Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn Саудын Араб 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулна DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь DNN.mn Саудын Араб 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.14 02:01

Эрээнээс хог авчирч, халаасыг нь зузаалхаар маргаашаа бодож Монгол брэндээ сонго

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор Эрээний чиглэлд нэмэлт вагон гаргаж байгаа гэнэ. Хот, хөдөө гэлтгүй Эрээнийг зорих болж. Сараар ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг бэлдэх гэж тэр шүү дээ. Цагаан сарыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ өнгөтэй өөдтэй явдаг гэж билэгшээдэг. Баян, ядуу хамаагүй аль болж бүтэхээрээ л байдгаа барж баяраа тэмдэглэдэг. Бүр зөвхөн баяр хийхийн тулд цалингийн зээл авах тохиолдол олон. Тэгээд нөгөө хэдэн төгрөгөө бариад урагшаа явчихыг нь яана. Үнэндээ манайд сар шинийн баярт зориулсан бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн байгаа ш дээ. Ах дүү, хамаатан садныхаа нүүрийг тахлах гэж хэдэн хятадын хог цуглуулах гэж вагон, вагоноороо хүмүүс явна. Наймаачин нь ч дүүрч. Гэтэл сүүлийн үед наймаа хийдэггүй хүн урагшаа явж ойр зуурын хэрэглээгээ бэлддэг болж. Баяр дөхөөд ирэхээр манайхны мөнгийг халааслахаар хятадын ченжүүд алга ташаад хүлээж суудаг болсон. Чанаргүй, баталгаагүй, эдэлгээгүй бараагаар хамаг мөнгөө шавхаад ирнэ. Элдэв хувцас, гар, нүүрийн саван, нүүрний будаг, өрөөсөн оймс, тирко гээд тоочоод байвал их. Энэ хэнд хэрэгтэй юм бэ. Хэнд ч хэрэггүй. Баярын дараа хэрэглэчихмээр юм олдохгүй хог болоод л үлддэг. Харин бидний мөнгө хятадын эдийн засгийг зузаатгаад өгдөг. Ийм байдалд ороод нэлээд удаж байна. хичээлийн шинэ жил эхэлсэн ч, наадам болсон ч, шинэ жил болсон ч л байдаг мөнгөө тийш нь цацдаг.

Тэгвэл байгаа хэдэн төгрөгөө гадагш бус дотогш урсгамаар байна. Ядаж л манай эдийн засгийн ирээдүйд хэрэгтэй. Дотоодын олон үйлдвэр бий. Бэлгэнд өгчихмөөр бэлэг, дурсгал, бараа бүтээгдэхүүнтэй үзэсгэлэн энд тэндгүй нээгдэж байна. Арьсан түрийвч аваад нэг хүнд өгвөл ядаж л хэдэн сардаа эд даана. Харин хужаагийн цаас, давуугаар хийсэн хэтэвч маргааш нь урагдчихна биз. Аав, ээжтэй булган шуба авч өгнө гээд нэг танил эрээн явсан сурагтай. Гэтэл манайд булган дотортой, үндэсний загварын дээл боломжийн үнээр худалдаалагдаж байна. Уламжлалт ёс заншил, хийц чанарын тал дээр ярих юм биш. Бид угаасаа л уран ард түмэн.  Эрээнийн лангуун дээрээс килограммаар нь авчирсан өнгө, үзэмж муутай хямдхан цамц гахай, гахайгаар нь авч ирж байхаар эндээс монголд үйлдвэрлэсэн ноолуур, давуу гээд олон сонголттой авч болох жишээтэй. Манайхан нэг үеэ бодвол юм хийгээд сурчихаж. Ер нь дотооддоо мөнгөө гүйлгээнд оруулж байна гэдэг эргээд таны гар дээр цалин болоод ирэхийн илрэл. Ядаж л цалигаараа талхаа аваад идчихнэ шүү дээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэсэн үг бий.    Тиймээс Эрээний наймаачдын халаасыг зузаатгаж байхаар дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг сонгож, маргаашаа бодмоор юм.

Д.Даваасүрэн

Онцлох нийтлэлүүд