Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.11 01:01

“Талх чихэр”-ийнхэн Балжиннямтай өдөр цагаан сарын идээгээ үйлдвэрлэж эхэллээ

Өнөө жил өмнөх жи­лүүдийг бодвол арай эрт золголт хийнэ. Учир нь энэ сарын 31-нд цагаан сарын шинийн нэгэн то­хиож байгаа юм. Тийм болохоор шинэ жилийн баярын уур амьсгал бараг намжаагүй байхад хү­мүүс сар шинийн баярын бэлтгэлээ хийж эхэлжээ. Цагаан сарын баярын гол идээ, будаа нь хэвийн боов, бууз юм. Томоохон зах, худалдааны төвүү­дэд хамгийн эрэлттэй бү­тээгдэхүүн нь ч бууз, банш, хэвийн боов бай­гаа. Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хөдөө­ний айлуудад хэвийн боов, бууз хийх том ажил гардаг. Айл саахалтаа­раа нийлж ирээд л хэдэн зуугаар нь хэвийн боов, хэдэн мянгаар нь бууз хийдэгсэн. Харин нийслэ­лийнхэн тэгж их ажил удаад байхгүй. Мөнгө нь байвал дэлгүүр ороод л худалдаад авчихна. Тав­гаа тав, долоо, ес зэрэг хэдэн үеэр засах бо­ломжтойгоор нь тоо шир­хэгийг нь тааруулаад сав­лаад бэлдчихсэн байдаг билээ. Амт чанар, өнгө үзэмжийн хувьд ч өргөн сонголттой болж. Одоо­гоор манайд хэвийн боов­ны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж бай­на.  Хэвийн боов үйлдвэрлэдэг ком­паниудаас "Талх чихэр"-ийн хэ­вийн боов их эрэлттэй байгаа талаар наймаачид ч ярьж байв. Ингээд "Талх чихэр" компанийн нарийн боовны үйлдвэрийг зори­лоо. Тус компани сар шинийн баярт зориул­сан хэвийн боовоо өчигдрөөс албан ёсоор үйлдвэр­лэж эхэлжээ. Мон­голчууд цагаан сарын баяраар аль өнгөтэй өөдтэй бүхнээ өмсч, хоол унд, идээ цагаа элбэг дэлбэг байхыг хүсдэг. Тэгвэл тэр жилдээ өнгөтэй сайхан явна хэмээн бэлгэшээдэг билээ. Энэхүү ач холбогдлыг бодож "Талх чихэр" компани Балжиннямтай сайн өдөр хэвийн боовоо үйлдвэр­лэж эхэлсэн нь энэ аж.

"Талх чихэр" компанийн нарийн боовны үйлд­вэр жигнэлтийн цех, чаналтын цех, бялууны цехээс бүрддэг байна. Хэвийн боов үйлд­вэрлэж буй цех рүү орвол цагаан халаад өмссөн 70 орчим ажилтан харагдлаа. Дамжлагаас хамаарч ажиллах хүний тоо өөр өөр. Дэлгүүрт зардаг хэвийн боовыг тусгай ав­томат машинаар хэвэнд оруулаад гаргаад ирдэг  байх гэж ойлгодог. Таваг дээр өрөөд тавихаар их л тэгшхэн, өө сэвгүй харагддаг шүү дээ. Тэгвэл бодож байснаас огт өөр юм. Гурил зуурахаас бусад дамжлагыг үйлд­вэрийн ажилтнууд гардан хийдэг юм байна. Автомат зуурагч машинд тодорхой тогтсон хэмжээгээр гури­лаа хийгээд бүлээн ус, шар тос, масло, элсэн чихэр, давс, сод зэргийг жорын дагуу хийлээ. Энэ нь 30 жилийн настай, уламжлалт жор. Ингээд зуурагчаас бэлэн болсон гурилаа аваад нухагч машинд шил­жүүлэв. Нухагч машинаас гарсан гурилаа шууд хэвлээд дарчихгүй. Цехийн голд байрлах дөрвөн ширээнд хувааж өгөх аж. Ширээ бүрт нэг цахилгаан жин хэмжигч харагдав. Учир нь нухагчаас гарсан гурилыг 385-390 граммаар жижиглэн тасдаж, тасадсан гурилыг ширээ тойрсон ажилтнууд авч дахин нухаж гарлаа. Нэг ширээнд дунджаар 15 хүн нухагч хийж байв. Тодруулбал, бэмбээ нухаж байгаа нь энэ.

Хэвийн боовны гурил нухахыг бэмбээ нухна гэж монголчууд ярьдаг. Хэвийн боов хэр сайхан болох нь гагцхүү гурилын нухалтаас шалтгаалдаг. Гурил хэр эвлэрч биежинэ хэвийн боов тэр чинээгээр өнгө зүс сайхан болно. Хөдөө орон нутгийнхан хэвийн боовны бэмбээг гараа цэврүүттэл нухдагсан.  Тэгвэл энд үнэхээр нухалт гологдохгүй гэдэг нь харагдаж байлаа. Бэлэн болсон бэмбээгээ дараагийн ширээнд шилжүүлнэ. Энэ ширээний ажилт­нууд бэмбээг гонзгой хэлбэрт оруулж хэвээр дарахад бэлэн болгох аж. Ингээд бэлдсэн бэмбээгээ шар тосоор тослоод тавиур дээр хэсэг амраана. Харин дараа нь бэлдсэн гурил буюу бэмбээгээ хэвээр дарж гарав. Хэвний хэсэгт дөрөв, таван хэвлэгч ажилладаг байна. Хэвний урт 26 см бол өргөн нь 11 см бөгөөд жингийн хувьд гурилын жинтэй ижил 400 грамм байлаа. Тэдний хэвний хээ адилхан хэдий ч уланд нь өөр өөр зураас зурах аж. Нэг хэрээсэлж зурахад нөгөөх нь шулуун урт зураас хийж байх жишээтэй.  Яагаад гэхээр үйлдвэрээс гарсан хойно хэрэг­лэгчид хэвийн боовны чанар, эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол гаргаж буцаалт хийвэл тухайн боовны улны тэмдэглэгээг хараад хэн хэвлэсэнтэй нь хариуцлага тооцдог байна. Гэхдээ зөвхөн хэв дарахтай холбоотой юу гэдгийг мэдээж эхлээд тогтоож байгаад шүү дээ. Ингээд хэвэнд орсон гурилаа дахин хэсэг амраагаад үндсэн ажил болох чанах тогоо руу хийнэ. Хэвийн боовыг чанахад их нарийн мэд­рэмжтэй байх ёстой гэж хөгшчүүл ярьдаг. Гал нь хэт ширүүдчихвэл улайж түлэгдээд цэврүү үүсчих талтай. Хэт зөөлөн галаар чанавал боовны хүрээ хэсэг нь түүхий болох гээд ажиллагаа ихтэй гэдэг. Тиймээс тус компанийнхан чанагч тогоо­нууддаа тосны халуун хэмжих тусгай хянагч систем байрлуулжээ. Чанах явцад тосны халуун хэдэн хэм байгаа нь ханан дээрх төхөөрөмж дээр байнга гарч байх юм. Ерөн­хийдөө 144 гэсэн тоо байнга харагдав.  Харин хэвийн боовоо сингапур тосонд чанадаг юм билээ. Сингапур тосны үйлдвэртэй гэрээний дагуу ажилладаг бөгөөд тусгайлан саван дээр нь "Та чи" гэсэн хаягтай хилээр орж ирдэг юм байна. Тосны хувьд өөрсдийн лаборато­ритой шинжилгээ, судалгаа нарийн хийсэн болохоор таарч тохирохгүй гэсэн асуудал байхгүй гэнэ. Ингээд хэвийн боов бэлэн болонгуут хатааж, сэврээгээд хайрцаглаж, агуулахдаа хийдэг байна. Агуулахаас өдөрт нь борлуулалтын машинууд нь ачаад дэлгүүрүүдэд тараана. Харин дэлгүүрээс хэ­рэглэгчийн гарт очно. Хэрэглэгчдээс ирэх гомдол харьцангуй бага байдаг гэнэ. Гэхдээ хэрэглэгчдийн гарт очихоос өмнө агуулахаас гараад 11 дамжлага дамждаг болохыг Бялуу нарийн боовны үйлдвэрийн дарга Д.Гантөмөр хэлж байсан.

 

ТӨР АМГАЛАН БАЙХЫГ БЭЛГЭДЭЖ "ТҮМЭН НАСАН" БООВ ХУДАЛДААНД ДАХИН ГАРГАЖ БАЙГАА

 

Ингээд тус компанийн бодлого зохицуулалтын  албаны дарга Б.Бадмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай компани хичнээн нэр төрлийн хэвийн боов гаргаж байна вэ?

-"Талх чихэр" компани жилийн дөрвөн улиралд хэвийн боовны үйлдвэрлэл явуулдаг. Харин өнөө­дөр /өчигдөр/ Балжинням тохиосон энэ сайхан өдөр сар шинийн баярт зориулсан тавгийн идээний үйлд­вэрлэлээ эхлүүлж байна. Манай компани үндсэндээ хоёр төрлийн хэвийн боов үйлдвэрлэж байгаа. "Атар", "Түмэн насан" хэвийн боов үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. "Түмэн насан" хэвийн боо­выг бид гурав дахь жилдээ худал­даанд гаргаж байгаа билээ.

-Хоорондоо ямар ялгаатай юм бэ. Амт чанарын хувьд өөр юм уу?

-"Атар" хэвийн боовны орцонд масло, элсэн чихэр, шар тос, сод зэрэг бүтээгдэхүүн ордог. Харин "Түмэн насан" хэвийн боовонд цэвэр шар тос ордог бөгөөд дээд зэргийн амт чанартай бүтээгдэхүүн юм. Хэмжээний хувьд ч харилцан адилгүй. "Түмэн насан" хэвийн боов 600 грамм жинтэй бол "Атар" хэвийн боов 400 грамм жинтэй.

-Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-"Атар" хэвийн боов ширхэг нь 2200 төгрөгийн үнэтэй. 15, 21 ширхгээр багцалсан байгаа. 15 болон 21 ширхгээр авсан тохиолдолд 900 грамм жинтэй суурь еэвэн бэлэглэж байгаа. Харин "Түмэн насан" хэвийн боовны ширхгийн үнэ 3999 төгрөг бол 26 ширхгээр савласан нь 119 999 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Бусдаас арай тансаг зэрэглэлийн брэнд болох "Түмэн насан" нэрийн боовны үнэ өндөр ч олон урамшуулал үнэгүй дагалдаж байгаа юм. Тухайлбал, гурван килограмм жинтэй суурь еэвэн болон 10 ширхэг тахилын боов, дөрвөн бэрх шагай бүхий дурсгалын зүйлс бэлгэнд ирж байгаа.

-Цагаан сарын баярт зориулсан хямдрал, урам­шууллын талаар тодруулахгүй юу?

-Цагаан сарын баярт зориулсан "Атар" иж бүрдлийг худалдан авагчдадаа санал болгож байна. Иж бүрдэл 15 нэр төрлийн бү­тээгдэхүүнтэй. Монгол сайхан бэлгэдлийг бодож хадаг, сүү зэрэг байхаас гадна хэвийн боов, иж бүрэн еэвэн, "Талх чихэр" нэрийн чихэр, жигнэмэг, цайны идээ, хор­хой ааруул, үзэм зэрэг цагаан сараар хэрэгтэй бүхнийг багцалсан байгаа. Үнийн хувьд 15 ширхэг хэвийн боовтой иж бүрдэл 69900 төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой иж бүрдэл нь 85900 төгрөгийн үнэтэй. Мөн байгууллага хамт олонд зориулсан урамшуулал бий. "Атар" нэрийн хэвийн боовноос 50 хайрцгийг захиалбал урамшуулал болгож нэг хайрцаг хэвийн боов бэлгэнд өгөх болно. Дүүрэг, хороо­ны ахмадууд ч бөөндөө захиалж болно. Тэгвэл дээрх урамшууллыг эдлэх боломжтой гэв.

"Талх чихэр" компани сар шинийн боов үйлдвэрлэх нээл­тэндээ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хөдөлмөрийн баатар ахмадуудыг урьж, гарын бэлэг өгсөн юм. Сүүлийн үед зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөө орон нутгийнхан бэлэн худалдааны хэвийн боов хэрэглэдэг болсон гэнэ. Иймд тус компанийнхан 21 аймагт борлуулалт хийж байгаа аж. Мөн томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвтэй хамтарч ажил­лахаас гадна зургаан гэр цэг гар­гажээ. Тодруулбал, Москва хороол­лын урд "Та чи" мөсөн хотхоны хашаанд, Бөхийн өргөөний хойно, "Голомт" хотхоны замын урд, Драгон төвийн урд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ын той­рог, Баянзүрх дүүргийн Цайз 16 дугаар хорооллын автобусны бууд­лын ард гэр цэгүүд гаргаж, үйлд­вэрийн үнээр хэвийн боов авах боломжийг иргэдэд олгож байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд