биелэлээ олсон. Шинэхэн заан аймгийнхаа наадмын түрүүг авна гэдэг бөх хүний хувьд сайхан явдал. Ер нь наадмаас хойш нийтдээ заалны арваад барилдаан болсон. Үүний таван барил­даанд нь би зодоглолоо. Өн­гөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд үзүүр­лэсэн. Мөн оны өм­нөхөн бол­сон Дөрвөн уулын хишиг ба­рилдаан, Монгол Улсын Ерөн­хийлөгчийн нэ­рэмжит цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан хоёрт шөвгийн дөрөвт үлдсэн. Харин нөгөө хоёр барил­даанд нь дөрвийн даваанд өвдөг шороодсон юм байна. 


-Цагаан сарын ба­рилдааны бэлтгэлдээ орчихсон уу?


-Сар шинийн барил­дааны бэлтгэлээ базааж л байна. Сараас өмнө ирэх ням гаригт Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориул­сан барилдаан болно. Энэ барилдаанд зодог­лоно доо.


-Цагаан сарын ба­рил­даанд хэн түрүүлэх бол. Та өөртөө хэр итгэлтэй байна?


-Ер нь байнгын бэлтгэл­тэй бол ямар ч барилдаанд ам­жилт гаргаж чадна гэж боддог. Тиймээс энэ оны отгон барилдаанд сайн л барил­дахыг хичээх болно.


-Бэлтгэлээ яаж хийж байна?


-Ер нь долоо хоногийн таван өдөр байнга л бэлт­гэлтэй байна. Хоёр өдөр нь үндэсний бөх, хоёр өдөр нь штангны бэлтгэл буюу хүчний бэлтгэл хийдэг. Харин нэг өдөр нь сагс тоглох ч юм уу хөдөл­гөөнтэй спорт тоглоом тоглодог. Өвлийн цагт дээрх бэлтгэлийг хийнэ. Зун боло­хоор арай өөр. Өвөл байнгын бэлтгэл хийдэг боло­хоор зун­даа хөнгөн ам­рах маягаар бэлтгэлээ ба­заана. Манай Төв аймгийн "Дүнжингарав" дэв­жээний­хэн зургаан сарын 10-д өнгөрөө­гөөд бэлтгэлд гарчихдаг. Өглөө цэвэр агаарт гүйж, хөл бөмбөг тог­лоод өнждөг. 


-Одоо таны өндөр, жин хэд вэ. Бөхчүүдэд өрсөл­дөгчөө унагаа­хын тулд би­еийн масс чухал. Бэлт­гэлийн үеэр жингээ барих хүнд биз?


-Бусдад бярдуулахгүйн тулд мэдээж биеийн жин чухал. Гэхдээ олон жил бэлт­гэл хий­гээд ирэхээр жингээ зохи­цуулаад сурчих­даг. Одоо миний жин 110 килог­рамм. Өмнө нь энэ жинд хүсээд ч хүрэхгүй үе байсан. Харин өндөр 180 см. Жингээ дахиад нэмэх бодолгүй байгаа.


-Таны хувьд өнгөр­сөн наадмаар начин цолноос шууд заан хэмээх эрхэм цолонд хүрсэн. Заан цол хүрт­сэнээс хойш хү­мүүсийн хандлага хэр байна?


-Заан цолны сайхныг ёс­той л мэдэрч байна. Ард түмний хүндлэл хайр над руу өмнөхөөс илүү их хүчтэй ирж байх шиг санагдах болсон. Ам авч барилдахаас өгсүүлээд сайхан зүйл зөндөө бий. 


-Тэгвэл бөхчүүдийн цол­ны эрэмбэ гэдгийг жинхэнэ мэдэрч байгаа юм биз дээ?


-Ёстой тийм. Улсын заан гэсэн сайхан цол авснаас хойшхи барилдаанд зо­дог­лоход зүүн, баруун жигүүрийг л манлайлаад байгаа. Бөх­чүүд цолны эрэмбээ дагаад ёс жудагтай байх ёстой гэх зэрэг үнэхээр өөр байдаг юм байна. Харц, дэвээ шаваа хүртэл арай ихэмсэг, бардам байх шиг санагд­даг. Үндэсний бөхийн бүх цол сайхан. Гэхдээ заан гэдэг амьтан өөрөө их амар амгалан, тайван амьтан гээд бодохоор бүр сайхан са­нагддаг шүү.


-Гэхдээ таны хувьд шинэ цолонд хүрэхдээ нэг их дуншаад бай­даггүй гэж бөх сонир­хогчид ярьдаг. Зарим бөхчүүд улсын цолонд хү­рэх гэж олон жил ба­рилдсан байдаг шүү дээ?


-Бөх хүн бүрийн хүсэл улсын цол. Улсын цолтой болохын тулд их хөдөлмөр шаарддаг. Харин миний хувьд эргээд харахад нэг их зовлон ороогүй юм шиг. Анх  2007 онд бүх цэргийн наадамд үзүүр­лэж, цэргийн заан болоод сарын дараа Архангай аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Дараа нь 2011 онд Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлж, хурц арслан болоод гурав хоногийн дараа улсын начин болж байлаа. Харин өнгөр­сөн наадмаар харцага цол алгасаад заан хэмээх эрхэм цолны эзэн болсон. Энэ бол мэдээж аав, ээж, нутаг усныхны минь заяа түш­сэнийх гэж дотроо бодож, бахархаж явдаг. Гэхдээ улсын начин цол надад тийм амархан ирээгүй. Би бэлтгэлээ уйгагүй хийдэг байсан. Улсын наадамд дөрөв дэх жилдээ барилдаж байж начин цол авч байлаа. Анх улсын наадамд зо­доглохдоо А.Цацабшир, дараа жил нь  Б.Сангисүрэн, гурав дахь жилд нь Б.Суманчулуун зэрэг бөх­чүүдэд өвдөг шороодож, наадмын торгон ногоон дэвжээг орхиж байсан юм. Тэгээд дөрөв дэх жилдээ нөгөө хуримтлагдсан хор шар гарна биз дээ.  Яаж дөрвөн жил дараалан дэвжээний шороо арчихав гэж бодоод зоригтой ба­рилдаж начин болж байлаа. Тэр жил үнэхээр сайхан дурсамж үлдээсэн.   Харин энэ жил миний ивээл орж байсан болохоор бас л одтой сайхан барилдлаа гэж бодож сууна. Бэлтгэл ч сайхан таарсан.


-Начин цолноос шууд заан цолонд хүрэхэд юу бодогдож байв?


-Энэ жилийн наадмын даваа бүр л хүнд байсан. Хоёрын даваанд Баянхонгор аймгийн заан Батгэрэл ахтай таарч, гурвын даваанд  улсын начин Ж.Чулуун­батыг амлаж давсан. Харин дөр­вийн да­ваанд Говь-Алтай аймгийн улсын харцага Ж.Амартүв­шин­тэй оноолт таарч, шахаж татах мэхээр өвдөг шо­роодуулсан.  Харин тавын даваанд Ц.Содномдорж хар­цага намайг амладаг бай­гаа. Тэгээд харцагыг дав­чихаад начин цолоо ба­талсандаа баярлаад зур­гаагийн да­ваанд хэн намайг амласныг ч мэдээгүй. Ма­най засуул ч мэ­дээгүй байсан. Дэвжээн дээр гараад Ч.Сан­жаа­дамбатай барил­дахаа мэ­дээд ямар ч байсан тахимдах дархан мэхээ хийнэ дээ гэж бодоод шууд л элэг сэнжний бүснээс зайлаад давсан. Наад­­маар үзүүр, түрүү бу­лаацалдана гэж таамаг­лаж байсан бяртай, чадалтай бөхчүүдийг дав­сны дараа сэтгэл нэг их онгойгоод ууж­раад явчихсан шүү. Баяр­ласан ч гэж жигтэйхэн.


-Барилдааны үеэр дар­хан мэхээ гаргахгүй үе байх уу?


-Байлгүй яахав. Бөх бол­гон өөрийн гэсэн ба­рил­дааны онцлогтой. Ту­хайл­бал, наад­маар долоо­гийн даваанд харцага Н.Батсуурь­тай туна­сан. Өмнө нь олон удаа барилдаж бай­сан болохоор миний барил­дааныг андахгүй. Тиймээс дайрч ороод баруун зол­гооны барьцнаас шахаж татаад араар нь гарч мор­доод хаясан. Тэр үед Батсуурь харцага тахимдана гэж бодоод барилдсан. Энэ мэтчилэн тухайн үеийн ба­рилдаанаас хамаарч барьц алдахгүйг хичээнэ дээ.


-Их шөвөгт үлд­чихээр үзүүр, түрүү ойрхон санагдсан уу?


-Ёстой үзүүр, түрүү бо­доогүй. Дараагийн барил­даан л нүдэнд харагдаж байсан.  Г.Эрхэмбаяр аварга бяртай учраас хэт золгож барилдахгүй байхаар шийд­сэн. Би уг нь хэд хэдэн удаа дайрч мэхээ хийсэн. Гэвч түрүүлэх бөхийн өнгө тодор­хой байдаг юм билээ.


-Ц.Содномдорж харцага таныг гурван ч удаа ам авч байсан санагдаж байна. Яагаад заавал таныг ам авдаг юм бол оо. Ямар нэг хувийн шалтгаан бий ч гэж хүмүүс ярих?


-Зүгээр л барилдаан таар­даг шиг санагддаг. Нэг нэг­нийхээ барилдааныг мэд­дэг хүмүүс барилдахад их эв­тэйхэн тал бий л дээ. Хоёулаа аймгийн цолтой байхаас эхлээд олон ч удаа таарч барилдаж байсан юм. Ц.Сод­номдорж бид хоёр улсын наадамд гурван жил дараа­лан таарч байна. 2011 оны наадмаар зургаагийн да­ваанд намайг ам аваад би унасан. 2012 онд бас л дөрвийн даваанд амлуулж унасан. Харин энэ жил дахиад амлуулж магадгүй гэж бэлтгэлээ сайн хийсэн. Бод­соноор яг л ам авсан.  Тий­мээс зоригтой дайрч золгоод барилдсан. Зүүн золгож татаад хоёр тийшээ болоход би хавираад өвдөг шороо­дуулсан. Хэрвээ бид хоёрын дунд хувийн шалт­гаан бай­сан бол тэгж сайхан ёс, жудаг­тай тахимаа өгөхгүй шүү дээ.


-Цолныхоо найрыг наймдугаар сард хий­сэн сураг­тай. Нут­гийнхан нь  цолыг тань хэр мялаав?


-Заан цолныхоо найрыг Баян­хангай сумандаа хий­сэн. Аймгийн удирдлага болон нутгийн зөв­лөлөөс хамтарч миний энэ унаж яваа "Ланд-200" машиныг бэлэг­лэсэн. Сум сайхан наадам зохион байгуулж өглөө. Бас азарга адуу, зуун бог мал бэлэглэсэн. Нутгийн зон олон маань цолыг минь үнэхээр сайхан мялаасан шүү. Багын минь хүсэл мөрөөдөл зах зухаасаа биелж л явна.


-Та бага насныхаа дурсамжаас хуваал­цахгүй юу. Баянхангай гэхээр баруун аймаг руу явахад дайраад гардаг зам дагуу Ата­рын гуанзтай айлуу­даар төсөөлдөг?


-Атар чинь Баянхангайн нэг хэсэг. Баянхангай сумын төв нь Атарын архан талд уулын бэлд байдаг шүү дээ. Замд их явдаг хүмүүс сайн мэднэ. Миний хүүхэд ахуй нас тэр уулын бэлд л өнгөрсөн. Аав маань Завхан аймгийн Яруу сумынх. Аавыг төрөөд долоо ч хоноогүй байхад хотод ирсэн юм гэдэг. Ээж харин Төв аймгийн Эр­дэнэсант сумын иргэн. Аав, ээж маань Баян­хангай суманд ирээд удаагүй би төрсөн юм билээ. Оюутан болж хотод амьдартлаа л сумын төвдөө амьдарсан даа.


-Нутагтаа хэр их очиж байна. Аав, ээж тань нутагтаа амьдарч байна уу?


-Зав гарвал л нутгийн зүг давхиж байна. Ээжийн талын хамаатнууд нэлээд хэд бий. Харин ээж маань хэдэн жи­лийн өмнө өөд болсон. Би нэг эрэгтэй дүүтэй. Аав, дүү хоёр хотод амьдарч байгаа. Харин би эхнэр, хүүх­дүүдийнхээ хамт амьдардаг.


-Саяхан бүл нэмсэн гэж сонссон. Одоо хэ­дэн хүүхэдтэй вэ?


-Тийм ээ. Саяхан шинэ хүнтэй болоод сайхан л бай­на. Одоо гурван хүү­хэдтэй, тавуулаа амьдарч байна. Тамирчин хүний ар талыг  эхнэр хүн л авч явдаг. Тий­мээс ханьдаа хайртай шүү гэж хэлмээр байна.


-Таныг "Шонхор" дээд сургуулийг төгс­сөн гэдгийг хүмүүс мэ­дэх байх. Арван жил­дээ барилддаг байв уу?


-Баянхангай сумын дунд сургуульд байхдаа ба­рилддаг байсан. Манай биеийн тамирын багшийг Алтанхуяг гэдэг байсан юм. Биеийн тамирын багшийн­хаа удирдлага дор секцэнд их явдаг байсан. Анх тэгж барилдаанд сонирхолтой болсон. Харин дараа нь ул­сын начин Ю.Алтансүх ахын гар дээр хичээллэсэн. Ю.Алтансүх начин чинь манай нутгийн ах. Тэгэхээр манай сум чинь улсын цолтой хоёр бөхтэй байхгүй юу. Харин оюутан байхад Баянхонгор аймгийн арслан Дамдин багштай бэлтгэл хийдэг байсан. Сургуулиа төгссөнөөс хойш өдийг хүр­тэл Д.Сэрээтэр баг­шийнхаа удирдлага дор барилдаж байна. Миний багш нар бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой сайхан хүмүүс. Тэднээрээ бахархаж, хүндэлж явна.


Энэ дашрамд Онцгой байдлын ерөнхий газар, "Аврагч" спорт хороо болон "Дүнжингарав" дэв­жээний­хэндээ талархаж явдгаа илэр­хийлье.

 

Д.ДАВААСҮРЭН

 

Онцлох нийтлэлүүд