Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.11 01:01

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, хотын дарга Э.Бат-Үүл нар огцорно гэдэгт найдаж байна

Б.Батнасан гэх залуу гэ­рээ­сээ өглөө гарахдаа охи­ноо үнсээд "Эрт ирнээ" гээд   явахдаа дахиж хэзээ ч эргэж ирэхгүй явж байгаагаа мэ­дээгүй биз. Зам дээр машин­тайгаа явж байхад нь дээрээс нь төмөр унаж нарт хорвоод дахиж ирэхгүй явчихна гэж тэр яахин  мэдэх билээ. Магад­гүй тэр амьд явах эрх чөлөөндөө итгэж байсан биз. Охиноо сайн хүн болгож, хүн шиг сайхан амьдрах гэж зүт­гэж явсан биз. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ барилгын үйл ажилла­гааг зогсоосон боловч дүүр­гийн байцаагч нар очоод л хэдэн зөвлөмж өгөөд дахин үйл ажиллагааг нь сэргээсэн байгаа юм. Хэрэв тэд ингэж дураар аашлаагүй бол тэр барилгын компани хөдөл­мөрийн аюулгүй байдал зөр­чин ингэж хүний амь нас эрс­дүүлэхгүй байсан. Тэр өдөр бас нэгэн барилгын липт унаж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжиг­нэсэн байна лээ. "Peace tower"-ын  энэ барилгын липт стандарт  мөрдөөгүй байдаг. Азаар хүний амь эрсэдсэнгүй.  Гэхдээ цаашид энэ хэвээрээ байвал яахыг зөвхөн бурхан л мэдэх буй за.

Хөгжсөн улс орон гэдэг бол стандарт мөрдсөн улс орон л байдаг. Тухайлбал тэр барилгыг барихдаа хамгаа­лалтын ногоон тор татсан байсан бол тэр нэгэн залуу амиа алдахгүй байсан биз. Гэтэл манайд явган хүний зам битгий хэл машины зам руу оруулаад барилга барь­чих­даг. Хэн ч үүнд санаа тавь­даггүй. Хотын дарга нь ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийг стан­дарт мөрд гэж нурааж суу­хынхаа оронд замбараагүй барьсан барилгын асуудлаа цэгцлэхгүй яав даа гэж бодо­хоос гол харламаар.

2012 оны есдүгээр сард  бяцхан охин барилгын тех­никт дарагдаж нас барсан. Тэгэхэд хичнээн шуугиан үүсч байлаа.  Хичээлээ тараад явж байсан 12 настай Б.Есүгэн охины дээрээс "Мүүди" ХХК-ийн бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолой унаж харамсал­тай­гаар амиа алдсан. Төд удал­гүй Тэнгис кино театрын урд талд баригдаж байсан барил­га дээрээс төмөр унаж 19 настай оюутан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарав.  

Тэр үед хэн ч хариуцлага үүрээгүй төдийгүй, тэр цагаас хойш ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь сая болж өнгөрсөн эмгэнэлт хэргээс бэлхэн харагдлаа. Дахин ийм явдал гаргуулахгүй гэж Есүгэн охины өдөртэй болъё гэж санал оруулсан ч хуулийн төсөл дэмжигдээгүй өнгөр­сөн. Есүгэн охины аавыг Ерөн­­хийлөгч хүлээн авч, эмгэ­нэл илэрхийлэн төрийн өндөр алба хаагчид үүнд анхаарал хандуулах ёстойг хэлж байлаа. Барилга, хот  байгуулалтын сайд Ц.Баяр­сайхан "Барилгын салбарын хууль эрх зүйн байдлыг сайж­руулах, тодорхой стандартыг мөрдүүлэхэд анхаарч ажил­лана. Тухайн шатанд асуудал гарвал төрд  хариуцлага тооц­дог байя" гэж хэлж бай­сан удаатай. Хотын дарга Э.Бат-Үүл Үндсэн хуулийн заалтыг дурдан байж, иргэ­нийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүр­гийг төрд ногдуулсныг са­нуулж хэлж байлаа. Гэтэл бид иргэдээ аюулгүй, эрүүл амьд­рах эрхийг хангаж чадахгүй байна. Энэ бүгдийг хуульчилж байж дур зоргоороо авирла­даг байдлыг зогсоох ёстой гэж хэлж байсан. Албан ту­шаалтнууд зоргоороо ам гарч, зоргоороо ингэж шоу­даж байж.

Монгол хүн өөрөө Мон­голын баялаг, үнэт зүйл юм. Тэд энхийн цагт зүгээр явж байгаад л хариуцлагагүй хү­мүү­сийн, хариуцлагагүй сал­барын, хариуцлагагүй албан тушаалтнуудын балгаар амиа алдаж байна. Есүгэн охин амиа алдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч, хоёр он дамжаад байна. Гэ­тэл байдал хэвэндээ л бай­гааг, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдээгүйг Б.Батна­сан гэх 36 настай залуугийн харамсалтай үхэл ха­руул­лаа. Нэг жилд барилгын ос­лоос болж маш олон хүн амь үрэгддэг тоо баримт бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдсэн байх юм. Тэгэхээр хариуцах албан тушаалтнууд нь юу ч хийгээгүй байна гэсэн үг. Тэд хүний зовлон, хүний үхлээр шоу  хийж байж. Хэрэв санаа тавьсан бол өдийд ямар нэгэн арга хэмжээ авах байсан. Тиймээс Барилга, хот бай­гуу­лалтын сайд Ц.Баярсайхан, хотын дарга Э.Бат-Үүл нар огцрох өргөдлөө өгөх байх гэж найдаж байна. Тэднийг  гол хариуцлага хүлээх ёстой хүмүүс гэдэгтэй хэн ч мар­гахгүй байх. Иргэдээ аюул осолгүй амьд байлгах талаар энэ  төр засаг огт юу ч хийгээ­гүй учраас эд огцрох ёстой. Эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол энэ байдал хоёр жил, магадгүй хорин жилийн дараа ч хэвээ­рээ л байх биз. Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьд­рах ёстойг заачихсан. Амьд явах эрхтэйг бас заасан. Үнд­сэн хуулийн 19.2-т дээрх эрхийг хангаж өгөх үүргийг төрд хариуцуулсан.

Үндсэн хуулийн заалтаар бол улсын батлагдсан за­маар амь нас аюулгүй байд­лаа хангуулаад явж байх ёстой жирийн нэг иргэн  үүр­гээ биелүүлдэггүй төрөөс болж харамсалтайгаар амиа алдлаа.

Машин дотроо сууж явсан иргэн дээрээс нь тэнгэрээс   төмөр гэнэт унаад амийг нь авч одно гэж яаж санах би­лээ.  Мөн өөрөө амиа хамгаа­лах ямар ч боломж байхгүй. Ийм тохиолдолд  төр засаг амьд явах баталгаагаар хан­гах ёстой. Гэтэл төр засаг ажлаа хийсэнгүй. Энэ хоёрыг огцор гэхээр зарим нь бодож байгаа биз. "Огцорлоо гээд  амь насаа алдсан хүмүүс босоод ирэх биш" гэж.  Тиймээ,  тэд босоод ирэхгүй. Гэхдээ дараа дараагийн ир­гэд маань энхийн цагт гэнэ­тийн  үхлээр амиа алдахгүй байхын тулд тэр муу муу­хайгаас хамгаалж ингэж бай­гаа юм. Хариуцлага тооцдог болчихвол дараагийн дарга нар нь хариуцлагаа ухамсар­лаж эхэлнэ. Тэгээд хариуц­лага ухамсарлах бага хэрэг. Харин хийх ёстойгоо хийдэг болох байх гэж горьдож бай­на. Улстөрчид хотын дарга, сайд нар хүүхдийн амиар, хүний амиар шоу хийхээ бо­лих байх гэж бодож байна. Түүний оронд хууль дүрмээ гаргаж, стандарт нормоо мөр­дөх байх аа гэсэндээ үүнийг бичиж байна. Хүний жаахан ч гэсэн сэтгэл байдаг юм бол энэ хоёр хүн албан  тушаалаасаа огцрох ёстой.

Гудамжинд хичээлээ тараад явж байсан жаахан охин, оюутан залуу, үрийнхээ төлөө амьдарч явсан идэр залуус амь насаа алдахгүй болно. Энэ бүх болж өнгөр­сөн харамсалтай хэргүүдийн төлөөсийг төр төлөх ёстой. Хариуцлагаа хүлээх хэрэг­тэй. Монгол Улсын Их Хурал  ч бас үүнд буруутай. Тэд иргэ­дийн­хээ төлөө, эрүүл аюулгүй амьдруулахын тулд нүдээ олсон хууль баталсангүй.   Амьдралаас тасарсан, оноо авах гэсэн, хөрсөнд буухгүй хууль баталж хэрэлдэж, хэм­лэлдэхийн оронд иргэнийхээ амь насыг хамгаалдаг, хам­гаалж чадаагүйн төлөө ха­риуцлага үүрдэг хууль батлах хэрэгтэй байсан юм. Мон­голын төр дайн дажингүй энх цагт иргэд нь үхээд байхад юу ч болоогүй мэт яагаад сууна вэ. Одоо аавыгаа нэхэн суу­гаа жаахан охинд нь аавынх оронд аав болж,  ямар сур­гуульд сурах ёстой тэрэнд сургаж, яаж харж хандах ёстой тэгж хандах хэрэгтэй юм. Үүнийгээ хуульчлан бат­лах хэрэгтэй. Төр иргэнээ хамгаалаа­гүйнхээ төлөө иргэ­дийнхээ өмнө хариуц­лага үүрэх ёстой. Нийслэл хот маань тайван амгалан байх ёстой атал  тийм байж чадах­гүй байна. Ийм улс, ийм хот гэж юу байсан юм. Ажлыг ингэж хийгээд байхдаа яадаг юм. Ажлаа хийж чадахгүй байгаа чинь эрдэнэт хүний амь насаар хэмжигдээд бай­на. "Аюулгүй орчны өдөр" буюу "Есүгэн охины өдөр" болгох хуулийн төслийг да­хин өргөн барих шаардлага нэгэнт бий болж. Нас барсан иргэдийн ар гэрийнхэн Мон­голын төрд гомдолтой бай­гаагаа олонтаа илэрхийлж байгаа нь төр иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй гар хумхин сууж буйг илэрхийлж байна.

Төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой, хариуц­лагын тогтолцоотой болс­ноор барилгын салбарын  зах замбараагүй, хяналтгүй байдал үгүй болох бус уу. Тиймээс л  Барилга, хот бай­гуулалтын сайд, хотын дарга та хоёрыг хариуцлагаа мэдэрч, албан тушаалаасаа огцорно гэж итгэж байна. Хүний аминаас үнэтэй албан тушаал гэж юу байхав.  Дээ­рээс нь нэмэж хэлэхэд бай­шин бариулж байгаа хүнийг элдвээр зүхэхээ одоо боли­моор юм. Тэд ямар буруутай юм бэ. Харин стандарт норм аюулгүй ажиллагааны дүр­мийг бий болгоогүй, түүнийг мөрдүүлээгүй төр засаг л буруутай шүү дээ.

Онцлох нийтлэлүүд